2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00933

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн **** тоот хаягт оршин суух, -ын иргэн ******* ******* /регистрийн дугаар: М-*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ********* тоотод оршин суух М******* овогт У******* З /регистрийн дугаар: ЦБ/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 179,006,538 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, өмгөөлөгч Ч.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -ын иргэн ******* ******* нь Монгол Улсын иргэн У.Зтай ажил хэргийн шугамаар 2022 онд танилцаж, зарим бизнес дээр түүнтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Түүний хүсэлтийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 вон буюу монгол төгрөгөөр 19,337,692 төгрөгийг түүнд нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү мөнгийг зээлүүлэхдээ У.Зар гар бичмэл бичүүлж авсан. Гэвч У.З нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд ******* *******г залилан мэхэллээ гэж үзэн цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэд хоорондын зээлийн гэрээний асуудал хэмээн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 5 дугаарсарын 12 өдрийн дугаартай прокурорын тогтоолоор хаасан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд У.Зас тухайн зээлсэн мөнгийг төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдөр өгнө, маргааш өгнө, гэж шалтаг тоочсоор өгөөг. Иймд иргэн У. Зас 119,337,692 төгрөгийг холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нийт 267 хоног өнгөрч 1 өдрийн алданги буюу 0.5 хувь нь 569,668 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 267х596,668=159,315,696 төгрөг боловч Иргэний хуульд заасны дагуу алдангиийг үнийн дүнгийн 50 хувтас хэтрүүлэлгүй 59,668,846 төгрөгийг нэхэмжилж банйа. Нийт 179,006,538 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах " трейд ХХК-ийн барилгын В1 давхарт байрлах караокег ажиллуулдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын эхээр О нь -ын иргэн ******* *******г дагуулж ирэн 1000 орчим м.кв талбайг караокены чиглэлээр тохижуулж маркетинг, менежментийг нь бүрэн хариуцаж танайд 1 000 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэхэд миний зүгээс уг саналыг хүлээж авсан. Үүний дараа зураг төсөл, засвар тохижилт хийнэ гэж ******* ******* 2021 оны 12 сард караокены үйл ажиллагааг нийтэд үйлчлэхийг зогсоолгосон. Миний зүгээс 2022 оны 01 дүгээр сард 1,000,000 ам долларын хөрөнгө оруулалтыг хэзээ хийх вэ гэж асуухад ******* ******* нь би урьдчилгаа 50,000,000 вон буюу 119,337,692 төгрөгийг -аас гуйвуулга хийдэг хүнээр дамжуулаад чиний данс руу шилжүүлье гэсэн мөн ******* ******* нь 50,000,000 воныг хөрөнгө оруулалтын 1,000,000 ам доллароос хасаж тооцъё би чамд 50,000,000 вон зээлдүүлсэн гэсэн бичиг хийгээд өг гэж хэлсний дагуу бичиг хийж өгсөн. Гэвч үүнээс хойш хэлэлцэн тохирсон хөрөнгө оруулалтыг хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа гэрээний дагуу зээлдүүлсэн гэх 119,337,692 төгрөгөөс миний Т банкны дансанд 20 гаруй хоногийн хугацаанд ойролцоогоор 20 орчим сая төгрөг цувуулж шилжүүлсэн. Үүнээс өөр мөнгө орж ирээгүй. ******* ******* нь 2022 оны 12 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд ө найз нөхөд, залуучууд эмэгтэйчүүдийг авчирч хаалттай байсан караокег нээлгэн мөн клуб руу орж шоуддаг байсан бөгөөд ойролцоогоор 190,000,000 гаруй төгрөгийн үйлчилгээг авсан бөгөөд тус төлбөрөөс өнөөдрийг хүртэл төлөөгүй. Караокены үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой олох байсан орлого тасалдаж, бараа материал, цахилгаан ус дулааны төлбөр төлж чадалгүй их хэмжээний алдагдалд орсон тул уг 119,337,692 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Тус 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Эльвис нэртэй караокед 1,000,000 ам долларын хөрөнгө оруулалт хийх тухай хэлцлээс үүдэлтэйгээр миний ажиллуулдаг караокед эхлээд 50,000,000 вон өгье үүнийг хөрөнгө оруулалтаас хасаж тооцно хэмээн намайг төөрөгдөлд оруулж дүр үзүүлэн хийсэн байна. Нэхэмжлэгч нь 119,337,692 төгрөгийг үнэхээр надад өгсөн бол үүнийгээ нотлох шаардлагатай. Иймд миний ажиллуулдаг караокены ашиг орлого алдагдсан тул ******* *******д дээрх мөнгийг өгөх үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие С******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах " трейд ХХК-ийн барилгын В1 давхарт байрлах караокег ажиллуулдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын эхээр О нь -ын иргэн ******* *******г дагуулж ирэн 1000 орчим м.кв талбайг караокены чиглэлээр тохижуулж маркетинг, менежментийг нь бүрэн хариуцаж танайд 1 000 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэхэд миний зүгээс уг саналыг хүлээж авсан. Үүний дараа зураг төсөл, засвар тохижилт хийнэ гэж ******* ******* 2021 оны 12 сард караокены үйл ажиллагааг нийтэд үйлчлэхийг зогсоолгосон бөгөөд тус хугацаанаас хойш хаалттай байсан караокег нээлгэж, клуб руу орж наргиж цэнгэж, шоуддаг байсан бөгөөд нэг удаагийн үйлчилгээндээ хамгийн үнэтэй сет болох 2-14 сая төгрөгийн архи, дарс, ус, ундаа, хоол гэх мэт олон удаагийн үйлчилгээг авсан байдаг. Хөрөнгө оруулалтын талаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* *******-тай уулзсан бөгөөд уг мөнгийг шилжүүлэх, дуусгавар болгох буюу үүнтэй холбоотой ямар ч хэлцэл хийх эрмэлзэл, хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байсан. Үүгээрээ энэхүү зээлийн гэрээ нь гэрээнд заасан үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл зөвхөн гэрээ хийсэн мэт гадаад илэрхийллийг бий болгохын зорилготой байсан. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх учир Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу 50,000,000 вонныг зээлүүлж улмаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс ямарваа нэгэн байдлаар сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үйл ажиллагаа болон үйлдлийг огт хийж байгаагүй бөгөөд түүний эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг баарны үйл ажиллагааг огт зогсоогоогүй. Харин хариуцагчийн удаа дараагийн гуйлтын дагуу түүнд итгэн мөнгө зээлсэн бөгөөд энэхүү зээлсэн мөнгөө баталгаажуулж зээлийн гэрээг бичгээр үйлдэн гарын үсэг зуралцсан. Иргэний хуулийн 187 дугаар зүйлд үүрэг үүсэх үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж өгсөн. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 8.1-т Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ, 8.1.1-т "хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл-ээр үүрэг үүснэ гэж хууль тогтоогч хуульчилсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 8.1.1 дүгээр зүйл болон 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээт чөлөөт байдлыг зарчмын дагуу хуульд үл харшлах гэрээг байгуулсан байна. Иргэний хуулийн 40.1 дэх хэсэг Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаас үзэхэд хариуцагч У.З нь энэхүү зээлийн гэрээний гар бичмэлийг ө биеээр бичиж нэхэмжлэгчид өгсөн байдаг. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэмгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн У.З гараар бичсэн баримт, С******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Э 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, Нийслэлийн С******* дүүргийн Прокурорын газрын 2002 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол,

Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд: 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Тооцооны хуудас, 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Тооцооны хуудас,

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: гэрч Д.Б, Э.О, Ц.Б нарыг асуусан тэмдэглэл;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, хариуцагч У.Зас зээлийн гэрээний үүрэгт 119,337,692 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 59,668,846 төгрөгт холбогдох хэсгийг болон 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч лсын иргэн ******* ******* нь хариуцагч У.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 179,006,538 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж талууд маргаж байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр талууд зээлийн гэрээ байгуулсан нь тогтоогдож байх бөгөөд Зээлийн гэрээний талууд хөрөнгө оруулалт оруулах хүсэл зоригийг мөнгө зээлдүүлэх агуулгаар дүр үзүүлэн байгуулсан буюу хэлцэл хүчин төгөлдөр бус гэж  үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал:

3.1. Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан, С******* дүүргийн Прокуроын газрын эрүүгийн хэргйин салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбараас үзэхэд, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөөр огноотой, гараар бичсэн уг бичигт У овогтой З миний бие 2022.1.6-нд өдөр -ын иргэн -гаас 50,000,000 вон болох 119,337,692 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлж авсан үнэн болно. Тухайн зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 алданги төлөх болно. 2022.1.6-аас 2022.2.6-ны хооронд зээлэв гэжээ.

3.2. Хариуцагч нь уг баримтыг өөрөө бичсэнээ үгүйсгээгүй, зөвшөөрсөн боловч С******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах барилгын В1 давхарт байрлах караокед 1,000,000 ам долларын хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар тохиролцож урьдчилгаанд монгол мөнгөөр 50-60 орчим сая төгрөгийг өгснөөс 50,000 вон өгөөгүй, нэхэмжлэгч 50,000 вон өгсөн гэдгээ нотлоогүй, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах зорилгоор дүр үзүүлж байгуулснаас гадна хариуцагч караокед хөрөнгө оруулалт оруулна гээд үйл ажиллагааг хааж, өндөр үнэтэй архи виски, ундаа зэргийг хэрэглэж хохирол учруулсан хэмээн маргасан.

3.3. Хэрэгт авагдсан Нийслэлийн С******* дүүргийн Прокурорын газрын 2002 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын олсон нь: хэсэгт ... Би ******* *******д манай караоке зогсоод үйл ажиллагаа явуулахгүй алдагдалд орж байна. Та 1,000,000 ам долларын хөрөнгө оруулалтаа хэзээ хийх вэ гэхэд ******* ******* би урьдчилаад 50,000 вон буюу 119,337,892 төгрөгийг С улсаас гуйвуулга хийдэг хүн рүү шилжүүлээд тэр хүн нь миний Т банкны дугаартай данс руу 20 гаруй хоногийн хугацаанд цувуулж шилжүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* *******тай ярилцахдаа 50,000 воныг надад хөрөнгө оруулах 1,000,000 ам доллароос хасаж тооцъё, би 50,000 воныг зээлсэн гээд бичиг хийгээд өгье гэж хэлээд зээлийн бичиг хийж өгсөн ... гэж, мөн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хохирогчоос авсан тэмдэглэл-д ******* ******* нь ... У.З надтай уулзаад би караокегоо чамд түрээсэлнэ, чи надад 50,000 вон буюу 119,337,892 төгрөг зээлэх хэрэгтэй байна, би нэг сарын дотор мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлсэн. ... оффис дотроо надаас 50,000 вон буюу 119,337,892 төгрөг зээлсэн гэсэн бичиг хийж өгөөд С улсад байдаг Монгол Улс руу мөнгөн гуйвуулга хийж өгдөг хүний данс руу хийлгэсэн. Би энэ мөнгийг С улсын данснаасаа шилжүүлж өгсөн гэж тус тус мэдүүлжээ.

3.4. Гэрч Ц.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... ******* ******* гэдэг хүн үйлчлүүлдэг байсан. Тооцоогоо ерөөсөө өгдөггүй байсан. Олон хүнтэй орж ирдэг байсан. нь караоке болон пабтай байдаг. Манайхыг ажиллах ёсгүй үед ажиллуулаад ууж байгаад тасардаг байсан. Хамт явж байгаа хүмүүсээс нь тооцооны талаар хэлэхээр захирлын найз гээд урдаас уурладаг байсан ... гэж, гэрч Д.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Манай караокены в1 давхрыг дэлхийн хэмжээний шахуу болгоно гэж хэлж байсан. Монголд барилгын материал нийлүүлдэг гэж байсан. Караокены үйл ажиллагааг сайжруулна. Сүүлдээ клубээр нь сайжруулна гэж байсан ... гэж, гэрч Э.О шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Клабд бүтэн хөрөнгө оруулаад Соос хүн авч ирнэ гэж байсан. Би Галаа ахтай байсан болохоор хувь эзэмших боломжтой гэж ярьж байсан ... гэж тус тус мэдүүлсэн.

4. Тодруулбал, У.З, г су нарын гарын үсэг зурагдсан, хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримтыг тусгасан уг бичигт дурдсан үйл баримт, хэлцлийг гэрчүүдийн мэдүүлгээр хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Ийнхүү гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, тус тус гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

6. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

8. Хариуцагч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч мөнгө шилжүүлэн өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй гэж маргасан боловч нэхэмжлэгчийг 50,000 вон бус монгол мөнгөөр 50-60 сая төгрөг шилжүүлэн өгсөн гэх, нэхэмжлэгчээс авсан мөнгөө караокены хөрөнгө оруулалтад зориулж зарцуулсан болон нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийнэ гэж үйл ажиллагааг нэхэмжлэгч зогсоосон гэх тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

9. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж хэрэгт хавсаргасан У.З бичсэн 2022.01.06-ны огноотой гараар бичсэн баримт, Нийслэлийн С******* дүүргийн Прокурорын газрын 2002 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хохирогчоос авсан тэмдэглэл зэргийг хариуцагч үгүйсгэж нотлоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

10. Дээр дурдсанаар, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 50,000 вон болох 119,337,692 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

11. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар, тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар үүргээ гүйцэтгээгүй буюу нэхэмжлэгчээс зээлж авсан 50,000 воныг 1 сарын хугацаанд буцаан төлөөгүй байх тул зээл төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

12. Харин талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээнд ...Тухайн зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 алданги төлөх болно ... гэж заасныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж зааснаар алданги хэлбэрээр анз төлөхөөр талууд тохиролцсон гэж үзэхээргүй байна.

13. Учир нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар хуульд заасан өдөр ба гэрээнд заасан хоног гэх өөр агуулгыг анхаарах нь зүйтэй.

14. Иймд хариуцагчаас алданги 59,668,846 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүйн дээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж зааснаар алданги төлүүлэхээр хэлцэл хийгдээгүй гэж үзнэ.

15. Дээр дурдсанаар, У.З, -ын иргэн ******* ******* нарын гарын үсэг зурагдсан, хүсэл зоригоо илэрхийлсэн нь тусгагдсан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн (2022.1.6 огноотой) зээлийн гэрээний үүрэг харилцан хүлээсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч У.Зас 119,337,692 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч -ын иргэн ******* *******-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 59,668,846 төгрөгт холбогдох хэсгийг болон 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,210,933.46 төгрөг, хариуцагчаас төлсөн 754,638 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Зас 754,638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -ын иргэн ******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА