2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/03292

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 18 191/ШШ2025/03292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х улсын иргэн П******* У*******, /P /, G, ,  хаягт оршин суух, П******* У*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, ******* овогт Д******* С******* /регистрийн дугаар: ЧЕ/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, Боржигин овогт Н О /регистрийн дугаар: ЧЕ/ нарт холбогдох

 

Орон сууц ба авто зогсоолыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маргад-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х Улсын иргэн П******* У******* 2010 оны 02 сарын 08-ны өдөр Б к ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б******* дүүрэг, *** тоот хаягт байрлах м.кв бүхий 6 өрөө орон сууц, мөн зоорийн давхарт байрлах 18 м.кв авто зогсоолыг худалдан авсан.

Тухайн орон сууцыг авто зогсоолын хамт ийнхүү худалдан авахдаа нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр худалдан авсан бөгөөд Б******* дүүрэг, *** тоот хаягт байрлах м.кв бүхий 6 өрөө орон сууц 2010 оны 04 сарын 20-ны өдөр, зоорийн давхарт байрлах 18 м.кв авто зогсоол 2012 оны 01 сарын 03-ны өдөр Х улсын иргэн П******* У******* /P /-ын өмчлөлд бүртгэгдсэнээр тэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон.

Улмаар ажил хэргийн шаардлагаар Монгол Улсад тодорхой хугацаагаар оршин суухгүй болсон тул хариуцагч нарыг орон сууцандаа түр амьдруулан, авто зогсоолыг ашиглуулсан цагаас хойш арав гаруй жил өнгөрсөн.

Хариуцагч нар нь одоог хүртэл тус орон сууцанд амьдарч, авто зогсоолыг ашиглаж байгаа болно. Энэ хугацаанд хариуцагч нараас аливаа түрээсийн төлбөр зэргийг авсан удаагүй билээ.

Гэвч нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч санхүүгийн хувьд тогтмол орлогогүй болсон зэрэг шалтгаанаар хууль ёсны өмч хөрөнгөө өөрөө захиран зарцуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Монгол улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй түүнчлэн 103 дугаар зүйлийн 103.1-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж тус тус заасан байдаг. Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмч болох орон сууц, авто зогсоолыг тус тус суллан хүлээлгэн өгөх үүргийг хуулиар хүлээсэн юм.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхийг шаардсан мэдэгдлүүдийг хариуцагч нарт 2022 оны 11 сарын 18-ны өдөр хүргүүлсэн боловч мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл орон сууцыг суллаж өгөөгүй, үндэслэлгүйгээр татгалзсан байдалтай байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2022 оны 11 сарын 18-ны өдөр мэдэгдэл өгөхөөс өмнө Х улсын иргэн П******* У******* /P / нь хариуцагч Д.С*******, Н.О нартай тохиролцон тэднийг өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдруулж байсан.

Мэдэгдэл өгснөөс хойш Х улсын иргэн П******* У******* /P /-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд хууль бусаар оршин сууж байгаа гэж үзсэн.

Иймд Б******* дүүрэг, *** тоот хаягт байрлах, м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаартай 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаартай тоот авто зогсоолыг тус тус шүүхийн журмаар тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

Нэхэмжлэгч нь Б К ХХК-тай 2010 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дагуу орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1.600.000 төгрөг буюу 255,966,052 төгрөгөөр худалдан авсан учир 255,966,052 төгрөгөөс хуульд заасны дагуу тооцон улсын тэмдэгтийн хураамжинд 1,437,780.26 төгрөг төлсөн.

Мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий тоот авто зогсоолыг 5,500,000 төгрөгөөр худалдан авсан учир уг 5,500,000 төгрөгөөс хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөг төлсөн гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х улсын иргэн П******* У*******, /P /-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч П.С*******, Н.О нар хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь нэхэмжлэгч Х улсын иргэн П******* У*******, /P /-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй буюу үндэслэлээ шаардлагатайгаа хэрхэн холбогдохыг тайлбарлаж чадаагүй.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтгүйгээс гадна нэхэмжлэлийг яагаад одоо гаргаж байгаа, нэхэмжлэлд дурьдагдаад байгаа орон сууц, эд хөрөнгийг Д.С*******, Н.О нар яаж хууль бусаар эзэмшилдээ авчихаад байгаа нь тодорхой бус байна.

Д.С*******, Н.О нар нь нэхэмжлэгч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, мөнгө төгрөгний өглөг, авлага байхгүй.

Харин ч түүний өөрийн зөвшөөрлөөр тэдний гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууц, эд хөрөнгийг хадгалж байсныхаа төлөө яагаад хариуцагч болчихоод байгаа нь ойлгомжгүй байна.

Х улсын иргэн П******* У*******, /P / нь бүрэн эрхт Монгол Улсын иргэн н.Бтай гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн ч түүний болон хүүхдүүдийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж, гэрлэлт цуцлуулах асуудлыг Монголд биш ХБНГУ-ын шүүхэээр шийдүүлэхээр их гүрний дээрэнгүй бодлогыг баримталж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж үүний үр дүнд н.Б болон хүүхдүүд болох Изабелл, Константин нарыг ямар ч эд хөрөнгөгүй болгож хүний газарт хэцүү байдалд оруулахаар улайрсан, зохисгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна.

Шударга ёс гэж байдаг бол ийм бүдүүлэг, ёс суртахуунгүй үйлдлийг зүй зохисынх нь дагуу шийдвэрлэх зайлшгүй нөхцөл бүрдээд байгааг шүүхэд уламжилж байна.

Нэхэмжлэлийн зүйл болоод байгаа эд хөрөнгө нь Х улсын иргэн П******* У*******, /P / болон н.Б, тэдний хүүхдүүдийн дундын эд хөрөнгө бөгөөд тухайн улсын шүүх П******* У******* болон У.Б нарын гэрлэлтийг цуцалсан ба хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Одоо гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх гэж байгаа.

Иймд Х улсын иргэн П******* У*******, /P /-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тухайн дундын өмч хөрөнгийг хэн нэгэн хүн өмчлөгчийн зөвшөөрөлгүй захиран зарцуулахыг хориглоно гэж байгаа. Ийм зүйл байгаа юу, С.Б энэ эд хөрөнгө дээр маргаагүй гэдгээ ямар албан бичгээр өгсөн бэ. Тийм баримт байхгүй. Энэ хоёр настай хүн чөлөөлбөл хаана амьдрах вэ. Б, Изабел, Константин гээд гэр бүлийн 3 гишүүний өмч хөрөнгөтэй холбоотой асуудал нь Монгол улсын шүүхэд П******* У******* гэдэг нөхөр шийдвэрлүүлээд чөлөөлүүлэн зараад борлуулах юм байна. Би тэтгэврийн насны хүн, ажил төрөл байхгүй тул хөрөнгийн шаардлага үүссэн гэсэн. Тийм учраас хөрөнгөө захиран зарцуулаад худалдсаны дараа гэр бүлийн 3 гишүүний эрхийг хөндөх нөхцөл байдал байсаар байтал яагаад нэхэмжлэл гаргаад яваад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас манай зүгээс хуулийн фермийн мэдэгдэх хуудас авсан болохоос П******* У*******аас аваагүй. Хавтаст хэрэгт мэдэгдэл нь байгаа боловч энэ мэдэгдлийг П******* У*******ын нэрийн өмнөөс хэн төлөөлөөд хариуцагч нарт мэдэгдэл өгч байгаа нь тодорхойгүй. С.Б, П******* У******* нар нь гэр бүлийн гишүүн мөн эсэх талаар ярихгүй байна. Маргаантай асуудал нь дуусаагүй байхад Монгол Улсын шүүхээр Монгол Улсын хуулийг үндэслээд гэр бүлийн гишүүдийн өмчийн асуудлыг хамгаалах ёстой. Тийм учраас давж заалдах шатны шүүхээс дүгнэлт ирээд байгаа. С.Б өмчлөх эрхтэй юм уу гэдгийг яагаад тогтоохгүй байгаа вэ, хэрвээ С.Б хамтран өмчлөх эрхгүй байвал хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байна гэж ойлгоно. Гэтэл С.Б өөрөө зөвшөөрлөө өгөөд эцэг эхийгээ суулгаад байхад хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гээд тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Х улсын иргэн П******* У*******, /P / нь итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б******* дүүрэг, *** тоот хаягт байрлах м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Б к ХХК-тай байгуулсан 2010 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан орон сууц захиалах гэрээ, Д.С*******, Н.О нарт гардуулсан 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 221118-01 тоот мэдэгдэл, мэдэгдлийн хавсралт, Нэхэмжлэгч Х улсын иргэн П******* У*******, /P /-ийн хариуцагч Д.С*******, Н.О нарт холбогдуулан гаргасан тэдний хууль бус эзэмшлээс орон сууц болон авто зогсоолыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 23106-р шүүгчийн захирамж,

 

Хариуцагч нарын гаргасан нотлох баримтууд: 2023.11.06-ны өдөр Б.Бд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, У******* Бгийн Х улсын иргэн П******* У*******, /P /-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлах, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмч орон сууц, авто зогсоолыг П******* У*******ын өмчлөлд үлдээн, эхнэр У.Б болон хүүхдүүдэд ногдох хувь 510,5,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2023 оны 07 сарын 06-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж, У******* Б, П******* У******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б******* дүүрэг, ***** тоот хаягт Д.С*******, Н.О нар бүртгэлтэй, оршин суудаг тухай Б******* дүүргийн 3-р хорооны засаг даргын 2024 оны 02 сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Д.С*******, Н.О нар нь тухайн орон сууцны ашиглалтын зардал төлж байсантай холбоотой баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

Шүүгчийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс Б******* дүүрэг, **** тоотын эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, м.кв, 6 өрөө орон сууцны хувийн хэргийн хуулбар, мөн 32-р байрны зоорийн давхрын тоотын 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, авто зогсоолын хувийн хэргийн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024.03.18№342 тоот албан бичгээр шүүхэд хүргүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн баримтууд хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Х улсын иргэн П******* У*******, /P / нь хариуцагч Д.С*******, Н.О нарт холбогдуулан Б******* дүүрэг, *** тоот хаягт байрлах м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

3. Нэхэмжлэгч П******* У******* нь Б******* дүүргийн *** айлын орон сууцны барилгаас *** талбайтай, 6 өрөө орон сууцыг 255,966,052 төгрөгөөр, тус байрны зоорийн давхарт байрлах авто зогсоолоос 18 м.кв талбайтай, тоот зогсоолыг 5,500,000 төгрөг, нийт 261,466,052 төгрөгөөр захиалан бариулах тухай Б к ХХК-тай байгуулсан 2010 оны 02 сарын 08-ны өдрийн орон сууцны байр захиалах гэрээ-ний үндсэн дээр төлбөр тооцоог бүрэн төлж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус авч, шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болжээ. /ХХ-ийн 6-9, 124-153 дугаар тал/

4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус зааснаар, дээрх бүртгэлийг үнэн зөв гэж тооцох бөгөөд уг бүртгэлийн талаар хариуцагч маргаагүй.

5. Нэхэмжлэгч П******* У*******, /P / нь Монгол Улсын иргэн ******* овогт У******* Бтай 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэх ба эхнэр У******* Бгийн эцэг, эх болох Д.С*******, Н.О нарыг дээрх орон сууцанд ашиглалтанд орсноос хойш буюу 2010 оноос хойш амьдруулж, авто зогсоолыг эзэмшүүлж, ашиглуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй.

6. Харин хариуцагч нар уг үл хөдлөх эл хөрөнгүүдийг нэхэмжлэгч П******* У******* /P / ба өөрийн охин У******* Б нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэмээн тайлбарлаж, албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

7. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь уг үл хөдлөх эл хөрөнгүүдийг нэхэмжлэгч П******* У******* /P / ба өөрийн охин У******* Б нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэмээн тайлбарлаж, тэдний гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэсний үр дагавар дуусаагүй, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй хэмээн маргаж, үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байна.

8. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө; гэж зааснаар, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч нарын уг татгалзал үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгч П******* У******* /P / ба хариуцагч нарын охин гэх У******* Б нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн ХБНГУ-ын хотын Гэр бүлийн шүүхийн дугаар шийдвэрээс үзэхэд, Б******* дүүрэг, ***** тоот хаягт байрлах м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд нь П******* У******* /P / ба У******* Б нарын хамтран өмчлөх эрхтэй, гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тэдний гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой маргаан бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, улмаар шийдвэрлэгдсэн эсэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.

Тодруулбал, П******* У******* /P / ба У******* Б нарын гэрлэлтийг цуцалсан ХБНГУ-ын хотын Гэр бүлийн шүүхийн дугаар шийдвэрт гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлээгүй талаар дурдсан нь дундын хөрөнгийн маргаантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг эсхүл маргаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдхаар төлөвлөгдсөн, улмаар энэ талаар шүүх шийдвэрлэхээр хүлээгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу гэрлэгчдийн гэр бүлийн дундын хөрөнгийн маргаан шийдвэрлэгдээгүй болохыг дурдсан байна.

10. Иргэний хуулийн 106.1 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,

106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна,

106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Маргаж буй орон сууц, авто зогсоолын өмчлөгч Х улсын иргэн П******* У******* /P / болон хариуцагч Д.С*******, Н.О нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

11. Иргэний хуулийн 75 дугаар зүйлйн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Х улсын иргэн П******* У******* /P /-ийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүйг дурдаж байна.

12. Нэхэмжлэгч нь гэрээнд маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийг захиалан бариулах тухай гэрээнд заасан орон сууцны үнэ 255,966,052 төгрөг, авто зогсоолын үнэ 5,500,000 төгрөгөөс тус тус улсын тэмдэгтийн хураамж нийт 1,540,730 төгрөг төлсөн байх боловч өмчлөгчийн хувиар орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг төлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасантай нийцнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар, илүү төлсөн 1,400,330 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нараас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.О, Д.С******* нарын хууль бус эзэмшлээс Б******* дүүргийн ** тоот хаягт байрлах м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот авто зогсоолыг тус тус албадан чөлөөлсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч  П******* У*******, /P /-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,540,730 төгрөгийн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,400,330 төгрөгийг Б******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Д.С*******, Н.О нараас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБНГУ-ын иргэн П******* У*******, /P /-д тус тус олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА