Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бямба-Эрдэнэд холбогдох эрүүгийн 18360000000023 дугаартай, 178/2018/0039/Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 5 дугаар гудамжны 15 тоотод оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПЮ86092417 тоот регистрийн дугаартай, Цагаантуг овогт Цэрэнбалтын Бямба-Эрдэнэ

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнэ нь2017 оны 10 сарын 31-ний өдрөөс2017 оны 11 сарын 01-ний өдрүүдэд иргэн Д.Түмэнбаярын эзэмшлийн Голомт банкны виза картнаас нийт 695000 төгрөгийг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Түмэнбаярын мэдүүлэг /хх 12-13-р хуудас/, гэрч Ц.Чимгээгийн мэдүүлэг/хх-14-р хуудас/, гэрч Ц.Цэрэнхүүгийн мэдүүлэг /хх 15-16 дугаар хуудас/, Д.Түмэнбаярын Голомт банкны 5605107414 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48 дугаар хуудас/ болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын хяналтын прокурор Д.Аянагүлээс шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнийг 2017 оны 10 сарын 31-ний өдрөөс 2017 оны 11 сарын 01-ний өдрүүдэд иргэн Д.Түмэнбаярын эзэмшлийн Голомт банкны виза картнаас 695000 төгрөгийг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнэ нь 2017 оны 10 сарын 31-ний өдрөөс2017 оны 11 сарын 01-ний өдрүүдэд иргэн Д.Түмэнбаярын эзэмшлийн Голомт банкны виза картнаас нийт 695000 төгрөгийг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Түмэнбаярын: Би Ховд аймаг замын компанид инженерийн ажил хийдэг байсан. 2017 оны 9 сард ажлаа хийж байгаад хөлөө хугалчихсан юм. 10 сарын 26-ны өдөр манай кемп буусан тэгээд би найзынхаа дүү Мягмардоржийнд хэсэг хэвтэж хөлөө эмчлүүлсэн. Тэр айлд байж байхад миний туслахаар ажиллаж байсан Бямба-Эрдэнэ надад хоол унд дөхүүлж өгдөг байсан. 10 сарын 30-ны өдөр надад дэлгүүрээс миний виза картнаас мөнгө аваад надад хүнсний зүйл цуглуулж өгчихөөд яваад өгсөн. Тэр орой миний данснаа.с мөнгө гарсан байсан тэгэхээр нь би Бямба-Эрдэнэ рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Хөвсгөл аймагт очоод залгахад утас нь холбогдохоо больсон. Тэгээд хамт ажиллаж байсан хүмүүсээрээ олуулаад ярихад би удахгүй буцаагаад өгнө гэж хэлсэн тэгээд өгөхгүй болохоор нь Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Өнөөдөр миний данс руу 695000 төгрөг шилжүүлсэн учраас надад санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх 14-15-р хуудас/

Гэрч Ц.Чимгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Бямба- Эрдэнийн нагац эгч нь байгаа юм одоо аав ээж дүүгийнхээ хамт амьдарч байгаа. Багаасаа өвөө эмээгийнхээ гар дээр өссөн хүүхэд байгаа юм. Цэргийн албыг нэг жил хаасан хааяа нэг архи хэрэглэдэг урд нь ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй, жаахан зөрүүд ааштай хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /хх-16-р хуудас/ Гэрч Ц.Цэрэнхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Бямба- Эрдэнэ нь миний төрсөн хүү байгаа юм. Бямба-Эрдэнэ нь 1986 онд миний аав Цэрэнбалтынд төрсөн юм. Өөрийнх нь аав нь Бямба-Эрдэнийг гэдсэнд байхад нь нас барсан. Би 1988 онд Уртнасан гэдэг хүнтэй гэр бүл болоод түүгээр нь овоглосон. Миний аав Цэрэнбалт нь 2002 онд өөрийн нэр дээрээ шилжүүлж өөрөөрөө овоглож авсан гэх мэдүүлэг /хх 16 дугаар хуудас/

Д.Түмэнбаярын Голомт банкны 5605107414 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгын баримт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнийг 2017 оны 10 сарын 31-ний өдрөөс 2017 оны 11 сарын 01-ний өдрүүдэд иргэн Д.Түмэнбаярын эзэмшлийн Голомт банкны виза картнаас нийт 695000 төгрөгийг авч, бусдын итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-33 дугаар/ нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнэ нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2700000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн На1Г маркийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/16 дугаартай прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэхтухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4,17.5 дугаар зүйлийн 1, 5-9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

ТШүүгдэгч Цагаан туг овогт Цэрэнбалтын Бямба-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 / хоёр сая долоон зуун мянга / төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнэд оногдуулсан 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгний торгох ялыг 1 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнэ нь 2700000 / хоёр сая долоон зуун мянга / төгрөгний торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

  1. Шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнэд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2700000 / хоёр сая долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
  2.  Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнийн эзэмшлийн На|'г маркийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 06- ны өдрийн 5/16 дугаартай прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
  3. ШИЙТГЭХ тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Бямба-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

 

8.Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.