Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0714

 

2*******5       10         15                              128/ШШ2*******5/0714

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Ц.Н*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, У******* ХХК-д тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н*******ийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, 2******* дугаар байрны ******* тоотод оршин суух үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ишдорж овгийн Ц*******гийн Н******* /РД:ХА7*******052007/ би Г.Х******* нарын иргэдийн хамт танай шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд миний бие төсөл хэрэгжүүлэгч А******* ХХК-тай 2 болон 3 талт гэрээг байгуулан тохиролцоонд хүрсэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгааг үүгээр уламжилж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Н*******ээс Нийслэлийн Засаг дарга, У******* ХХК-д тус тус холбогдуулан гаргасан У******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн ******* ХХК-д олгосон 2*******5 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн батламжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Н******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2*******5 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т Энэ хуулийн **************-*******8 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​ Иймд нэхэмжлэгч Ц.Н******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-д заасныг баримтлан У******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэг ******* ХХК-д олгосон 2*******5 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн батламжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Ц.Н*******ийн нэхэмжлэлтэй, У******* ХХК-д тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.4, *******9 дүгээр зүйлийн *******9.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.