| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00803/И |
| Дугаар | 312/шш2025/00999 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2025/00999
| 2025 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 312/ШШ2025/00999 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3-р хороо Сөүлийн гудамж ******* ******* ******* 11 давхарт байрлах, ******* ******* ******* *******Б ХХК /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар:, утас: ,/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 316 554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* *******Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г. нь манай компанитай 2022 оны 3-р сарын 18-ны өдөр Цахим кредит картын гэрээ байгуулж, 2 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу түүний цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Орау/ аппликейшний 1110130712000194 дугаартай зээлийн дансанд гэрээ байгуулсан өдөр зээл олголтыг хийсэн. Цахим кредит картын зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч нь Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг бусад арилжааны банкнууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх ба гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний шимтгэлийг төлөх, мөн зүйлийн 3.2.8 дахь хэсэгт зааснаар Зээлийг эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг хүүгийн хамт *******Б-д үл маргах журмаар төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд хариуцагч Г.аас нийт 2,316,554.12 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа :...Миний бие Г. нь ******* ******* ******* *******Б ХХК-аас нэхэмжилж байгаа 2,316,554.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025.05.25-ны өдрөөс 2025.08.25-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр, 2025.09.25-ны өдөр 316,554 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* *******Б ХХК, хариуцагч Г.т холбогдуулан 2,316,554.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь ******* ******* ******* *******Б ХХК-ийн нэхэмжилсэн 2,316,554.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* *******Б ХХК-ийн нэхэмжилсэн 2,316,554.12 төгрөгийг хариуцагч Г. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 26 007 төгрөг, төрийн сангаас 26 007 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА