Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 312/шш2025/01122

 

 

 

 

 

 

 

 

2025 06 16 312/ШШ2025/01122

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг *******-р хороо 13 дугаар хороолол ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод байрлах - ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 47 742 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 50 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.******* /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

Гуравдагч этгээд Б.Мөнхдөл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхболд нарт шүүх хурлын тов мэдэгдсэн боловч шүүх хуралд ирээгүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч - ХХК-д холбогдуулан 47 742 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн М.*******, Б.Мөнхдөл бид ивээл ХХК, түүний захирал Д.тай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16/22 тоот үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр Уурхайчин баг Очир төв ХХК-ийн зүүн урд Саян зочид буудлын 4 давхар 864 м.кв талбай бүхий объектыг 600 м.кв газартай хамт 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний дагуу М.*******, Б.Мөнхдөл бид төлбөрийг тэнцүү хуваан авахаар тохиролцсон. Б.Мөнхдөл нь гэрээний төлбөр болох 500 000,000 /таван зуун сая/ төгрөгийг авсан. Харин М.******* миний бие Д.аас Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрийг суутгаад гэрээний төлбөрт нийт 250 000 000 төгрөг авахаас 2016 онд 30 000 000 төгрөг, 2017 онд 106 240 000 төгрөг, 2018 онд 70 800 000 төгрөг, 2017 онд барилгын материал болох 0,5-ийн хайрга 1467 тн буюу 920 куб.метр авсан. 1 куб.метр хайрга үнэ 12 100 төгрөг байсан. 920 куб.м*12,100 төгрөг=11 132 000 төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар нийт 218 172 000 төгрөгийг аваад байна. ивээл ХХК, түүний захирал Д.ад үлдэгдэл төлбөр болох 31 828 000 төгрөгийг авах талаар удаа дараа утсаар болон биечлэн уулзаж мэдэгдсэн боловч төлбөрийг төлөхгүй байна. Иймд Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 31 828 000 төгрөгийг ивээл ХХК, түүний захирал Д.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр ямар нэг илүү мөнгө хариуцагчаас аваагүй бөгөөд гагцхүү гэрчээр оролцож байсан одоо гуравдагч этгээдээр хэрэг маргаанд оролцохоор болсон Б. авсан мөнгөтэй нийлбэр дүнгээр нэхэмжлэгч илүү мөнгө авсан мэт харагдаж байгаа болно. Үнэн хэрэгтээ Б.Мөнхдөл, Д. нарт нь тусдаа газар наймаалцсан байдаг. Тэр мөнгө нь уг үл хөдлөхийн үнэ хөлсөнд орсон мэт сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

2. Хариуцагч ивээл ХХК-ийн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...би М.*******ы нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 2020 онд нягтлан бодогч төлбөр дууссан, баримт бүрдсэн гэж хэлсний дагуу М.*******тай биечлэн уулзаж, тооцоо дууссан тухай мэдэгдсэн. Бид найз нөхдийн харилцаатай учир хувь хүний хувьд би найзын ажил хүнд байсан үед энэ мөнгийг дуусгах ёстой гэсэн сэтгэлээр хандаж дуусгасан боловч нягтлан бодогч тооцоо нийлсэн акт үйлдээгүй, ажлаасаа гарсан. 2021 оны сүүлээр Амараа уулзаж, дансаа үзсэн чинь 32 сая төгрөг дутуу байна гэж надад хэлсэн. Би баримт шүүж байгаад дутуу бол өгье, дууссан гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн. Олон жилийн өмнөх нийт 1 тэрбум төгрөгийн олон удаа цувуулж, бэлнээр болон янз бүрийн дансаар өгч байсан, нягтлан бодогч байхгүй байгаа учир баримт бүрдүүлэх цаг хугацаа шаардлагатай, шүүх хуралд биечлэн очихдоо авч очих болно... гэжээ.

 

 2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.*******ы нэхэмжлэлтэй, - ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэл болон түүний нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. - ХХК нь нэхэмжлэгчид ямар ч өр төлбөргүй бөгөөд нэхэмжлэлд дурдаад буй төлбөрүүд нь бүрэн төлөгдсөн бөгөөд ямар ч өргүй тул зээлийн гэрээний 31 828 000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан алданги ******* 914 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрөхгүй. Урьдчилсан байдлаар тохиролцож бичгээр үйлдэж байсан боловч нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй гэрээ гэх баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Харин талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг тохиролцож тогтоосон ба үнийг нь бүтэн төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Улмаар үл хөдлөх хөрөнгийн бүх үнэ нь төлөгдсөн болно. Харин уг үл хөдлөх хөрөнгийг одоо бусдад худалдсан тул улсын бүртгэлийн хэлтсээс миний төлөөлүүлэгч нь дээрх гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг гаргуулан авах боломжгүй болсон байна. Иймээс М.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ивээл ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг Очир төв ХХК-ийн зүүн урд байрлах "Саян нэртэй 3 давхар үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцож, улмаар нэхэмжлэгч М.******* болон Б.Мөнхдөл нартай амаар тохиролцож 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдан авах болж, худалдагч нарын зүгээс татвар бага төлөх үүднээс хямд үнээр худалдаж байгаа мэт гэрээ байгуулж, үнийн дүнг нь өөр өөрөөр гэрээ байгуулсан. Харин худалдан авагч тал болох " ивээл ХХК-ийн хувьд М.*******, Б.Мөнхдөл нарын Худалдаа хөгжлийн банкинд байсан 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн зээлийг өөр дээрээ шилжүүлэх замаар авч үлдэгдэл 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг цувуулан өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү үлдэгдэл үнийг ивээл ХХК, түүний захирал Д., түүний эхнэр н.Ариунцэцэг нар нь нэхэмжлэгч М.*******, Б.Мөнхдөл, түүний хүсэлтийг дагуу эгч нь болох Б.Мөнхзаяа нарын дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл ивээл ХХК болон түүний захирлын тооцооны алдааг далимдуулан нийт 50,000,000 /тавин сая/ төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал хэрэгт авагдсан М.*******, Б.Мөнхдөл, Д. нарын дансны хуулга болон бэлэн бусаар гүйлгээ хийсэн баримтуудаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэл гаргахдаа өөрийн дансны хуулгыг гаргаж өгөөгүй байх ба шинээр цуглуулсан нотлох баримтаар 2016.08.23-нд *******,000,000 /арван таван сая/ төгрөгийг ивээл ХХК Д. буудлын урьдчилгаанд төлсөн байна.

 

Б. Хаан банкны 5094208527 дугаартай дансаар:

1. 2016.09.14 -аас -3,000,000 төгрөг

2. 2016.08.16- Д.аас буудлын барилгын урьдчилгаа -70,000,000 төгрөг

3.2016.08.16- ивээл зочид буудлын барилгын урьдчилгаа -30,000,000 төгрөг,

4. 2016.09.14- ганбтатын данснаас газар 3,000,000 төгрөг

5. 2017.01,19- ресторан үнэ аас- 8,000,000 төгрөг

6. 2017.01.25- рестораи- 2,000,000 төгрөг

7. 2017.04.11 газар -300,000 төгрөг

8. 2017.05.25 ресторны үнэ - *******,000,00 төгрөг

9. 2017.10.02 Ариунцэцэгээс караокены үнэ -10,000,000 төгрөг

10. 2017,10,02 Ариунцэцэгээс караокены үнэ -10,000,000 төгрөг

11. 2017.11.07 -гантбатаас караоке подвал үнэ - 7,000,000 төгрөг

12. 2017.12.14- карокены үнэ - 10,000,000 төгрөг

13. 2017.12.21.- ганбат кароанены үнэ - 5,000,000 төгрөг

14. 2018.01.02- ганбаа- 200,000 төгрөг

*******. 2018,01.04- ганбаа - 300,000 төгрөг

16. 2018.01.17 - Ариунцэцэг кароакены үнэ - 2,000,000 төгрөг

17. 2018.02.13- Ариунцэцэгээс караокены үнэ - 5,000,000 төгрөг

18. 2018.02.*******-аас орлого- 290,000 төгрөг

19. 2018.02.*******- ganbaa -200,000 төгрөг

20. 2018.06.16- ganbaa huu- 1,000,000 төгрөг

21. 2018.07.17- ganbaa huu-1,000,000 төгрөг

22. 203 8.08.*******- аас-1,000,000 төгрөг

23. 2018.09.18- Ganbaa huu-1,000,000 төгрөг

24. 2018.10.******* ganbaa huu- 500,000 төгрөг

25. 2018.10.16- аас хүү -500,000 төгрөг

26. 2018.11.07- Зээл төлөлт караокены үнэ Ариунцэцэгээс-10,000,000 төгрөг

27. 2018.11.13- Ganbat-1,000,000 төгрөг

28. 2018.12.21 Ganbaa huu- 500,000 төгрөг

29. 2019.01.18- Ganbaa- 500,000 төгрөг

30. 2019.05,02- g - 500,000 төгрөг

31. 2019.05.07- ganbat- 500,000 төгрөг

32. 2019.05.22- -с төлбөр -5,000,000 төгрөг нийт-204,290,000 төгрөг

Б.Мөнхдөл- ХХБ 407260145

1. 2016.12.06- -с саян буудлын рестораны урьдчилгаа- 30,000,000 төгрөг

2. 2016.12.27- -с ресторан төлбөр- 40,000,000 төгрөг

3. 2017.02.13- -с рестораны үнэ -2,000,000 төгрөг

4. 2017.05.19- аас ресторны үнэ - 30,000,000 төгрөг

5. 2017.06.07- аас- 8,000,000 төгрөг

6. 2017.06.21- Рестораны үнэ - 8,000,000 төгрөг

7. 2017.07.03- Рестораны үнэ - 2,000,000 төгрөг Нийт 120,000,000 төгрөг

204,290,000=+= 120,000,000 324,290,000 ТӨГРӨГ+42,000,000 /Мөнхзаяагийн дансруу шилжсэн/-366,290,000 төгрөг.

Ийнхүү нэхэмжлэгч М.*******, Б.Мөнхдөл нар нь хариуцагч ивээл ХХК болон түүний захирал Д.аас маш их хэмжээний мөнгийг илүү авсан байтал ивээл ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн үнэ 31,828,000 төгрөг, алданги *******,914,000 төгрөг нийт 47 742 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илт үндэслэлгүй байна.

 

Иймээс М.*******аас тооцооны алдааг далимдуулж илүү авсан төлбөрийн зарим хэсэг болох 50,000,000 /тавин сая/ төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16/22 дугаартай зээлээр худалдан авах гэрээ, М.*******ы Хаан банкны дансны хуулга, Түшиг уул ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, М.*******аас Д.тай утсаар харилцсан зурвасны зураг,

 

5. Хариуцагчаас: 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 01дүгээр сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, дансны хуулганы түүвэр, мөнгөн шилжүүлгийн баримт, Д.ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, ивээл ХХК-ийн худалдаа хөгжлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

6. Зохигчийн хүсэлтээр: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 хороолол 23 байр, Очир төв ХХК-ийн зүүн талд байрлах Саян төв үл хөдлөх эд хрөнгийн худалдах, худалдан авах гэрээнүүд, дэлгэрэнгүй лавлагаа, өмчлөх эрхтэй холбоотой нотлох баримтууд, Орхон аймгийн тойргийн нотариатч Д. М.*******ыг төлөөлж Б.Мөнхдөл болон Д. нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэнтэй холбоотой баримтуудыг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны үлдэгдэл үнэ 47 742 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ивээл ХХК нь М.*******аас илүү төлсөн 50 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ивээл ХХК түүний захирал Д.тай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16/22 тоот Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ байгуулж Саян зочид буудлын 4 давхар объектыг газрын хамт 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож худалдсан бөгөөд хариуцагч нь гэрээний төлбөрт нийт 250,000,000 төгрөг төлөхөөс 218,172,000 төгрөг төлж, үлдэгдэл 47,742,000 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлжээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч, 2020 онд нягтлан бодогч төлбөр дууссан баримт бүрдсэн гэж хэлсний дагуу М.*******тай биечлэн уулзаж, тооцоо дууссан тухай мэдэгдсэн. Нягтлан бодогч тооцоо нийлсэн акт үйлдээгүй, ажлаасаа гарсан гэж тайлбарлаж, хэрэгт авагдсан М.*******, Б.Мөнхдөл, Д. нарын дансны хуулга болон бэлэн бусаар гүйлгээ хийсэн баримтуудаас үзвэл тооцооны алдааны улмаас 50,000,000 /тавин сая/ төгрөгийг илүү төлсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

4. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг гаргасан.

5. Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ,

мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

6. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзаж байх ба нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй хэлэлцэхгүй орхих бөгөөд хариуцагч шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

8. Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч хариуцана гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554 *******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг - ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.3. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны үлдэгдэл төлбөр 47 742 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч М.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554 *******0 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч - ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА