| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0048/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Ч.Н, /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонгоол овогт Чинбатын Нд холбогдох 1829000500042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд С.Учралбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч С.Учралбаярын өгсөн: “...Намайг Цогтцэций сумын Засаг даргын тамгын газарт буюу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 09 цагийн үед явж байтал нэг танихгүй эмэгтэй намайг хүнтэй андуурч хэл амаар доромжилж олон нийтийн газар хэрүүл маргаан хийсэн. Улмаар би тэр хүнд хүн андуураад байгаа талаар хэлчээд тус захиргаанаас гартал тухайн эмэгтэй миний араас дагаж гарч ирээд миний хувцасны араас татахаар нь эргээд хартал миний нүүрийг самардсан. Түүний улмаас миний нүүрэн дээр хумсны гүнзгий гэмтэл гарч одоогоор сорви үүссэн. ...Би тэр эмэгтэйг танихгүй ба ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Самардуулсны дараа хүнээс асуухад багш ажилтай Н гэдэг хүн гэж байсан...” /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч М.Энхбатын өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөө намайг Засаг даргын тамгын газрын үүдэн дээр Баярсайханы хамтаар тамхи татаад зогсож байтал гэнэт хоёр эмэгтэй үүднээс гарч ирээд хоорондоо зодолдож эхэлсэн. Улмаар бид хоёр очоод тэр хоёрыг салгасан. ...Тухайн үед Учралбаярын нүүрнээс цус гарсан байсан. Нямаа багшид учирсан гэмтэл ажиглагдаагүй... /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч Ч.Долгормаагийн өгсөн: “...Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09 цагийн үед намайг ажлаас гарч байх үед үүдэнд Учрал болон Нямаа багш хоёр хэрэлдэж маргалдаад зогсож байсан. Тэгээд би тус тамгын газрын байрнаас гараад гадна талын хашааны зүүн талаар тойрч явтал төмөр дугарах чимээ гарахаар нь эргээд хартал тухайн хоёр эмэгтэй газар унасан хажууд нь Баярсайхан, Мяхаал гэх хоёр залуу зогсож харагдсан... /хх-ийн 14-15-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 50 дугаартай шинжээчийн
Ч.Нгийн яллагдагчаар өгсөн: ”... би гэртээ ганцаараа хонохоос айгаад хамт ажилладаг багшийндаа хонохоор 22 цаг өнгөрч байх үед Цогтцэций сумын төвд байрлах таксины зогсоол дээр явж байтал тэнд хоёр машин байсан. Улмаар би тухайн нэг машин руу дөхөж очтол хоёр эмэгтэй хүн сууж байраар нь эмэгтэй жолоочтой такси байна гэж бодоод тухайн машинд орж суутал хоёр согтуу эмэгтэй байсан. Тэгэхээр нь би “машин андуурсан байна” гэж хэлээд буухад араас тухайн машины урд сууж байсан нэг эмэгтэй нь “хөөе согтуу авгай минь чи аймгаас надтай хамт шал согтуу ирсэн ээ санаж байна уу, хөөе писдаа минь” гэх зэрэг үг хэлж доромжилсон. Тэгэхээр нь би юм хэлэлгүй хажуу талын машин руу орж суутал тухайн жолооч “та энэ согтуу хүүхнүүдтэй хамт явж байгаа юм уу наад хүүхнүүд чинь архи хайгаад явж байгаа шүү” гэж хэлэхээр нь үгүй гэж хэлээд тухайн машинаараа найз багшийндаа хүргүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 09 цагийн үед Цогтцэций сумын Засаг даргын тамгын газарт явж байтал Учралбаяр гэх эмэгтэйтэй таарсан. Тухайн эмэгтэйг анзаараад байтал намайг таксины зогсоол дээр доромжилсон эмэгтэй мөн байхаар нь Учралбаяр дээр очоод яагаад намайг доромжилсон талаар асуухад “чи одоо ч гэсэн согтуул байна шүү дээ, чи уусан байна шүү дээ” гэхээр нь би ажлаасаа ирсэн би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй би багш хүн ажил дээрээсээ цонхтой цагаараа явж байна” гэтэл “чи одоо ч гэсэн бас согтуул байна шүү дээ, уусан байна шүү” гэхээр нь би “чи яагаад намайг удаа дараалан олон нийтийн газар архи уусан гэж хэл амаар доромжлоод байгаа юм бэ, хүн андуураад байгаа юм биш үү хамт явж Цагдаагийн байгууллагад дээр очиж шалгуулъя” гэтэл “тэгье чи чадах юм уу Хятад авгай минь” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд миний санаа зовоод “чи яагаад намайг доромжлоод байгаа юм бэ? би чамайг огт танихгүй, хүн андуураад байсан юм биш үү” гэж тодотгож асуутал “чи угаасаа согтуу байна шүү дээ” гэж дахин дахин хэлээд байхаар нь би хувцаснаас зуураад гадаа гаръя гэж хэлтэл чадахгүй гээд байхаар нь чирч байгаад гадаа хаалгаар гарсан. Тэгээд бид хоёр гадна хаалгаар гартал Учралбаяр нь намайг түлхтэл би унахдаа баруун гараараа даллах шиг болтол нүүрийг нь самардсан байсан” ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Шүүгдэгч Ч.Нгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ч.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Нгийн арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 36-39-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, /хх-ийн 43-р хуудас/,
Хохирогч С.Учралбаярын хүсэлт “...Миний бие С.Учралбаяр нь иргэн Ч.Нтэй хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болж эвлэрсэн..” гэх /хх-ийн 44-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ч.Н нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд С.Учралбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Учралбаярын өгсөн: “...тухайн эмэгтэй миний араас дагаж гарч ирээд миний хувцасны араас татахаар нь эргээд хартал миний нүүрийг самардсан. Түүний улмаас миний нүүрэн дээр хумсны гүнзгий гэмтэл гарч одоогоор сорви үүссэн. ...Би тэр эмэгтэйг танихгүй ба ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Самардуулсны дараа хүнээс асуухад багш ажилтай Н гэдэг хүн гэж байсан...” /хх-ийн 12-13-р хуудас/, гэрч М.Энхбатын өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөө намайг Засаг даргын тамгын газрын үүдэн дээр Баярсайханы хамтаар тамхи татаад зогсож байтал гэнэт хоёр эмэгтэй үүднээс гарч ирээд хоорондоо зодолдож эхэлсэн. Улмаар бид хоёр очоод тэр хоёрыг салгасан. ...Тухайн үед Учралбаярын нүүрнээс цус гарсан байсан. Нямаа багшид учирсан гэмтэл ажиглагдаагүй... /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч Ч.Долгормаагийн өгсөн: “...Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09 цагийн үед намайг ажлаас гарч байх үед үүдэнд Учрал болон Нямаа багш хоёр хэрэлдэж маргалдаад зогсож байсан. Тэгээд би тус тамгын газрын байрнаас гараад гадна талын хашааны зүүн талаар тойрч явтал төмөр дугарах чимээ гарахаар нь эргээд хартал тухайн хоёр эмэгтэй газар унасан хажууд нь Баярсайхан, Мяхаал гэх хоёр залуу зогсож харагдсан... /хх-ийн 14-15-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р хавтаст/, Ч.Нгийн яллагдагчаар өгсөн: ”... Тэгээд миний санаа зовоод “чи яагаад намайг доромжлоод байгаан бэ? би чамайг огт танихгүй, хүн андуураад байсан юм биш үү” гэж тодотгож асуутал “чи угаасаа согтуу байна шүү дээ” гэж дахин дахин хэлээд байхаар нь би хувцаснаас зуураад гадаа гаръя гэж хэлтэл чадахгүй гээд байхаар нь чирч байгаад гадаа хаалгаар гарсан. Тэгээд бид хоёр гадна хаалгаар гартал Учралбаяр нь намайг түлхтэл би унахдаа баруун гараараа даллах шиг болтол нүүрийг нь самардсан байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас зэргээр тогтоогдож байна.
Иймд Ч.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Учралбаяр нь хохирлын талаар ямар нэгэн маргаангүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Нд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сонгоол овогт Чинбатын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ч.Нгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА