| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/07649/И |
| Дугаар | 191/ШШ2025/01343 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ***** хаягт байрлах Г******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ***** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ц******* С******* /регистрийн дугаар: МЕ*******/-д холбогдох,
907,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэдгсэн төлөөлөгч Ч.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г******* СӨХ нь Б******* дүүргийн **** байрын ашиглалтын хэвийн байдлыг х*******х, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундын өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ.
Гэвч тус хотхоны цөөн хэдэн өмчлөгчид дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг олон жилийн хугацаанд огт төлөхгүй байсаар өнөөдрийг хүрч бусад өмчлөгчдөд хохирол учруулсаар байна.
Тухайлбал **** тоотын өмчлөгч Ц.С******* нь СӨХ-д сар бүр төлбөл зохих төлбөрөө 2021 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл 27,200 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл 29,200 төгрөгийг тус тус төлөөгүй. Энэхүү нөхцөл байдал нь СӨХ-ны төлбөрөө хэвийн төлдөг бусад сууц өмчлөгч аж ахуйн нэгж, иргэдийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна,
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт "... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-т д*******ар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж, мөн зүйлийн 148.3 дахь хэсэгт Өмчлөгч д*******ар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу Г******* СӨХ-ны ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 901,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийн СӨХ-ны төлбөрөө төлөөгүй буруутай үйлдлийн улмаас гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтыг батлуулсан нотариатын хөлсөнд 6000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн дүн болох 901,200 төгрөгөөс 142,000 төгрөгийг төлсөн (баримтхавсаргав 2021 оны 11,12 сар болон 2022 оны 1,2,3 сар), 468,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй (доорх хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан болно) гэж үзэж байгаа тул үлдэгдэл болох 291,000 төгрөгийг шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаанд төлөх саналтай байна.
Миний бие нь 38 байрны 346 тоотод 2015 оноос хойш оршин сууж байгаа бөгөөд энэ хугацаанд СӨХ-ны төлбөрөө сар бүр хоцрогдолгүй төлсөөр ирсэн (баримт хавсаргав). Харин 2021 оны эхээр Г******* СӨХ -ийн удирдлага солигдсоноор засвар үйлчилгээ болон цэвэрлэгээ үйлчилгээ хийгдэхээ больж оршин суугчдын эрх зөрчигдөж, орон сууцны чанарт маш муугаар нөлөөлсөн учраас СӨХ-д байнга шаардлага тавьж, зохих ёсны үйлчилгээг цаг хугацаанд нь авсны үндсэн дээр төлбөрөө төлөхөд бэлэн гэдгээ тайлбарласаар ирсэн.
СӨХ-ны төлбөрийн задаргааны дараах 2 хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Цэвэрлэгээ, үйлчилгээ (жижүүр) - 13,000 төгрөг * 26 сар (2022 оны 4 -12 сар, 2023 оны 1-12 сар, 2024 оны 1-5 сар) = 338,000 төгрөг. Үндэслэл: 2021 он хүртэл манай байрны орц бүрийг хариуцсан цэвэрлэгчтэй, жижүүртэй байсан бол 2021 оноос манай орцыгхариуцсан цэвэрлэгчгүй, жижүүргүй болсноор өдийг хүртэл цэвэрлэгээ, үйлчилгээг зохих ёсоор аваагүй (баримтхавсаргав). Үүний улмаас орцлифт коридорт байнга баас шээс, бөөлжис, хог энгийн зүйл болсон. Жижүүрийн өрөөг тонож орцны үйлчилгээ хийж хяналт тавьдаг ажилтангүй болсноор коридорт согтуу хүн байрладаг болсон. Орц жоомтой болсон зэрэг маш олон догодлууд гарсаар байна.
Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.2 -т заасан холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыгх*******хталаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах үүргээ Гүйцэтгэх захирал гүйцэтгээгүй гэдгийг нотолж байгаа учир Цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой өнгөрсөн хугацааны төлбөрийг нөхөн төлөхгүй, Орцны Цэвэрлэгч жижүүртэй гэрээ байгуулж үйлчилгээ авсан тохиолдолд авсан он сараас эхлэн төлөх хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү.
2. Засвар үйлчилгээ - 5,000 төгрөг * 26 сар (2022 оны 4 -12 сар, 2023 ОНЫ 1-12 сар, 2024 оны 1 -5 сар) = 130,000 төгрөг. Үндэслэл:
- Дээврийн засвар хийгээгүй учраас орон сууцны хэвийн байдал алдагдаж сүүлийн 2 жил дээврээс маш их хэмжээний ус бороо орох, цасхайлахтоолонд гоожиж2 -10 давхрын бүхайлуудын коридор болон манай гэрийн дотор талын тааз, хана, обойн хэвийн байдал алдагдсан (баримт хавсаргав). Цахилгааны шит норсноор гэртээ олон хоног тоггүй амьдрахаас гадна гал гарах маш ноцтой нөхцөлд байна (баримт хавсаргав). Жич: Гэрийн дотор талын хана таазны засвар хийлгэх ажлын хөлс, обой эмулсний үнэ болох 100000 төгрөгийг сөрөг нэмэмжлэлээр гаргасан.
- Орцны урсгал засвар 2018 оноос хойш хийгдээгүй учраас орон сууцны хэвийн байдал алдагдсан. (баримтхавсаргав).
- Орцныхаалганы чип засдаггүй тул байнга согтуухүн орцонд амьдагдаг (баримтхавсаргав).
Машины хаалтны чипний мөнгө айл бүрээс СӨХ төлбөрөөс гадуур нэг чип 35000 - 50000 төгрөгөөр зарж борлуулдаг боловч хаалт ажилладаггүй, байнга эвдэрхий, машин дүүрсэн байдаг учир төлбөртэй зогсоолд тавьдаг (баримт хавсаргав).
Эдгээр болон бусад баримт нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эдхөрөнгийнтухайхуулийн 12.4.2-тзаасан холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг х*******х талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах үүргээ Гүйцэтгэх захирал гүйцэтгээгүй гэдгийг нотолж байгаа учир Засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрийг нөхөн төлөхгүй, эдгээр засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд хийсэн он сараас эхлэн төлөх хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Б******* олгосон 2024.08.22 итгэмжлэл, СӨХ-ны гэрчилгээний хуулбар, СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020.01.10-ны өдрийн №01 тогтоол, хавсралт, 6,000 төгрөг төлсөн Монголын Нотариатын танхим Мөнгөний тасалбар, дугаартай хэрэглэгч Ц.С*******гийн төлбөрийн жагсаалт / банкны теллерийн тэмдэг дарагдсан/;
Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Ц.С*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, орц, хонгил, шат, хана таазны хар цагаан фото зураг, фэйсбүк мессенжерийн гэх зурвасын хуулбар зураг/үзлэг хийгээгүй;
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд х*******х үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г******* СӨХ нь хариуцагч Ц.С*******д холбогдуулан, 2021 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл 27,200 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл 29,200 төгрөгөөр тооцсон СӨХ-ны төлбөр 901,200 төгрөг, шүүхэд хандахад гаргасан нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 907,200 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь нэхэмжилсэн дүн болох 901,200 төгрөгөөс 142,000 төгрөгийг төлсөн гэх ба 2021 оны 11, 12 сар болон 2022 оны 01, 02, 3 дугаар сарын төлбөр 468,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул үлдэгдэл болох 291,000 төгрөгийг шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаанд төлөх саналтай хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4. Хариуцагч Ц.С******* нь Г******* СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хот, Б******* дүүргийн *************** тоот хаягт оршин суугч бөгөөд өмчлөгч мөн эсэх талаар талаар маргаагүй.
5. Оршин суугч нь орон сууцны үйлчилгээний төлбөр, СӨХ-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж зааснаар төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
6. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан хэрэглэгчийн дугаартай хэрэглэгч Ц.С*******гийн төлбөрийн жагсаалт / банкны теллерийн тэмдэг дарагдсан/-д 2021 оны 11 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сар дуустал хугацаанд нийт 901,200 төгрөгийн төлбөр төлөхөөр тусгагдсан байна.
7. Хэрэгт авагдсан тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №01 тогтоол, уг тогтоолын хавсралт, дугаартай хэрэглэгч Ц.С*******гийн төлбөрийн жагсаалт зэргээр нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүн үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
8. Хариуцагч нь дээрх төлбөрөөс 142,000 төгрөгийг төлсөн гэх ба СӨХ-ны ажил үйлчилгээ муу байгаа талаар тайлбарлаж, СӨХ-ны төлбөрийг төлөхгүй, СӨХ орцны жижүүр, цэвэрлэгчтэй гэрээ байгуулж, үйлчилгээ авсан тохиолдолд, уг хугацаанаас хойш төлбөр төлөх хүсэлтэй хэмээн маргасан боловч гэх боловч 142,000 төгрөг төлснөө нотлох баримтаар нотлоогүй.
9. Мөн хариуцагч нь СӨХ-ны ажил үйлчилгээ муу байгаагаас төлбөрийн тодорхой хэсгийг төлөхгүй гэж маргаж байх боловч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатаас үйлчилгээ авч 6000 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт авагдсан 6,000 төгрөг төлсөн төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар уг 6,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэсэлэлтэй байна.
11. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан, хариуцагч Ц.С*******гаас 907,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,322.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С*******гаас улсын тэмдэгтийн хураамж 27,322.80 төгрөгийг гаргуулж Г******* СӨХ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА