| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01022/И |
| Дугаар | 312/шш2025/00992 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2025/00992
| 2025 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 312/ШШ2025/00992 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах ******* ******* ХХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1 249 139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... М.******* нь ******* *******-тай 2020 оны 12 сарын 17-ны өдөр 140000595902 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. М.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 08 сарын 12-ны өдөр 940,000 төгрөгийг сарын 2,3%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. ******* *******-ын зүгээс М.*******гаас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад 2024.09.30-ны өдөр 180,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025.03.18-ны өдрийн байдлаар М.*******гийн үндсэн зээлийн үлдэгдэл 940,000 төгрөг, 2023 оны 08 сарын 12-ны өдрөөс 2025.03.18-ны өдрийг хүртэлх 553 хоногийн зээлийн хүү 285,141 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,998 төгрөг нийт 1 249 139 төгрөг байна. М.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1 249 139 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно...гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:... Миний бие М.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 1 249 139 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч М.*******д холбогдуулан 1 249 139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1 249 139 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1 249 139 төгрөгийг хариуцагч М.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17 264 төгрөг, төрийн сангаас 17 264 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА