Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 311/ШШ2025/00348

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Завхан аймгийн Дөрвөлжин сумын ..... багт оршин суух ...... овогт Ч.......ын М........ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.М........, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.М..... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оноос 1984 он хүртэлх хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. 1984 онд цэрэгт татагдаж явж байсан. Иймд 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Улиастай сумын .... газар ..... дугаар ...... засварчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлттэй байна гэв.

Хүсэлт гаргагч Ч.М.... нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2025.03.21-ний өдрийн А/426 тоот лавлагаа, 1981, 1982, 1983, 1984 онуудын гүйлгээ бланс, Завхан аймгийн ..... газрын даргын 1987 оны 10-р сарын 28-ны өдрийн 203 тоот тушаал зэргийг ирүүлсэн,

Шүүх өөрийн санаачлагаар Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР 1-р маягт, ХААТР 15-р маягт, төрөгсдийн бүртгэл анкет, төрсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан эсэх лавлагаа зэргийг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.М..... нь өөрийнхөө 1981 оноос 1988 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт 1981 оноос 1984 онуудад мал маллаж байснаа тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох ..... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 3-рт 1987 оны 10 сарын 17-ны өдрөөс ..... хэлтэст засварчнаар томилон ажиллуулав гэсэн, 04-рт 1988 оны 03 сарын 28-ны өдрөөс ...... хэлтсийн засварчны ажлаас чөлөөлж аймгийн .......-ийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв гэсэн бичилтүүд хийгдсэн байна.

Завхан аймгийн ........ газрын даргын 1987 оны 10-р сарын 28-ны өдрийн 203 тоот тушаалд Ч.М........ыг 1987 оны 10 сарын 17-ноос .......засварчнаар ажиллуулсугай гэсэн байна.

Түүний ХААТР маягтад түүнийг х..... к.......н .......ч, түрээс ахлагч гэх зэргээр бичигдсэн байна.

Иймд дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ......д овогт Ч.......ын М.......ыг 1987 оны 10-р сарын 17-ны өдрөөс 1988 оны 05-р сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ........ газарт засварчнаар ажиллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ