| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05197/И |
| Дугаар | 191/ШШ2025/02759 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/02759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүргийн ***** тоот хаяг байрлах Г******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ***** тоот хаягт оршин суух, Сартуул овогт А******* О******* /иргэний бүртгэлийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 2,948,475 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, нарийн бичигийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г******* ******* ББСБ ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4101 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,999,900 төгрөгийн барааг сарын 2,9% хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр С И ХХК-иас, маркийн гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг С-И ХХК-ийн банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно.
Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдзгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн ба. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэг-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Ийнхүү 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлдэгчийн,Үндсэн зээлийн үлдэгдэл 1,930,640 төгрөг, хүү 789,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157,965 төгрөг, Эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг нийт 2,948,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г******* ******* ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс Б.С, Ш.Б нарт олгосон 2024.05.29№24/0129 итгэмжлэл, Б******* дүүргийн Цагдаагийн газрын 2024.03.29№30ж2-2/2491 тоот албан бичиг, 2022.03.23№4101 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.03.23 дугааргүй Барьцааны гэрээ, А.О*******гээс Г******* ******* ББСБ ХХК-д гаргасан 2021.03.23 хүсэлт, өргөдөл, Зээл хүсэгчийн анкет, Зээл төлөлтийн дансны хуулга, Бараа хүлээлгэн өгсөн акт, 2023.01.20 Шаардах хуудас, А.О*******гээс барааны үнэ 1,999,900 төгрөг нэхэмжилсэн С и ХХК-ийн нэхэмжлэх, А.О*******гийн оршин суугаа хаягийн лавлагаа /Хур системийн лавлагаа/, Г******* ******* ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2015.04.22№, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.17№ шийдвэр,
Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд: иргэний үнэмлэхийн хуулбар, хуралдаан хойшлуулах хүсэлт, эмнлэгийн магадлагаа;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч "Г******* ******* ББСБ" ХХК нь хариуцагч А.О*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,930,640 төгрөг, хүү 789,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157,965 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг нийт 2,948,475 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагчид 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн ба.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
5. Г******* ******* ББСБ ХХК болон А.О******* нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 4101 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, 1,199,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 34.8 хувийн хүүтэйгээр, худалдан авч буй барааны үнийг худалдагч тал руу бэлэн бусаар шилжүүлэх, санхүүжилтийн зориулалтаар зээлдүүлж, зээлдэгч А.О******* нь С и ХХК-иас маркийн 1,999,900 төгрөгий үнэтэй гар утсыг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, бараа хүлээлгэн өгсөн акт, А.О*******гээс барааны үнэ 1,999,900 төгрөг нэхэмжилсэн С и ХХК-ийн нэхэмжлэх зэргээр тогтоогдож ба.
6. Нэхэмжлэгч Г******* ******* ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр ба.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл төлөлтийн дансны хуулга-аас үзэхэд, зээлдэгч нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,930,640 төгрөг, хүү 789,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157,965 төгрөг, нийт 2,878,275 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож ба.
7. Хариуцагч нь зээл төлөлтийн дансны хуулгад тусгагдсан зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар тодорхой тайлбар, нотлох баримтад тулгуурлаж мэтгэлцээгүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээдэг бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
9. Хариуцагчийг эрэн сурвалжлуулсны зардал 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасантай нийцэхгүй байх тул хангах үндэслэлгүй гэж үзлээ.
10. Хариуцагч А.О*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Г******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ00278 дугаар шийдвэрээр хангаж, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэхдээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг баримталжээ.
11. Шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж буюу нөхөн төлүүлэх шүүхийн зардал нь хуульд зааснаар үүсэх төлбөрийн үүрэг бөгөөд уг зардлыг хэрхэн хуваарилахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасан ба.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч А.О*******гээс 2,878,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О*******гээс 61,002 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА