| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2101000460154 |
| Дугаар | 2024/ДШМ/435 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 22.1.2., 22.4.2., 22.5.1., 22.5.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/435
2024 04 16 2024/ДШМ/435
Э.Н , С.Б , Д.Б , П.Э , Г.Д , Б.Г , Б.Б , Д.Н , М.Г ,
С.И , Ш.Б , Г.Н, Т.М , Т.Э нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганхөлөг,
иргэний хариуцагч “... НҮТББ”-ын хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагч Г.Д ,
иргэний хариуцагч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э ,
шүүгдэгч Э.Н , түүний өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг,
шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,
шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Р.Батцогт,
шүүгдэгч Д.Н ,
шүүгдэгч М.Г ын өмгөөлөгч Л.Ган-Очир,
шүүгдэгч С.И гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1153 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б , иргэний хариуцагч “... НҮТББ”-ын хууль ёсны төлөөлөгч Г.Д , иргэний хариуцагч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э , иргэний хариуцагч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч У.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Н , С.Б , Д.Б , П.Э , Г.Д , Б.Г , Б.Б , Д.Н , М.Г , С.И , Ш.Б , Г.Н, Т.М , Т.Э нарт холбогдох 2101000460154 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э.Н, ... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, “...” ХК-ийн .... байсан, ам бүл .... хамт ... дүүргийн .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
2. С.Б, ....-ны өдөр ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын цахилгаан механикч мэргэжилтэй, “...” ХК-ийн .... ажиллаж байсан, ам бүл ... хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
3. Д.Б, .... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, “...” ХК-ийн ... ажиллаж байсан, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ...тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
4. П.Э, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХК-ийн .... ажиллаж байсан, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ... дүүргийн .... тоотод оршин суух хаягийн ..... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../;
5. Г.Д, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, “.....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл .... дүгээр хороолол, ..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
6. Б.Г, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
7. Б.Б, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “.....” ХХК-ийн ажилтан, ам бүл 1, ... дүүргийн .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../;
8. Д.Н, .... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......” ХХК-ийн .... ажилтай, ам бүл .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
9. М.Г, .... хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “...” ХК-ийн .... ажилтай, ам бүл .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
10. С.И, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “.....” ХК-ийн ... дүүрэг дэх салбарын захирал ажилтай, ам бүл .... тоотод оршин суу хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
11. Ш.Б, .... өдөр .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “....” ХХК-ийн .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
12. Г.Н, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:..../;
13. Т.М, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” эвлүүлэгч, зураглаач ажилтай, ам бүл .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
14. Т.Э, .... Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “...” ХК-ийн .... ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ....тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
1. Шүүгдэгч Э.Н нь нийтийн албан тушаалтан буюу “...” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд тендер зохион байгуулахгүйгээр шууд худалдан авалт хийж 2 удаагийн үйлдлээр бусдад давуу байдал бий болгосны улмаас ... ХК-д нийт 182.564.465 төгрөгийн хохирол учруулсан,
мөн бусадтай бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 2 удаагийн үйлдлээр бусдаас нийт 20.350.000 төгрөгийг хахуульд авсан,
мөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад ажил үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 32.800.000 төгрөгийг хахуульд өгсөн,
2. Шүүгдэгч С.Б нь нийтийн албан тушаалтан буюу “...” ХК-ийн Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд тендер зохион байгуулахгүйгээр шууд худалдан авалт хийж 4 удаагийн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас ... ХК-д нийт 166.655.243 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдаас нийт 26.100.000 төгрөгийг хахуульд авсан,
3. Шүүгдэгч Д.Б нь нийтийн албан тушаалтан буюу “...” ХК-ийн санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд тендер зохион байгуулахгүйгээр шууд худалдан авалт хийж 3 удаагийн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас ... ХК-д нийт 65.758.855 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бусдаас 1.650.000 төгрөгийг хахуульд авсан,
4. Шүүгдэгч П.Э нь нийтийн албан тушаалтан буюу “...” ХК-н ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эрх бүхий этгээдэд нөлөөлөн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд тендер зохион байгуулахгүйгээр шууд худалдан авалт хийж 4 удаагийн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас ... ХК-д нийт 194.276.984 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бусдаас 20.000.000 төгрөгийг хахуульд авсан,
5. Шүүгдэгч Г.Д нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 9 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 9.000.000 төгрөгийг хахуульд өгсөн,
6. Шүүгдэгч Б.Г нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 9.100.000 төгрөгийг хахуульд өгсөн,
7. Шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Э.Н ы хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 2 удаагийн үйлдлээр бусдаас нийт 19.400.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
-мөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нийт 950.000 төгрөгийг хахуульд өгсөн,
8. Шүүгдэгч Д.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 19.400.000 төгрөгийг хахуульд өгсөн,
9. Шүүгдэгч М.Г нь “...” ХК-ийн худалдаа хангамж хариуцсан хэлтсийн гэрээний мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас ... ХК-д нийт 14.975.623 төгрөгийн хохирол учруулсан,
10. Шүүгдэгч С.И нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нийт 1.650.000 төгрөгийг хахуульд өгсөн,
11. Шүүгдэгч Ш.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 8.000.000 төгрөгийг хахуульд өгсөн,
12. Шүүгдэгч Г.Н нь шүүгдэгч Э.Н ы 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж бусдад давуу байдал бий болгосны улмаас ... ХК-д нийт 31.588.842 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
-мөн шүүгдэгч Э.Н , М.Г нар нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас ... ХК-д нийт 14.975.623 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
13. Шүүгдэгч Т.М нь шүүгдэгч Т.Эрдэнэхүүтэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нийт 20.000.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
14. Шүүгдэгч Т.Э нь шүүгдэгч Т.М тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нийт 20.000.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас:
1. Э.Н ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,
2. С.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,
3. Д.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,
4. П.Э эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,
5. Г.Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
6. Б.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
7. Б.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус засан гэмт хэрэгт,
8. Д.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
9. М.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
10. С.И гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
11. Ш.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
12. Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
13. Т.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
14. Т.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
1. Шүүгдэгч Э.Н ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,
2. Шүүгдэгч С.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан,
3. Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан,
4. Шүүгдэгч П.Э эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан,
5. Шүүгдэгч Г.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,
6. Шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,
7. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,
8. Шүүгдэгч Д.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,
9. Шүүгдэгч М.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
10. Шүүгдэгч С.И г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,
11. Шүүгдэгч Ш.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,
12. Шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагч, хамжигчаар хамтран оролцсон,
13. Шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
14. Шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,
1. Шүүгдэгч Э.Н ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох ялаар,
2. шүүгдэгч С.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох ялаар,
3. шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
4. шүүгдэгч П.Э эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар,
5. шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар,
6. шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,
7. шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар,
8. шүүгдэгч Д.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар,
9. шүүгдэгч М.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,
10. шүүгдэгч С.И г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
11. шүүгдэгч Ш.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,
12. шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар,
13. шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
14. шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
шүүгдэгч Э.Н д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, нийт эдлэх торгох ялыг 54.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 54.000.000 төгрөгөөр, шүүгдэгч С.Б т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, нийт эдлэх торгох ялыг 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Б од оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, нийт эдлэх торгох ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр, шүүгдэгч П.Э эд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, нийт эдлэх торгох ялыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Б д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, нийт эдлэх торгох ялыг 11.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.500.000 төгрөгөөр тогтоож,
шүүгдэгч Э.Н , С.Б , Д.Б , П.Э э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н , Д.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг ... дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг, С.Б , П.Э э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, шүүгдэгч нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр эмнэлгийн хяналт, эмчилгээнд очих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н , С.Б , П.Э э нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Б , Г.Д , Б.Г , Б.Б , Д.Н , М.Г , С.И , Ш.Б , Г.Н, Т.М , Т.Э нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н ы цагдан хоригдсон 44 хоног, С.Б ийн цагдан хоригдсон 2 хоног, Д.Б ын цагдан хоригдсон 61 хоног, П.Э эгийн цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Э.Н д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 44 хоногийг хасаж тооцон, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 1 сар 16 хоногоор, шүүгдэгч С.Б т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 хоногийг хасаж тооцон, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 5 сар 28 хоногоор, шүүгдэгч Д.Б од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 61 хоногийг хасаж тооцон, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 3 сар 29 хоногоор, шүүгдэгч П.Э эд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 хоногийг хасаж тооцон, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 1 сар 28 хоногоор, шүүгдэгч Б.Б д оногдуулсан 11.500.000 төгрөгийн торгох ялаас 30.000 төгрөгийг хасаж тооцон, биечлэн эдлэх торгох ялыг 11.470.000 төгрөгөөр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Б ээс 26.100.000 төгрөгийг, Д.Б оос 1.650.000 төгрөгийг, П.Э эгээс 20.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч Э.Н аас эд мөрийн баримтаар хураагдсан 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 81 ширхэг, 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 107 ширхэг, 1.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 132 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 20 ширхэг нийт 9.527.000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 10.823.000 төгрөг, нийт 20.350.000 төгрөгийг улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
шүүгдэгч П.Э эгээс 22.734.538 төгрөгийг, Г.Д гээс 32.433.000 төгрөгийг, иргэний хариуцагч “...” ХХК-иас 53.524.898 төгрөгийг, “...” ХХК-иас 26.455.000 төгрөгийг, “...” ХХК-иас 3.960.000 төгрөгийг, “...” ХХК-иас 10.697.756 төгрөгийг, “...” ХХК-иас 24.326.388 төгрөгийг, “...” ХХК-иас 28.000.000 төгрөгийг, “...” ХХК-иас 35.000.000 төгрөгийг, “...” ХХК-иас 10.000.000 төгрөгийг, “...” ХХК-иас 7.000.000 төгрөгийг, “...” ХХК-иас 14.000.000 төгрөгийг, “...” хэвлэл мэдээллийн хэрэгслээс 7.000.000 төгрөгийг, “...” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас 28.000.000 төгрөгийг, “...” ХХК-иас 7.000.000 төгрөгийг тус тус гаргуулан “...” ХК-д олгож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд шүүгдэгч С.Б ээс байршуулсан 18.881.570 төгрөгийг, Д.Б оос байршуулсан 5.996.855 төгрөгийг, Б.Г оос байршуулсан 32.091.559 төгрөгийг, Б.Б эс байршуулсан 5.395.123 төгрөгийг, Д.Н оос байршуулсан 33.900.556 төгрөгийг, М.Г аас байршуулсан 7.500.000 төгрөгийг, Ш.Б аас байршуулсан 31.520.500 төгрөгийг, шүүгдэгч Г.Нээс байршуулсан 33.029.668 төгрөгийг, шүүгдэгч Д.Б оос эд мөрийн баримтаар хураан авсан 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 200 ширхэг, 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 10.000 ширхэг, нийт 7.000.000 төгрөг, 100 ам.доллар 70 ширхэг, нийт 7.000 ам долларыг, Д.Б-с эд мөрийн баримтаар хураан авсан 1520 ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, нийт 30.400.000 төгрөгийг тус тус гаргуулж, ... ХК-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “...” ХХК-ийн тамга 1 ширхэг, санхүүгийн тэмдэг 1 ширхгийг гүйцэтгэх захирал Ч.Э-т, “...” ХХК-ийн тамга 1 ширхэг, гарын үсгийн дардас 1 ширхгийг гүйцэтгэх захирал Д.Н ид, Арвин сангийн өргөө ХХК-ийн тамга 1 ширхгийг захирал Б.Халиунаад тус тус буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж,
шүүгдэгч Э.Н аас мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэгээр хураан авсан 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 800 ширхэг нийт 40.000 төгрөг, 50,000 вон 36 ширхэг, 1,000 вон 2 ширхэг нийт 1.802.000 вон, 100 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг нийт 140 евро, 100 ам.доллар 2 ширхэг, 1 ам.доллар 4 ширхэг, ML09499485L 10 ам.доллар 6 ширхэг, 20 ам.доллар 1 ширхэг нийт 289 ам.доллар, 100 юань 37 ширхэг, 5 юань 2 ширхэг нийт 3710 юань, 1000 иен 3 ширхэг нийт 343.000 иень, Америкийн Нэгдсэн Улсын 100 доллар 30 ширхэг, нийт 3.000 ам.доллар, 10 франк, 40.000 рубль зэргийг Э.Н д буцаан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 14 ширхэг компакт диск, нууц ажиллагааны магадалгаа зэргийг хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж,
энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.Н , М.Г , Г.Н, С.И д, Б.Г , Ш.Б , Г.Д , Д.М, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...... ХХК нь “...” ХК-тай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу өөрсдийн сайн дурын үндсэн дээр хэн нэгний шахалт, дарамтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Манай байгууллагын зүгээс гэрээнд заасан ажил үүргээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа болох 28.000.000 төгрөгт дүйцэхүйц хэмжээний ажил үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Түүнчлэн “...” ХХК, “...” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг эрх бүхий байгууллагаас буюу шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцоогүй байгаа тул гэрээний эрх зүйн харилцаа хэвээрээ үргэлжилж байгаа учраас шүүх шууд хохирол гэж үзэж манай байгууллагаас 28.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйрийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх заалтууд нь өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага гаргасан этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж тодорхойлоод тэрхүү хохирсон этгээд хариуцвал зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг тогтоож өгсөн байна. Мөн зүйлийн 3 дах хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж заасан байхад иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, захирамж байхгүй өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгчгүй хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан мэтээр дүгнэж, иргэний хариуцагчаар тогтоон хохирол гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1153 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “...” ХХК-аас 28.000.000 төгрөгийг ...гаргуулан “...” ХК-д олгож ...” гэснийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Иргэний хариуцагч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч У.Уранцэцэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд манай байгууллагын улсын бүртгэлийн нэрийг “...” гэж бичээд иргэний хариуцагчаар тооцон шүүхийн шийдвэр гаргасан нь өөрөө шүүхийн шийдвэрийг ойлгомжгүй болгохын зэрэгцээ хэрэв манай байгууллагаас өөр улсын бүртгэлд ийм нэртэй байгууллага байгаа гэж үзвэл тухайн байгууллагыг иргэний хариуцагч гэж үзэх үндэслэлтэй харагдаж байна. Мөн хэрэг шалгах, хянах, шүүхийн шатанд ч биднийг оролцуулаагүй бидэнд мэдэгдээгүй нөхцөл байдлаас нь харвал “...” ХХК нь иргэний хариуцагчаар тус ажиллагааны оролцогч байсан эсэх нь эргэлзээтэй харагдаж байна. Сайт буюу хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагыг “сан” гэж шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан нь хэн нэгний алдаатай бичлэгээс болсон гэж үзвэл шийтгэх тогтоол нь бүхэлдээ бичиг үсгийн алдаатай оролцогч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан байх магадлалтай гэж харагдаж байна. Мөн “...” ХК-аас “...” ХХК нь хамтран ажиллахаар гэрээ хийгээд байгууллага хоорондын дансаар хийгдсэн гүйлгээг эргэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Манай байгууллагын хувьд тухайн гэрээний үеийн удирдах албан тушаалтан нь компанид ямар нэгэн хамааралгүй болсон бөгөөд 2023 оны 8 дугаар сард миний бие гүйцэтгэх захирлаар нь томилогдон ажиллаж байгаа ба намайг хүлээн авахад тухайн гэрээний хугацаа дууссан байсан тул тамга тэмдэг, хүлээн авснаас хойших байгууллагын хамтран ажиллах гэрээтэй байгууллагуудын тоонд байгаагүй учир миний бие нь урд өмнө хийж гүйцэтгэсэн гэрээ бүрд хариуцлага хүлээх нь хууль бус гэж бодогдож байна. Ингэхдээ хамтран ажиллах, зар сурталчилгааны гэрээ бүр нь хугацаатай байдаг бөгөөд тухайн хугацаандаа дүгнээд, тайлагнаад явдаг эрх зүйн харилцаа. Тэгэхээр тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт өөрчлөгдөх, хэн нэгэн албан тушаалтан гэмт хэрэгтэн гэж тогтоогдлоо гээд тухайн хүний гарын үсэг зурж хамтарсан байгууллага иргэн бүр эрүүгийн хариуцлагад татагдана гэдэг нь эрүүгийн хуулийг шүүхээс буруу хэрэглэж байна гэж харагдаж байна. Төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагыг бид гэмт хэрэгтэн гэж харахаасаа өмнө үүрэг хариуцлага, ёс зүй өндөртэй удирдах албан тушаалтан л гэж ойлгодог. “...” ХХК-аас тухайн байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийсэн тухайн үеийн удирдах албан тушаалтан нь ч гэсэн ийм үндэслэлээр л хамтран ажиллах гэрээ хийгээд гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн байх гэдэгт итгэлтэй байна. Урт хугацааны хамтран ажиллах гэрээтэй байгууллагуудын гэрээ нь өнөөдрийг хүртэл үргэлжлээд хамтраад ажиллаад явж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний хариуцагчаар татан 10.000.000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр “...” ХХК гэсэн шийтгэх тогтоолын хэсгийг хүчингүй болгож хууль шүүхийн өмнө эрх тэгш байх нөхцөл боломжоор хангаж өгнө үү...” гэжээ.
Иргэний хариуцагч “... НҮТББ”-ын хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагч Г.Д давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.”, 36.8 дугаар зүйлийн 1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэстэй юм. Шүүх манай байгууллагаас 28.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл нь тодорхой байх учиртай. Гэтэл иргэний хариуцагчаас гаргуулж буй төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Манай байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, иймд нэгэнт гүйцэтгэсэн ажлын хөлс, төлбөрийг буцааж төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Манай байгууллага нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэсэн бөгөөд “...” ХК нь манай байгууллагаас ажил, үйлчилгээ авсан, манай байгууллага нь иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр тухайн компанитай харилцсан бөгөөд анхан шатны шүүх “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээр дурдсан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, эрх зүйн дүгнэлт өгөөгүй” гэж үзэж байна. Анхан шатны шүүх уг төлбөрийг манай компанийн хариуцах болсон хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, ямар үндэслэлээр уг төлбөрийг манай байгууллага хариуцах болсон хууль зүйн үндэслэл нь ойлгомжгүй болно. Манай байгууллага нь бусдын бий болгосон хууль бус давуу байдлын дагуу гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан. Анхан шатны шүүх хурал болсон 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хурлын товыг иргэний хариуцагч манай байгууллагад мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох эрхийг хангахгүйгээр шүүх хурлыг хийсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1153 шийтгэх тогтоолын тус байгууллагад хамаарах иргэний нэхэмжлэлтэй холбогдох, хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Иргэний хариуцагч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “......“ ХХК, ... ХК-ийн хооронд 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 22/06-10 тоот гэрээг “...” ХК-ийн үйл ажиллагаа, уур уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ажлын талаарх мэдээ, мэдээллийг цаг тухайд нь шуурхай, үнэн бодитой мэдээлэх, сурталчилгаа, баннер байршуулах, мөн сэтгүүл зүйн бүх чиглэлээр контент бэлтгэн нийтлэх зорилгоор байгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу өөрсдийн сайн дурын үндсэн дээр хэн нэгний шахалт, дарамтгүйгээр 5.000.000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд урьдчилгаа 3.500.000 төгрөгийг компанийн дансаар шилжүүлэн авсан. “...” ХХК-ийн “Шуугиан.ком” сайт нь гэрээнд заасан ажил үүргээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа болох 3.500.000 төгрөгт дүйцэхүйц хэмжээний ажил үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Түүнчлэн “...” ХХК, “...” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг эрх бүхий байгууллагаас буюу шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцоогүй байгаа тул гэрээний эрх зүйн харилцаа хэвээрээ үргэлжилж байгаа учраас шүүх шууд хохирол гэж үзэж манай байгууллагаас 35.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн манай компани “...” ХК-аас гэрээний урьдчилгаа болгож 3.500.000 авсан байхад 35.000.000 төгрөг гэж шүүхийн тогтоолд алдаатай бичсэн нь үндэслэлгүй болсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ ", гэж, 2 дах хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх заалтууд нь өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага гаргасан буюу иргэний нэхэмжлэл гаргасан этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж тодорхойлоод тэрхүү хохирсон этгээд, хариуцвал зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг тогтоож өгсөн байна. Мөн зүйлийн 3 дах хэсэгт “Мөрдөгч, прокурор, шуух тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж заасан байхад иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, захирамж байхгүй өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэл гаргаагүй, иргэний нэхэмжлэгчгүй хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан мэтээр дүгнэж, иргэний хариуцагчаар тогтоон хохирол гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын "..." ХХК-аас 35.000.000 төгрөгийг ...гаргуулан “...” ХК-д олгож ...” гэснийг хүчингүй болгож өгнө үү. Хэрэв энэхүү хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж анхан шатны шүүхийн тогтоолын “...” ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үдээсэн тохиолдолд шүүхээс 35.000.000 гэснийг 3.500.000 төгрөг гэж залруулан өөрчлөлт оруулж өгнө үү…” гэв.
Шүүгдэгч Э.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй…” гэв.
Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй…” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй…” гэв.
шүүгдэгч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй…” гэв.
Шүүгдэгч Э.Н ы өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэрийг залруулах буюу тухайн шатны шүүх болон оролцогч нараас гаргасан хүсэлтийн үндсэн дээр өөрчлөлт оруулах боломжтой. Мөн тус хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасны дагуу иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэл, хохиролтой холбоотой гомдол гаргах эрхтэй. Иргэний хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гурван үндэслэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн үйл баримтад нийцээгүй шүүхийн шийдвэр гаргасан гэх үндэслэлүүдээр хүчингүй болгодог. Иргэний хариуцагч нараас гаргаж буй гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэлийн хүрээнд хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тиймээс, давж заалдах шатны шүүхээс иргэний хариуцагч нарын эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн зүйлчлэл болон ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Мөн иргэний хариуцагчийн холбоотой гомдлыг орхигдуулсан тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй орхих байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймээс, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна…” гэв.
Шүүгдэгч С.Б ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Гэхдээ давж заалдах шатны шүүх зөвхөн давж заалдах гомдлоор хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянана гэдэг үүднээс С.Б т зорчих эрхийн хязгаарлалт тогтоосон 1 жил 6 сарын ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Учир нь С.Б хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэхээс ч өмнө болон мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч олон холбогдогчтой хэрэг учраас эрүүгийн хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэх бололцоогүй гэж үзсэнээс шүүхэд очсон. С.Б нь тэтгэвэрт гараагүй, хөдөлмөрлөх, амь амьдралаа авч явах хэрэгцээ шаардлагатай байгаа. С.Б т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын тогтоосон чиглэл нь Хан-Уул дүүргээс гаргахгүй байхаар тогтоосон. Гэтэл тэрээр Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт барилга барих үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрэв С.Б т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих бололцоогүй гэж үзвэл хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрийн хэмжээг нь Улаанбаатар хотын бусад дүүрэг болгож өөрчилж өгнө үү. Хүн ажил амьдралаа зохицуулах, орлого олох хэрэг гарна. Барилгын ажил явуулж буй орон сууц, захиалагч нартай холбоотой асуудал гарна гээд өөрийн биеэр байх, эд хөрөнгийн хариуцлагатай холбоотойгоор очих шаардлага үүсэх учраас шүүхээс зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзвэл зорчих эрхийн хязгаарлалт тогтоосон дүүргийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргээр томсгож өгнө үү. Ер нь энэ хүнийг гэрт хорьсноос илүү халтиргаа гулгааны үед цацах давсны мөнгө ч болтугай гаргуулж төсөвт мөнгө оруулбал илүү дээр гэдэг үүднээс торгох ялыг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Ингэлээ гээд эрүүгийн хариуцлагын зорилго, чиг хандлага зөрчигдөхгүй гэж үзэж байна…” гэв.
Шүүгдэгч Д.Б ын өмгөөлөгч Р.Батцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй…” гэв.
Шүүгдэгч М.Г ын өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэж байна. Иргэний хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Асу медиа сайт гэхийг Асу медиа сан гэж бичсэн, 3.500.000 төгрөгийг нэг цифр нэмээд 35.000.000 гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр бичсэн нь шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүдэд нийцэхгүй, тогтоогдохгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж иргэний хариуцагч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.
Шүүгдэгч С.И гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан хэлэх санал байхгүй…” гэв.
Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“...” ХХК гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад “...” ХХК гэж шийтгэх тогтоолд тусгагдсан байна гэж гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс шүүхийн шийтгэх тогтоолд “...” ХХК гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг санал гаргаж байна. “...” ХХК-аас 5.000.000 төгрөгийн гэрээ байгуулж, урьдчилгаа 3.500.000 төгрөг авсан байхад шүүхийн шийтгэх тогтоолд 35.000.000 төгрөгөөр дурдсан гэж гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс шүүхийн шийтгэх тогтоолд 3.500.000 төгрөг гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг санал гаргаж байна. Бусад үндэслэлүүдийн хувьд “...” ХХК, “...” ХХК, “...” ХХК, “... НҮТББ” зэрэг иргэний хариуцагч нараас гаргасан гомдлуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “...босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл тухайн улс төрч агентын хамаарал бүхий “...”-ны тэргүүн Борын Ганзориг гэгч “...” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н д хууль бусаар нөлөөлж, улмаар “...” ХК нэр бүхий найман хэвлэл мэдээллийн компаниудыг тендерт оролцуулахгүйгээр шууд гэрээ байгуулсан байдаг. Гэрээг тухайн компаниуд биечлэн очиж байгуулсан зүйлгүй. Гэрээний загварыг Б.Г оос эсхүл Б.Г ийн хэлсний дагуу түүний ажилтнуудаас илгээж, гэрээ байгуулсан байдаг. Үүний дараа “...” ХК-аас уг гэрээнүүдтэй холбоотой гэрээг дүгнэж, хэрхэн ямар ажил гүйцэтгэж, биелүүлсэн тухай дүгнэлт байдаггүй. Мөн “...” ХК-аас үлдэгдэл мөнгийг гэрээний дагуу олгосон зүйлгүй. “...” ХК-аас эдгээр компаниудад олгосон урьдчилгаа төлбөр нь тухайн компанийн оны төлөвлөгөөнд төсөвлөгдсөн хэвлэл мэдээллийн төлбөрөөс бус үйл ажиллагааны орлогоос олсон төлбөрөөс шууд олгогдсон. “...” ХК нь тухайн онд 68.000.000 төгрөгийг хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн боловч тус найман компанид 8.000.000 төгрөгийг зарцуулж, үлдсэн 60.000.000 төгрөг зарцуулагдаагүй байна гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг. Э.Н бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас иргэний хариуцагч нараас урьдчилгаа төлбөрт авсан төлбөрүүдийг буцаан гаргуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Б ийн өмгөөлөгч түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар өөрчлөх, эсхүл түүний эрх ашигт нийцүүлж хэд хэдэн дүүрэгт зорчих чиглэлийг томсгох тухай гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс С.Б т байж болох хөнгөн ял оногдуулсан гэж прокурорын зүгээс үзэж байна. С.Б нь бусдад давуу байдал олгох гэмт хэргийг 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, хахууль өгөх гэмт хэргийг 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн. Прокуророос түүнд хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын саналуудыг гаргасан. Анхан шатны шүүхээс торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Зорчих эрхийг хязгаарлах ял нь оршин суух газраасаа гаргахгүй байхаар зохицуулагдсан байдаг. Гэтэл шүүгдэгч С.Б ийн өмгөөлөгчийн тайлбарлаж буйгаар түүний эрх ашигт нийцүүлэн хэд хэдэн дүүрэгт зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, чиглэлийг томсгох, эсхүл торгуулийн ял оногдуулахаар санал гаргасан нь тухайн эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа зорилготой бүрэн нийцэхгүй байна. Иймд шүүгдэгч С.Б ийн өмгөөлөгч П.Одонтунгалагаас гаргаж буй гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Э.Н , С.Б , Д.Б , П.Э , Г.Д , Б.Г , Б.Б , Д.Н , М.Г , С.И , Ш.Б , Г.Н, Т.М , Т.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Прокуророос шүүгдэгч Э.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, П.Э эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Г.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Д.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, М.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, С.И г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ш.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн 2101000460154 дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,
1. Э.Н д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар болон ямар үндэслэлээр прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.
2. Шүүгдэгч Э.Н , С.Б , Д.Б , П.Э , Г.Д , Б.Г , Б.Б , Д.Н , М.Г , С.И , Ш.Б , Г.Н, Т.М , Т.Э нарыг Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт тодорхойлсон Авлигын гэмт хэрэгт буруутган гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тэдгээрийг хүн тус бүр эсхүл үйлдэл бүрээр нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана: шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг мөн шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг шүүх хууль зүйн үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх учиртай.
Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй тул түүнийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгч Э.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч С.Б , Д.Б , П.Э , М.Г , Г.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцохдоо тухайн гэмт хэргийнх нь үндсэн шинжээр нь гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад шүүгдэгч нарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг баримтлаагүйгээс гадна шүүгдэгч Э.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, дээрх ялыг нэмж нэгтгэн нийтийн албан томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар тогтоох болсон үндэслэлээ мөн бичээгүй.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт холбогдсон 14 шүүгдэгчийн 1 шүүгдэгч нь 3 өөр төрлийн хэрэгт 5 үйлдэлтэй буюу
- тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр 8 ширхэг гэрээг шууд байгуулах зөвшөөрөл олгон бусдад давуу байдал бий болгосон,
- бусадтай бүлэглэн тендер шалгаруулалт зохион байгуулалгүйгээр 4 удаагийн үйлдлээр сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах 4 ширхэг гэрээнд өөрөө гарын үсэг зурж гэрээ байгуулан бусдад давуу байдал бий болгосон,
- албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
- албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан,
- нэр бүхий иргэдээр дамжуулан хахууль өгсөн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,
9 шүүгдэгч доод тал нь 1 хэрэгт нэг үйлдэлтэй буюу бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байх ба торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай гэмт хэргүүдээс ямар үндэслэлээр торгох ялыг сонгож, хавтгайруулан хэрэглэсэн нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх ба тэдгээрт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг тэдний гэмт үйлдэл, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Дээрх байдлаар шийдвэрлэхдээ, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийн талаарх нөхцөл байдал мөн шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар огт тусгайгүйгээс гадна, хэргийн үйл баримтад тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтын шаардлагад нийцээгүй байна.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана:”-ийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;” гэж заасан.
Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 194 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Н , С.Б , Д.Б , П.Э э, М.Г , Г.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Э.Н , С.Б , П.Э э, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Э.Н ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар тэдгээрийг тус гэмт хэргийн ямар шинжээр нь хүндрүүлэн зүйлчилсэн талаарх үндэслэлээ тодорхой тусгаж бичээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.
7. Прокуророос Э.Н нарын 14 хүнд холбогдох эрүүгийн 2101000460154 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгын сүүлийн үйлдлийг “...“...” ХК-ийн худалдаа хангамж хариуцсан хэлтсийн ахлах менежер Б.Г-р ...кассаас 2022 оны 12 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд бэлнээр 9.000.000 төгрөгийг гаргуулан худалдан авалт хийсэн сэлбэгийн төлбөрөөс өөртөө 500.000 төгрөгийг авч давуу байдал бий болгосон.” гэжээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу явагдана.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх ... хянан шийдвэрлэж байгаа хэрэг нь харьяаллын бус болохыг тогтоовол харьяалах ... шүүхэд шилжүүлнэ.”, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг тогтоох нийтлэг үндэслэлийг хуулиар тогтоож өгсөн.
Дээрх шүүхийн харьяаллаас өмнө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын харьяаллын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 2.3 дугаар зүйлд тодорхой зохицуулжээ.
Гэмт хэргийг мөрдөх харьяаллыг хуульд заасны дагуу өөрчлөөгүй тул нутаг дэвсгэрийн харьяалал мөрдөгдөх ёстой.
Хэрхэн ямар үндэслэлээр тус шүүх нь уг хэргийг харьяалан шийдвэрлэх болсон талаар мөн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан болно.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/1153 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Н , С.Б , Д.Б , П.Э , Г.Д , Б.Г , Б.Б , Д.Н , М.Г , С.И , Ш.Б , Г.Н, Т.М , Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН