Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2025/01034

 

 

 

 

 

 

2025 06 04 312/ШШ2025/01034

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамжны 11/1 дүгээр байранд байрлах ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* баг, 1-28 тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4 532 449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр №1050130247006205 тоот зээлийг *******-аас 6 сарын хугацаатай 2,000,000.00 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. М. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 1,609,300.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 511,049.79 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 412,100.00 төгрөг нийт 4,532,449.79 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 87,500.00 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч М. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие ******* нь ******* ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилж байгаа 4 532 449 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 1 000 000 төгрөгөөр төлж барагдуулна. Сүүлийн 5 дахь сарын төлөлтийг 532 449 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч М.д холбогдуулан 4 532 449 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М. нь ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4 532 449 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 1 000 000 төгрөгөөр төлж, 5 дахь сарын төлбөрт 532 449 төгрөг төлөх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4 532 449 төгрөгийг хариуцагч М. төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 1 000 000 төгрөгөөр төлж, 5 дахь сарын төлбөрт 532 449 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43 750 төгрөг, төрийн сангаас 43 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА