| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0034/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/34 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн *******8360000000029 дугаартай, *******78/20*******8/0038/Э/ индекстэй хэргийг 20*******8 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, Дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПЮ930928*******4 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.******* нь 20*******8 оны 02 дугаар сарын 04-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт О.тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч О.Загарзүсэмийн: 20*******8 оны 02 сарын 04-ний өдөр 2******* цагийн үед манай найз А.Даваатөгөлдөрийн гэрт нь Э.Гансүх, С.******* бид гурав 2 шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Тэгээд Даваатөгөлдөр бас нэг хятад архи гаргаж ирээд түүнийг уучихаад бид нар болкон дээр гараад тамхи татаж байсан. Би *******тай түзрээсийн байрнаас болж маргалдсан тэр хооронд жаахан ноцолдсон ба миний уруулнаас цус гарсан тэгэхэд Гансүх, Даваатөгөлдөр хоёр бид хоёрын дундуур ороод Гансүх *******ыг аваад гэрээс гарсан, Даваатөгөлдөр намайг аваад үлдсэн гэх мэдүүлэг /хх *******4-*******5-р хуудас/
Гэрч А.Даваатөгөлдөрийн: Би 20*******8 оны 02 сарын 04-ний орой 2******* цагийн үед гэртээ байж байтал Э.Гансүх танайд очиж байна гэж утсаар яриад *******, загарзүсэм, Гансүх гурав манайд ирсэн. Тэд нар ******* аймгийн аваргаас чөлөөт, самбо бөхөөр алт, мөнгөн медаль авлаа түүнийг тэмдэглэх гэсэн юм гээд 2 шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж уусан тэгээд дуусаад нэг шил тал хятад архи гаргасан Гансүх орон дээрээ унтсан. Загарзүсэм ******* бид нар болкон дээр гарч тамхи татсан тэгээд буцаж орж ирээд юм ярьж байгаад Загарзүсэм, ******* хоёр нэг хүүхний талаар ярилцаж байгаад хоорондоо маргалдаж барилцах гээд хоёр талаас дайраад байхаар нь би салгаж байх хооронд Гансүх босож ирээд *******ыг аваад гараад явсан гэх мэдүүлэг /хх-*******6-р хуудас/
Гэрч Э.Гансүхийн : Би 20*******8 оны 02 сарын 04-ний орой 20 цаг 44 минутанд надруу *******, загарзүсэм хоёр утсаар залгаад гэрийнхээ гадна гараад ир гэсэн би гарч ирээд манай найз А.Даваатөгөлдөрийн гэрт нь *******, загарзүсэм бид гурав 2 шил 0.75 граммын архитай очсон бөгөөд тэндээ уусан. Даваатөгөлдөр нэг шил хятад дундуур архи гаргасан бүгд архийг хувааж уусан. Намайгсэрэхэд Загарзүсэм, ******* хоёр барилцаад маргалдаж байсан. Даваатөгөлдөр дундуур нь салгаад зогсож байсан би босоод *******ыг аваад гараад алхаж яваад амаржаргалыг гэрт нь оруулж амраачихаад явсан гэх мэдүүлэг /хх *******7 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 20*******8 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 54 тоот шинжээчийн“...О.Загарзүсэмийн биед гэмтэл учирсан байна...””...О.Загарзүсэмийн биед тархи доргилт, 2 нүдний алиманд цус хуралт, 2 нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгээр цус хуралт, дээд эрүүний баруун талын ******* дүгээр шүд дунд хэсгээр ташуу хугарал, дээд эрүүний баруун талын ******* дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдөлгөө, доод уруулын дотор талд язарсан шарх, баруун гарын сарвууны ар хэсэгт *******.2х0.7см зулгаралт гэмтэл тогтоогдлоо...”“...О.Загарзүсэмийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль, зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 20*******4 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.*******-д ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоон хоногоос доош хугацаагаар сарниулах /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэсэн дүгнэлт /хх-ийн 2******* дүгээр хуудас/
Шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.*******ын хувийн байдлын талаар Гэрч Э.Гансүхийн: Би *******ыг 20*******2 оноос хойш таньж мэддэгүүнээс хойш найзалж нөхөрлөж байгаа. Манай найз төлөв даруу хүнд тусархуу зан чанартай Ховд аймагт өөрийнхөө нагац ахтайгаа хамт амьдарч байгаа. Архийг хааяа нэг найз нөхдийн хүрээнд хүрээнд хэрэглэдэг гэх мэдүүлэг /хх-*******9 дүгээр хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-36 дугаар/ нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч С.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000497084 дугаартай гэрчилгээг битүүмжлэн өөрт нь хариуцуулсан 20*******8 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ?????дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг *******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь *******0 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийн ажлыг ******* хоногоор тооцож хорхи ялаар солих учиртайг тайлбарласугай.
4.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.*******ын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000497084 дугаартай гэрчилгээг өөрт нь хариуцуулсан 20*******8 оны ?? сарын ??-ны өдрийн ???? дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form