| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01521/И |
| Дугаар | 312/шш2025/01275 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 312/шш2025/01275
2025 07 21 312/ШШ2025/01275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* ******* ХК-ийн Орхон салбар /регистрийн дугаар:*******, утас:*******, *******/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Н.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Болортуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* ******* ХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч Нямдорж овогтой ******* нь 2024 оны 06 дугаар сарын 05-нд ******* *******ны Орхон салбарын Говил тооцооны төвөөс МN250034130901851283 тоот зээлийн гэрээ байгуулан 7,800,000 /долоон сая найман зуун мянган/ төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт цалингийн зээл 6,000,000.00 /зургаан сая/ төргөгийг жилийн 18% хүүтэй, 30-н сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 69 хоног хугацаа хэтэрсэн, улмаар гэрээ байгуулах үед байсан Орхон аймаг дахь хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээн дээрх утас сүүлийн 1 сар залгасан боловч утсаа авахгүй байна. Иймд зээлдэгч Нямдорж овогтой ******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж байна.... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-2/, итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, итгэмжлэл /хх-5/, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн MN250034130901851283 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-6-9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-10/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-11-12/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-13/, зээлдэгчийн анкет /хх-14-15/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* ******* ХК-ийн Орхон салбар хүсэлтийн үндэслэлээ: ...Зээлдэгч Нямдорж овогтой ******* нь 2024 оны 06 дугаар сарын 05-нд ******* *******ны Орхон салбарын Говил тооцооны төвөөс МN250034130901851283 тоот зээлийн гэрээ байгуулан 7,800,000 /долоон сая найман зуун мянган/ төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт цалингийн зээл 6,000,000.00 /зургаан сая/ төргөгийг жилийн 18% хүүтэй, 30-н сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 69 хоног хугацаа хэтэрсэн, улмаар гэрээ байгуулах үед байсан Орхон аймаг дахь хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээн дээрх утас сүүлийн 1 сар залгасан боловч утсаа авахгүй байна. Иймд зээлдэгч Нямдорж овогтой ******* эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
2. Нямдоржийн ******* нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* *******ны Орхон салбарын Говил тооцооны төвөөс 7,800,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан болох нь тус гэрээгээр нотлогдож байна.
3. Нямдоржийн ******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Бэсүүд овогт Нямдоржийн ******* /регистрийн дугаар: ФМ80083110/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Нямдоржийн ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* ******* ХК-ийн Орхон салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Болортуяа, утас:*******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* ******* ХК-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА