| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01100/И |
| Дугаар | 312/шш2025/01028 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2025/01028
2025 06 04 312/ШШ2025/01028
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
А.******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох Орхон аймаг, Баян-Өндөр сумын ******* багийн ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг ******* даалгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Найгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Найгалмаа нь нөхөр С.Болдбаярын төрсөн дүү С.******* 2022 оны ...-р сард Орхон аймаг Баян-Өндөр сумын *******ын ******* тоотод байрлах хашаа байшинг 25 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч өөрийн ХААН банкны даснаасаа С.******* 25 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байгаа тул түүнд *******ын ******* тоот Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ А.Найгалмаа надад шилжүүлэхийг даалгаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч А.Найгалмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие А.Найгалмаа нь С.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Найгалмаа нь хариуцагч С.******* холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сумын ******* багийн ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг С.******* даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч А.Найгалмаа нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Найгалмаа нь хариуцагч С.******* холбогдуулан гаргасан Орхон аймаг, Баян-Өндөр сумын ******* багийн ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг С.******* даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч А.Найгалмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА