| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/06485/И |
| Дугаар | 191/ШШ2025/02819 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/02819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн а*******ан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн та*******имд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С******* дүүргийн **** хаягт оршин байрлах Х******* х******* банк ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ***** тоот хаягт оршин суух, Э******* овогт П О /регистрийн дугаар:ЧЙ*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 69,667,283.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Зээлдэгч П.О (РД: ЧЙ*******) нь Х*******, х******* банктай 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ/ВСС тоот Зээлийн гэрээ, №ЗБ/ВСС -1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ -г тус тус байгуулан 40,000,000.00 (дөчин сая) төгрөгийн Хялбар зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж авсан.
Зээлдэгч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож банктай 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №ЗБ/ВСС-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу П.О өмчлөлийн Нийслэлийн Б******* дүүргийн **** тоот хаягтай, м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.
Х******* х******* банкны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №7-473/626 тоот мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №7-476/16 тоот мэдэгдэл, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №5/5884 тоот мэдэгдэл, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №5/8455 тоот мэдэгдэл, 2022 опы 10 дугаар сарын 25-ны өдрийн №6/10330 Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл-ээр зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрийг барагдуулах шаардлагатай байгааг мэдэгдсэн ба зээлдэгч П.О мэдэгдлийг хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй, зээлийн өр төлбөрөөс төлөлт хийгээгүй байна.
Хариуцагч нар 2022 оны 04 сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, Зээлийн гэрээ-р хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгон 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш мэдэгдэл гардуулсан боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул 1 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа 2022 оны 04 сарын 29-ний өдөр дуусгавар болсон ба энэ гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар цуцлуулах үндэслэлтэй.
Зээлдэгч нар нь №ЗГ/ВСС -н тоот гэрээний 6.2.3-д заасны дагуу төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүү (үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны)-ний хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх үүрэгтэй.
Зээлдэгч нь зээл зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээл: 35,000,000.00 (гучин таван сая) төгрөг;
Зээлийн үндсэн хүү: 28,473,742.50 төгрөг;
Нэмэгдүүлсэн хүү: 1,801,643.84 төгрөг;
Нийт: 65,275,386.34 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал: 28,500.00 төгрөг
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ/ВСС тоот Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч П.О зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 65,303,886.34 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн хамт гаргуулж Х*******, х******* банк ХК-д олгож өгнө үү.
2. Хариуцагч П.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №ЗБ/ВСС-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу П.О өмчлөлийн Нийслэлийн Б******* дүүргийн ***** тоот хаягтай, м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг албадан дуудлага х*******гаар худалдан борлуулж гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөронгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-д Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү гөлнө, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн- 281,1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнго буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 -д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд/цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг тус тус үндэслэн зээлийн үүргийг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй байна.
Танай шүүхийн ачаалал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашран хурал товлогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 10 сарын 26-ны өдрийн хариу тайлбарыш үндэслэн 4/9680 тоот нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх хэсгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй... байх тул дараах байдлаар нэмэгдүүлж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ/ВСС тоот Зээлийн гэрээ-нйи үүрэгт хариуцагч П.О зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд 65,303,886.34 (жаран таван сая гурван зуун гурван мянга найман зуун наян зургаан төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөг дээр 4,363,397.26 төгрөгийг нэмэгдүүлж нийт 69,667,283.60 төгрөийг Улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн хамт хариуцагчаас гаргуулж Х*******, х******* банк ХК-д олгож өгнө үү.
2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хариуцагч П.О нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч банктай зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн тул үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.
Харин зээлийн хүү 28,473,742.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,801,643.84 төгрөгний тооцооллыг үнэн зөв гарсан гэдэгт эргэлзэж байна.
Учир нь өнөөдрийн байдлаар манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхтухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д "үндэсний мөнгөн тэмдэгт" гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг... хэлнэ гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч банк нь зээлийн үүргийн тооцоог гаргахдаа төлбөрийн хэрэгсэлд ашиглагдахгүй байгаа мөнгө гэсэн нэгжээр гаргасан байна. Үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буруутай боловч энэ мөнгө гэсэн нэгжээр хэдийгээс хэдий хүртэлх хугацааны үүргийг нэмэгдүүлэн тооцож ирснийг мэдэхгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага хуулийн этгээд тул нягтлан бодох бүртгэлд зээлийн, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр нь сар, улирал, жилээр ямар хэмжээгээр бүртгэгдэж ирсэн нь тодорхойгүй байна.
Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжпэлдээ зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй гэсэн боловч энэ нь нэхэмжлэлийн нэг шаардлага болж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Шаардлага гэж үзвэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээг цуцлаад нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ цуцалсан гэрээг дахин сэргээж буцааж цуцлах ёстой байсан. Ийм хууль бус зүйл явагдаж байхад шүүх нүдээ аниад өнгөрдөг. Нэхэмжлэгч тал шүүхээр гэрээг цуцлуулна гэж хэлсэн. Шүүхээр гэрээг цуцлуулна гэж хэлсэн тул бүрдүүлбэр дутуу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Шаардлагад хамааруулсан бүрдүүлбэр дутуу тул хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оноос эхлэн П.О нь бусдын өмнөөс зээл авсан, зээлсэн мөнгийг нөгөө талд 100 хувь өгсөн. Мөнгөнөөс аваагүй. Тийм учраас гэрээний төлбөрийг төлөөгүй, хүүг төлөөгүй. Энэ тохиолдолд яагаад 2019, 2020 онуудад яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй вэ? Зээлийн үнийн дүнг байрны үнэд хүргэхийн тулд нэхэмжлэл гаргаагүй. Хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргахад хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгтэй. Стандарт гэрээ нь гэрээ хүчинтэй эсэх, авсан өгснөө буцаах эсэх зохицуулалт бий болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.09.29№9679 итгэмжлэл, С******* дүүргийн Т:375 дугаартай нотариатчийн нэхэмжлэл 2023.09.28, 2023.01.26, Зээлийн хүсэлт, 2019.03.19№ЗГ/ВСС90319024-1 Зээлийн гэрээ, 2019.03.19№ЗБ/ВСС90319024-1-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Барьцаалбар №11-1388805, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлчх эрхийн гэрчилгээний хуулбар, Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай 2022.01.11№7-476/16 тоот, 2021.10.11№7-473/626, 2022.06.16№5/5884 албан бичиг, 2022.09.06№6/8455 мэдэгдэл, 2022.10.25№6/10330 Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл, П.О Д.Эт олгосон банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар бүх үйлдэлд төлөөлөх тухай 2022.06.13, 2022.10.25 итгэмжлэлүүд, П.О Зээл, зээлийн хүүгийн тооцоолол,
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2024.05.24№5/6345 итгэмжлэл;
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх тухай П.О Б.Бод олгосон 2023.10.12 итгэмжлэл, хариу тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх тухай П.О Д.Эт олгосон 2024.03.12 итгэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх тухай П.О А.Эт олгосон 2024.07.30 итгэмжлэл;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Х*******, х******* банк ХК нь хариуцагч П.Од холбогдуулан, үндсэн зээл: 35,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү: 28,473,742.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 1,801,643.84 төгрөг, нийт 65,275,386.34 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 28,500.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 4,363,397.26 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 69,667,283.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөр тайлбарууд гаргасан буюу нягтлан бодох бүртгэлд зээлийн, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр нь сар, улирал, жилээр ямар хэмжээгээр бүртгэгдэж ирсэн нь тодорхойгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэх ба зээлийн гэрээ дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй хэмээн маргасан.
3. Х*******, х******* банк ХК болон П.О нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ/BCC тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч П.О нь 40,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 4,80 хувь, 24 сарын хугацаатай зээлж авсан, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор, мөн өдөр №ЗБ/ВСС -1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулсан байна.
4. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
5. Зээлдэгч нь гэрээгээр хүлэээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй буюу 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 35,000,000.00 төгрөг, Зээлийн үндсэн хүү 28,473,742.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,801,643.84 төгрөг, нийт 65,275,386.34 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 35,000,000 төгрөг, үндсэн хүү 32,109,906.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,528,876.72 төгрөг, нийт 69,638.783.60 төгрөг болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, банк гэрээг цуцалсан эсэхээ нотлоогүй, зээлийн гэрээ дуусаагүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхгүй хэмээн маргасан нь дор дурьдсан үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна. Үүнд:
6.1. Зээлдэгч П.Од Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай 2022.01.11№7-476/16 тоот, 2021.10.11№7-473/626, 2022.06.16№5/5884 тоот албан бичиг, 2022.09.06№6/8455 тоот мэдэгдэл, 2022.10.25№6/10330 Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдлийг Х*******, х******* банкны зүгээс зээлдэгчид өгч байсан.
6.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр үйлийн 19.8.-д Зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана., мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөхийг шаардах эрхтэй.
7. Мөн хариуцагч нь хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргахад хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгтэй хэмээн зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй хугацаа өнгөрөөсний эцэст өндөр хүүтэй нэхэмжлэл гаргасах гэх агуулгаар маргасан боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагчийн уг татгалзал үндэслэлгүй. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
8. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай.
9. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болно.
10. Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
11. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахад, нотариатаар үйлчлүүлж, нийт 28,500 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан С******* дүүргийн Т:375 дугаартай нотариатчийн 2023.09.28, 2023.01.26 огноотой нэхэмжлэл ба төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна. Энэхүү зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
14. Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч П.О зээлийн гэрээний үүрэгт нийт 69,667,283.60 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
15. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, хариуцагч зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөөгүй тохиолдолд дээр дурьдсан барьцааны гэрээ тус бүрт тусгагдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
16. Тодруулбал, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэнэ гэж тус тус зохицуулснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.
17. Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №ЗБ/ВСС-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн, дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар, үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч П.О 69,667,283.60 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х*******, х******* банк ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч П.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага х*******нд оруулж, нэхэмжлэгч Х*******, х******* банк ХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Үүнд:
2.1. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №ЗБ/ВСС-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу барьцаалсан, П.О өмчлөлийн Нийслэлийн Б******* дүүргийн *** тоот хаягтай, м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 өрөө орон сууц;
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639,434 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О улсын тэмдэгтийн хураамж 639,434 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х*******, х******* банк ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА