| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01072/И |
| Дугаар | 312/шш2025/00917 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 312/шш2025/00917
2025 05 26 312/ШШ2025/00917
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******, утас: *******/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: 1987-1989 онд Булган аймгийн Гурван булаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн үтрэмийн ажилтнаар, 1989-1994 онд Байгаль орчны газрын Цаг уурт техникчээр ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.*******
Гэрч Н.Моломжамц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 1987 оны 7 дугаар сараас 1989 оны 02 дугаар сар хүртэл Булган аймгийн Гурван булаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн үтрэмийн ажилчнаар 1989 оны 3 дугаар сараас 1994 оны 09 дүгээр сар хүртэл Байгаль орчны газрын цаг уурт техникчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тэр үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй тул ажилласан жилийг тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 299337 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн зөвлөлийн даргын ажилд томилох тухай тушаал /хх-5/, Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай лавлагаа /хх-6/, гэрчийн мэдүүлэг /хх-7-8/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Н.******* хүсэлтийн үндэслэлээ: ...1987 оны 7 дугаар сараас 1989 оны 02 дугаар сарыг хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн үтрэмд ажилчнаар, 1989 оны 3 дугаар сараас 1994 оны 09 дүгээр сар хүртэл Байгаль орчны газрын цаг уурт техникчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тэр үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй байх тул ажилласан жилийг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаан дээр хүсэлт гаргагч Н.******* хүсэлтээ тодруулж, 1989 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал, 1991 оноос 1994 оны 09 дүгээр сарыг хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын Байгаль орчны газрын Цаг уурт техникчээр тус тус ажиллаж байсныг тогоолгох гэж тайлбарласан.
2. Н.*******ы хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөр бичилт хийж Тус нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тушаалаар Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн үтрэмд ажилчнаар авч ажиллуулсан, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн талаар эрх бүхий этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулан бичсэн байна.
2.1. Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар тушаалаар Н.*******ыг үтрэмд ажилтнаар томилсон,
2.2. Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар лавлагаанд: Н.*******ы 1987, 1988, 1989-994 оны цалингийн баримтууд байгаа бөгөөд Гурванбулаг сумын Байгаль орчны газрын Цаг уурт ажиллаж байсан гэх цалингийн баримт ирсэн байна.
3. Гэрч Н.Моломжамц: ...би 1985 оноос эхлэн Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд ачааны машины жолоочоор ажиллаж байсан. Тэр үед Н.******* нь нэгдлийн үтрэмд, мөн цаг уурт ажиллаж байсан. Би нэгдэл хувьчлагдтал жолоочоор ажиллаж байсан гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
4. Иймд Н.*******ыг 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд үтрэмийн ажилтнаар, 1989 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал, 1991 оноос 1994 оны 09 дүгээр сарыг хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын Байгаль орчны газрын Цаг уурт техникчээр тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/-г 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд үтрэмийн ажилтнаар, 1989 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал, 1991 оноос 1994 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд Булган аймгийн Гурванбулаг сумын Байгаль орчны газрын Цаг уурт техникчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА