Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00716

 

 

 

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00716

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүргийн *** дугаар хороо, **** цамхагт байрлах, Х.К (******)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З***,

хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын **** дугаар багийн ***** оршин суух, Ө.С

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,611,575.77 (таван сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун далан таван төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай 197/2025/01561/и индекстэй иргэний хэргийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.К  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь ХААН банк ХК-тай Ө.С  нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр *****тоот зээлийн гэрээ байгуулж 3,800,000 ррван сая найман зуун мянган / төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор ******** тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалин барьцаалуулсан.

Зээлдэгч Ө.С  нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөрт 799,727.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 306,272.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 1,106,000 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Ө.С  нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дах заалтуудыг үндэслэн зээлдэгч Ө.С эс зээлийн гэрээн үүрэгт 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,002,272.32 төгрөг, хуримтлагдсан хүү 2,265,967.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,326.79 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 28,000 төгрөг, нийт 5,611,575.77 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ө.С  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ө.С ХААН банк ХК-иас нэхэмжилж буй 5,611,575.77 (таван сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун далан таван төгрөг далан долоон мөнгө) төгрөг зээлсэн бөгөөд тухайн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.К  нь Ө.С д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,611,575.77 (таван сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун далан таван төгрөг далан долоон мөнгө) шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.С  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,611,575.77 (таван сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун далан таван төгрөг далан долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ХААН банкны 5176120446 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,788 (нэг зуун дөрвөн мянга долоон зуун наян найм) төгрөгөөс 5,611,575.77 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 104,735 төгрөгийн тал хувь болох 52,367.50 (тавин хоёр мянга гурван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 53 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52,367.50 төгрөг, нийт 52,420.50 (тавин хоёр мянга дөрвөн зуун хорин төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.С эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52,367.50 (тавин хоёр мянга гурван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Ө.С  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.К гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.С д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5,611,575.77 (таван сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун далан таван төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.С  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,611,575.77 (таван сая зургаан зуун арван нэгэн мянга таван зуун далан таван төгрөг далан долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,788 (нэг зуун дөрвөн мянга долоон зуун наян найм) төгрөгөөс 52,367.50 (тавин хоёр мянга гурван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос нийт 52,420.50 (тавин хоёр мянга дөрвөн зуун хорин төгрөг тавин мөнгө) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ө.С эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52,367.50 (тавин хоёр мянга гурван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө.С  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ