| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/08260/И |
| Дугаар | 191/ШШ2025/02766 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/02766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүргийн *** дүгээр давхар хаягт байрлах капитал ББСБ ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн *** тоот хаягт оршин суух, ******* овогт Х******* Г*******/регистрийн дугаар: ФМ/,
Хариуцагч: Х аймаг, М сумын *** тоот хаягт оршин суух, Х******* Г /регистрийн дугаар: РЮ/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 23,369,042 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч А.Т, хариуцагч Х.Г******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Нэхэмжпэлийн үндэслэл: 2019 оны 06 дугаар сарын 21 -ны өдөр Х.Г*******, Х.Г нар нь капитал ББСБ-тай дугаар Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ, Хөдлөх эд хгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 10,450,000 /арван сая, дөрвөн зуун тавин мянга/төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хөдлөх эд хгийн барьцааны гэрээгээр 570,000 төгрөгийн үнэлгээтэй гэрийн эд хогшил, мөн барьцааны гэрээгээр -2 маркийн улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, бүртгүүлэн хариуцагч мөнгийгхүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.
Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд 6 удаагийн гүйлгээгээр 1,208,267 төгрөгийн төлөлтийг дутуу төлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 9,241,733 төгрөг, хүү 11,124,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,224,950 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариат, тээврийн хэрэгсэл хураан авсан болон зогсоолын төлбөр, автомашины зах зээлийн үнэлгээг тогтоосон үнэлгээний ажлын төлбөрт нийт 777,608 төгрөгийн авлага үүссэн бөгөөд нийт 23,369,042 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Х.Г*******, Х.Г нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 1,536 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 6 удаагийн гүйлгээгээр төлөлтийг дутуу хийсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр дуусгавар болсон.
Барьцааны гэрээний дагуу барьцаа тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Х.Г*******, Х.Г нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлт хийлгүй зөрчсөн тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд автомашиныг эрэн хайсан боловч олж чадаагүй ба 2023 оны 06 дугаар сарын 09-нд Г аймагт оршин суух Д.Ж // гэх иргэнээс Танай байгууллагын өмчлөлд бүртгэлтэй улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай хашаанд эвдэрсэн байдалтай байна, хүрч ирж ав гэх мэдээллийг утсаар өгсөн тул барьцаа автомашиныг Г аймгаас 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр очижхураан авах ажиллагааг явуулж замын зардал төлбөрийг байгууллагаас гаргуулан Улаанбаатар хотод авчирсан. Барьцаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон гаднах өнгө үзэмж муудсан цаашид гэрээний үүргийн гүйцэтгэлийгхангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зээлдэгч нартай утсаар холбогдож тээврийн хэрэгслийг нөхцөл байдлыг танилцуулж бага үнийн дүнгээр зарагдах боломжтой талаар мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй, биеээр ирж уулзаагүй холбоогүй болсон. Үүнтэй холбоотой тээврийн хэрэгслийг зээлдэгч талын зөвшөөрөл байхгүй байсан тул зарж борлуулж чадалгүй өнөөдрийг хүрч байна. Цаашид уг тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад зэх зээлийн үнэ ханш нь унасан, үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тул барьцаа тээврийн хэрэгслээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэх боломж манайд үлдээд байна.
Өөрөөр хэлбэл, барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд анх байсан хэвээр шилжүүлэн өгөх үүргээ хариуцагч нар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.
Иймд барьцаа хгөөр бүртгүүлсэн улсын дугаартай тээврийн хэрэгслээс татгалзаж байна.
Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг, хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс болж хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдох хугацаа хэтрэлт үүссэн тул зээлдэгчид зээлийн төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа утсаар болон бичгээр мэдэгдэж ажилласан боловч ямарч үр дүнд хүрээгүй тул 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачлагаар гэрээг цуцалж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан хөдлөх эд хгийн барьцааны гэрээний зүйл бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж байна
Иймд хариуцагч Х.Г*******, Х.Г нараас 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,241,733 төгрөг, хүү 11,124,751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,224,950 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариат, тээврийн хэрэгсэл хураан авсан болон зогсоолын төлбөр, автомашины зах зээлийн үнэлгээг тогтоосон үнэлгээний ажлын төлбөрт 777,608 төгрөг, нийт 23,369,042 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Х.Гоос татаглзсан. Хариуцагч Х.Г*******оос нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулахаар шаардаж байна.
Фидуцийн гэрээний нэгэн адил фидуци хэрэгжүүлж, барьцаа хгө бүртгүүлсэн. Машин худалдаж авч байгаа болохоор ингэж гэрээ хийсэн. Нэр томъёоны хувьд барьцааны гэрээ боловч фидуцийн гэрээний харилцаа явж байгаа гэв.
Харицуагч Х.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүх дээр капитал ББСБ-ын нэхэмжлэлтэй, иргэн X. Г******* нарт холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Уг хэрэгт хариуцагч X. Г******* миний зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
капитал ББСБ-ын гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 23,369,042 төгрөг хангуулах тухай гэсэн нэхэмжлэлийг шаардлагыг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тухайн үед уг зээлийг миний төрсөн дүү X. Г авч ашиглан, ингэхдээ уг мөнгөөр 100 хувь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан барьцаа хгө болох -2 маркийн улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авсан. Гэхдээ уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр капитал ББСБ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, эцсийн өмчлөгч нь капитал ББСБ байсан, одоо ч байгаа болно.
Миний бие энэ зээл, уг зээлийн санхүүжилтээр авсан дээр дурдсан тээврийн хэрэгсэл зэрэгтэй ямар ч хамааралгүй бөгөөд уг зээлийн хгөөс нэг ч төгрөг авч, өөртөө ашигласан зүйл нэгээхэн ч үгүй бөгөөд нэг удаа ч уг тээврийн хэрэгсэлд сууж явж үзээгүй болно.
Миний дүү X. Г нь 2023 оны 1 дүгээр сарын 31 -ны өдөр зуурдаар нас барсан бөгөөд миний мэдэхийн X. Г ч уг тээврийн хэрэгслийг тогтмол ашиглаагүй, зөвхөн нэг удаа л Г аймаг руу явж байхдаа тэнд харвалт өгч, улмаар эмчлүүлж байгаад нас барж, уг тээврийн хэрэгсэл Г аймгийн төвд айлын хашаанд үлдсэн байдаг.
Тэр цагаас хойш тухайн тээврийн хэрэгсэл уг айлын хашаанд байж байгаад нэхэмжлэгч капитал ББСБ-ын зүгээс хүмүүс очиж авсан болохыг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байна.
Миний бие уг тээврийн хэрэгслийн худалдан авах ажиллагаанд оролцсон байдал ч миний хувьд өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, иргэний эрх зүйн талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэж хийгдсэн гэрээ хэлцэл биш, итгэмжлэл ч биш юм. Учир нь Да хүрээ зах дээр байрлах тус капитал ББСБ-ын ажилтан гэх нэг залуу удаа дараа утсаар залган ахаа та хүрээд ирээ, манай байгууллага Банк шиг айхтар нарийн юм шаардаггүй юмаа, та зүгээр л гарын үсгээ зурчих, та үүнд ямар ч хамааралгүй, ямар нэгэн муу үр дагавар танд байхгүй, зүтээр хэлбэрийн төдий л ингэдэг юм, ББСБ-ын зээлдэгчдийн мэдээлэл Зээлийн мэдээллийн сангийн бүртгэлд ордоггүй юмаа, танд айх юм ердөө ч байхгүй гэж хуурч мэхлэн хэрэгт авагдсан уг итгэмжлэл, Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ гэгчид надаар гарын үсэг зуруулсан болно. Уг хавтаст хэрэгт байгаа Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээнд уг зээлийг авсан гол хүн болох зээлдэгч X. Г гэсэн нэрний урд миний гарын үсэг байдаг, мөн хэрэгт байгаа Барьцааны гэрээ (хөдлөх хгийн)-ний Барьцаалуулагч X. Г гэсэн нэрний урд хүртэл миний буюу X. Г******* миний гарын үсэг байгаа болно. Уг зээлийг авсан хүн X. Г байсаар байтал, мөн дээр дурдсан Хөдлөх хгийн барьцааны гэрээнд тухайн гэрээнд дурдсан өөрийн гэрийн хөдлөх хгөө барьцаалуулсан барьцаалуулагч X. Г гэсэн дээр хүртэл миний гарын үсэг байдаг болно. Иймд тухайн зээлийг авсан, гэрийнхээ хөдлөх хгийг барьцаанд тавьсан X. Г гэсэн нэр Гийн өөрийн гарын үсэг биш миний гарын үсэг буюу X. Г*******ын гарын үсэг байгааг ойлгохгүй байна. Иймд энэ хууль бус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
Мөн хэрэгт байгаа Итгэмжлэл, Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээнээс гадна яг ижил, агуулга хэлбэр бүхий өөр нэг Итгэмжлэл, Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байдаг болно. Үүнийг хариуцагчийн зүгээс тус Шүүхэд нотлон баримтаар гарган өгсөн болно.
Уг хариуцагчийн зүгээс гарган өгсөн Итгэмжлэл дээрх Төлөөлүүлэгч гэсний доор байгаа X. Г******* гэсэн нэрний ард зурагдсан гарын үсэг нь мөн миний гарын үсэг биш болно. Энэ байдал нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн итгэмжлэл болон гэрээнүүдээр тодорхой харагдана. Энэ хууль бус итгэмжлэлд үндэслэн хийгдсэн байж болох, хариуцагч талын зүгээс шүүхэд нотлох баримтаар өгсөн Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ болон Барьцааны гэрээ (хөдлөх эд хгө барьцаалах)-нд зурагдсан гарын үсгүүд нь хүртэл миний гарын үсэг биш болно. Барьцаалсан хгө болон уг гэрээнд дурдсан хаяг ч минийх биш болно.
Үүнээс гадна би уг зээлийг аваагүй, уг зээлээр авсан гэх тээврийн хэрэгслийн барааг нь ч хараагүй, түүнд ямар ч ашиг сонирхолгүй байж яахаараа миний бие X. Г******* нь уг Итгэмжлэлийн төлөөлүүлэгч тал болж, өөрийгөө төлөөлөх, гэрээнд гарын үсэг зурахыг X. Гт олгох билээ. Үүнд ямар ч учир шалтгааны болон хууль зүйн үндэслэл алга байна.
Иймд хууль бус, хүчин төгөлдөр бус итгэмжлэлүүдэд үндэслэн хийгдсэн, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хоёр ч итгэмжлэлтэй, мөн яг ижил агуулга, хэлбэр бүхий хууль бус Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ болон Барьцааны гэрээнүүдтэй, нөгөө талаас хууран мэхлэх, залилах замаар надаар гарын үсэг зуруулсан, уг зээлийг авсан хүн нь нас барсан, уг зээл болон зээлийн хгөнөөс миний бие нэг ч төгрөг хувьдаа захиран зарцуулаагүй, ашиглаагүй, дээр дурдсан нөхцөл байдлын дүнд худалдан авсан барьцаа хгө болох Хьюндай портер-2 маркийн улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь өөрөө нэхэмжлэгч капитал ББСБ бөгөөд өмчийн эзэн нь өөрийнхөө өмч хгийг очиж авсан, одоо өөрт нь хадгалагдаж, өмчлөгдөж байгаа зэргийг харгалзан үзэж ур хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл 2024.10.03№24/1199, Бизнес-автомашин худалдан аюах зээлийн болон барьцааны гэрээ 2019.06.21№, Барьцааны гэрээ 2019.06.21№, Б******* дүүргийн тойргийн 201 дугаартай нотариатч гэрчилсэн Т ББСБ-аас авч буй зээлийн гэрээ хийх, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, үйлдэлх хийх бүрэн эрх олгосон Х.Гоос Х.Г*******од олгосон 2019.06.21№687 итгэмжлэл, капитал ББСБ ХХК өмчлөгчөөр бүртгэлтэй улсын дугаартай тээврийн хэрэгслийн огноотой гэрчилгээний хуулбар, 71-50 улсын дугаартай Хьюндай портер автомашиныг хүлээж авсан тухай 2023.06.10 огноотой Автомашиныг хадгалалт хамгаалалтанд авч хүлээлцэх хуудас, Виннер вэй ХХК-ийн 2023.08.11№М-6/3 Хгийн үнэлгээний тайлан, зээлдэгч Х.Гийн зээлийн дансны хуулга, нотариатын үйлчилгээний 4500 төгрөгийн баримт, Т ББСБ-ын Мэдэгдэх хуудас 2020.01.02№0120-0002, Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай 2023.06.12№23/531, зээл, хүүгийн тооцоо, хариуцагч Х.Гоос татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч Х.Гэрэлд-Одоос шаардсан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага,
Хариуцагч талаас гаргасан баримтууд: Х.Г*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Г*******оос В.Г*******од олгосон 2024.05.04№0507 итгэмжлэл, хариу тайлбар, 2019.06.27-нд Х аймгийн М суманд үйлдсэн Х.Гоос Х.Г*******од олгосон итгэмжлэл, Бизнес-автомашин худалдан аюах зээлийн болон барьцааны гэрээ 2019.06.21№, Барьцааны гэрээ 2019.06.21№, Х.Г нарс барсны гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч В.Г*******той байгуулсан 2024.10.30 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, В.Г*******ыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт 2025.02.12,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч капитал ББСБ ХХК нь хариуцагч Х.Г*******, Х.Г нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 23,369,042 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Х.Г 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нас барсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тогтоогдсоноор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч Х.Г*******оос гаргуулахаар шаардаж, хариуцагч Х.Гт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
3. Хариуцагч Х.Г******* нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, өөрийгөө төлөөлүүлж зээлийн гэрээнд гарын үсэг зураг эрхийг Х.Гт олгоогүй, зээлийн хгийг захиран зарцуулаагүй, зээлээр авсан тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өмчлөл, эзэмшилдээ байлгаж байгаа хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
4. капитал ББСБ ХХК болон Х.Г, Х.Г******* нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дугаартай Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ, мөн өдөр , дуаартай Барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, зээлдэгч нар нь 10,450,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцаа/Баталгаат ипотек/Батлан даалт/Фидуцийн гэрээнд заасан хгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хгөөр хангуулахаар уг гэрээний 1.1.7-д, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар уг гэрээний 1.1.9-т тус тус заасан байна.
5. Дээрх зээлийн болон барьцааны гэрээний 1.1-д зааснаас үзэхэд, зээлдэгч нар нь 15,500,000 төгрөгийн бараа худалдан авахад 10,450,000 төгрөгийн зээлийг авсан байх ба гэрээний 3.1-д зааснаас үзэхэд, 71-50 улсын дугаартай Хьюндай портер-2 маркийн ачааны автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулж, уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр капитал ББСБ ХХК бүртгэгдсэн байна.
6. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дугаартай Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ нь фидуцийн гэрээний харилцаа үүсгэсэн, улмаар тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр капитал ББСБ ХХК бүртгэгдсэн, улмаар өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг Г аймгаас 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр очиж хураан авсан хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
7. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
8. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар, үүрэг хүлээсэн этгээд нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
9. Дээр дурдсанаар, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөх эрхийг түр зуурын хугацаанд шилжүүлэхдээ талуудын тохиролцсон гэрээний хугацаанд түр шилжүүлнэ. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болж түр шилжүүлэгдсэн эд хгө нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүрмөсөн шилжинэ.
10. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэгдсэн эд хгийн өмчлөх эрх нэхэмжлэгчид нэгэнт шилжсэн, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдээгүйгээс фидуцийн зүйлийг нэхэмжлэгч хураан авсан тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэж зааснаар гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна.
11. Нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг эзэмшилдээ авснаас хойш хгийн үнэлгээ хийлгэх, тээврийн хэрэгслийг ачуулах, нотариатаар үйлчлүүлэх зэрэг 777,608 төгрөгийн зардал гаргасан гэх боловч дээр дурдсанаар фидуцийн гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш нотариатаар үйлчлүүлсэн, үнэлгээ хийлгэх ба ачилттай холбоотой зардлын талаар нотлох баримтгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар, 777,608 төгрөг гаруулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
12. Зээлдэгч Х.Г 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож, нэхэмжлэгч нь түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
14. Хариуцагч Х.Г******* нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, өөрийгөө төлөөлүүлж зээлийн гэрээнд гарын үсэг зураг эрхийг Х.Гт олгоогүй, зээлийн хгийг захиран зарцуулаагүй хэмээн маргасан боловч хэрэгт авагдсан Б******* дүүргийн тойргийн 201 дугаартай нотариатч гэрчилсэн Т ББСБ-аас авч буй зээлийн гэрээ хийх, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, үйлдэлх хийх бүрэн эрх олгосон Х.Гоос Х.Г*******од олгосон 2019.06.21№687 итгэмжлэл нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх бөгөөд уг итгэмжлэлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч капитал ББСБ ХХК нь хариуцагч Х.Гт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 235 дүгээр зүйлийн 235.1-д заасныг баримтлан, хариуцагч Х.Г*******оос 23,369,042 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,302,000 төгрөгийн 1,301,317 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 683 төгрөгийг Б******* дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулу, хариуцагч Б ХХК болон Г.Г улсын тэмдэгтийн хураамж 1,301,317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч капитал ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У