| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00915/И |
| Дугаар | 312/шш2025/01035 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2025/01035
2025 06 04 312/ШШ2025/01035
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо ******* талбай, ******* ******* ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг тоотод оршин суух, овгийн /регистрийн дугаар , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 394 984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109445851 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 2,383,984.65 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 2,394,984.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилж байгаа 2 394 984 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг хувааж төлөх хүсэлтэй байна. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 500 000 төгрөгөөр төлнө... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч Ц.т холбогдуулан 2 394 984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц. нь ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2 394 984 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 500 000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбар гаргасан.
Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ХХК-ийн 2 394 984 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 500 000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.оос 26 635.5 төгрөг, төрийн сангаас 26 635.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА