| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412000000008 |
| Дугаар | 2024/ДШМ/19 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/19
2024/ДШМ/19
О.Гт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.Ц
Хохирогч: Б.А
Яллагдагчийн өмгөөлөгч: Ц.Б
Яллагдагч: О.Г
Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/215 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч О.Гт холбогдох 2412000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, 0 мэргэжилтэй, Г эмнэлэгт жижүүр ажилтай, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт У хот, С дүүрэг, 0-р хороо Б-ийн 0 гудамж 0 тоотод оршин суух, урьд нь А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт тус тус зааснаар сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт О О.Г / РД:0000000/,
Шүүгдэгч О.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А аймгийн Б сумын Д багийн Л гэх газарт иргэн Б.Аыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт бөгж зүүсэн баруун гараараа цохиж түүний биед гэмтлийн шалтгаант нүдний цөцгий унжих, гоожихтой хавсарсан нүдний урагдсан шарх, зүүн нүдний хараагүй, зүүн нүд ширгээх мэс засал, имплант суулгах хагалгааны дараах байдал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас О.Гт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/215 дугаартай шүүгчийн захирамжид: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт О О.Гт холбогдох эрүүгийн 2412000000008 дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч О.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын” 3.2 дугаар зүйлд Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” журмын 2.2 дугаар зүйлд “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж зааж өгчээ. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаас тогтоохдоо хохирогчийн нас, хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал, тухайн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, чанар зэргийг харгалзан хохирогчид илэрсэн эмгэг өөрчлөлт, багажийн болон лабораторийн шинжилгээний хариу, эмнэлгийн баримт бичиг, бусад материалыг нэгтгэн үнэлж үзсэний үндсэн дээр дүгнэлтийг гаргах талаар журамласан. Хууль болон журмын дээрх заалтыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэвэл хохирогч Б.Аын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн багаар шинжилгээ хийлгэхэд хохирогч нь сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэл гэсэн дүгнэлт гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хууль, Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” журам болон хуультай нийцсэн байхад шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх тухай хохирогчийн хүсэлтийг хангаж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Яллагдагч О.Гийн дээрх үйлДд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлан “...мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай” гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана”... 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, 6.15-т “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт”, 12 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ...” гэж, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ...” гэж, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж тус тус заажээ. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаартай Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн багийн “...хохирогч Б.Аын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах хүсэлтээ мөрдөн шалгах болон прокурорын байгууллагад амаар болон бичгээр гаргаагүй санал хүсэлтгүй талаар илэрхийлсэн байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад саналгүй гэж илэрхийлснийг тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд прокурорын зүгээс уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж дахин шинжилгээ хийлгээгүй бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй болно. Хэрэв шаардлагатай тохиолдолд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж тайлбар мэдүүлэг авах замаар уг дүгнэлтийг юуг үндэслэж гаргасан талаар тайлбарлуулах бүрэн боломжтой ажиллагаа юм. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар “Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх” боломж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд шийдвэрлэх боломжтой тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж байгаа нь хуулийн зарим зүйл, хэсгийг хэт тунхаг төдий болгож буй хэрэг юм. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь хэргийн зүйлчлэл болон хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй бөгөөд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, хэргийг шийдвэрлэх боломжтой бөгөөд тус хэрэгт хийгдэх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/215 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ...А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/215 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн эсэргүүцлээ дэмжиж байна...гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж эсэргүүцэл үндэслэлтэй талаар хэлсэн. Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байх гэж бодож байна. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах” тухай тогтоолыг уншиж шинжлэн судлуулсан. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байсан. Энэ тохиолдолд заавал хэргийг буцаах шаардлагагүй, шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой байгааг давж заалдах шатны шүүх магадлалдаа дурдаж өгнө үү. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг гаргахдаа О.Гийн биеийн нөхцөл байдлыг тодорхойлж үзээгүй. Өөрөөр хэлбэл 2017 оноос хойш 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сард сэтгэцийн үндэсний төв шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Энэ нотлох баримтыг өөрт нь болон надад өгдөггүй. Энэ тухай шүүхэд хүсэлт гаргасан. Үүнийг үндэслэж шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах боломжтой. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэчихээд түүнээс хойш 4 удаа сэтгэц, мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн. Энэ нөхцөлийг мөрдөгчид нь хэлсэн. Тухайн эмнэлгээс түүхийг бидэнд өгөхгүй цагдаагийн байгууллагад өгөх боломжтой, мөн шүүгчийн захирамжаар өгөх боломжтой байх. Энэ асуудлыг анхаарч анхан шатны шүүх рүү хэргийг буцааж өгнө үү гэж хүсэж байна. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас яллагдагч О.Гийг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А аймгийн Б сумын Д багийн Л гэх газарт иргэн Б.Аыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт бөгж зүүсэн баруун гараараа цохиж түүний биед гэмтлийн шалтгаант нүдний цөцгий унжих, гоожихтой хавсарсан нүдний урагдсан шарх, зүүн нүдний хараагүйД, зүүн нүд ширгээх мэс засал, имплант суулгах хагалгааны дараах байдал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж, О.Гт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаартай дүгнэлтээр...хохирогч Б.Аын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд нь илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна... гэх дүгнэлт гаргасан, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай” тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан. Мөн тус тогтоолын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд гуравдугаар зэрэглэлд хүндэвтэр хохирлын улмаас үүссэн сэтгэцийн эмгэг, хөдөлмөрийн чадвар алдалт 9-15 хувь гэж заасан байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбогдуулан хөдөлмөрийн чадвар 65 хувь тогтонги алдагдуулсан гэж шинжээчийн дүгнэлтэд заасан, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаартай дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, уг дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан хохирлоос хөнгөн эсхүл хүнд байх боломжтой, заавал хохирогчийн биед учирсан хохиролтой адил байна гэсэн ойлголт хууль болон журамд тусгагдаагүй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, А аймаг дахь сум дундын
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/215 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.Ц
ШҮҮГЧИД Т.Д
Н.Э