| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05639/И |
| Дугаар | 191/ШШ2025/02755 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/02755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүргийн ***** гудамж хаягт байрлах, ******* банк/хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн **** тоот хаягт оршин суух, *******аргачин овогт Ч*******ын Ч*******/регистрийн дугаар: УМ/-т холбогдох
15,753,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
*******үүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Ч******* 202 оны 6 дугаар сраын 06-ны өдөр дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулж, 15,300,000 төгрөгийг жилийн 20.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 15,300,000 төгрөгийг Ч.Ч*******ийн ******* банк дахь тоот дансанд 15,300,000 төгрөгйиг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 552,566.17 төгрөг, зээлийн хүүд 63,191.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32.05 төгрөг төлсөн ба төлбөрийг удаа дараа хоцроож, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 12 хоног хугацаа хэтрүүлж, үндсэн зээл 1,737,33 төгрөг, хүү 999,377 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,050 төгрөг, нийт 15,753,860 төгрөгийн төлбөртэй тул хариуцагчаас гаргуулна гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 202.06.12№17/96 итгэмжлэл, ******* банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* банкны гүйцэтгэх захирлын 202.03.27№А-31, 2020.01.31№А-120, 2020.03.17№А-270 тушаал, ******* банкны үйл ажиллагаа хариуцсан захирлын 2022.03.30№Б/39 тушаал, 202.06.07№ Зээлийн гэрээ, тоот зээлийн дансны хуулга, 2025.03.027№25/2996 итгэмжлэл, Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариуцагч Ч.Ч*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
*******үүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. *******үүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ч.Ч*******эд холбогдуулан, 202 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүрэгт 15,753,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагчид 202 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
2.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
2.3.-т Энэ хуулийн 2.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
2..-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Хариуцагчийн шүүхэд мэдэгдсэн Улаанбаатар хот, Б******* дүүргийн *** тоот хаяг, дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагаа хийсэн боловч дугаар холбогдох боломжгүй, уг хаягт хариуцагч бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудсыг буцуаасан.
*******үүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6.-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна. гэж зааснаар хариуцагчид тов мэдэгдэх тухай албан бичгийг Б******* дүүргийн ** дүгээр хорооны засаг даргад 2025.03.2№2802, 2025.0.01№3187 тоот албан бичгийг хүргүүлсэн.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
5. ******* банк нь Ч.Ч*******тэй 202 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулсан байх ба 15,300,000 төгрөгийг жилийн 20, хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн, 2023 оны зээл 15,300,000 төгрөгийг 11 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Ч*******ийн тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
6. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
7. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, төлбөрийн хуваарийг зөрчсөн, төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй буюу 202 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл үндсэн зээл 1,737,33 төгрөг, хүү 999,377 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,050 төгрөг, нийт 15,753,860 төгрөгийн төлбөртэй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.
8. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр үйлийн 19.8.-д Зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана., мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөхийг шаардах эрхтэй.
9. Харуицагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагчийн уг татгалзал үндэслэлгүй. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
10. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай.
9. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болно.
10. Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1-т заасныг баримтлан, хариуцагч Ч.Ч*******ээс зээлийн гэрээний үүрэгт 15,753,860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,800 төгрөгийн 236,719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 81 төгрөгийг Б******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Ч.Ч*******ээс улсын тэмдэгтийн хураамж 236,719 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, *******ҮҮГЧ Б.У