Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2025/00998

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2025/00998

Орхон аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 18-р хороо, Стадион оргил, ******* *******и хороолол, Богд Жавзандамба гудамж-31/1 байр, Эн Эм товер оффис, 17 дугаар давхар 01 тоотод байрлах ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар:, утас: /-д хол*******ох,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,819,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Х. нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-41486 дугаартай зээл 372 хоног, 91017-528 дугаартай зээл 336 хоног, 91017-790 дугаартай зээл 80 хоног, 93001-56391 дугаартай зээл 90 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал:93001-41486 дугаартай зээлэнд, үндсэн зээлийн үлдэгдэл 3,810,516.53 төгрөг, зээлийн хүү 814,718.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 45,276.37 төгрөг, нийт 4,670,511 төгрөг. 91017-528 дугаартай зээлэнд, үндсэн зээлийн үлдэгдэл 3,024,592.86 төгрөг, зээлийн хүү 603,070.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,837.28 төгрөг, нийт 3,663,500.46 төгрөг, 91017-790 дугаартай зээлэнд, үндсэн зээлийн үлдэгдэл 329,299.82 төгрөг, зээлийн хүү 2,425.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0.00 төгрөг, нийт 331,724.90 төгрөг. 93001-56391 дугаартай зээлэнд, үндсэн зээлийн үлдэгдэл 104,036.72 төгрөг, зээлийн хүү 2,035.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0.00 төгрөг, нийт 106,071.79 төгрөг.******* Богд Финанс *******" ХХК-ийн зүгээс зээлдэгч Х. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Х. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаарлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 268309 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-41486 дугаар, 91017-528 дугаар, 91017-790 дугаар, 93001-56391 дугаар, зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 7,268,445.93 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,422,248.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 81,113.65 төгрөг, нотариатын зардалд 48,000.00 төгрөг, бүгд 8,819,808.34 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Х.аас гаргуулж, *******-ыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа :...Миний бие Х. нь ******* ******* ******* ******* ХХК-аас нэхэмжилж байгаа 8,819,808.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг сар бүр 600,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээж авна уу?... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК, хариуцагч Х.д хол*******уулан 8,819,808.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нь ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 8,819,808.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 8,819,808.34 төгрөгийг хариуцагч Х. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас 78 033 төгрөг, төрийн сангаас 78 033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА