| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00329/И |
| Дугаар | 312/шш2025/01026 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2025/01026
2025 06 04 3*******/ШШ2025/01026
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, *******-Өндөр сум, ******* ******* баг ******* ******* *******-*******59 тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум Дулаан-Уул баг /малчин/ тоотод оршин суух овогтой /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 236 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.******* би 2011 оны 11 дүгээр сарын 23-нд Орхон аймгийн шүүхээр орж аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгон гаргуулж авахаар болсон. 2011 оноос 2024 оны 06 дугаар сар хүртэлх хүүхдийн тэтгэмж авсан. 2024 оны 11 дүгээр сарын 20-нд охин - 18 нас хүрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Охин - минь хүүхдийн тэтгэмжээ дутуу авсан. 2024 оны 06 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны 5 сарын тэтгэмжийн мөнгө болох 2 236 500 төгрөгийг төлөөгүй байх тул энэ мөнгийг Д.аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие Д. нь тахир дутуугийн группд байдаг байсан. Одоо орлого байхгүй хүний хэдэн үхэр маллаж байна. Өөрийнхөө бололцоогоор төлнө. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 250 000 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.ад холбогдуулан 2 236 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 250 000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.*******ийн нэхэмжилсэн 2 236 500 төгрөгийг хариуцагч Д. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 250 000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О. 25 367 төгрөг, төрийн сангаас 25 367 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА