Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0426

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэнд-Очир, улсын яллагч  Н.Гэрэлмаа, шүүгдэгч Т.Н өмгөөлөгч  Н.Ганбат, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч  Ц.Мандал, шүүгдэгч: А.Б өмгөөлөгч А.Ганзориг, шүүгдэгч: Т.Н, А.Б, Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдуулан Б овогт Т Н, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр  зүйл мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б Б, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б Б нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1806003480030 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын    биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Т Н,  1992  оны 4 дүгээр сарын 09-ний  өдөр Улаанбаатар хотын  дүүрэгт төрсөн, , эрэгтэй, бага  боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4 ,   эхнэр, 2 хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар  2 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн  шүүхийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,РД:

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б Б,  19  оны 12 дугаар сарын 30-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай , эрэгтэй, бага  боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, эцэг,эх, эгч, дүү нарын   хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны  дугаар сарын -ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жил 11 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялаа эдлэж байгаад 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,  РД: УХ

          3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Б,  1985  оны 8 дугаар сарын 05-ны  өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 33 настай, эрэгтэй,   бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 6,  эхнэр 4 хүүхдийн  хамт  дүүргийн  дугаар хороо Хангайн   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 515 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 473/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийнм 126.2.5, 114 дүгээр зүйлийн  114.1 дэх хэсэгт зааснаар 5  жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2,261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-нд хуулийн тэгшитгэлээр суллагдсан,РД:

 

         Холбогдсон хэргийн талаар:

         Т овогтой Н нь ганцаараа

        1.2012 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо М А үсчин гоо сайхны газарт хулгай орж гар утас 2 ширхэг, монетэн бөгж, мөнгөн ээмэг болон бусад эд зүйлс хулгайлж 323.000 төгрөгийн хохирол,

        2.2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна байсан иргэн Ж.Д 15-16 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж эд зүйлс хулгайлж 335.000 төгрөгийн хохирол,

        3.2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байсан иргэн Б.Д 3180 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж эд зүйл хулгайлж 250.000 төгрөгийн хохирол,

        4.2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байсан иргэн Л.Б 1881 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж эд зүйл хулгайлж 388.000 төгрөгийн хохирол,

        5.2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 44-р байрны гадна байсан Ч.Я 5557 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж 1.150.440 төгрөгийн хохирол,

        6.2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 19-745 Р.Ч байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, үнэртэй ус зэргийг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол,

        7.Д.Б, Б.Б нарын 4 хүнтэй бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Барилгын 2 дугаар байрны гадна байсан иргэн Ж эзэмшлийн 62-65 улсын дугаартай Т.Корона машинаас бурхан тахил, эд зүйл хулгайлж 1.126.000 төгрөгийн хохирол,

       8.Б.Б, А.А, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-14а тоот Н.А гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 780.000 төгрөгийн хохирол,

       9.Б.Б, А.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 349 тоот Ж.Б монгол гэрийн цоожийг эвдэлж Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол,

       10.Б.Б, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 587 тоот М.Гйн гэрийн цоожийг эвдэж 29 инчийн Тошиба ТВ, МНСБ кабел хүлээн авагч, индукцин плитка хулгайлж 390.000 төгрөгийн хохирол,

       11.Б.Б, Ц.А нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-43 тоот М.Т цонхыг эвдэн орж 42 инчийн зурагт, иж бүрэн компьютер, Сони маркийн зургийн аппарат зэргийг хулгайлж 1.080.000 төгрөгийн хохирол,

        12.Б.Б, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7-419 тоот Д.Д гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж ЛЖ маркийн 32 инчийн зурагт, Хаер маркийн компьютер хулгайлж 590.000 төгрөгийн хохирол,

         13.Б.Б, Н.Б нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23-9 тоот А.М гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн Панасоник зурагт, мөнгөн аяга, пүүз, архи зэргийг хулгайлж нийт 2.094.400 төгрөгийн хохирол учруулсан,

        Яллагдагч А.Б, О.А нартай бүлэглэн

        14.2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхор 5-153 тоот С.Н Монгол гэрийн хаалгыг эвдэж ТСЛ 32 инчийн зурагт, нөөтбүүк, зэс аяга, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 1.505.900 төгрөгийн хохирол,

        15.2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-808 тоот Д.Д өвлийн сууцанд хулгай орж эд зүйл хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

        16.2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүннарангийн 7-162 тоот Д.Ц байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

        17.2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 129 тоотын гадна байсан Г.Ш Приус 20 машины шил хагалж нөөтбүүк, бичиг баримт хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан

        18.Б.Б бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 24-66а С.М гэрийн цүүг эвдэж 32 инчийн Тошиба маркийн зурагт, хөнгөн цагаан сав хулгайлж 300.000 төгрөгийн хохирол,

        19.Б.Б бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 7-87 тоотод оршин суух Ч.Э гэрийн хаалганы цоожийг эвдэж Делл ПС, процессор, реебок пүүз хулгайлж 400.000 төгрөгийн хохирол,

       20.Б.Б, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-809б тоот Ш.Э монгол гэрийн цоожийг эвдэж 37 инчийн зурагт хулгайлж 478.000 төгрөгийн хохирол,

       21.Б.Б, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн  А.Б монгол гэрийн цоожийг эвдэлж 32 инчийн ТСЛ зурагт хулгайлж 330.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 6.789.788 төгрөгийн хохирол учруулсан,

        2015 оны 9 дүгээр сарын 13-ны өглөөний 06.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Э бүлэглэн Ж.Э эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

       22. Б.Б, Б.Б нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг Русская Зима ХХК-ийн агуулахад нэвтэрч 67 шуудай гурил хулгайлж 1.356.750 төгрөгийн хохирол учруулсан,

        Б Б нь

        1.Т.Н, А.А, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-14а тоот Н.А гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 780.000 төгрөгийн хохирол,

         2.Т.Н, А.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 349 тоот Ж.Б монгол гэрийн цоожийг эвдэлж Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол,

         3.Т.Н, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 587 тоот М.Г гэрийн цоожийг эвдэж 29 инчийн Тошиба ТВ, МНСБ кабел хүлээн авагч, индукцин плитка алдагдаж 390.000 төгрөгийн хохирол,

          4.Т.Н, Ц.А нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-43 тоот М.Т цонхыг эвдэн орж 42 инчийн зурагт, иж бүрэн компьютер, Сони маркийн зургийн аппарат хулгайлж 1.080.000 төгрөгийн хохирол,

          5.Т.Н, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7-419 тоот Д.Дн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж ЛЖ маркийн 32 инчийн зурагт, Хаер маркийн компьютер хулгайлж 590.000 төгрөгийн хохирол,

          6. Т.Н бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 24-66а С.М гэрийн цүүг эвдэж 32 инчийн Тошиба маркийн зурагт, хөнгөн цагаан сав хулгайлж 300.000  төгрөгийн хохирол учруулсан,

         7.Т.Н бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 7-87 тоотод оршин суух Ч.Э гэрийн хаалганы цоожийг эвдэж Делл ПС, процессор, реебок пүүз хулгайлж 400.000 төгрөгийн хохирол,

        8.Т.Н, Н.Б нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23-9 тоот А.М гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн Панасоник зурагт, мөнгөн аяга, пүүз, архи зэрэг зүйлийг хулгайлж нийт 2.904.400 төгрөгийн хохирол учруулсан,

        9.Т.Н, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-809б тоот Ш.Э монгол гэрийн цоожийг эвдэн 37 инчийн зурагт хулгайлж 478.000 төгрөгийн хохирол,

         10.Т.Н, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 23-507 А.Б монгол гэрийн цоожийг эвдэн орж 32 инчийн ТСЛ зурагт хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

         11.Ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо шөнийн захын гадна зогсоол дээр Ж.А 27-73 УНҮ машинаас эд зүйл хулгайлж 972.000 төгрөгийн хохирол учруулсан,

         12.Ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо шөнийн захын гадна зогсоол дээр Б.Б 6752 УНХ Т.Приус 20 маркийн машинаас эд зүйл хулгайлж 202.000 төгрөгийн хохирол,

         13.Ганцаараа 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо К-9-458 тоот хашаанд байх Сион христийн цуглааны байшингийн цонхоор нэвтэрч өсгөгч, цан зэргийг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр бусдын орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 3.392.716 төгрөгийн хохирол учруулсан,

          14.Б.Б, Т.Н нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Русская зима ХХК-ийн агуулахад нэвтэрч 67 шуудай гурил хулгайлж 1.356.750 төгрөгийн,

           15.Ганцаараа 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Русская зима ХХК-ийн агуулахад нэвтэрч лист төмөр, гэрэл зэргийг хулгайлж 83.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

           Б Б нь Б.Б, Т.Н нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Русская зима ХХК-ийн агуулахад нэвтэрч 25 киллограммын 67 шуудай гурил хулгайлж 1.356.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Т.Н   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 1 сарын 5-аас 6-д шилжих шөнө Б.Б, Б.Б нартай орж 10 шуудай гурил авсан. Зах дээр очиж нэгийг нь 7000 төгрөгөөр зарж гэрлүүгээ харьсан. Дахин Б.Б тухайн газар руу орж 20 шуудай гурил авсан. Би 30 шуудай гурил авснаа хүлээн зөвшөөрч хаана хаана зарсанаа зааж өгсөн. Би 2 удаа орохдоо 67 шуудай гурил аваагүй. Б.Б бид хоёр такси барьж 10, 10 аар нь авч эзэнгүй хашаанд аваачиж орхисон. 20 шуудай гурилаа дэнжийн мянгын зах дээр нэг нь 17.000 төгрөгөөр зарсан гэв.

    Шүүгдэгч Б.Б: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

  Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: : Би 2018 оны 1 дүгээр сарын 5-6 шилжих шөнө Т.Н, Б.Б хоёртой тухайн компаний агуулах руу орж 10 шуудай гурил авсан. 67 шуудай гурил авсан гэж байгаа тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэг л удаа орсон. Тухайн үед 30 шуудай гурил гэж ярьж байсан. Би 10 шуудай гурил авснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

   Шүүгдэгч Т.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Миний хувьд 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Б, Б нартай хамт уг агуулахын хажуугаар гарч явж байгаад агуулах руу орий гэж ярьцгаасан. Агуулахад Өег нэртэй гурил хураасан байсан. Тухайн өдөр 11 шуудай гурил авсан. Уг гурилыг Нарантуул зах дээр аваачиж зарсан. Маргааш нь дахин орж 20 шуудай гурил авсан. Түүнийг дэнжийн 1000 зах дээр зарсан. Би 31 шуудай гурил авсанаа хүлээн зөвшөөрч байна.  Би 2012 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо М А үсчин гоо сайхны газраас гар утас 2 ширхэг, монетэн бөгж, мөнгөн ээмэг болон бусад эд зүйлс хулгайлж авсан, 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна байсан иргэн Ж.Д 15-16 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж эд зүйлс хулгайлж 335.000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байсан иргэн Б.Д 3180 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж эд зүйл хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байсан иргэн Л.Б 1881 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж эд зүйл хулгайлж 388.000 төгрөгийн хохирол учруулсан,  Д.Б, Б.Б нарын 4 хүнтэй бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Барилгын 2 дугаар байрны гадна байсан иргэн Ж эзэмшлийн 62-65 улсын дугаартай Т.Корона машинаас бурхан тахил, эд зүйл хулгайлж 1.126.000 төгрөгийн хохирол, Б., А.А, Ц., Н.Унартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-14а тоот Н.А гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 780.000 төгрөгийн хохирол,Б.Б, А.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 349 тоот Ж.Б монгол гэрийн цоожийг эвдэлж Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Б, А.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 349 тоот Ж.Б монгол гэрийн цоожийг эвдэлж Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол, Б.Б, Ц.А, Н.Ур нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 587 тоот М.Г гэрийн цоожийг эвдэж 29 инчийн Тошиба ТВ, МНСБ кабел хүлээн авагч, индукцин плитка хулгайлж 390.000 төгрөгийн хохирол, Б.Б, Ц.А нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-43 тоот М.Т цонхыг эвдэн орж 42 инчийн зурагт, иж бүрэн компьютер, Сони маркийн зургийн аппарат зэргийг хулгайлж 1.080.000 төгрөгийн хохирол, Б.Б, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7-419 тоот Д.Д гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж ЛЖ маркийн 32 инчийн зурагт, Хаер маркийн компьютер хулгайлж 590.000 төгрөгийн хохирол, Б.Б, Н.Б нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23-9 тоот А.М гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн Панасоник зурагт, мөнгөн аяга, пүүз, архи зэргийг хулгайлж нийт 2.094.400 төгрөгийн хохирол учруулсан, А.Б, О.А нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхор 5-153 тоот С.Н Монгол гэрийн хаалгыг эвдэж ТСЛ 32 инчийн зурагт, нөөтбүүк, зэс аяга, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 1.505.900 төгрөгийн хохирол,  2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-808 тоот Д.Дарьсүрэнгийн өвлийн сууцанд хулгай орж эд зүйл хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүннарангийн 7-162 тоот Д.Ц байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 129 тоотын гадна байсан Г.Ш Приус 20 машины шил хагалж нөөтбүүк, бичиг баримт хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Б бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 24-66а С.М гэрийн цүүг эвдэж 32 инчийн Тошиба маркийн зурагт, хөнгөн цагаан сав хулгайлж 300.000 төгрөгийн хохирол, Б.Б бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 7-87 тоотод оршин суух Ч.Э гэрийн хаалганы цоожийг эвдэж Делл ПС, процессор, реебок пүүз хулгайлж 400.000 төгрөгийн хохирол, Б.Б, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-809б тоот Ш.Э монгол гэрийн цоожийг эвдэж 37 инчийн зурагт хулгайлж 478.000 төгрөгийн хохирол, Б.Б, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 23-507 А.Б монгол гэрийн цоожийг эвдэлж 32 инчийн ТСЛ зурагт хулгайлж 330.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 6.789.788 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өглөөний 06.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Э бүлэглэн Ж.Э эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж 50.000 төгрөгийн хохирол учруулсанаа тус тус хүлээн зөвшөөрч байна гэжээ.

          Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 8-ны өдрийн хооронд байх гэхдээ би он сараа сайн мэдэхгүй байна. 2018.01.05-ны өдөр байх би Н гэрт байж байхад Б ах ирсэн. Тэгээд бид 3 шил лааз түүхээр гарсан. Орос сургуулийн хашаагаар урагшаа нэвт гарахаар явж байгаад агуулахын хажуугаар гартал агуулах руу орох санаа төрсөн. Бид нарыг агуулахад ороход  баахан гурил хураачихсан байсан. Бид 3 тэндээс 11 шуудай гурил авсан. 2 шуудайг нь таксины төлбөрт өгөөд үлдсэнийг нь Нарантуул зах дээр аваачиж зарсан. Маргааш нь Н бид хоёр нийлж байгаад дахин агуулахад орж 20 шуудай гурил авсан. Уг гурилыг Дэнжийн 1000-ын зах дээр аваачиж зарсан. 2 хоногийн дараа Н гэрлүү явж байхдаа нөгөө агуулахаар дахин ороход гурил байхгүй харин төмөр лист байхаар нь аваад түүхий эдийн цэг дээр зарсан. Түүний маргааш баригдсан.   Т.Н, А.А, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-14а тоот Н.А гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 780.000 төгрөгийн хохирол учруулсан,  Т.Н, А.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 349 тоот Ж.Б монгол гэрийн цоожийг эвдэлж Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан, Т.Н, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 587 тоот М.Г гэрийн цоожийг эвдэж 29 инчийн Тошиба ТВ, МНСБ кабел хүлээн авагч, индукцин плитка алдагдаж 390.000 төгрөгийн хохирол учруулсан, Т.Н, Ц.А нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-43 тоот М.Т цонхыг эвдэн орж 42 инчийн зурагт, иж бүрэн компьютер, Сони маркийн зургийн аппарат хулгайлж 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Т.Н, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7-419 тоот Д.Д гэрийн хаалганы цоожийг эвдэн орж ЛЖ маркийн 32 инчийн зурагт, Хаер маркийн компьютер хулгайлж 590.000 төгрөгийн хохирол учруулсан,  Т.Н бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 24-66а С.М гэрийн цүүг эвдэж 32 инчийн Тошиба маркийн зурагт, хөнгөн цагаан сав хулгайлж 300.000  төгрөгийн хохирол учруулсан, Т.Н бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 7-87 тоотод оршин суух Ч.Э гэрийн хаалганы цожийг эвдэж Делл ПС, процессор, реебок пүүз хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан, Т.Н, Н.Б нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23-9 тоот А.М гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн Панасоник зурагт, мөнгөн аяга, пүүз, архи зэрэг зүйлийг хулгайлж нийт 2.904.400 төгрөгийн хохирол учруулсан, Т.Н, Н.Хай нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-809б тоот Ш.Э монгол гэрийн цоожийг эвдэн 37 инчийн зурагт хулгайлж 478.000 төгрөгийн хохирол учруулсан, Т.Н, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 23-507 А.Б монгол гэрийн цоожийг эвдэн орж 32 инчийн ТСЛ зурагт хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан, ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо шөнийн захын гадна зогсоол дээр Ж.А 27-73 УНҮ машинаас эд зүйл хулгайлж 972.000 төгрөгийн хохирол учруулсан, ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо шөнийн захын гадна зогсоол дээр Б.Б 6752 УНХ Т.Приус 20 маркийн машинаас эд зүйл хулгайлж 202.000 төгрөгийн хохирол,  ганцаараа 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо К-9-458 тоот хашаанд байх Сион христийн цуглааны байшингийн цонхоор нэвтэрч өсгөгч, цан зэргийг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол,ганцаараа 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Русская зима ХХК-ийн агуулахад нэвтэрч лист төмөр, гэрэл зэргийг хулгайлж 83.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бусдад 3.392.716 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийн үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.

        Шүүгдэгч Б.  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 15.00 цагийн орчимд Н гэрт очиход Н эхнэр хүүхдүүдтэйгээ мөн найз Б, байсан. Тэгээд хэсэг сууж байгаад Н, Б бид 3 зэс хөнгөн цагаан түүхээр гарсан. Гадаа харуй бүрий болчихсон байсан бид нар Плехановын нэрэмжит сургуулийн хашаанд төмөр агуулах шиг цоожтой амбаар байхаар нь очоод үзтэл цоожтой байсан. Тэгэхээр нь цоожийг нь төмрөөр хөшөөд дотогшоо орсон. Би тэр хоёрын араас ортол баахан хог байсан. Цаашаагаа явтал гурилнууд байсан. Н энэ гурилаас авий гэхээр нь би хэрэггүй юм биш үү гэхэд Н, Б хоёр зүгээр зүгээр гэсэн. Бид 3 тэндээс 10 шуудай гурил авсан. Тэгээд жижиг тэргэнд гурилаа ачаад Н гэрт аваачаад буулгасан. Маргааш нь Нарантуул зах дээр аваачаад 40 орчим насны ахад 80.000 төгрөгөнд бодоод зарчихсан. Уг гурил нь Өег нэртэй 25 кг-ийн гурил байсан гэжээ. /1-р хх-ийн 25/

         Русская зима ХХК-н  агуулахад хулгай орж 67 ширхэг гурил алдагдсан гэх хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 5-11 /              

          Т.Н, Б.Б нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-н 58-67/

          Эрүүгийн 1806003480030 дугаартай эрүүгийн хэрэгт Т.Н, Б.Б, Б. нарын хэргийг нэгтгэж шалгасан талаарх баримтууд /1-р хх-н 161-164/

         Хохирогч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ.: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өег гурилын компаниас 1 дүгээр гурил 7 тонн буюу 40 шуудай 50 кг гурил 200 шуудай 25 кг гурил худалдаж аваад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Плехановын сургуулийн хашааны зүүн урд буланд байдаг манай Русская зима ХХК-ны /талх нарийн боовны үйлдвэр/ түрээслэж байгаа агуулахад 25 кг 142 шуудай Өег гурилыг тэр газраас хүргэлтээр ирж буулгаж өгсөн. Тэгээд уг гурилаас 20 шуудайг бид үйлдвэрт татаж хэрэглэсэн. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 122 шуудай гурил хэрэглээгүй үлдсэн байсан. Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр би уг агуулахад өөрөө ороход 122 шуудай гурил бүрэн байсан. 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 14.00 цагийн орчимд байх үүдний жижүүр Мөнхбатаар агуулахаас хайрцаг үзүүлэхэд цоожтой хэвийн байсан. Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 10.00 цаг өнгөрч байхад үүдний жижүүр М уг агуулахын зүүн урд хэсэгт байдаг хогийн цэг дээр хог хаях гэж байгаад хаалга онгорхой цоожгүй байхад нь бидэнд мэдэгдэж үзэхэд шуудайтай гурилнаас хулгайд алдагдсан байсныг цагдаад мэдэгдсэн. Одоо үлдэгдэл гурил 55 шуудай байгаа болохоор 67 шуудай 25 кг гурил хулгайд алдагдсан  байна. 1 шуудай 25 кг гурилыг 20500 төгрөгөөр бөөний үнээр авсан. Нийт 67 шуудай 25 кг гурил 1.373.500 төгрөгний үнэтэй юм. Энэ хохирлыг гаргуулмаар байна. 2018 оны 1 дүгээр сарын 5-8-ны өдрийн хооронд манай компанийн агуулахад хулгай орж гурил алдагдсан байсан бөгөөд энэ талаар цагдаад хандаад гомдлоо гаргасан байсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө дахин хулгай орсон байна. Юу алдсан талаар сайн мэдэхгүй байна. Манайх гурил алдсан байсан тул гурилаа өөр складруу зөөчихсөн байсан юм. Нэгдсэн тооллого хийж юу алдсан талаар мэдэгдэх болно гэжээ. /1-р хх-ийн 21, 150/

            Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Би  үүдний жижүүрийн үүрэг гүйцэтгэж 24 цаг хонож ажилладаг юм. 2018 оны 1 дүгээр сарын 8-ны 09.00 цагт түр шинээр ажилд орсон одоо гарч байгаа нэрийг нь мэдэхгүй эрэгтэйгээс ээлж аваад 10.00 цаг өнгөрч байхад сургуулийн урд зүүн хэсэгт байдаг хогийн цэгт хог хаях гэж яваад манай компанийн төмөр агуулахын урд 2 хаалга онгорхой байхаар нь нярав Б мэдэгдэж цагдаад хандсан. Би тухайн үед хулгай орсон байж болзошгүй гэж бодоод хэлсэн юу алдсан талаар мэдээгүй. Энэ агуулах цоожтой байдаг ба 1 ээлжийн жижүүр төв байраа хардаг харин энэ агуулах харах асуудал ажил үүргийн хуваарьт байдаггүй юм. Манай жижүүр 3 ээлжтэй, Ганболд, өмнө нь ажиллаж байгаад саяхан гарсан Н, сүүлд ороод удаагүй өнөөдрөөс гарч байгаа гэх нэрийг мэдэхгүй эрэгтэй бид нар гардаг юм. Энэ байгууллага нарийн боовны чиглэлээр ажилладаг ба 50-60 ажилчид байдаг юм. Би хамгийн сүүлд 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 14.00 цагийн үед байх нярав агуулахаас хайрцаг үзээд ир гэхэд уг агуулах хэвийн цоожтой байсан. Түүнээс 2 ээлжний жижүүр сүүлд хэзээ шалгасан талаар мэдэхгүй байна. Би 2017 оны 10 дугаар сараас энд ажилд орсон. Миний мэдэхийн өмнө нь хулгай орж байсан талаар мэдэхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 23/

         Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Дэнжийн мянгад байрлах Хүчит шонхор захын гурил, будааны 5 дугаартай павилоныг ажиллуулдаг юм. Би Өег нэртэй 25 кг-аар савласан гурилыг тантай хамт явж байсан залуугаас 1 сарын эхээр худалдан авсан нь үнэн юмаа. Уг залуу өөрөөсөө гадна бас нэг залуутай явж байсан. Тэд нар надад хэлэхдээ ах маань Өег үйлдвэрт ажилладаг юм. Тэгээд цалиндаа бодож авсан юм гэж хэлж байсан гэжээ. /1-р хх-н 78-79/

        Дамно ХХК-н 25 кг жинтэй 67 ширхэг гурилыг үнэлсэн үнэлгээнд: 1 кг-г 810 төгрөгөөр үнэлжээ./ 1-р хх-н 90-91/, лист төмрийн үнэлгээнд:  83.000 төгрөгөөр лист төмөр, гэрэл зэргийг үнэлжээ.

        Русская зима ХХК-н  агуулахад хулгай орж  лист төмөр, гэрэл алдагдсан хэрэгт  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 136-145/  

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н 88-115/

          Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04.00-05.00 цагийн орчимд би 3 дугаар хорооллын модны 2-оос гараад Чулуун овоо руу гэртээ харихаар явж байх замдаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Жулия дэлгүүрийн орчим сууж явсан таксигаа зогсоогоод мөнгийг нь өгчихөөд дэлгүүр лүү ороод 4 лаазтай Нийслэл пиво аваад гарч иртэл нөгөө такси яваад өгчихсөн байсан. Тэгээд би өөр такси барих гээд явж байгаад үл таних 3-4 залууд зодуулж дээрэмдүүлсэн. Тэд нарын нэг нь цайвар өнгийн өмдтэй, хар өнгийн ханцуйндаа канттай цамцтай, нэг нь цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай, нэг нь бараан өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан, тэд нар намайг барьж аваад шорлогны мөнгө өг гээд хувцаснаас татаад чирээд байсан. Би хувцасаа тайлж мултлаад тэднээс зугтаагаад хойшоо зам гартал хойноос миний цамцыг аваад гүйж ирээд намайг 3-уулаа нийж байгаад зодсон. Тэр үеэр би хэсэг ухаан балартсан байсан. Сэргэхэд нэг цагаан, хүрэн алаг өнгийн хөндлөн судалтай цамцтай, хар өнгийн өмдтэй ах наад бичиг баримтаа ав гээд миний өмдний кармаанд хийж өгсөн. Тэр ах миний цамцыг барьчихсан байхаар нь аваад өмссөн.  Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэд нар намайг ухаан алдсан байхад миний өмдний кармаанд байсан гар утас, түрүүвчнээс мөнгө зэргийг дээрэмдэж авсан байсан. Одоогоор миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, баруун талын буйл язарсан, баруун, зүүн тохой шалбарсан, нуруу тэр чигтэй улайж шалбарсан байна. Хар өнгийн Самсунг Эс 2 маркийн гар утас, түрүүвчнээс 100.000 төгрөг авсан байна лээ. Би гомдолтой байна гэжээ. /2-р хх-ийн 32/ / 2-р хх-н 125/ 

      Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13253 тоот акт  дүгнэлт:

      1.Э биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун завьжны дотор салстын язарсан шарх, 2 тохой, нурууны зулгаралт, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /2-р хх-ийн 179/

          Шинжээч эмч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаагчийн тогтоолоор дүгнэлт гаргасан юм. Уг дүгнэлтээр Ш.Э биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун завьжны дотор салстын язарсан шарх, 2 тохой, нурууны зулгаралт, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн Ж.Э биед учирсан гэмтлүүдээс 2 тохой, нурууны зулгаралт, цээжний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд бусад учирсан бүх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /2-р хх-н 181-182/

          Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2015 оны  9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө шорлог зараад Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр зогсож байхад буудлын урд талд байдаг Жулия төвийн зүүн хойд талд зогсож байсан. Надтай цуг Н гэх залуу болон С гэх эгч 2 хамт байсан. Шөнө шорлог зарах гээд 01.00 цагийн үед ирэхдээ Н нь Ш гэх залуутай хамт Сансар дээр таарлаа гээд ирсэн. Тэр үед Шараа гэх залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар тэнд шорлог зараад мөн пиво авч ууцгаасан. Тэгтэл өглөө үүрээр 06.00 цагийн орчимд байх Жулия төвөөс нэг залуу гартаа тортой юм барьчихсан гарч ирээд бид нарын урдуур явсан. Намайг эргээд хартал Шараа нөгөө залуу дээр оччихсон барьж явсан тортой зүйлийг нь авах гээд булаалцалдаж байсан. Н тэр хоёрыг салгах гээд очсон. Н яваад очтол нөгөө залуу Н нэг цохиод авсан. Н зөрүүлээд мөн нэг удаа цохисон. Нэг харахад нөгөө залуу дээгүүр өмссөн байсан хувцасаа тайлж байсан. Тэд нар ерөөсөө салахгүй байсан. Тэгээд цаашаа замын хойд талруу явсан тэнд юу болсоныг би хараагүй. Удалгүй цагдаа нар ирсэн. Би Ш бараг танихгүй харин Н танина. Хамт шорлог зардаг юм. Зодоон цохион нэг их хийгээд байдаггүй юм. Шараатай зууралдаад байсан залуу өөрөө мөн согтуу байсан гэжээ.  /2-р хх-н 139-142/

          Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө шорлог зараад Хөдөө аж ахуйн буудал дээр байхад Н, Ш, Ц 3 мөн ирчихсэн байсан. Бид 4 хамт байхдаа 0.5 литрийн архи нэг, 2.5 литрийн пиво зэргийг хувааж уусан. Өглөө үүрээр 06.00 цагийн орчимд бид нарын хажуугаар нэг залуу өнгөрөөд явсан. Тэр залуугийн араас Шараа дагаад явсан. Тэгээд араас нь очоод хөөе гэж дуудаад барьж явсан пивыг нь булаацалдсан. Нөгөө залуу газар унахад Шараа өшиглөж байсан. Тэгэхээр нь Нямсүрэнг араас нь очиж салга гэж явуулсан. Н тэр хоёр дээр очсоноо нөгөө залууг нийлээд зодоод унасан. Тэд нар зодолдож байснаа замын хойд талд гарсан тэнд юу болсон талаар би хараагүй. Удалгүй Н, Ш хоёрыг цагдаа аваад явлаа гэж байсан гэжээ.  / 2-р хх-н 152-154/

          Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Жулиягийн үүдэн дээр танихгүй хоёр залуутай мөнгө нийлүүлээд 0.5 литрийн архи авч хувааж уусан. Намайг ажил руугаа явах гээд Хөдөө аж ахуйн буудал дээр байж байтал дээгүүрээ шалдан хувцасгүй залуу гүйгээд гараад ирсэн ардаас нь хоёр хүн гарч ирсэн. Шалдан залууг нөгөө хоёр нь чирээд цохиод унахаар нь би боль гээд салгасан. Тэр хоёрын нэг нь надтай хамт архи хувааж уусан хүн байсан. Би нүцгэн залууд хувцасыг нь өмсүүлсэн. Удалгүй цагдаа ирсэн. Би нөгөө хоёр залуугаас яагаад хүн зодож байгаа юм бэ гэхэд шорлог худалдаж авчихаад мөнгөө өгөөгүй юм гэж байсан. Тэд нар хүн дээрэмдээгүй. Зөвхөн мөнгөний асуудлаас болоод л зодолдсон байх гэжээ.  / 2-р хх-н 156-158/

         Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 06.00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 67-58 УНМ улсын дугаартай Приус-20 маркийн машинтай Дэнжийн 1000 орж мах авчихаад буцаад төв замаараа гэртээ харих гээд явж байхад Хөдөө аж ахуйн буудал орчимд явж байхад дээгүүрээ нүцгэн залууг өөр 2 залуу газар унагаачихсан толгой дээр нь дэвсэлж байсан. Мөн чирээд цохиод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Уг хоёр залуу нүцгэн залууг зодож байхдаа кармаанаас нь юм аваад байх шиг харагдсан гэжээ.  / 2-р хх-н 160-163/

         Хохирогч Т.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2011 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар байранд дүүгийндээ ирсэн. Тэгээд тэр өдрөө тэндээ хоноод маргааш нь машинаа гадаа нь үлдээчихээд ажилруугаа явсан. Дүү нар миний машинаар ойр зуур ажилд явах гээд авч үлдсэн юм. Тэгээд сургалттай болоод ирж чадахгүй байж байгаад өнөөдөр өглөө 10.30 цагт машин дээрээ иртэл зүүн талын хойд талын жижиг гурвалжин цонхыг хагалаад дотор талыг нь онгичиж нэгжээд хойд талын багажинд байсан 40х40 см хэмжээтэй цаасан хайрцганд скочдоод хийчихсэн байсан бурхан тахилын эд зүйлс болон түлхүүр багаж алдагдсан байсан. Мөн хайрцагтай янзага нэртэй бичень байсан тэр бас байхгүй байсан. Би дүүтэйгээ хамт амьдарч байсан болохоор миний зарим эд зүйл гэрт нь байсан юм. Дүүгийн байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас чөлөөлөх гээд гэрт нь байсан бурхан тахилын эд зүйлээ авчихсан байсан юм. Миний машин цагаан өнгөтэй хар тентэй, 62-65 УББ дугаартай Тоёота корана маркийн машин юм. Алдагдсан эд зүйлс дотор хадганд боолттой Ж нэртэй 8х12 см хэмжээтэй жаазтай бурхан, мөн тийм хэмжээтэй цагаан Дарь-эх бурхан, мөн цагаан Дарь-эх 12 см орчим өндөртэй гуулин бурхан, А5 хэмжээтэй Очирваань, нэгнийх нь нэрийг мэдэхгүй байна хамт боосон байсан бурхан, 3 см орчим өндөртэй хавтгай хэлбэртэй гуулин бурхан нэрийг нь мэдэхгүй, манай аавын одон ойн медалууд байсан. Түүн дотор алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медаль байсан. Бурханы эд зүйлсийг мөнгөөр үнэлэх боломжгүй юм. Миний өвөг эцгээс дамжиж ирсэн өв залгамжилсан зүйлс байсан юм. Түлхүүр багажыг 100.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. /2-р хх-ийн 228/ /2-р хх-н 230-232/

      Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-н 237/ Т.Ж хулгайд алдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээнд: 5.630.000 гэжээ.

        Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2009 оны 5 дугаар сараас Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7-ын 2 дугаар байрны жижүүрээр ажиллаж байна. 2011 оны 11 дүгээр сарын 5-аас 6-нд шилжих шөнө жижүүрийн үүрэг гүйцэтгэж хоноод 6-ны өглөө 8.30 цагийн үед орцоо эргээд явж байтал манай байрны 1-р орцны үүдэн дээр баахан эд зүйл хүнсний юм тараагаад хаячихсан байсан. Би тэндээс машины түлхүүр багажнуудыг авч орцондоо оруулсан бусад зүйлүүдийг нь тэнд нь орхичихсон. Гэтэл 11.00 цагийн орчимд байх манай байрны 18 тоотод оршин суудаг Ц гэдэг эмэгтэй нэг залуугийн хамт ирээд Ц эгчээ манай ахын машины цонхыг хагалаад дотроос нь бурхан судар, эд зүйлийг нь авчихсан байна гэсэн. Би түлхүүр багажийг нь хадгалчихсан байгаа гэж хэлсэн. Бусад зүйлийг нь зааж өгөхөөр очтол бүгд алга болчихсон байсан. Тэгээд л цагдаад мэдэгдсэн гэжээ.  / 2-р хх-н 239-240/

        Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Анар үсчин гоо сайхны газарт гоо сайханчаар ажилладаг юм. 2012 оны 7 дугаар сарын 14-ээс 15-нд шилжих шөнө хулгай орж эд зүйлс алдагдсан. Энэ өдөр манай ажил 21.00 цаг гэж хаагаад явцгаасан. Манай гоо сайхны газарт хулгай орох үед Самсунг маркийн хуучин хэрэглэж байсан гар утас нэг ширхэг, 50.000 төгрөг, мөн сүлжээний сёон нэртэй гар утас хуучин 30.000 төгрөг, монетэн бөгж нэг ширхэг хуучин хэрэглэж байсан 250.000 төгрөг, шинэ Акира фирмийн индүү нэг ширхэг 20.000 төгрөг, эмэгтэй хүний даавуун цамц шинэвтэр нэг 2 удаа өмссөн байсан 10.000 төгрөг, хүүхдийн шорт фудволкны хослол шинэ 15.000 төгрөг, нярай хүүхдийн цамц шинэ 15.000 төгрөг мөнгөн ээмэг бөгжний хослол шинэ 35.000 төгрөг, мөнгөн ээмэг шигтгээтэй хэрэглэж байсан 20.000 төгрөг ажлын цагаан өнгийн хуучин халат 20.000 төгрөгний эд зүйлс алдагдсан. Дээрх хулгай орох үед мөн манай байранд хамт үйл ажиллагаа явуулдаг бичиг хэрэгсэлийн дэлгүүрээс мөн эд зүйлс  алга болсон гэж худалдагч Н гэх эмэгтэй ярьж байсан. Ном бичиг хэрэгсэлийн дэлгүүрийн дээврийг цөмөлж ороод манай үсчин гоо сайхны модон хаалгыг эвдэн орсон байсан гэжээ. /3-р хх-ийн 25/ / 3-р хх-н 24-27/

         Эд зүйлсийн үнэлгээ /3-р хх-н 28/ хохирогч Д.Мөнгөнцэцэгийн эд зүйлийг 323.000 төгрөгөөр үнэлжээ.

           Криминалистикийн шинжээчийн  2448 тоот   дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн “2”,”3”,”5”,”9”,”10” гэж дугаарлан наалдамхай хальсанд бэхжүүлсэн гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ бусад мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд тэнцах “2” гэж дугаарласан гарын мөр нь гарын мөрний нэгдсэн санд “MN000610011950” гэсэн дугаараар бүртгэгдсэн. Төгсжаргал овогтой Н гэгчийн зүүн гарын алганы хээтэй тохирч байна.

3.Бусад шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэнгүй хэргийн санд хадгалагдаж байгаа бусад гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /3-р хх-ийн 42/

           Хохирогч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 19.00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота Волтц маркийн машинаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хорооллын 6 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд ил зогсоол дээр тавьсан. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа явахаар 07.00 цагийн орчим гарч иртэл миний машины зүүн талын хаалганы салхины шилийг хагалсан байсан ба би шууд цагдаад дуудлага өгсөн. Миний машинаас 2013 оны 7 дугаар сард худалдан авсан МР тоглуулагч 25.000 төгрөг, Япон улсад үйлдвэрлэсэн кассеттэй дуу хураагуур байсан ба би маркийг нь мэдэхгүй байна. 2007 онд 280.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Эдгээр зүйлс алдагдсан. Машины шилийг 220.000 төгрөгөөр хийлгэсэн баримт нь байгаа. Хохирлоо авмаар байна гэжээ. /3-р хх-ийн 109/ / хх-н 108-111/

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 31-80 УНА улсын дугаартай машиныг эзэмшдэг юм. Би өөрийн аав Б хамтаар хөдөө явчихаад Улаанбаатар хотод 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ирээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны 10 дугаар орцны гадаа машинаа тавьсан. Байнга тэр байранд тавьдаг юм. Тэгээд 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр манай аав Б миний машиныг барьж байгаад оройн 17.00 цагийн орчим машиныг байрныхаа гадаа байрлуулан тавьсан бөгөөд шөнийн 22.00 цагийн орчимд би халаасан юм. 2014 оны 2 дугаар сарын 14-ны өглөөний 08.00 цагийн орчим манай орцны жижүүр машины чинь жолооч талын арын хаалганы шилийг хагалсан байна гэхээр нь гараад харсан чинь жолооч талын арын хаалганы шилийг, жижиг гурвалжин шилний хамт хагалсан байсан. Миний машины арын багажинд байсан ком багаж, хүрэн өнгийн хөвөнтэй дээл зэрэг эд зүйлс алдагдсан. Хохирлоо авмаар байна гэжээ. /3-р хх-ийн 117/ / 3-р хх-н 115-116/

            Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний автомашины баруун талын 2 хаалганы цонхыг хагалаад дотроос нь 1 ширхэг хос савхин бээлий хулгайлсан байсан. Гэхдээ бээлийнээсээ илүү автомашины цонх минь үнэтэй. Би 2 цонхоо 380.000 төгрөгөөр янзлуулсан гэжээ. /3-р хх-ийн 126/ / 3-р хх-н 126/

          Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай аав над руу утсаар яриад гэрт хулгай орсон байна гэсэн. Аав цагдаа дуудчихсан байсан. Манай гэрийн цоожийг чулуугаар цохиж онгойлгоод Самсунг маркийн 32 инчийн ЛЕД зурагт, өвлийн 2 ширхэг куртик авч явсан байсан. Курткийг зах дээрээс 150.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Зурагтаа 650.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ.  /3-р хх-н 187-188/

Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Тэнгис кино театрын ойролцоо байрлах төрийн банкнаас бүтэн өнчингийн тэжээгчээ алдсаны мөнгө болох 1.200.000 төгрөг авсан. Тэгээд хамтран амьдрагч Э хамт Бөмбөгөр худалдааны төв дээр хувцас худалдан аваад явж байхад Нямсүрэн миний утас руу залгаад мөнгөтэй болсон гэлүү зурагт худалдаж авах уу гэсэн. Би ямар зурагт хэдэн төгрөгөөр өгөх юм гэхэд 300.000 төгрөгөөр зарна гэсэн. Би очиж байгаад үзий гэж хэлсэн. Гэртээ очоод Алтан-Өлзийгийн гэрт ороход Н, У, , А нар байсан. Би зурагтыг үзээд 150.000 төгрөгөөр худалдан авсан. Дээр нь нэг шил архи авч өгөхөөр болсон. Дараа нь би зурагтаа ломбарданд тавьж хэд хонуулж байгаад буцааж аваад зах дээр хүнд 200.000 төгрөгөөр зарчихсан  гэжээ.  / 3-р хх-н 189/

Гэрч Л.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би дээрх 5 хүнээс Т Н, А  А хоёрыг танина. Харин нөгөө 3-ыг нь танихгүй. А манай хажуу талын хашааны хүн байгаа юм. Н нэг удаа самранд явж байсан. Би одоогоос жил гарангийн өмнө Н өлзий зуух, хуучин жижиг хөргөгч, нэг зурагтыг нийлүүлээд 280.000 төгрөгөнд бодож авч байсан. Н хэлэхдээ би өөрийнхөө гэрийн юмыг зарж байгаа юм гэж ярьж байсан. Сүүлдээ надад хулгайн эд зүйл нэг хэлсэн гэжээ.  / 3-р хх-н 192/

Хохирогч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2014 оны 12 дугаар сарын 17-ны өглөө гэрээс хамгийн сүүлд аав гараад орой 17.20 цагийн орчим гэртээ ирэхэд зурагт компьютер нь алга болсон байсан гэсэн. Тэгээд бид нарт мэдэгдээд улмаар цагдаад хандсан юм. Манайх зурагтаа 740.000 төгрөгөөр, компьютерээ 500.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан юм гэжээ.  / 3-р хх-н 243/

Хохирогч М.Т хулгайд алдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ: 1.080.000 төгрөг гэжээ.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7-419 тоотод оршин суух Д.Д гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч ЛЖ маркийн зурагт нэг ширхэг, хаер маркийн компьютер нэг ширхэгийг тус тус хулгайлсан гэх хэрэгт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлсийн үнэлгээ/ 4-р хх-н 19-28, 47/

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 14.30 цагаас 17.30 цагийн хооронд манайд хулгай орсон байсан. Тухайн өдөр би Хурд группын хамгаалалтын албанд камерын хянагчаар ажиллаж байсан болохоор очиж чадаагүй. Маргааш нь гэртээ ирэхэд цагдаа нар ирээд үзлэг хийгээд явчихсан байсан. Манай гэрээс зурагт, компьютер, зэрэг эд зүйл алдагдсан байсан. Ширээний суурин компьютерийг ахаасаа 2014 онд 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Телевизорыг лизингээр 980.000 төгрөгөөр 2010 онд авч байсан гэжээ. /4-р хх-ийн 36/ / 4-р хх-н 37-39/

           Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13.00 цагийн орчим гэрээсээ гараад 17.30 цагийн үед гэртээ орж ирсэн. Гэртээ ирэхэд хашааны хаалга цоожгүй хашаанд ороход гэрийн цоож эвдэрчихсэн байсан. Гэртээ ороход зүүн талын орны бүтээлэг байхгүй хоймор байсан ЛСД зурагт, Хаер маркийн суурин компьютер хоёр алга болчихсон байсан. Манайх уг нь нохойтой юм гэтэл тэр өдөр харагдаагүй гэжээ.  / 4-р хх-н 40/

Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2015 оны 1 дүгээр сарын 7-ны 09.00 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, 4 ханатай монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орж 29 инчийн Тошиба маркийн дээр үеийн бандгар зурагт алдагдсан байсан. Би тухайн үед цагдаа дуудалгүй гэрийн цоожоо засаад хаалгаа цоожлоод гарсан. Манай аавын гэр манай хашааны урд талын хамар хашаанд байдаг ба аав урд талаас машинтай гол талаасаа орж ирэхэд залуухан улаан царайтай залуу манай хашаан дотор өөр нэг залуу хашааны нөгөө талд зогсоод юм яриад байсан гэсэн. Тэгээд аав надад хэлээд би замыг нь амдаж байгаад барьж авсан юм. Хохирлоо авмаар байна гэжээ./4-р хх-ийн 55/ / 4-р хх-н 95-97/

Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ач хүү болох Б эмнэлэгт үзүүлэхээр 14.00 цагт гэрээсээ гарсан. Хүүгээ үзүүлчихээд 17.10 цагийн орчимд ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хаячихсан байсан. Гэрлүүгээ орсон чинь манай гэрийн хойморт байсан 42 инчийн зурагтыг аваад явчихсан байсан. Манай хашаанд ганцхан манайх л байдаг юм гэжээ. /4-р хх-н 123-127/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /4-р хх-н 109-112/, Ж.Б 42 инчийн зурагт, бусад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4-р хх-н 119-121/, зурагтын үнэлгээг 450.000 төгрөг гэж үнэлжээ.

Гэрч Ж.Ү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 17.30 цагийн орчим ажил дээрээ байж байхад манай нөхөр Баяраа утасдаад гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ иртэл манай зурагтыг аваад явчихсан байсан. Манай гэрээс ганцхан зурагт л алдагдсан гэжээ.  /4-р хх-н 129/

Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2016 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр буюу манай гэрт хулгай ордог өдөр би Сэлэнгэ аймгийн төвд ээж дээрээ байсан юм. 13.40 цагийн орчимд танихгүй дугаараас хүн залгаад танай гэрт хулгай орсон байна гэсэн. Маргааш нь би гэртээ ирсэн. Манай гэрээс зурагт, гадаад паспорт, зөгийн бал, зургийн аппарат, шүдний оо, ургамлын тос, эрх, зэс аяга зэрэг зүйлс алдагдсан байсан гэжээ.  /9-р хх-н 182/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/ 4-р хх-н 138-148/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ 4-р хх-н 162/, эд зүйлсийн үнэлгээг Дамно ХХК-р хийлгэж  1.505.900 төгрөг гэж үнэлжээ. /9-р хх-н 183-185/

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 07.00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Аав Б 13.00 цагийн орчимд гэрээсээ гарсан байсан. Эргээд 16.00 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан гэсэн. Манай гэрийн зурагтыг авч явсан байсан гэжээ. /9-р хх-н 185/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/ 4-р хх-н 178-179/, хулгайд алдсан эд зүйлсийн үнэлгээ /4-р хх-н 189/

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өглөө 09.00 цагийн орчим ажилдаа явахаар дээрх хаяган дээр байх гэрээсээ гарсан. Тэр өдөр 20.00 цагийн орчимд ажлаа тараад гэртээ 20.40 цагийн орчимд иртэл хашааны хаалга дэлгээтэй гэрийн гадна болон дотор хаалга онгорхой гадна хаалганы цоож нь эвдэрсэн зүүлттэй дотогш ороход гэр дотор байсан эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан. Би хулгай орсон юм байна гээд шууд цагдаад дуудлага өгсөн. Манайхаас ээмэг бөгжний хослол, кулоны хамт, бугуйвч, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг зүйлс алдагдсан байсан гэжээ. /4-р хх-н 218-219/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /4-р хх-н 204-208/, эд зүйлийн үнэлгээ: 1.500.000 төгрөг,/4-р хх-н 215/

Хохирогч Г.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би өглөө ажилдаа явах гээд машиндаа суух гэхэд миний машины зүүн хойд талын хаалганы том цонхыг хагалаад машин дотор байсан зөөврийн компьютерийг авч явсан байсан. Би уг зөөврийн компьютерийг дүүгээсээ аваад хэрэглэж байсан юм гэжээ.  /5-р хх-н 4-5/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /5-р хх-н 2-3/, эд зүйлийн үнэлгээ: 320.000 төгрөг гэжээ. /5-р хх-н 6/

Хохирогч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орой ажил тараад гэртээ иртэл манай хашаанд байх 2 монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орчихсон байсан юм. Манай гэрээс 32 инчийн Шарп маркийн зурагт 1 ширхэг, 37 инчийн Панасоник маркийн зурагт, манай хажууд байх дүүгийн гэрээс алдагдсан байсан. Уг зурагтыг 350.000 төгрөгөөр үнэлж байна. Харин дүүгийнхээ зурагтыг 335.000 төгрөгөөр 2016 онд худалдан авч байсан юм гэжээ. /5-р хх-ийн 32/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /5-р хх-н 12-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5-р хх-н 29/, эд зүйлсийн үнэлгээ: 478.000 төгрөг гэжээ. /5-р хх-н 42/

Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манайх Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 23-507 тоотод байрлах Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орсон талаар би гомдол гаргасан. Тухайн үед манай гэрт хөдөөнөөс хүмүүс ирчихсэн байсан бид нар өглөө ажилтай төрөлтэй гэж гарч явахад хөдөөнөөс ирсэн хүмүүс гэрт үлдсэн. Тэгээд манай хөдөөнөөс ирсэн ах эгч нар маань эмнэлэгт үзүүлэх гээд 16.00 цагийн орчимд манай гэрээс явсан байсан юм байлаа. 18.00 цаг өнгөрч байхад ах эгч маань бид нартай цуг ирсэн. Тэгэхэд уг хулгайч нар харж байсан юм байна лээ. Манай гэрээс 32 инчийн Ти Си Эл маркийн ЛСД зурагт алдагдсан. Мөн хөдөөнөөс ирсэн ахын марк нь тодорхойгүй Андройд буюу дэлгэцэндээ мэдрэгчтэй гар утас алдагдсан. Би зурагтаа 2015 онд 500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Утасны хувьд Хятад улсад үйлдвэрлэгдсэн ба 150.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ. /5-р хх-ийн 66/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /5-р хх-н 54/, эд зүйлийн үнэлгээ: 330.000 төгрөг,/5-р хх-н 63/

Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017.4.19-ны өдөр 14.00 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан гэсэн. Орой 21.00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орсон байсан гэсэн. Гэрээс эд зүйл хулгайд алдагдсан байсан гэжээ. /5-р хх-н 84-85/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/ 5-р хх-н 71-72/, эд зүйлийн үнэлгээ: 2.094.400 төгрөг гэжээ/ 5-р хх-н 106/

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би өчигдөр өдөр 14.40 цагт гэрээсээ гараад гадуур явж байгаад орой 21.30 цагийн орчимд  гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой үүдний амбаарын болон гэрийн хаалга онгорхой байсан. Дотогшоо ороод харахад гэрийн эд зүйлийг  замбараагүй болгосон байсан. Манайхаас гэрийн хойморт байсан зурагт, мөнгөн аяганууд аавын хөөрөг, архинууд, миний өөрийн пүүз, үүргэвч, куртик зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэжээ.  /5-р хх-н 87/

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр  ээжтэйгээ хамт гэрлүүгээ явж байтал манайхаас нааш 3 айлын  наана нэг залуу Хангайн 23-9 тоот хашааны ард, нөгөө залуу нь хашааны баруун талын өнцөг дээр зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрч яваад гэртээ орсон. Удалгүй манай дүү С араас 2-3 минутын дараа орж ирсэн. С орж ирээд 3 согтуу хүн айлын хашаа даваад зурагт аваад гарч байна гэсэн. Тэгэхээр нь би гутлаа углаад араас нь гарсан. Гараад очиход 3 залуу зурагт бариад нарийн гудамжаар ороод нилээн хол явж байсан. Би араас нь орилсон чинь тэр хүмүүс зурагт  болон хар өнгийн үүргэвчтэй эд зүйлсээ тэр дор нь хаяад зугтаасан гэжээ. .  / 5-р хх-н 89/

Хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 17-ны 16.00-17.00 цагийн хооронд миний оршин суух Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 7-87 тоотод байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж Делл маркийн хар өнгийн ажиллагаатай процессор 2 ширхэг, 15 инчийн Делл маркийн ажиллагаатай дэлгэц, редоок загварын 40 размерийн пүүз нэг хос зэрэг эд зүйлс алдагдсан гэжээ. /5-р хх-ийн 139/ /5-р хх-н 149/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /5-р хх-н 143-146/, эд зүйлийн үнэлгээ: 400.000 төгрөг гэж үнэлжээ. /5-р хх-н 147/

Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хашаандаа хүү Энхтүвшингийн гэр бүлийн хамт амьдардаг юм. Манайх Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 7-87 тоотод байдаг юм. Энхтүвшин манай хашааны хойд хэсэгт хүүхдүүдтэйгээ тусдаа гэрт байдаг юм. 2016 оны 2 дугаар сарын 17-ны  өдөр оройн 17.00 цагийн орчимд хүүгийнхээ хүүхдийг авах гэж гэрээсээ гараад цэцэрлэг дээр 17.15 цагийн орчимд очсон. 18.00 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хүү Энхтүвшингийн гэрт хулгай орсон байдалтай хаалга нь онгорхой байсан. Гэрт ороход манай хүүгийн пүүз, компьютер, 2 ширхэг процессор алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан гэжээ.  /5-р хх-н 153/

Хохирогч Ч.Я мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Би 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 17.00 цагийн орчимд ажлаасаа тараад Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн хажууд байрлах Америк каргогоос хүү Б явуулсан Армада автомашины сэлбэг, урд хойд амартизатор, компроссер, зэрэг хайрцагтай эд зүйлсийг автомашиндаа зөөж хийчихээд 21.08 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 44-р байрны 153 тоотод оршин суух ах Галаагийн гэрт нь очиж  хөөрөг өгчихөөд гэрт нь цай уучихаад 22.30 цагийн орчимд гарч ирэхэд миний эзэмшлийн Тоёота Хайлюкс маркийн мөнгөлөг саарал өнгийн 55-57УНЦ улсын дугаартай автомашины жолоочийн эсрэг талын хойд талын хаалганы жижиг гурвалжин цонхийг хагалаад хулгайч орсон тухайн хулгайчыг цагдаа нар барьчихсан байж байсан. Би хүүгийнхээ өгч явуулсан хайрцагтай зүйлийг задалж үзээгүй байсан юм гэжээ. /5-р хх-ийн 170-175/

Ч.Я 55-57УНЦ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-н 164-167/, үнэлгээ: 1.150.440 төгрөг гэж үнэлжээ.

Хохирогч Р.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 9-ны өдөр эхнэрийн хамт хадам аавын гэрт нь түүнийг хараад байж байсан. 2016 оны 2 дугаар сарын 9-ны орой манай эхнэр Ү 22.00 цагийн үед гэртээ орж гал түлсэн. Тухайн үед манай зурагт байсан. Маргааш нь буюу 2016 оны 2 дугаар сарын 10-ны өглөөний 08.00 цагийн үед гэрээ орж шалгахад манай гэрийн зурагт хулгайд алдагдсан байсан гэжээ. /5-р хх-ийн 201/ /5-р хх-н 204-206/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ: 250.000 төгрөг гэж үнэлжээ/ 5-хх-н 198/

Криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр Т.Нямсүрэнгийн гарын хээ хэргийн газраас авсан гарын хээтэй тохирсон байна./5-р хх-н 203-206/

Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 14.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо  Шөнийн захад лангуун дээрээ очиж бараа зарсан. Би тухайн үед өөрийн эзэмшлийн 27-73 УНҮ улсын дугаартай машинтай очсон байсан. Орой байж байтал шөнийн захын хамгаалагч дуудаад танай машинд хулгай орсон байна гэсэн. Тэгээд гараад очтол миний машинаас эд зүйлсийг маань аваад явчихсан байсан гэжээ. /5-р хх-н 213/

Хохирогч Ж.А учирсан хохирлын үнэлгээ: 972.000 төгрөг гэж үнэлжээ.

Ж.А эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5-р хх-н 225/

Хохирогч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 9.40 цагийн орчимд манай хүүхдийн багш Насаа над руу залгаад цуглааны байранд хулгай орчихсон байна гэсэн. Би 10.30 цагийн орчимд очиход Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 19-458 тоотод байрлах байрны цонхыг хагалсан байсан. Тэгээд дотогш ортол 2 өсгөгч, 2 том цан, 1 хавираа цан алдагдсан байсан гэжээ.  /6-р хх-н 12/

Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2016 оны  5 дугаар сарын 16-ны өдөр би өглөө 9.00 цагт гэрээсээ гарсан. 16.00 цагийн орчимд манай хамаатны дүү болох Д.Сүхбаатар над руу утасдаад танай гэрт хулгай орсон байна гэсэн. Гэтэл манай гэрийн хаалганы цоожийг эвдээд зурагтыг, 40 литрийн усны савны хамт аваад явчихсан байсан гэжээ.  /6-р хх-н 25/

Хохирогч С.М эд зүйл хүлээлгэн өгсөн зүйлс /6-р хх-н 28/  

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 11-ны оройн 21.40 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 67-52 УНХ улсын дугаартай Приус-20 машинтайгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн захын гадна талын зогсоолд машинаа тавьчихаад зах руу орчихоод гараад иртэл машин дотор байсан зүйлсийг замбараагүй болгочихсон байсан. Гэтэл машины хойд талын хаалганы шилийг хагgлаад хулгайч орсон байсан. Миний нүдний шил, подволк, тамирын цамц, пүүз, үүргэвч зэрэг зүйл алдагдсан гэжээ.  /9-р хх-н 188/      

         Т.Н   эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 99-102/ 9-р хх-н 176-180/, 7-р хх-н 242-250/

       Б.Б  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 103,105-106/

       Б.Б  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-н 95-98/ /7-р хх-н 200-241/

        Т.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /8-р хх-н195 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р хх-н 119, 8-р хх-н 197/,

         Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /8-р хх-н166 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /8-р хх-н 167-168/,

        Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 120/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р хх-н 121/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд   зэрэг болно.       

        Т.Н нь ганцаараа 2012 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Д.М А үсчин гоо сайхны газарт  орж гар утас 2 ширхэг, монетэн бөгж, мөнгөн ээмэг болон бусад эд зүйлс хулгайлж 323.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна байсан иргэн Ж.Д 15-16 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж МР тоглуулагч, кассеттэй дуу хураагуур зэргийг  хулгайлж 335.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байсан иргэн Б.Д 3180 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж ком багаж, хөвөнтэй дээл  хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байсан иргэн Л.Б 1881 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж 1 ширхэг хос савхин бээлий хулгайлж, мөн 2 цонхны үнэ 388.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 44-р байрны гадна байсан Ч.Я 5557 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалж 1.150.440 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

        2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 19-745 Р.Ч байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, үнэртэй ус зэргийг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-808 тоот Д.Д өвлийн сууцанд орж зурагт хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүннарангийн 7-162 тоот Д.Ц байшинд нэвтэрч  ээмэг бөгжний хослол, кулоны хамт, бугуйвч, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлс хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 129 тоотын гадна байсан Г.Ш Приус 20 машины шил хагалж нөөтбүүк, бичиг баримт хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан

        Д.Б, Б.Б нарын 4 хүнтэй бүлэглэн 2011 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Барилгын 2 дугаар байрны гадна байсан иргэн Ж эзэмшлийн 62-65 улсын дугаартай Т.Корона машинаас бурхан тахил, эд зүйл хулгайлж 1.126.000 төгрөгийн хохирол учруулсан,

       Б.Б, А.А, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-14а тоот Н.А гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт, 2 ширхэг өвлийн куртик зэргийг хулгайлан авсан,

       Б.Б, А.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 349 тоот Ж.Б монгол гэрийн цоожийг эвдэлж Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

       Б.Б, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 587 тоот М.Г гэрийн цоожийг эвдэж 29 инчийн Тошиба ТВ, МНСБ кабел хүлээн авагч, индукцин плитка хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

        Б.Б, Ц.А нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-43 тоот М.Т цонхыг эвдэн орж 42 инчийн зурагт, иж бүрэн компьютер, Сони маркийн зургийн аппарат зэргийг хулгайлж 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

        Б.Б, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7-419 тоот Д.Д гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж ЛЖ маркийн 32 инчийн зурагт, Хаер маркийн компьютер хулгайлж 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Б.Б, Н.Б нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23-9 тоот А.М гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн Панасоник зурагт, мөнгөн аяга, пүүз, архи зэргийг хулгайлж нийт 2.094.400 төгрөгийн хохирол учруулсан,

          А.Б, О.А нартай бүлэглэн

        2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхор 5-153 тоот С.Н  Монгол гэрийн хаалгыг эвдэж ТСЛ 32 инчийн зурагт, нөөтбүүк, зэс аяга, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 1.505.900 төгрөгийн хохирол учруулсан,       

        Б.Б бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 24-66а С.М гэрийн цүүг эвдэж 32 инчийн Тошиба маркийн зурагт, хөнгөн цагаан сав хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

        Б.Б бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 7-87 тоотод оршин суух Ч.Э гэрийн хаалганы цоожийг эвдэж Делл ПС, процессор, реебок пүүз хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

       Б.Б, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-809б тоот Ш.Э монгол гэрийн цоожийг эвдэж 37 инчийн зурагт хулгайлж 478.000 төгрөгийн хохирол учруулсан,

       Б.Б, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 23-507 А.Б монгол гэрийн цоожийг эвдэлж 32 инчийн ТСЛ зурагт хулгайлж 330.000 төгрөгийн хохирол  учруулсан,

           Б.Б, Б.Б нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг Русская Зима ХХК-ийн агуулахад нэвтэрч 67 шуудай гурил хулгайлж 1.356.750 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 6.789.788 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, хохирогч нарын гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлэг, хохирогч Д.М,Р.Ч нарын гэрт хэргийн газрын үзлэг хийж гарын мөр бэхжүүлж авсан нь шүүгдэгч Т.Н гарын хээтэй тохирч байгааг тогтоосон кримналистикийн шинжээчийн дүгнэлт зэрэг  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Т.Н нь 2012 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих шөнөөс эхлэн 2018 оны 1 дүгээр сарын 05,06-ны шөнө  хүртэл нийт 22 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Прокуророос Т.Н Б.Б, Б_Б нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05,06-ны шөнө Русская зима ХХК-ийн агуулахад нэвтэрч 25 киллограммын 67 шуудай гурил хулгайлж 1.356.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв. Иймд  2015 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн заалтыг үндэслэн мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан … гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг  тус тус үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт багтаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалыг дээрдүүлж байна гэж шүүх дүгнэв.

        Иймд Т.Н бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах  гэмт хэргийг орон байранд  нэвтэрч бусадтай бүлэглэн давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

         Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирлоос буцааж өгсөн эд зүйлсийг хасаж үлдэх хохирлыг  Т.Н гаргуулж жагсаалтын дагуу хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.    

         Т.Н нь  2015 оны 9 дүгээр сарын 13-ны өглөөний 06.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Э бүлэглэн Ж.Э эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

         Э биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун завьжны дотор салстын язарсан шарх, 2 тохой, нурууны зулгаралт, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13253 тоот актын дүгнэлт /2-р хх-н 179/

          Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … би өөр такси барих гээд явж байгаад үл таних 3-4 залууд зодуулж дээрэмдүүлсэн. Тэд нарын нэг нь цайвар өнгийн өмдтэй, хар өнгийн ханцуйндаа канттай цамцтай, нэг нь цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай, нэг нь бараан өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан, тэд нар намайг барьж аваад шорлогны мөнгө өг гээд хувцаснаас татаад чирээд байсан. Би хувцасаа тайлж мултлаад тэднээс зугтаагаад хойшоо зам гартал хойноос миний цамцыг аваад гүйж ирээд намайг 3-уулаа нийж байгаад зодсон. Тэр үеэр би хэсэг ухаан балартсан байсан. Сэргэхэд нэг цагаан, хүрэн алаг өнгийн хөндлөн судалтай цамцтай, хар өнгийн өмдтэй ах наад бичиг баримтаа ав гээд миний өмдний кармаанд хийж өгсөн. Тэр ах миний цамцыг барьчихсан байхаар нь аваад өмссөн.  Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэд нар намайг ухаан алдсан байхад миний өмдний кармаанд байсан гар утас, түрүүвчнээс мөнгө зэргийг дээрэмдэж авсан байсан. Одоогоор миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, баруун талын буйл язарсан, баруун, зүүн тохой шалбарсан, нуруу тэр чигтэй улайж шалбарсан байна. Хар өнгийн Самсунг Эс 2 маркийн гар утас, түрүүвчнээс 100.000 төгрөг авсан байна лээ. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэгн  /2-р хх-н 125/ 

      Шинжээч эмч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Ш.Э биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун завьжны дотор салстын язарсан шарх, 2 тохой, нурууны зулгаралт, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн Ж.Э биед учирсан гэмтлүүдээс 2 тохой, нурууны зулгаралт, цээжний цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд бусад учирсан бүх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн мэдүүлэг  / 2-р хх-н 181-182/

          Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Намайг эргээд хартал Шараа нөгөө залуу дээр оччихсон барьж явсан тортой зүйлийг нь авах гээд булаалцалдаж байсан. Н тэр хоёрыг салгах гээд очсон. Н яваад очтол нөгөө залуу Н нэг цохиод авсан. Н зөрүүлээд мөн нэг удаа цохисон. Нэг харахад нөгөө залуу дээгүүр өмссөн байсан хувцасаа тайлж байсан. Тэд нар ерөөсөө салахгүй байсан. Тэгээд цаашаа замын хойд талруу явсан тэнд юу болсоныг би хараагүй гэсэн мэдүүлэг / 2-р хх-н 139-142/

          Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Тэр залуугийн араас Ш дагаад явсан. Тэгээд араас нь очоод хөөе гэж дуудаад барьж явсан пивыг нь булаацалдсан. Нөгөө залуу газар унахад Ш өшиглөж байсан. Тэгэхээр нь Н араас нь очиж салга гэж явуулсан. Н тэр хоёр дээр очсоноо нөгөө залууг нийлээд зодоод унасан. Тэд нар зодолдож байснаа замын хойд талд гарсан тэнд юу болсон талаар би хараагүй гэсэн мэдүүлэг  / 2-р хх-н 152-154/

          Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Хөдөө аж ахуйн буудал дээр байж байтал дээгүүрээ шалдан хувцасгүй залуу гүйгээд гараад ирсэн ардаас нь хоёр хүн гарч ирсэн. Шалдан залууг нөгөө хоёр нь чирээд цохиод унахаар нь би боль гээд салгасан. Тэр хоёрын нэг нь надтай хамт архи хувааж уусан хүн байсан. Би нүцгэн залууд хувцасыг нь өмсүүлсэн. Удалгүй цагдаа ирсэн. Би нөгөө хоёр залуугаас яагаад хүн зодож байгаа юм бэ гэхэд шорлог худалдаж авчихаад мөнгөө өгөөгүй юм гэж байсан. Тэд нар хүн дээрэмдээгүй. Зөвхөн мөнгөний асуудлаас болоод л зодолдсон байх гэсэн мэдүлэг   / 2-р хх-н 156-158/

         Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Хөдөө аж ахуйн буудал орчимд явж байхад дээгүүрээ нүцгэн залууг өөр 2 залуу газар унагаачихсан толгой дээр нь дэвсэлж байсан. Мөн чирээд цохиод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Уг хоёр залуу нүцгэн залууг зодож байхдаа кармаанаас нь юм аваад байх шиг харагдсан гэсэн мэдүүлэг  /2-р хх-н 160-163/ зэрэг болно.

            Т.Н нь  холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Т.Н ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэж оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

        Т.Н нь энэ хэргийн улмаас 2012 оноос эхлэн нийт 784 хоног цагдан хоригдсоныг  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

          2. Шүүгдэгч Б.Б нь Т.Н, А.А, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 3-14а тоот Н.А гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 780.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан

         Т.Н, А.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 349 тоот Ж.Б монгол гэрийн цоожийг эвдэлж Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Т.Н, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 587 тоот М.Г гэрийн цоожийг эвдэж 29 инчийн Тошиба ТВ, МНСБ кабел хүлээн авагч, индукцин плитка алдагдаж 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Т.Н, Ц.А нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 5-43 тоот М.Т цонхыг эвдэн орж 42 инчийн зурагт, иж бүрэн компьютер, Сони маркийн зургийн аппарат хулгайлж 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Т.Н, Ц.А, Н.У нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7-419 тоот Д.Д гэрийн хаалганы цоожийг эвдэн орж ЛЖ маркийн 32 инчийн зурагт, Хаер маркийн компьютер хулгайлж 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Т.Н бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 24-66а С.М гэрийн цүүг эвдэж 32 инчийн Тошиба маркийн зурагт, хөнгөн цагаан сав хулгайлж 300.000  төгрөгийн хохирол учруулсан,

         Т.Н бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 7-87 тоотод оршин суух Ч.Э гэрийн хаалганы цожийг эвдэж Делл ПС, процессор, реебок пүүз хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

        Т.Н, Н.Б нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23-9 тоот А.М гэрт хууль бусаар нэвтэрч 42 инчийн Панасоник зурагт, мөнгөн аяга, пүүз, архи зэрэг зүйлийг хулгайлж нийт 2.904.400 төгрөгийн хохирол учруулсан,

        Т.Н, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 22-809б тоот Ш.Э монгол гэрийн цоожийг эвдэн 37 инчийн зурагт хулгайлж 478.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Т.Н, Н.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 23-507 А.Б монгол гэрийн цоожийг эвдэн орж 32 инчийн ТСЛ зурагт хулгайлж 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо шөнийн захын гадна зогсоол дээр Ж.А 27-73 УНҮ машинаас эд зүйл хулгайлж 972.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо шөнийн захын гадна зогсоол дээр Б.Б 6752 УНХ Т.Приус 20 маркийн машинаас эд зүйл хулгайлж 202.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Ганцаараа 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо К-9-458 тоот хашаанд байх Сион христийн цуглааны байшингийн цонхоор нэвтэрч өсгөгч, цан зэргийг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр бусдын орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 3.392.716 төгрөгийн хохирол учруулсан,

          Б.Б, Т.Н нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Русская зима ХХК-ийн агуулахад нэвтэрч 67 шуудай гурил хулгайлж 1.356.750 төгрөгийн,

           Ганцаараа 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Русская зима ХХК-ийн агуулахад нэвтэрч лист төмөр, гэрэл зэргийг хулгайлж 83.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогч нарын мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгүүд, эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн баримт, шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг  бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Б.Б Т.Н , Б.Б нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 05,06-ны шөнө Русская зима ХХК-ийн агуулахад нэвтэрч 25 киллограммын 67 шуудай гурил хулгайлж 1.356.750 төгрөгийн хохирол учруулсан, мөн ганцаараа 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Русская зима ХХК-ийн агуулахад нэвтэрч лист төмөр, гэрэл зэргийг хулгайлж 83.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэргүүдийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

        Учир нь  Б.Б  үйлдсэн хэрэг нь хэдийгээр 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж ирсэн үеэс хойш үйлдэгдсэн боловч шүүх  2015 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн заалтыг үндэслэн мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан … гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг  тус тус үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт багтаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Б.Батбаярын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь үргэлжилж байсан байна гэж үзэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байна гэж шүүх дүгнэв.

        Б.Б нь хулгайн гэмт хэргийг 2014 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн үйлдэж сүүлийн хулгайн гэмт хэрэг нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө үйлдэгдсэн байна. Шүүх Б.Б хулгайн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна гэж дүгнэв.

        Иймд Б.Б бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах  гэмт хэргийг орон байранд  нэвтэрч бусадтай бүлэглэн давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохиролоос эд зүйлсийг нь буцаан өгсөнийг хасаж үлдэх хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв. Бүлэглэн хулгайлсан эд зүйлийг хамтран оролцсон шүүгдэгч нартай хувь тэнцүү хувааж төлүүлэхээр шийдвэрлэв.

         Б.Б нь энэ хэргийн улмаас нийт 295 хоног цагдан хоригдсонг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

           3.Б Б нь Б.Б, Т.Н нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Русская зима ХХК-ийн агуулахад нэвтэрч 25 киллограммын 67 шуудай гурил хулгайлж 1.356.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлэг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Б.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

       Б.Б, Б.Б, Т.Н нарын бусдад учруулсан нийт 1.356.750 төгрөгийн хохиролыг гурав тэнцүү хувааж нэг хүнээс 452.250 төгрөгийг гаргуулж Русская зима ХХК-д олгохоор шийдвэрлэв.

       Шүүгдэгч нар нь уг агуулахаас нийт 30 шуудай гурил хулгайлсан гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 67 шуудай гурил хулгайлсан нь хохирогч байгууллагын гаргаж өгсөн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзэв.Тухайн байгууллага анх худалдаж авсан газрын падаан, авч хэрэглэсэн гурилын тоо, хулгай гарсаны дараа очоод тооллого хийсэн  акт зэргийг гаргаж өгсөн болно.  

        Улсын яллагч яллах дүгнэлтэндээ Русская Зима ХХК-с шүүгдэгч нарын хулгайлсан гурилын үнийг нийт дүнгээр нь 3 хувааж бичсэнийг залруулан бичиж хохирлыг төлүүлэхдээ 3 тэнцүү хуваахад 1 хүн 452.250 төгрөг төлөхөөр байна.

        Б.Б энэ хэргийн улмаас нийт 76 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.       

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгч нарт ял  ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б овогт Т Н, Б овогт Б Б нарт тус бүр  прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

 2.Б овогт Т Н бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах  гэмт хэргийг орон байранд  нэвтэрч бусадтай бүлэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон  гэмт хэрэг, Б овогт Б Б бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах  гэмт хэргийг орон байранд  нэвтэрч бусадтай бүлэглэн үйлдсэн, Б овогт Б Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч  үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар Т.Н эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Б эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Т.Н 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар Б.Б 2  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Н оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэж бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар    Т.Н, Б.Б, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Н цагдан хоригдсон 784 хоног, Б.Б цагдан хоригдсон  295 хоног, Б.Б цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Т.Н, Б.Б, Б.Б нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр  ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

        8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Н, Б.Б,  Б.Б нараас зохих төлбөрийг гаргуулж хохирогч нарт хавсралтаар  олгосугай.

10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Т.Н, Б.Б, Б.Б нарт  авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН