2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/02760

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б******* дүүргийн *** тоот хаягт оршин суух, ******* овогт П******* Р*******/регистрийн дугаар: УШ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* дүүргийн **** тоот хаягт оршин суух Боржигон овогт П Я/регистрийн дугаар: ЖЮ/-д холбогдох,

 

4,531,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П.Я нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр DUri Brand -ийн 950,000 төгрөгийн үнэ бүхий Duri-110 загварын бидэ суултуураас 3 ширхэгийг урьдчилгаагүй 3 сарын хугацаанд хуваах нөхцөлтэйгээр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан, гэрээний 4.3-т үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөх, гэрээний 4.4-т сарын 3 хувийн хүүтэй, гэрээний хугацаанд үлдэгдэл төлбөрийг өгсөн тохиолдолд 3 хувийн хүү тооцохгүй байхаар тохиролцсон. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Удаа дараа шаардсан боловч утсаа авахгүй үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.

Иймд гэрээний үндсэн үүрэгт 2,850,000 төгрөг, 100 хоногийн алданги 1,425,000 төгрөг, хүү 85,500х3сар=256,500 төгрөг, нийт 4,531,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, П.Р*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Зээлээр худалдах-худалдан авах гэрээ 2023.05.03, П.Р*******оос Д.Цод олгосон 2025.03.25 итгэмжлэл,

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: П.Яын иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч П.Р******* нь хариуцагч П.Яад холбогдуулан, зээлээр худалдах-худадан авах гэрээний дагуу худалдан авсан 3 ширхэг бидэ суултуурын үнэ 2,850,000 төгрөг, 100 хоногийн алданги 1,425,000 төгрөг, хүү 85,500х3сар=256,500 төгрөг, нийт 4,531,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч П.Яад 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.

4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,

42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,

42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,

42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

5. Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Зээлээр худалдах-худалдах авах гэрээнээс үзэхэд, П.Я нь Novita Duri загварын, нэг бүр нь 950,000 төгрөгийн үнэтэй бидэ суултуур 3 ширхэгийг худалдан авсан байх ба 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 950,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 950,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 950,000 төгрөг тус тус төлөх, гэрээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бол биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн нэг өдрийн 0.5 хувийн алданги төлөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол 3 хувиар тооцож гэрээнд заасан хугацааны хүү төлөхөөр П.Р*******той тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь бидэ суултуурыг хүлээн авсан эсэх талаар маргаагүй.

7. Талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ., 263 дугаар зүйлийн 263.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ.

263.2.-т Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:

263.2.1.-д бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ;

263.2.2.-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа;

263.2.3.-т төлбөл зохих хүүгийн хэмжээ;

263.2.4.-т үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам.,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги ... гэж тус тус заасантай нийцжээ.

8. Хариуцагч Зэлмэ трейд ХХК нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар, нэхэмжлэгч талд хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан цаг хугацаанд төлөх, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги төлөх үүргийг хүлээнэ.

9. Нэхэмжлэгчийн шаардаж буй худалдан авсан 3 ширхэг бидэ суултуурын үнэ 2,850,000 төгрөг, 100 хоногийн алданги 1,425,000 төгрөг, хүү 85,500х3сар=256,500 төгрөг, нийт 4,531,500 төгрөгийн тооцоолол үндэслэлтэй байх бөгөөд дээр дурдсанаар хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан, хариуцагч П.Яаас 4,531,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Р*******ид олгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Яаас 87,454 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Р*******ид олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА