Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 312/шш2025/01285

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 22 312/ШШ2025/01285

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******, *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /Регистрийн дугаар: , /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.*******

Хариуцагч О.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие О.******* нь 2019 оны сүүлээр Орхон аймагт байрлах Молор-Эрдэнэ төвд зохион байгуулагдсан манжуураас ирсэн шубаны дуудлага худалдаанд оролцон булган шуба худалдаж авсан. Тухайн жилээ булган шубаа өвөл нь хальт өмссөн. Тэгээд дараа жил нь өмсөөгүй. Гэтэл манай бэр О.******* нь 2021 онд булган шуба авмаар байна гэж хэлээд таны авсан булган шуба бараг шинээрээ байгаа биз дээ та шубаа надад зарах уу гэж асуухаар нь би булган шуба хаана ч өмсөх үү дээ, өмсөж чадахгүй байгаа юм чинь гэж бодоод бэрдээ зарсан. Тэгээд мөнгийг нь ******* нь боломжтой болохоороо өгье гэхэд нь зөвшөөрсөн. Гэтэл О.******* нь одоог хүртэл надаас авсан булган шубаны мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд булган шубаны үнэ болох 1 500 000 төгрөгийг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна ... гэжээ.

Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Хариуцагч О.******* би нэхэмжлэгч О.Оюун-Эрдэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагтай танилцаад эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч О.Оюун-эрдэнэ бол миний хадам эгч байсан хүн, намайг түүний дүү О. 2012 онд танилцаад, 2015 онд намайг жирэмсэн байхад О.Оюун-эрдэнэ нэхэмжлээд байгаа булган шубаг өмсөж хэрэглэж байсан мөртлөө нэхэмжлэл дээрээ 2019 оны сүүлээр худалдаж авсан мэтээр худал бичсэн байна.

О.*******эс би уг шубаг худалдаж аваагүй, нөхөр О.Эрдэнэзориг намайг жирэмсэн байхад надад өмсгөх гр хувцас байхгүй яана гээд ярилцаж байгаад эгч О.Оюун-Эрдэний өмсөж байгаа шубыг гуйгаад аваад өгөх үү гэж хэлж байсан. Тэгээд 2015 онд О.Эрдэнэзриг надад уг шубыг эгч О.*******эс гуйгаад надад авч өгсөн, тухайн үед хөгшин загвартай байхаар нь би оёдолчинд өгч засвар хийлгүүлсэн. Би энэ шубыг 1-2 жил өмссөн гэхдээ байнга өмсөөгүй, одоо хүртэл манай хувцасны шүүгээнд байгаа, хүн ч өмсдөггүй тийм л хувцас юм. Би О.*******эс шубыг худалдаж аваагүй, нөхөр Эрдэнэзориг л өөрийнхөө эгчээс өмсөхгүй шуба байгаа би гуйгаад аваад өгье гэж хэлээд намайг жирэмсэн байхад авч өгсөн шуба юм. Би Эрдэнэзоригт зодуулж биедээ гэмтэл авч эрүүгийн шүүхээр орж Эрдэнэзориг надад хохирлын мөнгө төлөөд торгох ял авсан, мөн би түүнээс салаад О.*******, О.Эрдэнэзориг нараас зээлдүүлсэн мөнгөө нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбоотой шубаны үнэ гэж худлаа зүйлийг надаас нэхэмжлээд байгаа юм. О.******* үнэхээр 2019 оны сүүлээр худалдаж авсан бол тэр байдлаа ютлох байх гэж бодож байна, би энэ шуба О.*******д 2015 онд байсан гэдгийг баттай мэдэж байна. Иймд О.Оюун-Эрдэний гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрын улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөг төлсөн баримт /хх-2/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс: зохигчийн хүсэлтээр 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай Халиун капитал ХХК-ийн Хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан булган шубаны үнэ 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ...би 2019 оны сүүлээр Орхон аймагт байрлах Молор-Эрдэнэ төвд зохион байгуулагдсан манжуураас ирсэн шубаны дуудлага худалдаанд оролцон булган шуба худалдаж авсан. Тухайн жилээ булган шубаа өвөл нь хальт өмссөн. Тэгээд дараа жил нь өмсөөгүй. Гэтэл манай бэр О.******* нь 2021 онд булган шуба авмаар байна гэж хэлээд таны авсан булган шуба бараг шинээрээ байгаа биз дээ та шубаа надад зарах уу гэж асуухаар нь би булган шуба хаана ч өмсөх үү дээ, өмсөж чадахгүй байгаа юм чинь гэж бодоод бэрдээ зарсан. Тэгээд мөнгийг нь ******* нь боломжтой болохоороо өгье гэхэд нь зөвшөөрсөн. Гэтэл О.******* нь одоог хүртэл надаас авсан булган шубаны мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд булган шубаны үнэ болох 1 500 000 төгрөгийг О.*******эс гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

3. Хариуцагчийн тайлбар татгалзал: би уг шубаг худалдаж аваагүй, нөхөр О.Эрдэнэзориг намайг жирэмсэн байхад надад өмсгөх гр хувцас байхгүй гээд ярилцаж байгаад эгч О.Оюун-Эрдэний өмсөж байгаа шубыг гуйгаад аваад өгөх үү гээд 2015 онд О.Эрдэнэзориг надад уг шубыг эгч О.*******эс гуйгаад надад авч өгсөн. Тухайн үед хөгшин загвартай байхаар нь оёдолчинд өгч засвар хийлгүүлсэн. Би энэ шубыг 1-2 жил өмссөн гэхдээ байнга өмсөөгүй, одоо хүртэл манай хувцасны шүүгээнд байгаа, хүн ч өмсдөггүй тийм л хувцас. Би О.*******эс шубыг худалдаж аваагүй, нөхөр Эрдэнэзориг л өөрийнхөө эгчээс өмсөхгүй шуба байгаа би гуйгаад аваад өгье гэж хэлээд намайг жирэмсэн байхад авч өгсөн... гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч О.Оюун-Эрдэний булган шубыг авсан, авснаасаа хойш загварыг нь өөрчилсөн, одоо ч түүнд байгаа үйл баримт хариуцагчийн өөрийнх нь тайлбараар нотлогдож байна.

5. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа, нөхөр О.Эрдэнэзориг надад эгчээсээ гуйж авч өгсөн гэж байгаа боловч яагаад мөнгийг төлөхгүй гээд байгаа тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй бөгөөд 2021 оны байдлаар тухайн булган шуба нь 910 000 төгрөгийн үнэтэй байсныг шүүхээс томилогдсон шинжээч Халиун капитал ХХК тогтоосон.

6. Нэхэмжлэгч нь булган шубаны үнийг боломжтой болохоороо өгөөрэй гэсэн гэдэг боловч одоо хүртэл мөнгийг төлөөгүй байх ба, хариуцагчид бэлэглэсэн үйл баримт зохигчийн хэн алины тайлбар, баримтаар нотлогдоогүй.

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд булган шубыг худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

8. Хариуцагч, нөхөр О.Эрдэнэзориг нь эгчээсээ гуйж авч өгсөн гэж байгаа нь нэхэмжлэгчийг хариу төлбөрөөс татгалзасан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч булган шубыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч өөрөө өмсөж хэрэглэж байх тул үнийг төлөх үүргийг хүлээнэ.

7. Иймд хариуцагч О.*******эс шинжээчийн дүгнэлтээр тогтоосон булган шубаны үнэ 910 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 590 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хариуцагч булган шубыг 2015 онд нэхэмжлэгчээс авсан гэсэн тайлбар татгалзлаа нотлоогүй болно.

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.*******эс улсын тэмдэгтийн хураамжаар 20 150.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч *******эс 910 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 590 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас *******эс 20 150.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА