| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01080/И |
| Дугаар | 312/шш2025/01022 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2025/01022
2025 06 04 312/ШШ2025/01022
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар ******* утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* баг ******* бүст ******* тоотод оршин суух ******* овогт ******* Далай-******* /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3 207 558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.Далай-******* нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн № МN690030003095024723 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 2,801,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. С.Далай-******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 09 дүгээр сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Иймд С.Далай-*******эс 3,207,558.00 төгрөг гаргуулж, ******* *******инд олгуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С.Далай-******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие С.Далай-******* нь ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 3 207 558 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч С.Далай-*******д холбогдуулан 3 207 558 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Далай-******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 3 207 558 төгрөгийг хариуцагч С.Далай-******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Далай-*******эс 33 135.5 төгрөг, төрийн сангаас 33 135.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА