Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 312/шш2025/01086

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 09 312/ШШ2025/01086

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар:*******, утас: *******/ хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Б. эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОД*******ОЙЛОХ нь:

1. ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2023 оны 3 сард Агар интерпрайз ХХК компани нь манай компанийг 2022 оны 9 сарын 26-ны өдөр 6.386.400 төгрөгийн үнэ бүхий rainbow кофег Нарантуулын өргөтгөл дээрээс ******* ******* дугаартай жолооч Б.Хүрэлзэсэм гарын үсэг зурж хүлээж авсан тул тооцоогоо хий гэж манай компанийг шүүхэд өгч шүүх хурал болсон. Уг тооцоотой падантай барааг манай компани нь хүлээж аваагүй. Шүүх хурал болж 6.386.400 төгрөгийн падантай барааг танай жолооч ******* ******* гэсэн дугаартай Б.Хүрэлзэсэмийн гарын үсэг зурж авсан тул танай байгууллага нь 6.386.400 төгрөг төл гэсэн шийдвэр гарсан. Жолооч миний гарын үсэг биш байна гэснээр Агар интерпрайз компаниас паданы эх хувийг явуулж жолоочийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Орхон аймаг дахь цагдаагийн газарт хүсэлт өгч жолоочийн гарын үсэг мөн эсэхийг байцаалтад оруулж өгнө үү гэсэн хүсэлт өгөхөд Агар интерпрайз Хан-Уул дүүргийн харьяа газар байна харьяа газарт нь өг гэсэн хариу ирснээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хүсэлт өгч Агар Интерпрайз компани Орхон аймгийн хариуцсан мэргэжилтэн Удаахбаяр, мөн хуулийн зөвлөх Гэрэлсайхан, жолооч Б.Хүрэлзэсэм нарыг байцаалтад оруулсан. Байцаалт авсан цагдаа хариу өгөхдөө танай жолооч тань гарын үсэг зурж хүлээж авсан байна харьяа газрынхаа шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн хариу өгсөн. Хан-Уул дүүргийн хариуцаж авсан цагдаа нь Хан-Уул дүүргийн прокурорт шилжүүлсэн байдаг.

Миний бие олон жил харьцаж байсан хүнээ шүүхэд өгөхөд хэцүү байсан тул Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт хүсэлт өгөхөд мөн адил жолооч гарын үсэг зурсан байна харьяа газрынхаа шүүхэд ханд гэсэн. Шүүхээс одоог болтол миний бүх банкны данс битүүмжилсэн дансаа хаалгасан байна. Иймд хүнд нөхцөлд байхад Жолооч Б.Хүрэлзэсэм нь ямар ч холбоогүй сэтгэл гаргахгүй би л залгаж ийм байна, тийм байна гэж өөрөө л явж энэ бүхний үнэнийг олох гэж явсан, санхүүгийн тал дээр туслалцаа үзүүлээч гэхэд цааргалж утсыг минь хүртэл блок хийж холбоогүй болсон. Хэрвээ өөрөө аваагүй л бол гарын үсэг биш гэдгийг нотлохын төлөө 2023 оноос хойш хамтарч явах байсан. Иймд Жолооч Б. 6.386.400 төгрөг үнэ бүхий падантай тооцоог гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Б.Хүрэлзэсэм нь иргэний үнэмлэхийн хаяг нь Архангайн аймаг Өлзийт, 2- баг, Бодонт. Архангайн аймагт очиж үзэхэд энэ хаяг дээр өөр айл амьдарч байгаа. Б.Хүрэлзэсэм нь Орхон аймагт Их залуу багт эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа Улаанбаатар, Орхон аймаг хооронд ачаа бараа зөөдөг машин номер нь 55- 56 *******. Иймд Б. эрэн сурвалжилж хаяг тодруулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, бараа материалын зарлагын баримт /хх-6/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШЗ2024/04760 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /хх-9-12/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* ******* ХХК хүсэлтийн үндэслэлээ: ...2023 оны 3 сард Агар интерпрайз ХХК нь манай компанийг 2022 оны 9 сарын 26-ны өдөр 6.386.400 төгрөгийн үнэ бүхий rainbow кофег Нарантуулын өргөтгөл дээрээс ******* ******* дугаартай жолооч Б.Хүрэлзэсэм гарын үсэг зурж хүлээж авсан гэж шүүхэд өгч шүүх хурал болж манайх төлөх шийдвэр гарсан. Б.Хүрэлзэсэм аваагүй бол гарын үсгээ нотлохоор явдаггүй, би л явж байгаа. Б. 6.386.400 төгрөг үнэ бүхий падантай тооцоог гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Б.Хүрэлзэсэм нь ******* ******* ХХК-ийн нэрийн өмнөөс 6 386 400 төгрөгийн үнэ бүхий барааг Агар интерпрайз ХХК-с хүлээн авснаар төлбөр гарсан гэж хүсэлт гаргагч тайлбарласан бөгөөд энэ талаар шүүхэд хандахад хаяг нь тодорхойгүй байгаа болох нь нотлогдож байна.

3. Баасанжаргалын иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Баасанжаргалын Хүрэлзэсэм /АЕ90010875/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Баасанжаргалын эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* ******* ХХК-ийн төлөөлөгч С.******* /утас: *******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Д.Сумьяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА