Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2025/00991

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2025/00991

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай-02 Сэнтрал тауэр 8 давхарт байрлах, ******* ******* ХХК /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4 619 943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Төмөрбаатар нь ******* ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024.10.31-ний өдөр ЗГ2024103141338 тоот гэрээний дагуу байгуулж IPhone16 128GВ маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,000,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2024103141338 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4,000,000.0 төгрөг, үндсэн хүүнд 614,005.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,938116 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг. Нийт 4,619,943.64 төгрөгийг хариуцагч Төмөрбаатар аас гаргуулах... гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн тайбартаа: ... Миний бие Төмөрбаатар овогтой нь ******* ******* ХХК-аас нэхэмжилсэн 4,619,943.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 500,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч Т.ад холбогдуулан 4,619,943.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,619,943.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 500,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,619,943.64 төгрөгийг хариуцагч Т. төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 500,000 төгрөгөөр хуваан төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44 434 төгрөг, төрийн сангаас 44 434 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА