2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/03203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүргийн ********* тоот хаягт оршин суух, Б******* овогт Ч******* Л******* /РД:УП*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ****** тоот хаягт оршин суух, Б******* овогт Х Б /регистрийн дугаар:ЦЖ/-д холбогдох,

 

Зээлийн үлдэгдэл төлбөр 42,500,000 төгрөг, зээлийн хүүгийн зөрүү 1,355,000 төгрөг, зээлийн гэрээнээс үүдэлтэй хохирол 15,950,000 төгрөг, нийт 59,805,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ч.Л******* миний төрсөн эцэг Ч овогтой Ч нь 2021 оны 03 дугаар сард Б дүүргийн ****** тоотод байрлах 3 өрөө, 72.5 м.кв байрыг 134,000,000 сая төгрөгөөр бусдад зарсан юм.

2021 оны 05 дугаар сард миний аавын нутгийн танил ах гэх Х.Б нь ... дизель түлшний бизнес хийх санаатай байна, түлш авах гэтэл мөнгө дутчихлаа, мөнгө зээлээч гэж аавтай уулзсан. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аав маань байр зарсан мөнгөнөөсөө 78,500,000 /далан найман сая таван зуу/ төгрөгийг Х.Бд нэг сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлүүлж, банкаар шилжүүлсэн. Ингэхдээ хариуцагчийн хүсэлтээр дизель түлш авч буй хүн болох Нийн Ч гэх хүний дансанд уг мөнгийг шилжүүлсэн. Бид тухайн өдрөө мөнгө зээлүүлсэн талаараа баталгаа гэрээ хийж, Х.Б нь мөнгө хүлээж авсан гарын үсэг зурж баталгаажуулсан.

Улмаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 сая төгрөг, 06 дугаар сарын 27- ны өдөр 10,000,000 сая төгрөг, 11 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 сая төгрөг, нийтдээ 36,000,000 сая төгрөг эргэн төлж, 42,500,000 төгрөгний үлдэгдэлтэй байсан.

Миний эцэг Ч.Ч тархинд нь цус харвасны улмаас 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Аавыг нас барснаас хойш Х.Б нь үлдэгдэл мөнгөө огт өгөөгүй бөгөөд залгахаар утсаа авахгүй, гэрт нь очихоор гэртээ байхгүй байдаг байсан. Би ээж Г.Х *******т 2022 оны 03 сард гэрт нь очиж уулзахад ...мөнгийг чинь өгч чадахгүй, явдаг газраараа яв гэж хэлээд ээж бид хоёрыг хөөсөн тул өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд С дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Цагдаад гаргасан гомдол маань нэг жил гаруй хугацаанд шалгагдаж, нотолбол зохих ажиллагааг дутуу хийсэн үндэслэлээр буцаж шалгагдсаар С дүүргийн прурорын газрын хяналтын прурорын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1097 тоот тогтоолоор ...залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар нгүүхээр шийдвэрлүүлэх зээлийн гэрээтэй холбоотой маргаан байна гэж үзээд хэргийг хаасан.

Иймд миний бие аавынхаа хариуцагчид зээлсэн байсан мөнгөнийхөө үлдэгдлийг олж авахаар арга буюу хариуцагчийн харьяаллаар нгүүхэд хандаж байна. Иймд зээлийн үлдэгдэл болох 42,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

1. Зээлийн хүүний зөрүүнд 1,355,000 /нэг сая гурван зуун тавин таван мянга/ төгрөг;

2. Зээлийн гэрээнээс үүдэлтэй хохиролд 15,950,000 /арван таван сая есөн зуун тавин мянга/ төгрөг, нийт 17,305,000 төгрөг гаргуулах тухай

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

1. Зээлийн хүүний зөрүүнд 1,355,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Ч.Л******* нь тус шүүхэд хандан хариуцагч Х.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Баталгаа гаргах тухай бичигт нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 10- ны өдөр 78,500,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 06 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр эргүүлэн авахаар буюу 1 сарын хугацаатай хариуцагчид зээлэхээр тохирч зохигчид гарын үсэг зурсан байдаг. Уг баталгаа бичигт талууд гэрээний гол нөхцөл, мөнгөн хөренгийн хэмжээ, хугацаа, хүү зэргийг харилцан тохирч гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ гэж үзэх боломжтой байна. Иймд хариуцагч Х.Бгаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлээс гадна хэлэлцэн тохирсон хүүгийн төлбөр, хохирлоо нэмж нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчид зээлсэн 78,500,000 төгрөгийн нэг сарын 3%-ийн хүү нь 2,355,000 төгрөг юм. Үүнээс Х.Б нь 2021 оны 06 сарын 25-наас 11 дүгээр сарын 09-ний хоорд зээлийн эргэн төлбөрт 36,000,000 төгрөг төлж, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлийн хүү гэсэн утгатай тус тус гөлсөн. Иймд нэг сарын хугацааны зээлийн хүү болох 2,355,000 төгрөгөөс 2021 оны 06 сарын 02-нд хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, зээлийн хүүний зөрүүнд 1,355,000 төгрөг гаргуулахаар нэмж нэхэмжилж байна.

2. Зээлийн гэрээнээс үүдэлтэй хохиролд 15,950,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Ч.Л******* миний бие нөхөр, хүүхдийн *******т Б дүүргийн *** тоотод байрлах 3 өрөө орон сууцанд амьдарч байсан. Би 2021 оны 01 сараас эхлэн Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Амгалан өртөөнд техникийн конторчин албан тушаалд ажиллаж эхэлсэн. Хотын баруун захаас хотын зүүн захад ажиллаж эхэлсэнтэй холбоотой орон байраа ажилдаа ойртуулах хэрэгцээ шаардлага үүссэн тул Амгаланд байр авах зорилгоор амьдарч байсан байраа зарж, байр зарсан мөнгөө аав Ч.Ч******* дансаар авсан байсан. Энэ талаар 2023 оны 10 сарын 30-ны өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч мөн дурдсан байдаг.

Дараагийн амьдрах байр, орон сууцаа судалж байх үед буюу 2021 оны 05 сард байр зарсан мөнгөнөөсөө хариуцагч Х.Бд 1 сарын хугацаагаар 78,500,000 төгрөгийг зээлүүлсэн билээ. Гэтэл хариуцагч хэлэлцэн тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлэн өгөөгүйн улмаас орон сууц авах мөнгө хүрэлцэхгүй болж, би цаг хугацаа, орон байраараа хохирч нөхөр, хүүхдийн *******т айлаас айл дамжин амьдарч байгаад аргагүйн эрхэнд 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн байр түрээслэн амьдарч эхэлсэн.

Иргэн С.Б Б******* дүүргийн ***** тоот, 1 өрөө орон сууцыг сарын 550,000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулж өнөөг хүртэл амьдарч байна. Хэрэв хариуцагч нь зээлсэн мөнгөө цаг тухайд нь эргүүлэн өгсөн бол би орон сууцаа худалдан авч, түрээсийн байранд амьдарч өөрийгөө санхүүгийн эрсдэлд оруулах шаардлага үүсэхгүй байсан. Иймд 2022.08.01-ний өдрөөс 2024.12 сар хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр (нийт 29 сар* 550,000= 15,950,000)-ттөлсөн 15,950,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах нь хууль, шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Энд дурдсан нөхцөл байдал нь түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргээр нотлогдоно.

Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ зээлийн хүүний зөрүүнд 1,355,000 төгрөг, зээлийн гэрээнээс үүдэлтэй хохиролд 15,950,000 төгрөг, нийт 17,305,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд Ч.Л*******ын эцэг Чаас аваагүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж байгаа юм байна. Бодит байдал дээр нэхэмжлэгч нь хариуцагчийн охинтой *******тарч бензиний жижиглэн хнд ажиллах зорилгоор мөнгө шилжүүлсэн. Яагаад хариуцагчийн охины дансанд хийсэн бэ гэхээр тухайн үед нэхэмжлэгч нэгдсэн журмаар чиний дансаар дамжуулж шилжүүлье гээд хариуцагчийн охин руу мөнгө шилжүүлсэн. E гэдэг хүн рүү шилжүүлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Мөнгийг шилжүүлснээр байгуулагдсанд тооцдог. Хариуцагчид мөнгө шилжүүлсэн нь тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэгт хариуцагчийн охин нь хохирогчоор тогтоогдоод энэ мөнгийг чинь гэж баталгаа болгож бичиж өгсөн баримт, энийг зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Л*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Ч******* Л*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, Ч******* Н төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн прурорын газрын 2022.11.18№1/3354 хариу мэдэгдэх хуудас, Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай С******* дүүргийн Прурорын газрын прурорын 2023.05.30№1097 тогтоол, 186 дугаартай нотариатчийн үйлдсэн өвлүүлэгч Чын Ч, өвлөгч Ч******* Л*******д өвлүүлсэн иргэн Х Бгаас 42,500,000 төгрөгийг нэхэмжлэх, гаргуулан авах эрхийг өвлүүлсэн Өвлөх эрхийн 2023.10.19№0044 гэрчилгээ, Ч.Ч нас барсны гэрчилгээний хуулбар, Ч Ч Ч Н-т 78,500,000 төгрөг шилжүүлсэн тухай 2021.05.11-ний өдрийн Х банкны шилжүүлгийн баримт, 2021.05.10 өдөр миний бие Ч овогтой Л******* нь Х овогтой Бд 85 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн, 6 сарын 10-ны өдөр бэлнээр авхаар тохиролцов, сарын 3 хувийн хүүтэй тохиролцов. Гэрч хажууд Ч.Ч байв. Хүлээн авсан Б рд:ЦЖ, утас: , хүлээлгэн өгсөн Ч.Л******* рд:*******, утас: , гэрч Ч рд: УХ, утас: , /тус бүрийн гарын үсэгтэй/ Баталгаа нэртэй баримтын нотариатаар гэрчлүүлсэн, С******* дүүргийн Прурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримтын хуулбар, Г Х эзэмшдэг дансны хуулга, Ч Номин-Эрдэнэ эзэмшдэг дансны хуулга, Х банкны 2024.03.20№7-419/203 тодорхолт, Ч Ч эзэмшдэг дансны хуулга, Миний бие Б овогтой Ш 78,500,000 төгрөгөөс 16,000,000 төгрөг 6.27-нд, 10,000,000 төгрөг 6.25-нд, 6,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 46,500,000 төгрөгөөс Ч.Д /, / хүүтэй төлнө. 38,500,000 А шүүхээр нэхэмжилж байгаа. Б.Ш ою, , , баталгааг хүлээн авсан Ч.Ч гэх Баталгааны нотариатаар гэрчлүүлсэн, С******* дүүргийн Прурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримтын хуулбар, Б.Ш, Ч.Д нар тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ 2021.11.09, Ч.Н эзэмшдэг дансны хуулга, Ч Н эзэмшдэг дансны 2021.05.11 өдрийн хуулга, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түрээсийн гэрээ, С.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Г.Э төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Г эзэмшдэг дансны хуулга, Ч.Л*******ын эзэмшдэг дансны хуулга,

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Х.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, өмгөөлөгч Б.Зтай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2023.12.04, Х.Бгаас Х.Б олгосон 2024.07.16 итгэмжлэл, Х.Бгийн эзэмшдэг дансны хуулга, Х.Бгаас Б.Шт олгосон 2025.02.05 итгэмжлэл, Б.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: гэрч Нийн Ч******* иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчийн мэдүүлэг, гэрч Б.Ш мэдүүлэг, С******* дүүргийн Прурорын газрын 2024.09.26№Ц-1/4384 тоот албан бичиг, тус албан бичгээр шүүхэд ирүүлсэн Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай С******* дүүргийн Прурорын газрын прурорын 2021.10.15№1541 тогтоол, Ч******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.08№1/932 тоот албан бичиг, тус албан бичгээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн дугаартай хэрэгт Б.Шын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл, дансны хуулга, Б Шаас С А 81,423,000 төгрөг шилжүүлсэн 202105.13-ны өдрийн банкны шилжүүлгийн баримт, яллагдагч С.А дахин мэдүүлэг авсан тэмдэглэл,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Ч.Л******* нь өөрийн эцэг Ч.Чаас өвлөж авсан шаардах эрхийг хэрэгжүүлж, хариуцагч Х.Бд холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 42,500,000 төгрөг, зээлийн хүүгийн зөрүү 1,355,000 төгрөг, зээлийн гэрээнээс үүдэлтэй хохирол 15,950,000 төгрөг, нийт 59,805,000 төгрөг гаргуулахаар шаардсан:

3. Хэрэгт авагдсан, Нийслэлийн тойргийн 186 дугаартай нотариатчийн үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №0044 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч Чын Ч, өвлөгч Ч******* Л*******д өвлүүлсэн иргэн Х Бгаас 42,500,000 төгрөгийг нэхэмжлэх, гаргуулан авах эрх-ийг нэхэмжлэгч хэрэгжүүлж байна.

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд дээрх өвлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан Х.Бгаас авах 42,500,000 төгрөгийн авлагын талаар шүүхэд тайлбарлахдаа нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээ байгуулагдаагүй хэмээн маргасан.

5. Дурдаж буй 42,500,000 төгрөгийн өглөгтэй талаараа хариуцагч үгүйсгээгүй бөгөөд шатахуун худалдан авахаар Ч.Чтай тохиролцсон тохиролцооны дагуу шилжүүлсэн мөнгийг бусдад залилуулсан, уг залилуулсан мөнгөө буцааж аваад нэхэмжлэгчид өгнө хэмээн хариуцагч тал тайлбарласан.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Л******* болон түүний эцэг буюу өвлүүлэгч Ч.Ч нар нь хариуцагч Х.Бтай Зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийн 13 дугаар талд авагдсан, нотариатаар гэрчлүүлж, С******* дүүргийн Прурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 2021.05.10 өдөр миний бие Ч овогтой Л******* нь Х овогтой Бд 85 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн, 6 сарын 10-ны өдөр бэлнээр авхаар тохиролцов, сарын 3 хувийн хүүтэй тохиролцов. Гэрч хажууд Ч.Ч байв. Хүлээн авсан Б рд:ЦЖ, утас: , хүлээлгэн өгсөн Ч.Л******* рд:*******, утас: , гэрч Ч рд: УХ, утас: , /тус бүрийн гарын үсэгтэй/ Баталгаа нэртэй баримтын 85 сая гэсэн бичгийн 8 тооны өмнө 7 тоо дарагдаж хуулбарлагдсан, 78,500,000 төгрөгийн дүн бичигдсэн талаар зохигч талууд маргаангүй хэмээн нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлав.

Гэвч уг баталгаанд дурдсанаар 78,500,000 төгрөгийг бэлнээр хүлээн авахаар тохиролцов, хүлээн авсан Б, хүлээлгэн өгсөн Ч.Л******* хэмээн тусгагдсан байх боловч мөнгийг бэлнээр хүлээлгэн өгөөгүй болох нь Ч.Чаас Н.Ч******* дансанд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 78,500,000 төгрөг шилжүүлсэн баримт, гэрч Н.Ч******* мэдүүлэг, Г Х, Ч Номин-Эрдэнэ нарын эзэмшдэг дансны хуулга зэргээр үгүйсгэгдэж байна. Тухайлбал,

- 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 78,500,000 төгрөг шилжин орсон дансыг эзэмшигч Н.Ч******* гэрчээр мэдүүлсэн ...Р ХХК-ийн менежер хийдэг н.А гэх хүн түлш бөөндөж гаргадаг. ...таны данс руу харилцагчаа олоод мөнгө шилжүүлээд бөөнд нь гаргана гэж хэлээд компанийн данс руу мөнгө шилжүүлэх байсан. Нэг хүнээс орох байсан мөнгө Ч.Ч гэдэг хүнээс орж ирснийг 20 минутын зайтай Р ХХК-ийн данс руу бүгдийг шилжүүлсэн. Бгийн охин болон нилээд олон компаниуд байгаа. А над руу яриад таны данс руу ахиад түлшний мөнгө хийе гэхэд нь би үгүй гэсэн. Би авах ёстой түлшээ авсан авсан гэсэн ...тэр нь Р ХХК-ийн данс руу шилжүүлээд тэр түлш нь гарч ирээгүй, эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа. ... гэх мэдүүлэг,

- Чын Ч, Ггийн Х нарын төрүүлсэн Ч******* Н төрсний бүртгэлийн лавлагаа, Г Хгийн эзэмшдэг банк дахь дугаартай дансанд 2021.06.25-нд Бгаас түлшний үнэ утгаар 6,000,000 төгрөг, Ч******* Н эзэмшдэг банк дахь дугаартай дансанд Байка түлшний үнэ утгаар 10,000,000 төгрөг, 2021.11.09-нд Шаас утгаар 20,000,000 төгрөг тус тус орлого орсон дансны хуулга болон 78,500,000 төгрөгөөс 2021 оны 6 дугаар сарын 25-нд 6,000,000 төгрөг, 6 дугаар сарын 27-нд 10,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 09-ий өдөр 20,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн... гэх нэхэмжлэгчийн тайлбар,

- Хариуцагч Х.Б нь түлш худалдан авахаар С.А шилжүүлсэн мөнгөө залилуулсан бөгөөд уг залилуулсан мөнгөө С.А авчихвал Ч.Л*******д буцаан өгнө гэсэн байр суурьтай байгаа гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар зэрэг болно.

7. Дээр дурдсаныг дүгнэхэд, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Баталгаанд тусгагдсан 78,500,000 төгрөгийг Ч.Чаас Х.Бд шилжүүлэхээр тохиролцсон нь эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээ бус бөгөөд тохиролцсон мөнгийг мөн өдрөө бэлнээр хүлээлгэн өгөөгүй 2021 оны 5 дугаар сарын 11-нд өөр этгээдийн дансанд шилжүүлсэн, улмаар шилжүүлэгдсэн мөнгийг Х.Б нь Ч.Чт буюу түүний заасан дансанд буцаан шилжүүлж, 42,500,000 төгрөгийг буцаан өгөөгүй үйл баримт тогтоогдлоо.

8. Хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарласан зээлийн гэрээ байгуулагдаагүй, түлш шатахуун худалдан авахаар тохиролцож мөнгө шилжүүлээд залилуулж алдсан хэмээн тайлбарласан боловч уг тайлбар нотлогдоогүй.

9. Иймд нэхэмжлэгч Ч.Л*******д 42,500,000 төгрөгийг шаардах эрх өвлүүлэгч Ч.Ч болон хариуцагч Х.Б нарын хоорнд үүрэг үүссэн хэлцэл хийгдсэн гэж үзэхээргүй байх тул хариуцагч Х.Бг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүсэх үр дагавар, үүргийн талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зохицуулсан.

11. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Л******* нь хариуцагч Х.Бгаас 42,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

12. Талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ..., 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно (2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх) гэж тус тус заасан гэж заасан Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн хүү шаардах 1,355,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

13. Нэхэмжлэгч Ч.Л******* нь өөрийн дансны хуулга болон С.Бгийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлээгүй/, С.Б байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Түрээсийн гэрээг тус тус нотлох баримтаар гаргасан боловч ийнхүү орон сууц хөлсөлсөн нь өвлүүлэгч Ч.Ч болон Х.Б нарын хооронд дээр дурдсанаар мөнгө шилжүүлсэн, харилцан үүрэг хүлээсэн эрх зүйн харилцаа үүсгээгүй, Х.Б үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаас үүдэлтэй гэж үзэх үндэслэлгүй тул Ч.Л******* байр хөлслөн хохирсон гэх 15,950,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Бгаас 42,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Л*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,305,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 375,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Л*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА