| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/06196/И |
| Дугаар | 191/ШШ2025/01795 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/01795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Ч******* дүүрэг, **** тоотод оршин суух, Б******* овогт Э******* Х******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ***** тоот хаягт байрлах Х******* Ц Э ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:/ болон
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ***** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б Х*******баяр /регистрийн дугаар: УШ/-д холбогдох
Хамтран ажиллах гэрээ зөрчсөнөөс 70,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 10 сарын 15-ны өдөр Х******* ц э" ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор томилогдохоор болж тухайн өдрөө компанийн хувьцаа эзэмшигчид Хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Уг гэрээгээр Х******* ц э ХХК-ийн үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглах, мөн нийтэд худалдан борлуулах зорилгоор үс арчилгаа, гоо сайханы зориулалттай брендийн болон бусад улс орнуудад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн импортлон оруулж ирж, ашиг олох зорилготойгоор компанийн хувьцаа эзэмшигч Ц.А нь 50,000,000 төгрөг, хувьцаа эзэмшигч Б.Х*******баяр нь 38,000,000 төгрөг, миний бие 70,000,000 төгрөгийг нийлүүлэн уг зорилгоо санхүүжүүлэх тохиролцоо хийсэн.
Ингээд миний бие 70,000,000 төгрөгийг Х******* ц э ХХК-ийн данс руу хийсэн. Гэвч компанийн хувьцаа эзэмшигч Б.Х*******баяр болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гүйцэтгэх захирал Ц.А нар нь уг мөнгийг компанийн данснаас авч хувийн хэрэгцээндээ зарцуулснаас болж уг Хамтран ажиллах гэрээ огт хэрэгжээгүй.
Хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д Хамтын ажиллагааны үр дүн, алдагдалыг Б тал буюу А.Х*******баяр дангаар хариуцахаар заасан байдаг.
Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотойгоор шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэх болгонд Б.Х*******баяр нь нэхэмжлэгчид 70,000,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 20-ны өдөр өгөхөөр тохирсон боловч хугацаандаа өгөлгүй, ахин сунгаж 2022 оны 03 сарын 01-ний өдөр гэхэд өгнө гэж гар бичмэл хийж өгч байсан боловч одоог хүртэл өгөөгүй байна.
Нэхэмжлэгч мөнгөө Х******* ц э ХХК-ны данс руу шилжүүлсэн, анхнаасаа Б.Х*******баяр нь өөрөө хариуцлагыг дангаар хариуцна гэж хэлж, хамтран ажиллах гэрээнд тусгаж гарын үсгээ зурсан. Мөн хариуцагч компаний гүйцэтгэх захирал Ц.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа уг мөнгийг Б.Х*******баяр хариуцах ёстой гэдэг. Б.Х*******баяр мөнгийг чинь би өгнө гэж 2 ч удаа гар бичмэл хийж өгсөн байдаг бөгөөд хэргийн материалд эх хувиар нь нотлох баримтаар өгсөн.
Иймд Хамтран ажиллах гэрээ-ний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалтуудыг баримтлан хамтран хариуцагчаар Б.Х*******баярыг оруулж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2021 оны 10 сарын 15-ны өдөр "Х******* ц э" ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор томилогдохоор болж тухайн өдрөө компанийн хувьцаа эзэмшигчид "Хамтран ажиллах гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр "Х******* ц э" ХХК-ийн үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглах, мөн нийтэд худалдан борлуулах зорилгоор үс арчилгаа, гоо сайханы зориулалттай брендийн болон бусад улс орнуудад үйлдвэрлэсэн бутээгдэхүүн импортлон оруулж ирж, ашиг олох зорилготойгоор компанийн хувьцаа эзэмшигч Ц.А нь 50,000,000 төгрөг, хувьцаа эзэмшигч Б.Х*******баяр нь 38,000,000 төгрөг, Э.Х******* 70,000,000 төгрөгийг нийлүүлэн уг зорилгоо санхүүжүүлэх тохиролцоо хийсэн. Ингээд Э.Х******* 70,000,000 төгрөгийг "Х******* ц э" ХХК-ийн данс руу хийсэн. Гэвч компанийн хувьцаа эзэмшигч Б.Х*******баяр болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гүйцэтгэх захирал Ц.А нар нь уг мөнгийг компанийн данснаас авч хувийн хэрэгцээндээ зарцуулсанаас болж уг хамтран ажиллах гэрээ огт хэрэгжээгүй болно. Иймд хариуцагчаас 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х******* ц э ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Х******* ц э ХХК /РД:/ нь 2019.08.22-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Үсчин, гоо сайхны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд анх Х*******баяр гэх хүн үүсгэн байгуулж байсан болно. Улмаар 2021 оны 10 сард Х*******ы ээж Ч, А, Х*******баяр нар нь харилцан тохиролцож Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тухайн гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар ...Гэрээний талууд Х******* ц э ХХК-ний үйлчилгээ үйл ажиллагаанд ашиглах, мөн нийтэд худалдан борлуулж зорилгоор үс арчилгаа, гоо сайханы зориулалттай брэндийн болон бусад гадаад орнуудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг импортлон орлуулж ирж, ашиг олох чиглэлээр хамтран ажиллана... гэж заасан. Гэрээ байгуулах үед Ч нь өөрийн охин Х*******ы нэр дээр хамтран ажиллах гэрээг байгуулахаар болсон. Уг хамтран ажиллах гэрээний үндсэн зорилгын дагуу гэрээний 1.3-т зааснаар А тал буюу Э.Х******* 70,000,000 төгрөг, Ц.А 50,000,000 төгрөгийн, Б тал буюу Б.Х*******баяр 38,000,000 төгрөг тус тус хариуцан гаргана гэж заасны дагуу хөрөнгө оруулалт хийсэн. Гэрээний А тал болох
Э.Х*******аас 70,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг манай компанид хийсэн бөгөөд уг хөрөнгө оруулалтын мөнгөн дүнгээр Э.Х******* нь компаний 36 хувийг эзэмшихээр болж 2021.10.14-ний өдөр компаний хувьцааг Э.Х*******д шилжүүлж өгсөн байдаг.
Мөн Ц.А нь 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт компанид хийсэн тул компаний 24 хувийн хувьцааг шилжүүлж өгсөн байдаг. Улмаар Ц.А миний бие компаний гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Ингээд Э.Х*******ы шилжүүлсэн мөнгө болох 70,000,000 төгрөг болон бусад хувьцаа эзэмшигчдийн мөнгөөр Ор*******ын холбооны улсын О с буюу компаны данс руу үсчин гоо сайханы салонд хэрэглэгдэх бүтээгдэхүүн болох үсний будаг, үс цайруулагч, тэжээлийн т*******, үсний хими, фотокс зэрэг үс арчилгааны бүтээгдэхүүнийг 5 удаагийн захиалгаар захиалж авсан байдаг. Үүнд:
1. Эхний захиалгыг 2021.11.15-ны өдөр 1,279,953 рублийг тухайн үеийн ханш 1 рубль 39.47 төгрөг байсан Монгол төгрөгөөр 50,519,745 төгрөгийн бараа захиалсан ба тухайн компаны данс руу шилжүүлсэн. Ингэхдээ бараа материалын тээврийн зардлыг Камрус транс компанийн данс руу 2021.11.15-ны өдөр 150,000 рубль буюу 5,920,500 төгрөгийг шилжүүлж бараа материалаа хүлээж авсан.
2. 2 дахь захиалгыг 2022.01.21-ний өдөр 600,127 рубль /тухайн үеийн ханшаар 1 рубль 37.17 төгрөг байсан/ буюу 22,306,720 төгрөгний гоо сайханы бараа материал захиалж авсан. дээрх бараа материалын тээврийн зардлыг Камрус транс компанийн данс руу 100,000 рубль буюу 3,717,000 төгрөгийг шилжүүлсэн. Гаальд 4,350,811.63 төгрөгийг төлсөн болно.
3. 3 дахь захиалгыг 2022.05.24-ний өдөр 602,292.40 рубль /тухайн үеийн ханшаар 1 рубль 54.25 төгрөг байсан/ буюу 32,674,362 төгрөгийн гоо сайханы бараа материал захиалсан. дээрх бараа материалын тээврийн зардлыг Камрус транс компанийн данс руу 90,000 рубль буюу 4,882,500 төгрөгийг шилжүүлсэн. Гаальд 5,889,235.84 төгрөгийг төлсөн байдаг.
4. 4 дэх захиалгыг 2022.09.19-ний өдөр 604,022.04 рубль /тухайн үеийн ханшаар 1 рубль 54.20 төгрөг байсан/ буюу 32,737,994 төгрөгний гоо сайханы бараа материал захиалж авсан. дээрх бараа материалын тээврийн зардлыг Камрус транс компанийн данс руу 77,000 рубль буюу 4,173,400 төгрөгийг шилжүүлсэн. Гаалийн татварт 6,031,672.14 төлсөн.
5. 5 дахь захиалгыг 2023.05.15-ны өдөр 600,608.40 рубль /тухайн үеийн ханшаар 1 рубль 43.68 төгрөг байсан/ буюу 26,234,574 төгрөгийн гоо сайханы бараа материал захиалсан. дээрх бараа материалын тээврийн зардлыг Камрус транс компанийн данс руу 57,000 рубль буюу 2,489,760 төгрөгийг шилжүүлсэн. Гаальд 4,271,854.71 төгрөгийг төлсөн. Гоо сайханы бараа бүтээгдэхүүн, тээврийн зардал, гаалийн зардалд нийт 202,483,127 төгрөгийг төлсөн болно. Энэ бүхэн баримттай байгаа бөгөөд шүүхэд баримтуудыг гаргаж өгөх болно.
Түүнчлэн Хамтран ажиллах гэрээг ямар нэгэн байдлаар гэрээний талууд зөрчөөгүй бөгөөд Компаний хувьцаа эзэмшигч болох Х*******ы 70,000,000 төгрөгийг зориулалтын бусаар ашиглаагүй Хамтран ажиллах гэрээний 1.1-д заасны дагуу гоо сайханы бараа :утээгдэхүүнийг ОХУ-аас авахад зарцуулсан. Бараа бүтээгдэхүүн нь Монголд 5 удаагийн захиалгаар орж ирсэн болно. Мөн хамтран ажиллах гэрээнд заасны дагуу Хувьцаа эзэмшигч Х*******ы 70,000, 000 төгрөгнөөс Х*******ы ээж Чын банкны дугаарын данс руу 2022.07.20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022.08.10-нд 2,000,000 төгрөг, 1022.08.23-нд 2,000,000 төгрөг, 2022.09.05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.10.12-ны өдөр 1.000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийг компаний хувьцаа эзэмшигч Ц.А өөрийн банкны дугаарын данснаас шилжүүлсэн байдаг.
Иймд манай компаний зүгээс гэрээг ямар нэгэн байдпаар зөрчөөгүй, хамтран ажиллах гэрээ үргэлжлэн явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ...Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг талууд харилцан тохиролцсоны дагуу Б тал дангаар хариуцна... гэж заасан бөгөөд 2021.10.15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээнд зааснаар Б тал нь иргэн Х*******баяр болно. Хэрэв нэхэмжлэгч Э.Х******* нь өөрт алдагдал хүлээсэн гэж үзвэл тус хамтран ажиллах гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний Б тал болох Б.Х*******баяр хариуцахаар байна
Хариуцагч Б.Х*******баяр шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.23№ захирамж, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.24№ шийдвэр, Б******* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.08.15№28Ж2-2/3436 тоот албан бичиг, Х******* ц э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021.10.15 /дугааргүй/ тогтоол, 2021.10.15-ны өдөр 70,000,000 төгрөгийг С.Чын данснаас Х******* ц э ХХК-ийн эзэмшдэг банк дахь тоот дансанд шилжүүлсэн банкны төлбөрийн баримт, Б овогтой Х*******баяр миний бие Х*******аас 10 сая төгрөг бэлэн авч 2022.03.01 өдөр гэхэд үндсэн 70 сая төгрөг дээр нэмж, нийт 80,000,000 төгрөгийг банкны гэсэн Х*******ы үндсэн данс руу шилжүүлнэ. банк хадгаламж барьцаалсан зээлийн хүүг төлж барагдуулна. 2022.01.20 Х*******баяр гэх гарын үсэгтэй бичиг, Б овогтой Х*******баяр миний бие Х******* ц э-д оруулсан 70,000,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 20-ны дотор нөхөн олговор болгож буцаан өгөх болно гэх, гарын үсэг бүхий Х******* ц э ХХК-ийн тамга дарагдсан, гараар бичсэн бичиг, Э.Х*******аас Б.Од олг*******он 2023.06.12 итгэмжлэл, Э.Х*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.11№101/ШЗ2023/20305 захирамж, Хамтран хариуцагч татах хүсэлт, өмгөөлөгч Л.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарын байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд:
Хариуцагч Х******* ц э ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, О.Бд олг*******он 2023.10.26 итгэмжлэл, хариу тайлбар, хариу тайлбарын хавсралт, ор******* хэл дээр бичигдсэн гэрээний нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар, гэрээний орчуулга, 2021.11.15-ны огноотой 1,279,953 рубль 2022.01.21 огноотой 601,247 рублийг Х******* ц э ХХК-иас ОО -д тус тус шилжүүлсэн банкны Гадаад гуйвуулгын даалгавар, Ц А 2025.05.18-ны өдрийн нэмэлт гэрээний 2021.11.01-ны өдрийн 7 дугаар гэрээг үндэслэн Х******* ц э ХХК-ийн төлбөрийг хүргүүлсэн гэх агуулгатай 602,292.40 рублийг 2022.05.22-нд, 604,022.04 рублийг 2022.09.15-нд, 600,608.04 рублийг 2023.05.11-нд -д шилжүүлсэн гэх БАНК-ны баримт, орчуулгын хамт, огноо тодорхойгүй 150,000 рубль, 100,000 рублийг тус тус Х******* ц э ХХК-иас -д шилжүүлсэн банкны Гадаад гуйвуулгын даалгавар, эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй ор******* хэл дээрх баримтууд, орчуулгын хамт, олон улсын тээвэрлэлтийн дагалдах бичиг СМР, Х******* ц э ХХК Гаалын бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа /эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар/, Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх тодорхойлолт (ААН), Х******* ц э ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, тавиур дээр хайрцаг өрсөн фото зураг,
Хариуцагч Б.Х*******баяраас гаргасан нотлох баримт: Б.Х*******баярын иргэний үнэмлэхийн лавлагаа,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: Б******* дүүргийн Татварын хэлтсийн 2025.02.12№4/921 тоот албан бичиг, Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025.02.27№04/456 тоот албан бичиг, Х******* ц э ХХК-ийн санхүүгийн тайлан 2020 он, 2022 он,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Э.Х******* нь хариуцагч Х******* ц э ХХК болон Б.Х*******баяр нарт холбогдуулан, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж 70,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар хөрөнгө оруулалтаа гэрээнд заасны дагуу оруулаагүйн улмаас гэрээ хэрэгжих эсэх нь тодорхойгүй хэмээн оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлын үндэслэлийг тодорхойлсон.
3. Хариуцагч Х******* ц э ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд:
- ...Хамтран ажиллах гэрээ гэрээний 1.1 дэх хэсэгт гэрээний талууд Х******* ц э ХХК-ийн үйлчилгээ үйл ажиллагаанд ашиглах, мөн нийтэд худалдан борлуулах зорилгоор үс арчилгаа, гоо сайхны зориулалттай брэндийн болон бусад гадаад орнуудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг импортлон орлуулж ирж, ашиг олох чиглэлээр хамтран ажиллана... гэж зааснаар хамтран ажиллах гэрээний үндсэн зорилгын дагуу гэрээний 1.3-т зааснаар хөрөнгө оруулалт хийсэн,
- Ц.А нь 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт компанид хийсэн тул компаний 24 хувийн хувьцааг шилжүүлж өгсөн, улмаар Ц.А компаний гүйцэтгэх захирлаар томилогдсон ба Э.Х*******ы шилжүүлсэн мөнгө болох 70,000,000 төгрөг болон бусад хувьцаа эзэмшигчдийн мөнгөөр Ор*******ын холбооны улсын О с буюу компаны данс руу үсчин гоо сайханы салонд хэрэглэгдэх бүтээгдэхүүн болох үсний будаг, үс цайруулагч, тэжээлийн т*******, үсний хими, фотокс зэрэг үс арчилгааны бүтээгдэхүүнийг 5 удаагийн захиалгаар захиалж авсан,
- Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу Хувьцаа эзэмшигч Э.Х*******ы 70,000,000 төгрөгөөс Э.Х*******ы ээж Чын банкны дугаарын данс руу 2022.07.20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022.08.10-нд 2,000,000 төгрөг, 1022.08.23-нд 2,000,000 төгрөг, 2022.09.05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.10.12-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг компанийн хувьцаа эзэмшигч Ц.А өөрийн банкны дугаарын данснаас шилжүүлсэн,
- Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ...Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг талууд харилцан тохиролцсоны дагуу Б тал дангаар хариуцна... гэж заасан бөгөөд 2021.10.15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээнд зааснаар Б тал нь иргэн Б.Х*******баяр болно. Хэрэв нэхэмжлэгч Э.Х******* нь өөрт алдагдал хүлээсэн гэж үзвэл тус хамтран ажиллах гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний Б тал болох Б.Х*******баяр хариуцахаар байна гэжээ.
4. Хариуцагч Б.Х*******баярт 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
5. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогто*******он хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч Х******* ц э ХХК-ийн тайлбарт үндэслэн, хариуцагч талын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Х******* ц э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 15-ын өдрийн /дугааргүй/ тогтоол, хурлын тэмдэглэл, мөн өдрийн Хамтран ажиллах гэрээ зэргээс үзэхэд, Х******* ц э ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас Б.Х*******баярыг чөлөөл, Ц.Аг томилж, нягтлан бодогчоор Э.Х*******ыг томилсон байх ба Х******* ц э ХХК-ийг төлөөлж, хувьцаа эзэмшигч Э.Х*******, Ц.А нар, нөгөө талаас Б.Х*******баяр нар Хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглах, нийтэд худалдан борлуулах зорилгоор үс арчилгаа, гоо сайхны зориулалттай брэндийн болон бусад гадаад орнуудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж, ашиг олох чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.
Дээрх хамтран ажиллах үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр, гэрээний А тал буюу Э.Х******* 70,000,000 төгрөг, Ц.А 50,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийн, Б тал буюу Б.Х*******баяр нар 38,000,000 төгрөгийг тус тус гаргахаар харилцан тохиролцсон байна.
7. Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ., 476.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно. гэж тус тус заасантай нийцсэн байна.
8. Нэхэмжлэгч Э.Х******* гэрээнд заасны дагуу 70,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С.Чын эзэмшдэг данснаас Х******* ц э ХХК-ийн эзэмшдэг банк дахь тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны төлбөрийн баримт /хэргийн 13 дугаар хуудас/, Б овогтой Х*******баяр миний бие Х*******аас 10 сая төгрөг бэлэн авч 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үндсэн 70 сая төгрөг дээр нэмж, нийт 80,000,000 төгрөгийг банкны гэсэн Х*******ы үндсэн данс руу шилжүүлнэ. банк хадгаламж барьцаалсан зээлийн хүүг төлж барагдуулна. 2022.01.20 Х*******баяр гэх гарын үсэгтэй бичиг, Б овогтой Х*******баяр миний бие Х******* ц э-д оруулсан 70,000,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 20-ны дотор нөхөн олговор болгож буцаан өгөх болно гэх, гарын үсэг бүхий Х******* ц э ХХК-ийн тамга дарагдсан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд зохигч талууд энэ талаар маргаагүй.
9. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг Хамтран ажиллах гэрээний 1.3-т заасан хөрөнгийг оруулаагүй хэмээн гэрээ хэрэгжих эсэх нь тодорхойгүй болсон, улмаар гэрээнээс татгалзаж, өөрийн хийсэн хөрөнгө оруулалтаа буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.
10. Хариуцагч Х******* ц э ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа, хамтран ажиллах гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан хэмээн бараа бүтээгдэхүүн захиалсан, захиалгын дагуу төлбөр шилжүүлсэн тухай баримтыг хэрэгт хавсаргуулсан боловч гэрээнээс татгалзаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хамтран ажиллах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмэр, хөрөнгө оруулалтаа оруулсан эсэхээ нотлоогүй.
Тодруулбал, хамтран ажиллах гэрээний А тал болох Э.Х*******, Ц.А нарын Э.Х******* үүргээ гүйцэтгэж хөрөнгө оруулалт хийсэн бол Ц.А гэрээнд заасан 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Ц.А гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Х******* ц э ХХК-ийн дансанд дээрх 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн тул гэрээнээс татгалзаж, 70,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хариуцагчаар Х******* ц э ХХК-ийг тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
11. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогто*******он боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж зааснаар гэрээнээс татгалзах бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
12. Хамтран ажиллах гэрээнээс гарах талаар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1.-д Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно.,
479.2-т Хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд, гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно.,
479.3.-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно.,
479.4.-т Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана. гэж тус тус заасан.
13. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 70,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С.Чын эзэмшдэг данснаас Х******* ц э ХХК-ийн эзэмшдэг банк дахь тоот дансанд шилжүүлсэн банкны төлбөрийн баримт болон Б овогтой Х*******баяр миний бие Х*******аас 10 сая төгрөг бэлэн авч 2022.03.01 өдөр гэхэд үндсэн 70 сая төгрөг дээр нэмж, нийт 80,000,000 төгрөгийг банкны гэсэн Х*******ы үндсэн данс руу шилжүүлнэ. банк хадгаламж барьцаалсан зээлийн хүүг төлж барагдуулна. 2022.01.20 Х*******баяр гэх гарын үсэгтэй бичиг, Б овогтой Х*******баяр миний бие Х******* ц э-д оруулсан 70,000,000 төгрөгийг 2022 оны 01 сарын 20-ны дотор нөхөн олговор болгож буцаан өгөх болно гэх, гарын үсэг бүхий Х******* ц э ХХК-ийн тамга дарагдсан, гараар бичсэн баримтаас үзэхэд, Х******* ц э ХХК болон Б.Х*******баяр нарын хариуцагчаар тодорхойлж, тэднээс 70,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
14. Хариуцагч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, Х******* ц э ХХК болон Б.Х*******баяр нараас 70,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Х*******д олг*******угай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 507,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х******* ц э ХХК болон Б.Х*******баяр нараас 507,950 улсын тэмдэгтийн хураамж 79,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Х*******д олг*******угай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгом хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсно******* хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА