Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2025/01030

 

 

 

 

 

 

 

 

2025 06 04 312/ШШ2025/01030

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум *******, ******* ******* ******* *******, ******* тоотод байрлах ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар , утас: , /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг тоотод оршин суух овогтой /регистрийн дугаар: , утас: , /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2 245 517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч нь иргэн гийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 01-р сарын 26-ны өдөр 1 сарын 3.9%-ийн хүүтэй, 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар №2101130100001076 тоот барьцаагүй цалингийн зээлийн гэрээ байгуулан Хас банк дахь зээлдэгчийн 5003848296 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлсэн. Зээлдэгч С. нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийлгүй 427 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд энэ хугацаанд зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид зээлээ төлөхийг удаа дараалан сануулан, шаардсан ч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч биелүүлээгүй. Зээлдэгч С.тай утсаар болон биечлэн уулзаж, ярилцахад хот руу явж, бүдүүн гэдэсний хагалгаанд орсон учир зээлээ хуваарийн дагуу төлөх боломжгүй байна, эргэн төлөлтийн хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан ба зээлдэгч хүүгийн төлөлт хийж, эргэн төлөлтийн хугацаагаа сунгаж байсан. Үүний дараа, Зээлдэгч нь зээлийн төлөлт огт хийлгүй, дахин хугацаа хэтрүүлсэн тул зээлдэгчийн оршин суугаа газарт очиход зээлдэгч гэртээ байхгүй, нөхөр Б.Адъяасүрэнбаатар байсан бөгөөд зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2022 оны 09-р сарын 27-ны өдөр С.д дамжуулан өгөхөөр гардуулсан. Мөн удалгүй зээлдэгч С. нь өвдөгний үе солиулах хагалгаанд орсон гэв. Мөн өөртэй нь утсаар холбогдож ярихад Хүүхдийн цалин буухаар хийнэ эсвэл хүүхдийн цалингийн зээлийг аваад хийнэ гэж хэлдэг байсан. Дараагаар нь ажил дээр нь Москва ресторанд очиж уулзан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг сануулж, шаардлагатай бол шүүхэд нэхэмжлэл гаргах болсныг албан ёсоор мэдэгдсэн 2023 оны 07-р сарын 17-ны өдөр мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн.

2024 оны 04-р сарын 19-ний өдөр зээлдэгчтэй дахин уулзаж, зээлийн маргаанаа Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлэхээр тохиролцсон боловч С. нь товлосон хугацаандаа ирээгүй ба утсаа авахгүй мөн гэрийн хаягаар очиход гэртээ байхгүй байсан.

С.д зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, залгахад тэрээр өнөөдрийг хүртэл зээл төлөх оролдлого хийлгүй байсаар байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн бүгд дүн 2,245,517.11 (хоёр сая хоёр зуун дөчин таван мянга таван зуун арван долоон төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг зээлдэгч С.гаас гаргуулж, ******* ******* ******* ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...С. миний бие ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 2 245 517 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 300 000 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч С.д холбогдуулан 2 245 517 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 300 000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх *******, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2 245 517 төгрөгийг хариуцагч С. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 300 000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 25 439.5 төгрөг, төрийн сангаас 25 439.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА