| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05042/И |
| Дугаар | 191/ШШ2025/02757 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/02757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн **** тоотод оршин суух Харчин овогт Ш******* Г*******/регистрийн дугаар: ПЭ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* үүргийн ****** тоотод оршин суух, Хойд овогт Б******* Д*******/регистрийн дугаар: ХЖ/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 419,163,000төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, харуицагч Б.Д*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, гэрч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие О.Г******* нь иргэн Б.Д*******тай зээлийн гэрээ байгуулж 2019 оны 10 сарын 09-ний өдөр 419,163,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлхээр харилцан тохироцож мөнгийг тухайн өдрөө буюу гэрээг нотриатраар баталгаажуулахдаа хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь өмнө нь надаас мөн мөнгө зээлж хугацаанд нь эргүүлэн төлж байсан тул хариуцагчид итгэсний үндсэн дээр их хэмжээний мөнгийг нэг дор зээлүүлсэн боловч зээлийн хүү болон зээлийн үндсэн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан ба 2022 оны 05 сарын 31 өдрөөс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй байгаа болно. Хариуцагчаас удаа дараа зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардахад төлбөрийг төлөхгүй гэх тайлбарыг өгөх болсон ба миний бие арга буюу тус шүүхэд хандаж, хуулиар хамгаалагдсан эрхээ сэргээлгэхээр тус нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч Б.Д*******тай 2019 оны 10 сарын 09 -ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 419,163,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж миний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөолөгч Үлэмжийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөх ундэслэлгүй юм. Учир нь би Ш.Г*******оос бараа эргэлтийн менгө гэж 2018 онд 128.500.000 тегрөг,2019 онд 24.250.000 тегрөг буюу нийт 152.750.000 төгрөгийг, мөн манай нөхөр Б 2018 онд 110.000.000 төгрөг буюу бид нийтдээ 262.750.000 төгрөгийг Ш.Г*******оос зээлж уг мөнгийг нь буцаагаад 328.520.500 төгрөг болгон дансаар нь шилжүүлсэн ба үүн дээрээ мөн 75.000.000 төгрөгийн машин өгч нийтдээ Г*******т 403.520.500 төгрөгийг төлөөд байна.
Гэвч би 2019 оны 10 сарын 09-ны өдөр Ш.Г*******оос ийм 419.163.000 төгрөгийг огтхонч зээлээгүй юм. Харин энэ мөнгө нь өмнө нөхөр бид хоёрын 2018,2019 онд зээлсэн мөнгөний нийлбэр түүний хүү гэх мэтээр нийлүүлсэн мөнгөний нийлбэр дүн гэж тухайн үед ойлгуулж надаас гуйж байгаад гарын үсэг зуруулж авч байсан юм.
Тэгээд ч энэ өдөр ийм их мөнгө надад өгөөгүй болох нь аль ч байдлаараа нотлогдохгүй юм. Учир нь зээлийн гэрээний ...зээл олгох хэлбэр хугацаанд 2019.10.09-ны өдөр бэлнээр 419.163.000 төгрөг зээлдэгчид хүлээлгэн өгсөн мэтээр бичсэн байна,Г******* нь ийм их мөнгө надад энэ өдөр өгсөн юм бол үүний хариуд ямар нэгэн барьцаа хөрөнгөгүй өгнө гэж байхгүй юм.
Харин өмнө авсан зээлэнд ямар нэгэн хүү төлөхөөр харилцан тохиролцоогүй,үүнд зээлийн гэрээнүүд огт хийгдээгүй байдаг.
Иймд би Ш.Г*******оос авсан мөнгийг бүрэн давуулан төлсөн учир одоо надад Г*******т төлөх төлбөр байхгүй юм. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш.Г*******оос С.Үлэмжид олгосон 2022.11.21 итгэмжлэл, 2019.10.09 Зээлийн гэрээ, Ш.Г*******, Б.Д******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, С******* дүүргийн тойргийн 172 дугаартай нотариатчийн Бүртгэлийн дэвтрийн хуулбар гэрээ/1554-1872/ 2019.08.28-2019.10.10, бүртгэлийн дэвтрийн 1053, 1055 дугаарт бүртгэгдсэн үйлдэл, Зээлийн гэрээ 2019.10.09, Ш.Г*******оос А.Жөд олгосон 2022.02.13 итгэмжлэл,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч Б.Этай байгуулсан 2023.08.23 Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Н.Б эзэмшдэг дансны хуулга, Б.Д******* эзэмшдэг дансны хуулга,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтууд: гэрч Н.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ш.Г******* нь хариуцагч Б.Д*******д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 419,163,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргаж байна.
4. Талууд С******* дүүргийн тойргийн 212 дугаартай нотариатчаар гэрчлүүлж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1855 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зээлдүүлэгч Ш.Г******* нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд, 419,163,000 төгрөгийг сард 5 хувийн хүүтэй, барьцаагүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгйн 5 хувиар алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна.
5. Зээлийн гэрээний 3.4-т Зээл олгох хэлбэ, хугацаа: бэлнээр 2019.10.09 өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө хэмээн заажээ.
6. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан шаардлагыг хангахгүй байна.
7. Дээр дурдсанаар гэрээ байгуулагдсан боловч 419,163,000 төгрөгийг зээлдэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн эсэхээ нэхэмлэгч нотлох баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй байна.
8. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хуульд зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ...зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй... гэж тухайлан зааснаар, зээлдэгч нь гэрээний дагуу тохиросон хөрөнгийг хүлээн авснаар тухайн эд хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэг хүлээнэ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Д*******гаас 419,163,000 төгрөгийг гаргуулах тухай Ш.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,255,765 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА