| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05044/И |
| Дугаар | 191/ШШ2025/01421 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/01421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ********* тоот хаягт оршин байрлах, Т******* б******* ******* ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б Б /регистрийн дугаар: ЕЙ/-д холбогдох,
7,609,130 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Т******* б******* ******* ХХК-тай хамтран ажилладаг байсан бүртгэлийн дугаартай, Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б нь тус компаниас 12,000,000 төгрөгийн зээл авах тухай хүсэлт гаргасны дагуу дугаар Барьцаат зээлийн тооцооны хуудас үйлдэж, 12,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд Б.Б мөнгийг хүлээн авсан.
Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцсон боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 4,603,580 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Зээлдэгч Б.Б үүрэг гүйцэтгэх хугацааг 1003 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 12,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 7.396,420 төгрөг, хүүнд 972,830 төгрөг, нийт 8,369,250 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй, зээл төлж дуусгах хугацаа 2022-02 дугаар сарын 09-ний өдөр дууссан.
Зээлдэгч нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгчийн зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, мэдэгдэж, шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд удахгүй төлнө, очиж уулзаад энэ сардаа багтаагаад төлж дуусгана гэх зэргээр худлаа хэлж, итгэл үнэмшил төрүүлж ирсэн ба өнөөдрийг хүртэл зээлээ огт төлөхгүй байна.
Иймд Б.Бгаас 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Барьцаат зээлийн тооцооны хуудсаар хүлээн авсан 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4,603,580 төгрөг, хүү 703,761 төгрөг, алданги 2,301,789 төгрөг, нийт 7,609,130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 12,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2022 оны 8 дугаар сард дууссан гэж боддог. Би худлаа хэлж, итгэл үнэмшил төрүүлж өдийг хүртэл төлөхгүй зугтаасан асуудал байхгүй. Би ажлаа хийсээр л байгаа, ажлын байр хуучиндаа байдаг. Би 2 зүйлд эргэлздэг. 1-т. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 9 цагийн орчим Т******* б*******-ийн ажилтан Б гэж анх надад зээлийн үлдэгдэлтэй гэдгийг хэлсэн. Хэрэв үлдэгдэл байсан бол 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл 1,5 жилийн хугацаанд мэдэгдээгүй. Хэний хариуцлага байгаа юм. 2-т. Зээлийн үлдэгдэл байлаа гэхэд 4,6 сая байх ёсгүй. Миний хувьд өчнөөн удаа л иргэн байгууллага, банкнаас зээл авч байса. Хугацаанд нь төлдөг хүн. Би 2 саяаас хэтрэхгүй болов уу л гэж бодож байна.
2022 оны 12 дугаар сард Б над руу залгаад тухайн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэрчлүүлсэн. 3000 ширхэг улсын бүртгэлийн гэрчилгээ байсан. Би 1,5 сая төгрөгөөр л гэрчилж өгч байсан. 1 ширхэг улсын бүртгэлийн гэрчилгээ гэрчилэхэд үнэ нь 2,500 төгрөг байдаг. Яг үнэлгээгээр нь 7,500,000 төгрөг болж байсан. Тэр үед яагаад зээлийн үлдэгдэл гэж яриагүй, хэлээгүй, сануулаагүй, дурсаагүй юм бэ. Бд, ах нь ажил дээрээ байна шүү дээ, тооцоо нийлье л дээ гэж зөндөө л хэлсэн. Өгье гэж бодсон ч би яахаараа өгөх ёстой билээ гэж сэтгэлийн харам буугаад л байдаг юм даа. Би энэ байгууллагатай 15 жил хамтран ажиллахад их л тус дэм болж байсан байх даа. Би шүүх хуралдаанд оролцохгүй, надгүйгээр шүүх хуралдаан явуулж болно. Гэхдээ би төлөөлөл оролцуулна. Маргах гэж төлөөлөл оролцуулаагүй, үнэнийг л хэлэх гэсэн юм гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т******* б******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.05.23№24/1-080 дугаартай итгэмжлэл, Барьцаат зээлийн тооцооны хуудас№, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2024.07.02№24/1-109 итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дугаартай зээлийн гэрээний тооцооллын хүснэгт, өмгөөлөгч А.Зыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Б.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ
2. Нэхэмжлэгч Т******* б******* ******* ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,603,580 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагын тодруулан нэмэгдүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 4,603,580 төгрөг, хүү 703,761 төгрөг, алданги 2,301,789 төгрөг, нийт 7,609,130 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь 4,603,580 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн үлдэгдлийг 2,000,000 төгрөгөөс хэтрэхгүй гэх тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд өөрөө оролцохгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулна хэмээн тайлбар гаргасан боловч түүнийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилогдоогүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
4. Хэрэгт авагдсан № тоот Барьцаат зээлийн тооцооны хуудсаас үзэхэд, зээлдүүлэгч Т******* б******* ******* ХХК, зээлдэгч Б.Б нар нь 12,000,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 549 хоногийн хугацаатай, барьцаагүй, 2,50 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлдэгч Б.Б нь 12,000,000 төгрөгийг хүлээн авсан нь тогтоогдож байна.
№ тоот Барьцаат зээлийн тооцооны хуудаст зээлийн дүн, хүү, алданги хэмээн тусгасан байх бөгөөд зээлдэгч уг тооцооны хуудаст гарын үсэг зурсан байна.
5. Талуудын хооронд байгу*******дсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
6. Нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээлийн үлдэгдэл 4,603,580 төгрөг, хүү 703,761 төгрөг, алданги 2,301,789 төгрөг гаргуулах шаардлага нь дээр дурдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэг болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлйн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги ... гэж заасантай нийцсэн гэж дүгнэлээ.
7. Хариуцагч нь зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөгөөс хэтрэхгүй хэмээн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчийн шаардаж буй үндсэн зээлийн үлдэгдэл 4,603,580 төгрөг, хүү 703,761 төгрөгийг үгүйсгэж нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргах үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Бгаас 7,609,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* б******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 160,360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* б******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА