| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2024/0801/З |
| Дугаар | 128/ШШ2025/0699 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2025/0699
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн аан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр таимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У.Ш******* /РД:*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т*******
Хариуцагч: Н******* Засаг дарга
Хариуцагч: “Н******* ******* ******* *******” ХК
Хариуцагч Н******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Г******* Очир
Хариуцагч “Н******* ******* ******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э
Гуравдагч этгээд: “М ” ХХК
Гуравдагч этгээд: Б.Т /РД:/
Гуравдагч этгээд: Ж.Х /РД:/
Гуравдагч этгээд: А.Б /РД:/,
Гуравдагч этгээд Д.Б /РД:/,
Гуравдагч этгээд Н.Ю /РД:/,
Гуравдагч этгээд Ю.О /РД:ЦД *******/,
Гуравдагч этгээд: Т.Т******* /РД:/,
Гуравдагч этгээд: Г.У /РД:/,
Гуравдагч этгээд: Н.Да /РД:/,
Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн өмгөөлөгч Н.Х, Гуравдагч этгээд: “М ” ХХК, А.Б, Т.Т*******, Г.У, Ж.Х, Н.Да, Ю.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э /РД:/
Гуравдагч этгээд Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У /РД:/ нарын хо*******дын “Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 болон 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Ш*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*******, хариуцагч “Н******* ******* ******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч н******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г*******-Очир, гуравдагч этгээд “М ” ХХК,
А.Б, Т.Т*******, Г.У, Ж.Х, Н.Да, Ю.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээд “М ” ХХК-ийн өмгөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 болон 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28- ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Н******* Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаартай “Орон ******* байшингийн ашиглалтыг хориглох тухай” шийдвэрээр “...150 байшингийн ашиглалтыг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглож” шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн хавсралтын 4-д “Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хуучнаар Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын 27 айлын ******* сууц 27 дугаар байр”-г оруулсан байх бөгөөд дээрх шийдвэрийн хавсралтаар баталсан жагсаалтыг Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02-01/2289 дугаартай “Жагсаалт хүргүүлэх тухай” албан бичгээр н******* Засаг даргад хүргүүлсэн байна.
2.2. Улмаар н******* Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/203 дугаартай “Ашиглалтын шаардлага хангахгүй зарим ******* ******* барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай” захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байрыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэж, ...үр дүнг хариуцаж ажиллахыг Н******* Хот төлөвлөлт, ерөий төлөвлөгөөний газарт үүрэг болгосон байна.
2.3. Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаартай “Түрээсийн ******* ******* төсөл хэрэгжүүлэх тухай” захирамжаар “...Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсгийг тус тус үндэслэн “Н******* ******* ******* *******” ХК-д дээрх төслийг зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэжээ.
2.4. Улмаар “Н******* ******* ******* *******” ХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/09 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгуудыг буулгаж шинээр барилгажуулах дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх байршлуудыг 1 дүгээр хавсралтаар, ...төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байх бөгөөд ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэлээр “М ” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах болон бусад холбогдох шийдвэрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
2.5. Үүний дараа н******* Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаартай захирамжаар ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын 27 дугаар ******* ******* байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “М ” ХХК-ийг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгожээ.
2.6. Харин Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын 27 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдээс “Н******* ******* ******* *******” ХХК-д хүсэлт гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 435 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 тоот захирамжаар Барилга хот, байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.15-д “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах үед төсөлд оролцох санал ирүүлээгүй, сонгон шалгаруулалт 5 буюу түүнээс дээш амжилтгүй болсон тохиолдолд тухайн төслийг аймаг, н******* ******* ******* асуудал эрхэлсэн байгууллага хариуцан хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн тус ******* ******* сууц өмчлөгчидтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, ******* ******* барилгыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлсөн талбайд түрээсийн ******* ******* төсөл хэрэгжүүлэхийг “Н******* ******* ******* *******” ХК-д даалгасан ба манай байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ний хороо байгуулж сонгон шалгаруулалт явуулсан болно. Иймд та бүхний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг, мөн иргэн Г.Т*******аас дээрх асуудлаар н******* Засаг даргад хүсэлт гаргахад н******* Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05-02/4009 дугаар албан бичгээр “...таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн байх тул иргэн У.Ш*******, Т.Г, Ж.Б, М.Н, Б.О, Ц.Б нараас “2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28- ны өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 7899 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 9871 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Т.Г, Ц.Б нарын нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлаж, мөн өдрийн 9873 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч Т.Г, Ц.Б нарын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3481 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ж.Б, М.Н, Б.О, Ч.Д нар гуравдагч этгээд “М ” ХХК-тай харилцан тохиролцож маргаангүй болсон үндэслэлээр хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байна.
Иймд нэхэмжлэгч У.Ш*******ээс н******* Засаг дарга болон “Н******* ******* ******* *******” ХК-д тус тус холбогдуулан “Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 болон 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө Аж Ахуйн Хангамжийн 27 айлын ******* сууцанд оршин суугч, үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдийн төлөөлөл 12 иргэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг н******* Засаг дарга бөгөөд У хотын захирагч Д.Ст хүргүүлж Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын зохицуулалтыг зөрчин “М ” ХХК-д төсөл хэрэгжүүлэгчийн батламж олгосон тул энэхүү батламжийг цуцалж, хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлан бүх өмчлөгч иргэдээс ил тод, нээлттэй санал хурааж сонгон шалгаруулалтыг дахин явуулж өгөхийг шаардсан билээ.
3.2. Харин Н******* Засаг даргын Тамгын газраас дээрх шаардлагыг Н******* Орон ******* корпорацад шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд “н******* ******* *******” ХК нь биднээс нэмэлт материал гаргуулж, тус ******* ******* иргэд, зарим иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, "М " ХХК-ийн захирал, хуульч зэрэг талуудын төлөөллүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж асуудлыг шалгасны эцэст 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 435 дугаартай албан бичгээр бидэнд ".. Иймд та бүхний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн хариу ирүүлсэн.
3.3. Харин энэхүү хариуг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот албан бичгээр Н******* засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргахад Н******* Засаг даргын тамгын газраас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05-02/4009 дугаартай албан бичгээр тус хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн аан шатны шүүхэд хуулийн хугацаанд нь буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бид нэхэмжлэл гаргаад байна.
3.4. Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжийн тухайд:
Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжид Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалын хавсралт “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсгийг үндэслэн “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн ******* ******* зориулалттай хавсралтад заасан барилгуудын сууц өмчлөгчидтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, ******* ******* барилгыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлсөн талбайд түрээсийн ******* ******* төсөл хэрэгжүүлэх ажлыг “Н******* Орон ******* *******” ХК-д даалгасугай” гэж заасан бөгөөд тус захирамжийн хавсралтын 3-т “Багц Баянзүрх дүүрэг 06, Хороо 10, Барилгын дугаар ХАА 27, Барилгын давхар 3, Одоо байгаа өрх 27, төлөвлөлтийн айл өрх 32” гэж заасан байна. Энэхүү “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журам”-ын “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах үед төсөлд оролцох санал ирүүлээгүй, сонгон шалгаруулалт 5 буюу түүнээс дээш амжилтгүй болсон тохиолдолд тухайн төслийг аймаг, н******* ******* ******* асуудал эрхэлсэн байгууллага хариуцан хэрэгжүүлнэ” гэж заасан 4 дүгээр зүйлийн 4.15 дахь заалтыг Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны А/249 дүгээр тушаалаар нэмсэн тул 2021 оноос хойших хугацаанд 5 буюу түүнээс дээш амжилтгүй сонгон шалгаруулалт болсон тохиолдолд ийүү Засаг даргын захирамж гарах үндэслэл бий болох байсан боловч холбогдох нотлох баримт байхгүй байгаа тул анаасаа “М ” ХХК-д батламж олгох зорилгоор төслийг ийүү “Н******* ******* ******* *******” ХК-д хууль бусаар шилжүүлсэн гэж үзэж байна. Түүнчлэн 2020 онд тухайн ашиглалтын шаардлага хангахгүй болсон 27 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Ансестор” ХХК шалгарч, Батламж авч, дараа нь батламж нь цуцлагдаж байсныг бид мэдэж байгаа тул “Н******* ******* ******* *******” ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 435 дугаартай албан бичигт “... “Хот байгуулалт, хөгжлийн газар”-аас төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг 20 гаруй удаа зарласан боловч төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй” гэж дурдсан нь үндэслэлгүй болох нь тодорхой байгаа юм. Иймд Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамж нь хууль бус шийдвэр гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
3.5. Н******* Орон ******* *******" ХК-ийн "Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг"-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийн тухайд:
“Н******* ******* ******* *******” ХК-ийн Захирлын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгуудыг буулгаж шинээр барилгажуулах дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх байршлуудыг болон дахин төлөвлөлтийн
байршлуудад төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хавсралтуудаар тус тус баталжээ. Ингэхдээ Төрийн болон ******* нутгийн өмчийн хөрөнгөөр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 46.1.1, 47.1, 47.4 дүгээр зүйл 83 дугаар зүйлийн 83,1, Н******* засаг даргын 2022 оны А/135 тоот захирамж, Орон ******* тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.5.1, 8.5.3 дугаар хэсгүүдийг болон “Н******* ******* ******* *******” ХК-ийн дүрмийн 8.1, 8.5.1, 8.5.3 дугаар заалтыг тус тус үндэслэсэн байна. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдох харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй энэ хууль үйлчилнэ" гэж заасан, мөн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна" гэж заасан байхад “Н******* ******* ******* *******” ХК-ийн захирлын тушаалаар, Төрийн болон ******* нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн дагуу ажлын хэсэг байгуулсан байх тул энэхүү ажлын хэсэг нь байгуулсан зорилгодоо нийцээгүй, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.
3.6. Тус ажлын хэсэг нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Иргэний таимд хуралдаж сонгон шалгаруулалтыг явуулсан гэх боловч тус сонгон шалгаруулалтад зөвхөн “М ” ХХК-ийг оролцуулсан байна. “Н******* ******* ******* *******” ХК нь тус компаниас сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалтай ******* сууц өмчлөгч иргэд бидний төлөөллийг танилцуулсан бөгөөд ийүү танилцаж үзэхэд дугаартай тусгай зөвшөөрлийг өгсөн нь өөр компанийн буюу “Б” ХХК-д олгосон зөвшөөрөл байсан, саүүгийн тайлан, аудитын дүгнэлт өгөөгүй, татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт байхгүй, консорциум хэлбэрээр оролцох бол түншлэлийн гэрээг нотариатаар батлуулсан байхыг шаардсан ч нотариатаар батлуулаагүй, барилгажилтын загвар зураг, шугам сүлжээний шийдэл байхгүй, оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөөгөө төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөнд тусгаагүй, өмнө гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл байхгүй, саүүгийн эх үүсвэрийг тодорхойлоогүй байсан. Эдгээр нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19.2.4-д заасан сонгон шалгаруулалтад тавих тусгай шаардлагыг болон тус хуулийн 19.5 дахь хэсгийн 19.5.1, 19.5.2-т заасан саүүгийн чадавх, түүнийг нотолсон баримт бичиг, хүний нөөц, удирдлага, ажлын туршлагыг хангаагүй байхад ний хороо шийдвэр гаргасан байсан. Эдгээр үндэслэлээр “Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг”-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн болон “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна. Үүнээс шалтгаалан иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг доор дурдсан болно.
3.7. Н******* Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамжийн тухайд:
Хуульд зааснаар Н******* Засаг дарга байгуулах чиг үүрэг бүхий Үнэлгээний хороог “Н******* Орон ******* *******" ХК нь Засаг даргаас эрх шилжүүлэн авалгүйгээр өөрөө үүсгэн байгуулж, “М ” ХХК-д тухайн барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг олгохоор дүгнэлт гарган хүргүүлсний үндсэн дээр Н******* Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамж гаргасан бөгөөд тус захирамжид “Н******* Орон ******* *******” ХК-ийн ний Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ...дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “М ” ХХК-ийг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосугай" гэж заасан байна. Тус ний ажлын хэсгийн дүгнэлт нь өөрөө хууль бус акт гэж бид үзэж байгаа тул тус дүгнэлтэд үндэслэн баталсан н******* Засаг даргын А/800 дугаартай шийдвэр нь мөн хууль бус болох үндэслэлтэй байна.
3.8. Орон сууц өмчлөгч иргэдийн зөрчигдсөн, зөрчигдөж болох эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд:
Төр гурван талт гэрээний нэг тал болсноороо дараах эрхийн хамгаалалтыг иргэдэд олгодог. Үүнд: Үл хөдлөх хөрөнгө, газрыг бизнесийн байгууллага барьцаанд тавихаас сэргийлж барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Н******* засаг дарга хадгалахаар хуульчилсан бөгөөд энэ нь иргэдийг хөрөнгөгүй болох эрсдэлээс хамгаалж байдаг. Аливаа төсөл хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа, саүүжилтэд хүндрэл учрах, төсөл зогсох нөхцөл байдалд хүрвэл төрийн зүгээс иргэдийн түр суурьших зардлыг хариуцаж, ******* гэргүй болох, гудамжинд гарахаас хамгаалж, шаардлагатай тохиолдолд түр суурьших ******* байраар хангадаг бөгөөд эдгээрийг Н******* Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/1127 дугаар захирамжаар баталсан “Иргэдийг түрээсийн болон түр суурьшуулах ******* сууцанд хамруулах журам”-аар зохицуулсан. Орон ******* тухай хуулийн 151 дэх хэсгийн 15.3-т “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай ******* ******* *******д шинээр ******* ******* барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, н******* Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, ******* сууцаар түр хангах, шинэ ******* ******* ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана” гэж заасан боловч “М ” ХХК нь Засаг даргатай гурван талт гэрээ байгуулаагүй, шууд зарим ******* сууц өмчлөгч нартай хоёр талт гэрээ байгуулж эхэлсэн бөгөөд ийүү байгуулсан гэрээндээ сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, ******* сууцаар түр хангах, шинэ ******* ******* ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгаагүй. Орон ******* тухай хуулийн 151 дэх хэсгийн 151.4 дэх хэсэгт “... ******* ******* сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах ******* сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх ******* ******* талбайн хэмжээ хуучин ******* ******* талбайн хэмжээнээс багагүй байна" гэж заасан боловч хөрөнгө оруулагч нь ******* сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор нэг ч айлыг хангаагүй, бүх өмчлөгчийг өөр газарт хямд ******* сууцаар хангахаар тохиролцож байгаа бөгөөд ингэхдээ ******* ******* талбайн хэмжээг хуучин амьдарч байсан талбайн хэмжээнээс нь багаар тооцож олгосон зэрэг эрхийн зөрчил үүсгэсээр байна.
3.9. “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Сууц өмчлөгчийг түр суурьшуулах байраар хангахыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна" гэж заасан боловч тухайн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан гэх хуулийн этгээд нь гэрээ байгуулсан зарим сууц өмчлөгчдийг баригдаж дуусаагүй байранд оруулахаар гэрээ хийсэн боловч хуулийн дагуу түр суурьшуулах байраар хангах эсвэл нөхөх олговор өгөх үүргээ гүйцэтгээгүйгээс тодорхой тооны айл өрхүүд ******* сууц, гэр хорооллын хашаа байшин түрээслэх зэргээр эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амсах нөхцөл байдал нэгэнт үүсээд байна. Үүний с тухайн төслийг хэрэгжүүлэхээр хууль бусаар батламж авсан төсөл хэрэгжүүлэгчтэй, эсвэл тус компанийн нэрийг барьж иргэдтэй гэрээ байгуулахаар санал тавьж байгаа хувь хүнтэй заавал гэрээ хийхээс өөр аргагүй байдалд орж тухайн байрнаасаа нүүгээгүй айлууд хохирч байна. Түүнчлэн “М " ХХК нь төслийн сонгосон талбайн буюу Хөдөө аж ахуйн Хангамжийн 27 айлын байрны 32 өмчлөгч иргэдийн нэгтэй нь ч гурван талт гэрээ байгуулаагүй, “Н******* ******* ******* *******” ХК-ийн зохион байгуулсан гурван талт уулзалтын үеэр гурван талт гэрээ байгуулахгүй болохоо тус компанийн захирал нь ч хэлсэн тул тус компани нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад "төсөл хэрэгжүүлэгч" гэж энэ хуулийн 4.1.11-д заасан төслийг хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг ойлгохоор заасныг зөрчиж байна гэж бид үзэж байна.
3.10. Тухайн 27 дугаар барилгыг 2020 оны 10 дугаар сараас эхлэн дулаанаар хангахаа зогсоосон бөгөөд ийүү хүнд нөхцөлд оруулж байгаад сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “М ” ХХК-д хууль бусаар батламж олгосон, батламж авсан компани нь бидний одоо амьдарч байгаа ******* ******* газартаа шинээр баригдах ******* сууны барилгад эхний ээлжинд хангагдах эрхийг хангахгүйгээр, нэгэнт хүнд нөхцөлд орсноор нь далимдуулан түр суурьшуулах байр, нөхөх олговор өгөхгүйгээс гадна одоо амьдарч байгаа ******* ******* талбайгаас бага хэмжээтэй ашиглалтад ороогүй, орох нь ч тодорхойгүй “Т ” гэсэн нэртэй хороололд ******* сууцаар шууд солих, эсвэл подвалын давхарт орж амьдруулах саналтайгаар гэрээ байгуулах гэж биднийг байнга шахаж, дарамталж байгаад бид маш их гомдолтой байна.
3.11. Иргэд төсөл хэрэгжүүлэгч болон төртэй гурван талт гэрээ хийгээгүй тохиолдолд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.1.5, 11.2, 14 дүгээр зүйлийн 14.7.2.а болон 14.7.2.б хэсгийг болон "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 5.8, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.8, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгүүд тус тус хэрэгжих боломжгүй болохыг энд дурдах нь зүйтэй юм.
3.12. Саүүгийн чадавхаа нотолж чадаагүй, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулах тухай нарийвчилсан төлөвлөгөө гаргаагүй, барилгын тусгай зөвшөөрөлгүй, барилга барих үйл ажиллагаа ч явуулдаггүй, тендерийн урилгад заасан шаардлагатай материалыг ирүүлээгүй “М " ХХК-ийг ганцааранг нь оруулан шууд батламж олгох зорилгоор хууль бус шийдвэрүүдийг гарган иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, цаашид ч бусад айлуудын эрх, ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй болоод байгаа тул, мөн суурийн давхрын ******* сууцанд орох саналыг "М " ХХК-ийн зүгээс одоо хүртэл тавьж байгаа, хоёр талт гэрээ байгуулахдаа “М " ХХК-иар биш Н.Да гэх хувь хүнтэй гэрээ байгуулуулж байгаа, хоёр талт гэрээний загвар хувьтай танилцахыг зөвшөөрөхгүй, зөвхөн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тохиолдолд гэрээг үзүүлэх нөхцөлтэйгөөр хууль бусаар хэлцэл байгуулахаар шахаж байгаа нь албадан нүүлгэх оролдлого гэж үзэж байна. Цаашид “М " ХХК-тай аливаа гэрээ, хэлцэл байгуулах боломжгүй болсон, Захиргааны ерөий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд бидэнд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй, тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны с эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн биднийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй, тус хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг ******* сууц өмчлөгч бүх иргэдэд мэдэгдээгүй, хууль бусаар баталсан Н******* засаг даргын 2022 оны А/498 болон 2023 оны А/800 дугаар захирамж болон “Н******* ******* ******* *******” ХК-ийн ажлын хэсгийн “М " ХХК-ийг төсөл хэрэгжүүлэхээр шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, хуулийн дагуу шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэгчийг шинээр сонгон шалгаруулж, хуульд нийцсэн гурван талт гэрээ байгуулахыг хариуцагч Н******* Засаг даргад даалган бидний хуульд заасан эрх, эрх ашгийг сэргээж өгнө үү” гэжээ.
3.13. Нэхэмжлэгч У.Ш******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлсэн тохиолдолд олон хохирогч бий болох болно. “Н******* ******* ******* *******” ХК нь төсөл хэрэгжүүлэгчээ шалгаруулахдаа шалгуурыг хангахгүй байгаа эсэхээс үл хамаарч шалгаруулдаг жишээ нь энэ байгаа. Бид нар дээр ирж уулзаад түрээс болон нөхөн олговор авсан эсэх тухай ярилцаагүй гэж тайлбарлаж байна. Бид нар удаа дараа очиж байсан. Тэгэхэд бид нарыг ажил хийлгэхгүй байна гээд асуудал үүсгэж байсан. 14-15 хүн маргаад явж байсан. Бидний төлөө асуудлыг авч хэлэлцэхгүй байсан тул нэгдэж 7 хүн болоод шүүхэд хандсан. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Цаг хугацааны явцад 1 нэхэмжлэгчтэй үлдсэн. 2014 онд ашиглалтын шаардлага хангахгүй байна гэх дүгнэлт гарсан. Тухайн барилга нь бохирын болон дулаан шугам сүлжээнд шууд холбогдоогүй хажуу талыаа уурын зуухнаас дулаан авдаг байсан. Үүнд үндэслэн дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа. Барилгыг нураах өдөр хүртэл буюу 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 айл амьдарч байсан. Дулаан болон усгүйгээр айл амьдардаг барилга байсан. Таазнаасаа нурсан эсэх тухай тодорхой мэдэхгүй байна. Энэ барилгыг хэн ч гүй гэж тайлбарлаж байна. Тухайн барилгыг хүмүүс авсан байсан. Тухайн хүмүүс 2018, 2019 оноос надтай холбогдоод хуулийн зөвлөгөө авдаг байсан. А компани иргэдийн 80%-ийн дэмжлэгийг авахгүйгээр батламж авчихсан байсан. Бид нарыг хэдэн төгрөгөөр нүүлгэх тухай 1, 1-ээрээ ярилцаж байгаад тохиръё гэж ярьсан. Тэгэхээр нь 1, 1-ээрээ тохирмооргүй байна ил тодоор ярилцмаар байна гэхэд тухайн компани больсон. Тухайн үед би хуулийн зөвлөгөө өгөөд явж байсан. Төслөө танилцуулаад иргэдэд нээлттэйгээр үнийн санал гаргаж байрыг хэдэг төгрөгөөр үнэлэх эсэх, хэдэн м.кв нэмж өгөх агуулгаар ярилцсан. 1 ч компани материал ирүүлээгүй, 5 удаа шалгараагүй гэдэг зүйл бол худал байгаа юм. Тэгээд “Н******* ******* ******* *******” ХК-рүү шилжүүлсэн. “Н******* ******* ******* *******” ХК-с нэг компани шалгаруулаад оруулж ирсэн. Үнэлгээний хорооны хуралд ороход Н.Да гэх хүн компанийн хүн нь би байна гээд сууж байсан ... 80%-ийн дэмжлэгийг “М ” ХХК гүй гэдэг нь тодорхой байна. 2017 онд 90,6% нь дэмжсэн учир ямар ч компани байсан хамаагүй гэсэн үг биш. Цаашид “М ” ХХК өөрөө төсөл хэрэгжүүлж байгаа эсэх, иргэдтэй 3 талт гэрээ байгуулаад үүргээ биелүүлээгүй. Захиргааны ерөий хуулийн үндсэн зарчимд зааснаар хуулиар олгосон эрхээ биелүүлээгүй тохиолдолд эрхийг нь цуцлахад ямар ч асуудал байхгүй. Тухайн компани өөрөө барилга барьж байгаа гэх баталгаа байхгүй бөгөөд барилга барих эрхтэй эсэх асуудал байгаа. Гэрээ байгуулаагүй б барилга нураачихлаа. Одоо бид юунд итгэх юм бэ? Үлдсэн 4 айл энэ компанийг байгаа тохиолдолд байртай болох боломжгүй болчхоод байна. Тухайн батламжийг цуцлахгүй тохиолдолд тухайн 4 айлтай хэзээ ч гэрээ байгуулахгүй байх боломжтой ... 5 удаагийн сонгон шалгаруулалт явуулсан гэдэг бол худлаа. Орон ******* бодлогын газар нь Хот байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэхгүй. Орон ******* бодлогын газар ямар ч нотлох баримтгүй “ikon.mn” дээр гаргасан гэж тайлбарладаг. 2023 онд шалгаруулсан нь үнэн. Харин 5 удаа шалгаруулсан зүйл байхгүй. Шалгаруулсан тохиолдолд иргэд нь мэдэх байсан. Ийм үндэслэлээр “Н******* ******* ******* *******” ХК-д шилжүүлж байгаа нь хууль бус тул Н******* Засаг даргын А/498 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Харин А/800 дугаар захирамжийн хувьд анаасаа хууль бус ний хорооны процесс нь худал, нотариатаар гэрчлүүлсэн ямар ч гэрээ байхгүй компанийг шалгаруулаад иргэд нь ний хорооны хуралд оролцоход Н.Да гэх хүн сууж байсан. А/800 дугаар захирамж хууль бус гэж маргаж байгаа юм. Засаг даргын захирамж нь түрээсийн ******* сууц барь гэсэн боловч түрээсийн ******* сууц бариагүй. Тэгтэл Засаг даргын тамгын газар нь гэрээ байгуулаад заримыг нь түрээсийн байр болгох гэж байгаа гэж тайлбарладаг боловч нотлох баримт дээр тийм зүйл байхгүй байна. Тухайн компанид барилга барих эрхийг шууд олгох гэж байгааг иргэд анзаарсан тул надаас зөвлөгөө д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байгаа ... Орон ******* тухай хуульд зааснаар ******* ******* нөхцөл байдлыг дордуулахгүйгээр авах эрхтэй. Энэ шүүхийн шийдвэр нөгөө талд шийдэгдсэн тохиолдолд гэрээ байгуулаагүй Б.Т буюу гадаадад байгаа, н.Х буюу эрхээ хасуулчихсан, н.Б нар тохиролцож чадаагүй, мөн У.Ш******* эдгээр 4 айлын эрх, ашиг сонирхол хаягдаж үлдэх гэж байна. “М ” ХХК-д санал өгөхгүй байгаа гэдэг нь ойлгомжтой байна. Хэлэх гэж байсан боловч утсаа авахгүй байсан гэж тайлбарлаж байна. Бодитой санал гаргасан тохиолдолд тохиролцъё гэж хэлсэн. Тохиролцохгүй гэж огт хэлээгүй. Бүгд 3 талт гэрээ байгуулаад ордерыг ордероор солилцох хүсэлт гаргаж байгаа. Тохиролцох санал гаргаж байхад эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. Энэ асуудлыг шийдсэн тохиолдолд асуудалгүй. Тохиролцохгүй бол давж заалдах шатны шүүхэд хандахаас өмнө бидэнд тохиролцох хугацаа байна” гэв.
Дөрөв. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...”Н******* ******* ******* *******” ХК нь түрээсийн ******* ******* олон талт хэлбэрийг хөгжүүлэх, төрийн болон н******* зүгээс хэрэгжүүлж буй ******* ******* тусгайлсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй ******* ******* байршилд дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа зохион байгуулах үндсэн зорилго бүхий Н******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үүсгэн байгуулагдсан хаалттай хувьцаат компани юм.
4.2. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай “Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын /ХАА27/” дугаар байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж ашиглахыг хориглосон акт гаргасан бөгөөд Н******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Н******* газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд ашиглалтын шаардлага хангахгүй тухай ******* ******* барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр тусгасныг тус ******* ******* өмчлөгчдийн 90.6 хувь төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэний дагуу Н******* Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10 өдрийн А/203 дугаар захирамжаар байрыг буулган дахин барилгажуулахаар шийдвэрлэсэн. Тус байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Хот байгуулалт, хөгжлийн газраас удаа дараа зарласан боловч ******* ******* дэд бүтцийн асуудал шийдэгдээгүйн с төсөл хэрэгжүүлэгч оролцоогүй, сонгон шалгаруулалт амжилтгүй болсон байдаг.
4.3. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1- д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд хуулийн 11.1.1-д “Хот суурин газрын хөгжлийн ерөий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөий төлөвлөгөөг үндэслэн төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалын хавсралт "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.15-д “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах үед төсөлд оролцох санал ирүүлээгүй, сонгон шалгаруулалт 5 буюу түүнээс дээш амжилтгүй болсон тохиолдолд тухайн төслийг аймаг, н******* ******* ******* асуудал эрхэлсэн байгууллага хариуцан хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжаар тус барилгын сууц өмчлөгчтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, ******* ******* барилгыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлсөн талбайд түрээсийн ******* ******* төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг “Н******* ******* ******* *******” ХК-нд даалгасан.
4.4. Манай байгууллага нь Орон ******* тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан ба өдрийн сонины 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаарт төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилгыг нийтлүүлж, "Н******* ******* ******* *******” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны А/09 тушаалаар ажлын хэсэг байгуулсан ба ажлын хэсэг /бүрэлдэхүүнд тус хорооны засаг дарга Х.А, сууц өмчлөгч Т.Х, Н.Д нар оролцсон/ 2023 оны 06 сарын 28 өдөр хуралдаж, оролцогч нийт гишүүдийн саналын дундаж 78,6 хувийн саналаар дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “М ” ХХК-ийг шалгарсан талаар дүгнэлт гаргасан ба Н******* Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэсэн. Н******* Засаг даргын 2023 оны А/800 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “Н******* ******* ******* *******” ХК-ийн ний Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр "М " ХХК шалгарсныг батламжилж, тус компанид газар үл хөдлөх, хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон. Энэхүү үйл ажиллагаа нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа болон “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.4-д “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ашиглалтын шаардлага хангахгүй болон ******* ******* өмчлөлийн төлөөлөл багтана”, 4.8-д “Аймаг, Н******* Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж захирамж гарган 2 талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно" гэж тус тус заасантай нийцсэн гэж үзэж байна.
4.5. Мөн “М ” ХХК-иас сонгон шалгаруулалтын бүрдүүлэх материалд заасан Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөий танилцуулга, 2021, 2022 оны саүүгийн тайлан аудитын дүгнэлт, татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт, түншлэлийн гэрээ, оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө, саүүгийн эх үүсвэр болон бусад холбогдох материалыг ирүүлсэн. Эдгээр нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан, мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.1, 19.5.2-т заасан саүүгийн чадавх, түүнийг нотолсон баримт бичиг, хүний нөөц удирдлага, ажлын туршлагыг хангаагүй гэх үндэслэлгүй юм.
4.6. “...төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах байраар хангах эсхүл нөхөх олговор олгох үүргээ гүйцэтгээгүйгээс тодорхой тооны айл өрхүүд эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амсах нөхцөл байдал үүсээд байна...”, “...иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй болоод байна...” гэсэн нэхэмжлэлийн агуулгын тухайд:
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь төслийн бэлтгэл, төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэх болон дуусах гэсэн дөрвөн үндсэн үе шатаас бүрдэх бөгөөд маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлт, Н******* Засаг даргын 2023 оны А/800 захирамж нь төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шатанд хамааралтай. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөлтийн болон шийдвэр гаргах гэрээ байгуулах үе шатанд төсөл хэрэгжүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нартай зөвшилцөж, хоёр талт, гурван талт гэрээ байгуулдаг. Мөн төсөл хэрэгжүүлэх үе шатанд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, сууц өмчлөгчдийг түр суурьшуулах байраар хангах, сууц өмчлөгчид нөхөх олговор олгох, сонгосон талбайг чөлөөлөх, ******* сууцыг буулгах ажлууд хийгдэнэ. Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгч "М " ХХК нь 20 гаруй сууц өмчлөгчтэй гэрээ байгуулсан ба үлдсэн сууц өмчлөгчтэй Төсөл хэрэгжүүлэх төлөвлөлтийн болон шийдвэр гаргах гэрээ байгуулах үе шатанд хэлэлцээр хийх боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.7. Хариуцагч Н******* ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Н******* Засаг даргын А/498 дугаар захирамжаар нийтдээ 4 хүсэлт манай байгууллагад шилжиж ирсэн байдаг. Үүнээс 1 хүсэлт нь буцаад “У ******* ” ХХК-руу явсан байдаг. 1 хүсэлт нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байгаа, 2 хүсэлтийн төсөл нь амжилттай явагдаж байгаа. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооных нь дараа долоо хоногт Улсын комисст ажиллана. Хан-Уул дүүргий нь 12 дугаар сард ажиллана. Төслүүд амжилттай явагдаж байгаа. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсны дараа иргэд гомдол, санал гаргаж байсан. “Н******* ******* ******* *******” ХК-ийн хуулийн хэлтсээс зохион байгуулаад “М ” ХХК, “Н******* ******* ******* *******” ХК, дэмжиж байгаа иргэд, дэмжихгүй байгаа иргэдийг байлцуулж байгаад 3 талыг эвлэрүүлэх хурлыг зохион байгуулсан боловч амжилттай болоогүй. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох журамд нөхөн олговортойгоор нэхэмжлэл гаргах эрх төсөл хэрэгжүүлэгчид байдаг. Хоёрдугаарт тухайн ******* сууцыг буулгасан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд манайд хадгалагддаг. Манайд хадгалагдаад шинэ ******* сууц ашиглалтад орсны дараа гэрчилгээ гарна. Иймд сууц өмчлөгч иргэд өөрийн биеэр очиж хувийн хэргийг хаалгадаг. Хэрэв 1 иргэн хаалгаагүй тохиолдолд шинээр баригдаж байгаа ******* ******* гэрчилгээ гардаггүй. Иргэд тохирч чадахгүй байгаа. Иймд шинэ ******* сууц ашиглалтад орсон тохиолдолд өөрийн хувийн хэргээ хаалгахгүй байснаар өөрийн эрхээ хамгаалах боломжтой. У хотын Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооноос манайд бичиг ирсэн тул тухайн газар дээр өөрийн биеэр очиж шалгаж байсан. Тэгтэл хүн амьдрах нөхцөлийг хангахгүй газар байсан тул төслийг яаравчлах буюу яаралтай хамгаалалтад авах шаардлагатай гэж үзээд төсөл хэрэгжүүлэгч болон холбогдох газрууд руу албан бичиг бичээд төслийг хамгаалалтдаа д дараагийн үйл ажиллагаанууд явагдсан. Үүнд нийтийн эрх ашиг сонирхол яригдана. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг болохыг дурдах нь зүйтэй” гэв.
4.8. Хариуцагч Н******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г******* Очир шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах үед төсөлд оролцох санал ирүүлээгүй эсхүл 5 буюу түүнээс дээш амжилтгүй болсон тохиолдолд аймаг, н******* ******* ******* асуудал хариуцсан байгууллага хариуцахаар заасан. Уг тохиолдолд нээлттэй сонгон шалгуулалт зарлахад төсөлд оролцох санал ирүүлээгүй ... Н******* Засаг даргын А/498 дугаар захирамжийг хүчингүй болгох нь том эрсдэл учруулна. Захирамж нь хавсралттай байгаа. Үүнд 4 байрлалд нийтдээ 1176 айл өрхийн ******* сууцын асуудал байдаг. 1176 айлыг дунджаар 4 хүнтэй гэж тооцоход 500,000 орчим хүний асуудал яригдаж байгаа. Захирамжууд хүчингүй болсноор нэхэмжлэгч талын ямар эрх нь сэргэх, ямар өмчийн эрх нь хохирох гээд байгаа нь тодорхойгүй байна. 3 талт гэрээг 2 талт гэрээн дээр төсөл хэрэгжүүлэгч компани болон өмчлөгч 2-ын хо*******д 2 талт гэрээг байгуулагдсаны дараа хавсралт болгож эрхийг нь хамгаалах гэж байгуулдаг. 2 талт гэрээн дээр хөндлөнгөөс оролцож болдоггүй тохиролцоонуудыг нь тусгадаг ... Нийт иргэний эрх ашгийг хамгаалах зорилготойгоор 3 талт гэрээг байгуулж байгаа юм. Худалдан авсан тохиолдолд оролцох шаардлагагүй учир 3 талт гэрээ байгуулахгүй. 3 талт гэрээ 2-3 жилийн өмнөөс эхлэн гэрээ байгуулна уу, тохиролцоогоо хийнэ үү гэдэг байдлаар “Н******* ******* ******* *******” ХК хөндлөнгөөс оролцоод хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн. Иргэдийг цуглуулаад хүлээн авч уулзсан, “М цахиур” ХХК-ийг дуудаж уулзсан, бүгдийг нь нийлүүлж байгаад уулзалт хийсэн. Хамгийн гол нь 2 тал эд хөрөнгийн хэдэн хувь дээр нь яаж тохирох тухай тохироогүй байгаа. Үүнийг тохиролцсон тохиолдолд 3 талт гэрээг хэзээ ч хийхэд бэлэн байгаа. Иргэнийг хохироосон байгаа тохиолдолд яагаад энэ төслийг оруулж ирээд батламжлаад байгаа юм. Эцэст нь иргэнийг хохироосон тохиолдолд Нийслэл иргэний хохирлыг барагдуулдаг. Өөрөө хянаж чадаагүй болохоор. Иймд энэ асуудал дээр ямар ч айх юм байхгүй баталгаатай. “Н******* ******* ******* *******” ХК болон Хотын стандартын газар гэх 2 асуудал яригдаж байна. Хот байгуулалт, хотын стандартын газар төслийг зарладаг байсан. Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор Засаг даргын ******* тоо бүтцийг баталсан. Дахин 361 дугаар тогтоолоор шинэчилсэн байдаг. Энэ нь ******* тоо, бүтэц дээр Орон ******* бодлогын газар орж ирсэн байдаг. Орон ******* бодлогын газар Хот байгуулалт, хотын стандартын газар гэх нэртэй б байгаад 2 хуваагдаад ашиглалтын шаардлага хангахгүй ******* сууцыг зохион байгуулах үйл ажиллагааг Орон сууцын бодлогын газарт шилжүүлсэн. Шилжүүлсэн учир 2020 оноос хойш зарласан төслүүдийг Орон сууцын бодлогын газарт зарлаж байгаа” гэв. Тав. Гуравдагч этгээд нарын тайлбар, үндэслэл:
5.1. Гуравдагч этгээдийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Д.Эаас бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ ..."М Цахиурт" ХХК нь захиалагч буюу “Н******* ******* ******* *******” ХК-иас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зарласан Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар нийтийн ******* ******* байрыг буулган шинээр барилгажуулах ажлын тендерт оролцсон. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрээр шалгарсан. Н******* Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамжаар батламжлагдсан байдаг.
5.2. “М Цахиурт” ХХК нь холбогдох журмын хүрээнд дээрх тендерт оролцсон, тендерийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт тухайн актлагдсан нийтийн ******* ******* өмчлөгчдийн санал болгосон буюу жиэнэ төлөөлөл бүхий иргэд Т.Х, Н.Д/, сууц өмчлөгчдийн санал болгосноор зөвшилцөж Хорооны Засаг дарга /Х.А/ нарыг оролцуулан хуралдан өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэсэн, р “Н******* ******* ******* *******” ХК-ийн ний ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Н******* Засаг даргын 2023 оны А/800 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр “М Цахиурт” ХХК-ийг батламжилж эрх олгосон.
5.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/23 дугаар бүхий “Сууц өмчлөгчдөөс санал авах ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааг танилцуулах, сууц өмчлөгчдөөс санал авах ажлыг зохион байгуулахад 32 айл өрхөөс татгалзсан саналгүйгээр 29 нь дэмжиж, 90.6 хувьтай байсан байна. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар бүхий хурлын тэмдэглэлд авагдсанаар ажлын хэсгийн гишүүн сууц өмчлөгч Т.Х нь “...хэдэн жилийн хугацаанд олигтой компани олдохгүй байсан, төсөл хэрэгжүүлэгчээр орж ирсэн ганц компанийг дэмжих саналтай байгаа, бид хөгшин настай хүмүүс төслийн ажил хурдан эхэлж байранд хурдан орох хүсэлтэй, энэ компанийг сайн судалсан, өөр төслөөс шууд байр өгөх санал өгч байгаа, байрандаа зутруу амьдарч байгаа хүмүүст шууд шинэ ******* сууцтай болох боломж гэж олзуурхаж байгаа" талаараа хэлсэн талаар тэмдэглэгдсэн байна. Мөн ажлын хэсгийн гишүүн сууц өмчлөгч Н.Д нь "Одоо хэдхэн боломжгүй айл энэ дэд бүтцэд холбогдоогүй, шаардлага хангахгүй байрандаа амьдарч байна. Миний хувьд өмнө төсөл хэрэгжүүлэхээр оролцсон нэг компанийг дэмжээд байраа суллаж өгсөн, зарим иргэд тэр орж ирсэн компанийг эсэргүүцсээр байгаад ажлыг нь явуулаагүй ид ахиад хэдэн жил өнгөрсөн. Зарим нэг боломжгүй хагшин настай бидний хувьд үнэхээр хэцүү байна. Миний үр хүүхэд хань ижил ээлж дараалан бурхны орныг зорьсон, надад бол одоо бушуухан орчин үеийн шаардлага хангасан ******* сууцанд орох чин хүсэл байна /Уйлав/. Зарим нэг өөр газар байртай, боломжтой оршин суугчид маань ямар шалтгаанаар юм бүү мэд төсөл хэрэгжүүлэхээр орж ирсэн компаниудыг хардаж сэрдэж төслийн ажлыг явуулахгүй байх ийм сонирхол байна. Боломжгүй мань мэт нь үнэхээр хүнд хэцүү байдалд байгаа шүү гэдгийг дахин хэлмээр байна. Ид энэ төсөл хэрэгжүүлэхээр орж ирсэн компанийг дэмжиж байгаа..” гэсэн талаар тэмдэглэгдсэн байна.
5.4. Энэ бүгдээс дүгнэхэд уг байр нь актлагдаад удсан, сонгон шалгаруулалтууд нь амжилтгүй болж байсан. Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан нэг л компани байдаг гэх бөгөөд тэрхүү компаниа ганц нэг этгээдийн шахалтаар ажлыг нь хийлгэхгүй гацаасаар байгаад явуулсан, дэд бүтцэд холбогдоогүй тул тендерт оролцох аж ахуйн нэгж, байгууллага олддоггүй зэрэг шалтгаан нөхцөлүүд бээ. Бид ч энэхүү байрны зарим оршин суугчдын хүсэлтээр уг тендерт оролцох болсон бөгөөд сууц өмчлөгчидтэй үл маргах журмаар харилцан тохиролцохыг хичээж ирсэн билээ. Одоогийн байдлаар уг байрны 80 хувиас дээш сууц өмчлөгч нь манайхтай хамтран ажиллахаар хүсэлтээ илэрхийлсэн тул холбогдох журмын дагуу гурван талт гэрээг байгуулахаар ажиллаж байгаа билээ.
5.5. Манай төслийн үйл ажиллагаа маань Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар үргэлжлэн явагдаж сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцох, гурван талт гэрээг байгуулах, төсөлтэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна. Энэхүү хэргийн нэхэмжлэл гаргасан зарим иргэд өөрсдөө актлагдсан ******* сууцаа арилжаалж сууц өмчлөгч биш болсон тул нийт олны эрх ашгийг хүндэтгэн нэхэмжлэлээсээ татгалзах тухайгаа уламжилсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлдээ “Оршин суугч иргэдийн зөрчигдсөн, зөрчигдөж болох эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд” гэсэн үндэслэл хэсгүүддээ хууль журмыг тайлбарласан, хуулийн хүрээнд хийгдэж байгаа дуусаагүй ажлыг шууд үгүйсгэж үүндээ нотлох баримтгүй шууд заасан, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах материалтай танилцаж дүгнэлт хийлгүйгээр түүнд бүрэн авагдсан асуудлыг шууд үгүйсгэж заасан, иргэдийн яг ямар эрх нь яагаад зөрчигдсөн талаар тодорхойгүй нотлох баримтгүй, сууц өмчлөгчдийг байнга шахаж дарамталж байгаа.
5.6. Энэ бүгдээс үзэхэд актлагдсан нийтийн ******* ******* зориулалттай барилгыг буулгаж шинээр барихтай холбогдсон захиргааны актуудын буруугаас болж сууц өмчлөгчид хохироогүй, харин уг барилга нь анаасаа төвлөрсөн дулаан, бохир, цэвэр усны шугамд холбогдоогүй, сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан боловч ******* ******* дэд бүтцийн асуудал шийдэгдээгүйн с төсөл хэрэгжүүлэгч оролцоогүй, сонгон шалгаруулалт амжилтгүй болсон, зарим нэг иргэдийн хэт явцуу эрх ашгийн сонирхлын с төслийн ажил гацдаг зэргээс шалтгаалан цаг хугацаа, эд хөрөнгө зэргээр хохирсон байна.
5.7. Нэхэмжлэлийн шаардлагад заасан захиргааны актууд нь холбогдох хууль тогтоомж, Н******* өөрийн Хөгжлийн хөтөлбөрүүд, Ерөий төлөвлөгөө, утаа болон орчны бохирдлыг бууруулах зорилтууд, эрх бүхий байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдтэй нийцэж байна гэж ойлгож байна. Иймд хариуцагч Н******* ******* ******* ******* ХК-ийн хариу тайлбарыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.8. Гуравдагч этгээдийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* сууцын барилгыг болон шинээр барих үйл ажиллагааны журмын дагуу сууц өмчлөгчдийн буюу нийтийн эрх ашгийг хамгаалах талаар холбогдох байгууллага буюу Н******* Засаг дарга, “Н******* ******* ******* *******” ХК шийдвэр гаргаад актлагдаад удсан ******* сууцыг буулгаж дахин барилгажуулахаар төсөл зарлаад түүнийгээ хэрэгжүүлээд эхлэхээр ажлыг нь удаашруулдаг. 100%-ийн төлбөртэй их хэмжээний үнэ бүхий хөрөнгө шаарддаг байдлууд газар авч байна. Тэгэхээр дээрх журмуудаар актлагдаад удсан ******* сууцыг зах зээлийн эргэлтэд оруулснаар сууц өмчлөгчдийн буюу нийтийн эрх ашиг нь дээшилнэ. Өөрөөр хэлбэл тухайн 2 захирамж эерэг захиргааны акт байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ оршин суугч иргэдийн зөрчигдсөн, зөрчигдөж болох эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд хуулийн хүрээнд хийгдэж байгаа буюу хийгдэж дуусаагүй асуудлыг үгүйсгээд үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй б төсөл хэрэгжүүлэх материалтай бүрэн танилцаж дүгнэлт хийхгүйгээр түүнд авагдсан асуудлыг үгүйсгэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байна. Оршин суугч иргэдийн ямар эрх нь яагаад хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай “Н******* ******* ******* *******” ХК-д үндсэн сууц өмчлөгч иргэдээс шаардлага хүргүүлэх тухай гэх зүйл байгаа. Нийт 21 иргэдийн шаардлага хүргүүлсэн байгаа. Үүн дээр төслөө хурдан гүйцэтгэнэ үү, төслөө хурдан гүйцэтгэхгүй бол хохирч байна гэх утгатай шаардлага байдаг. Үүнээс үзвэл актлагдсан нийтийн ******* сууцын зориулалттай барилгыг буулгаж шинээр барихтай холбогдсон захиргааны актуудын буруугаас болж сууц өмчлөгчид буюу иргэд хохироогүй юм байна. Харин уг барилга нь анаасаа төвлөрсөн дулаан, бохир, цэвэр усны шугамд холбогдоогүй байсан төдийгүй актлагдсанаас хойш одоо сонгон шалгаруулалтыг явуулсан боловч дэд бүтцийн асуудлууд нь бүрэн шийдэгдээгүй гэх асуудлаас шалтгаалан сонгон шалгаруулалтууд нь удаа дараа амжилтгүй болж байсан. Зарим сонгон шалгаруулалтад оролцсон компани нь хөрөнгө саүүгийн чадваргүй эсвэл зарим иргэдийн хандлагаас шалтгаалан төслөөсөө гарсан гэх мэдээлэл байдаг. Тэгэхлээр цаг хугацаагаараа хохирсон байна. Үүнтэй холбоотойгоор эд хөрөнгөөрөө бас хохирсон байна гэдэг асуудал нь эдгээр захирамжуудаас өмнө болсон үйл явдал байна ойлгогдож байна. Нийт оло буюу одоогийн сууц өмчлөгчийн 90 гаруй хувийг төлөөлж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар дүгнэлт хэлэхэд нэхэмжлэгчээс тайлбарлахдаа Н******* Засаг даргын 2022 оны А/498, 2023 оны А/800 дугаар захирамжууд болон сонгон шалгаруулалт зарласан ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаар маргаж байна гэх агуулгаар тайлбарлаж байгаа ... Н******* Засаг даргын 2022 оны А/498, 2023 оны А/800 дугаар захирамжууд болон төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт нь хуульд нийцэх эсэх тухай дүгнэлт өгсөн тайлбарыг өгөх ёстой ... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар энэхүү төсөл нь иргэдтэй харилцан тохиролцож холбогдох гэрээг байгуулах буюу төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шатад явж байгаа тул сууц эзэмшигчдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргах нь үндэслэлгүй байна. Үүнээс хойш бусад иргэдтэй ойлголцоод одоогийн байдлаар 96%-тай харилцсан тохиролцсон байгаа. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь хохирсон гэж үзэхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
5.9. Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн өмгөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж магадгүй гэж үзээд өргөдөл гаргасан гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчээс өөрөөс нь тодруулахад “М ” ХХК-ийг шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах эрх зүйн хамгаалалтыг хүсэж байна гэж тайлбарлаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ******* сууц өмчлөгч иргэдийн зөрчигдсөн мөн зөрчигдөж болох эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд гэж тодруулж тайлбарласан байна. Орон ******* тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.1, 151.3, 151.4 заалтуудыг иш татаж “М ” ХХК болон оршин суугч иргэдтэй 2 талт гэрээний тодорхой заалтуудыг заагаагүй, м.кв-ийг нь багасгаж байна. Үүнээс шалтгаалан эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдөөд байгаа эсэх ямар эрхээ хамгаалуулах гээд байгаа эсэхээ мэдэхгүйгээр гэрээ хийж байна. Энэ нь иргэдийн эрх зөрчиж байна гэдэг байдлаар зөрчигдөж байгаа ашиг сонирхол гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч бусад ******* суугч иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн өөрийөө ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэл гаргаж байгаа. Бодит нөхцөл байдлыг шүүх ааарч үзээсэй гэсэн хүсэлттэй байна. Бодитоор үүссэн нөхцөл байдлын тухайд 2021 оны байдлаар 20 иргэд тохиролцоод гэрээ хийсэн байсан. Цөө гэж нэрлэж байгаа улсууд бид нарыг төлөөлөөгүй тул тухайн хүмүүсийг эсэргүүцсэн нэхэмжлэлийг хүчингүй болгоод хурдан төслөө хэрэгжүүлнэ үү гэх шаардлага гаргасан. Энэ бол бодитой нөхцөл байдал. Өнөөдрийн байдлаар Э.У байраа л авсан тохиолдолд бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн байна. Гуравдагч этгээдийн зүгээс байрыг хүлээлгэж өгөхгүй шахан боогдуулах үйлдэл гаргаж байгаагүй. 800 иргэн ******* сууцгүй болсон гэх бодитоор үүссэн нөхцөл байдалтай харьцуулаад байна. 32 иргэнээс У.Ш******* болон Б.Т нартай холбоотой асуудал шийдэгдээгүй байгаа. Тухайн 30 иргэн байр бүгд байраа авахгүй. Зарим нь байраа зарсан эсвэл өөр ******* сууцаар сольсон байгаа. Өөрөөр хэлбэл 30 иргэний асуудал шийдэгдсэн байгаа. Иймд бодит байдал дээр хэний ч эрх, ашиг сонирхлыг хохироогоогүй байгаа юм. Мөн 2 талт хэлцлийг дурдаж байна. Н.Да гэх хүнтэй тохиролцоод мөнгөөр худалдсан эсвэл өөр ******* сууцаар сольсон тохиолдолд шинээр баригдаж байгаа дахин төлөвлөлтийн ******* сууцанд тухайн хүмүүсийн ашиг сонирхол байхгүй. Н.Датай тохиролцсоноор дууссан. Тухайн хүмүүсийн өмнөөс гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 2 тал хэлцэл нь ямар ч хэлбэрээр хэрэгжинэ. Мөн Н.Да гэх хүн гэрээ хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Дахин төлөвлөлтөд орсон ******* сууцын өмчлөгч байраа худалдаж борлуулахыг хориглосон хуулийн заалт байхгүй. Тухайн хүмүүс Н.Даад зарж борлуулаад эсвэл арилжааны гэрээ хийсэн байгаа юм. Энэ нь хуулийн зүйл заалт зөрчөөгүй болохыг тодруулж байна. Нэхэмжлэгчид тайлбарлаж байсанчлан баригдсан ******* сууцанд 5м.кв-ийг нэмээд гэрээ байгуулаад өгнө. Үүнээс өмнө барилга баригдаж дуусахыг хүлээх боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд шинэ байр авъя, өөр ******* сууцаар сольё эсвэл бэлэн мөнгө авъя гэх бичгээр гаргасан хүсэлт, шаардлага, өргөдөл, гомдол манай компанид өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа. Мөн урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам хангагдаагүй байна гэж дурдаж байна” гэв.
5.10. Гуравдагч этгээд Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Н******* Засаг даргын А/800 дугаар захирамж, “Н******* ******* ******* *******” ХК-н дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийн дагуу “М ” ХХК-д төсөл хэрэгжүүлэгчийн батламж олгосон нь холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг зөрчиж олгосон, өнөөдрийн байдлаар тохиролцоогүй иргэдийн өмч байгааг үл харгалзан "М " ХХК нь манай байрыг нурааж бидний өмчийг үнэгүйдүүлсэн тул би тус компанитай гэрээ байгуулахгүй гэсэн байр суурьтай байна. Мөн тус компанитай өмнө нь тохиролцох гэж оролдсон боловч түрээсийн нөхөн олговорт сар бүр 400,000 төгрөг өгнө, байрны 1 м.кв-ыг 1,200,000 мянган төгрөгөөр тооцож авна гэсэн санал тавьсан нь надад огт таалагдаагүй. Учир нь энэ гээр бид дахин ******* гэртэй болж чадахгүй бөгөөд дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа нь, төрийн явуулж буй бодлого нь нэг ч иргэнийг одоогийн байгаа нөхцөлийг дордуулахгүй байх ёстой гэж үзэж байна. Энэ нь дахин төлөвлөлтийн тухай хууль тогтоомжид заасан миний эрх, эрх ашгийг зөрчиж амьдрах нөхцөлийг минь маш их дордуулж байгаа тул би энэ байгууллагаар дахин төлөвлөлт хийлгэх төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж өөр төсөл хэрэгжүүлэгчийг шинээр сонгон төсөл хэрэгжүүлэгчээр оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У.Ш*******ээс н******* Засаг дарга, “н******* ******* ******* *******” ХК-д тус тус холбогдуулан “Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 болон 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч, гуравдагч этгээд нараас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримтууд тогтоогдов.
3.1. Нэхэмжлэгч У.Ш******* нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрны 10а тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007777 дугаартай ******* ******* өмчлөгчөөр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон ... 150 байшингийн ашиглалтыг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглож шийдвэрлэсний хавсралт 4-т Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хуучнаар ХАА-н хангамжийн ажилчдын 27 айлын сууц, 27 дугаар байр багтжээ.
3.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/23 дугаар захирамжаар сууц өмчлөгчдөөс санал авах ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* ******* барилгын сууц өмчлөгчдөөс санал авч, Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байрны 32 айл өрхөөс 29 айл өрх буюу 90.6 хувь нь дэмжсэн байна.
3.3. Улмаар н******* Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамжийн 1 дэх заалтаар ... ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон дараах барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулж шийдвэрлэсний дотор “Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байр” багтжээ.
3.4. “Н******* Орон ******* *******” ХК-иас тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/1417 тоот албан бичигт “home.uda.ub.gov.mn сайтад 2017 оны 06 дугаар сард, gogo.mn сайтад 2021 оны 05 дугаар сарын 17, 2020 оны 09 дүгээр сарын 14, ikon.mn сайтад 2021 оны 05 дугаар сарын 18, 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус нийтэд зарласан байна” гэж дурдсан ба ******* ******* барилгыг дахин төлөвлөн барилгажуулах сонгон шалгаруулалтыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нээж, тус сонгон шалгаруулалтад “Жинст ” ХХК оролцсон талаарх баримтыг нотлох баримтаар ирүүлсэн.
3.5. Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулах ний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтээр “Жинст ” ХХК нь сонгон шалгаруулалтад тэнцээгүй болно. Үнэлгээний хорооны гишүүдийн саналаар сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэж, н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн ******* ******* зориулалттай хавсралтад заасан барилгуудын сууц өмчлөгчидтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, ******* ******* барилгыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлсөн талбайд түрээсийн ******* ******* төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг “Н******* Орон ******* *******” ХК-д” даалган шийдвэрлэсэн.
3.6. Улмаар “Н******* ******* ******* *******” ХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/09 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгуудыг буулгаж шинээр барилгажуулах дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх байршлуудыг 1 дүгээр хавсралтаар, ... төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар баталж, “Н******* Орон ******* *******” ХК-иас Өдрийн сонины 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 083 дугаар нийтлэлд сонгон шалгаруулалтын урилгыг нийтлүүлсэн байна. Уг Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28- ны өдрийн 01 дугаартай хурлаар ... төсөл хэрэгжүүлэгчээр “М ” ХХК
ийг шаардлага хангасан материал ирүүлсэн ажлын хэсгийн гишүүдийн оло үзсэн тул төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах болон бусад холбогдох шийдвэрийг гаргуулахаар шийдвэрлэж, н******* Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07- ны өдрийн А/800 дугаар захирамжаар “М ” ХХК-ийг төсөл
хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон байна. 3.7. Үүний дараа Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын 27 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдээс “Н******* ******* ******* *******” ХХК-д хүсэлт гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 435 дугаар албан бичгээр “...хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг, иргэн Г.Т*******аас дээрх асуудлаар н******* Засаг даргад хүсэлт гаргахад н******* Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05- 02/4009 дугаар албан бичгээр “...таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг тус тус өгсөн тул иргэн У.Ш*******, Т.Г, Ж.Б, М.Н, Б.О, Ц.Б нар нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 4. Энэхүү маргааны зүйл нь н******* Засаг дарга нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн ******* ******* зориулалттай барилгыг сууц өмчлөгчтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, ******* ******* барилгыг буулган газар чөлөөлж, чөлөөлсөн талбайд түрээсийн ******* ******* төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг “Н******* ******* ******* *******” ХК-д даалгасан шийдвэр, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, уг хурлын шийдвэрийг баталгаажуулж, төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон н******* Засаг даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянахаар байх бөгөөд уг шийдвэрүүдийн с нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхтэй холбоотой байна.
4.1. Нэхэмжлэгч У.Ш*******ээс н******* Засаг даргад холбогдуулан гаргасан “н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.2. Нэхэмжлэгчээс “... Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журмын “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах үед төсөлд оролцох санал ирүүлээгүй, сонгон шалгаруулалт 5 буюу түүнээс дээш амжилтгүй болсон тохиолдолд тухайн төслийг аймаг, н******* ******* ******* асуудал хариуцсан байгууллага хариуцан хэрэгжүүлнэ” гэж заасан заалтыг 2021 онд нэмсэн тул уг хугацаанаас хойш 5 буюу түүнээс дээш амжилтгүй сонгон шалгаруулалт болоогүй” гэж, хариуцагчаас “... төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах үед төсөлд оролцох санал ирүүлээгүй эсхүл 5 буюу түүнээс дээш амжилтгүй болсон тохиолдолд аймаг, н******* ******* ******* асуудал хариуцсан байгууллага хариуцахаар заасан. Уг тохиолдолд нээлттэй сонгон шалгуулалт зарлахад төсөлд оролцох санал ирүүлээгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
4.3. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.1.5-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана”, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.15-д “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах үед төсөлд оролцох санал ирүүлээгүй, сонгон шалгаруулалт 5 буюу түүнээс дээш амжилтгүй болсон тохиолдолд тухайн төслийг аймаг, н******* ******* ******* асуудал эрхэлсэн байгууллага хариуцан хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.
4.4. Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзэхэд Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хот суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам заавар, норм, нормативыг батлан мөрдүүлж, хэрэгжүүлэх, Н******* Засаг дарга нь хот, суурин газрын хөгжлийн төлөвлөгөөг үндэслэн төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрх хэмжээтэй байх бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журамд зааснаар төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах үед төсөлд оролцох санал ирүүлээгүй эсхүл төсөлд оролцох санал ирсэн боловч 5 буюу түүнээс дээш удаа амжилтгүй болсон бол төслийг н******* ******* ******* асуудал эрхэлсэн байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр байна.
4.5. Хэрэгт авагдсан Н******* ******* ******* бодлогын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/1417 дугаар “... home.uda.ub.gov.mn сайтад 2017 оны 06 дугаар сард, gogo.mn сайтад 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 14, ikon.mn сайтад 2021 оны 05 дугаар сарын 18, 02 дугаар сарын 24-
ний өдрүүдэд тус тус нийтэд зарласан” гэх албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг дахин төлөвлөн барилгажуулах БЗД-06 багцын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ний хорооны дүгнэлт зэргээс үзэхэд төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгох үйл ажиллагааг удаа дараа нээлттэй зарлахад 2021 онд “Жинст ” ХХК-иас өөр компани санал ирүүлээгүй төдийгүй уг компани нь сонгон шалгаруулалтад тэнцээгүй байна.
4.6. Өөрөөр хэлбэл, gogo.mn сайтад 2021 оны 05 дугаар сарын 17, ikon.mn сайтад 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгосон байршилд төсөлд хэрэгжүүлэгчийг сонгох үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулахад төсөлд оролцох санал ирүүлээгүй байх тул хариуцагч н******* Засаг дарга ... н******* иргэдийг ******* сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн ******* ******* олон талт хэлбэрийг хөгжүүлэх, орлогод нийцсэн ******* сууцыг хөгжүүлэх, шинэ суурьшлын бүсийн ******* ******* төлөвлөлтийг хэрэгжүүлэх, ******* сууцанд хамрагдах болон дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийг цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төрийн болон н******* зүгээс хэрэгжүүлж буй ******* ******* тусгайлсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ******* ******* ашиглалтын өдөр тутмын үйл ажиллагаа, ашиглалтын шаардлага хангахгүй ******* ******* байршилд дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл бүхий “Н******* ******* ******* *******” ХК-д ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн ******* сууц болох Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, дугаар байрны сууц өмчлөгчтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, ******* ******* барилгыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлсөн талбайд түрээсийн ******* ******* төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
5. Нэхэмжлэгч У.Ш*******ээс н******* Засаг дарга, “Н******* ******* ******* *******” ХК-д тус тус холбогдуулан гаргасан “Н******* Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”
нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... сонгон шалгаруулалтад зөвхөн “М ” ХХК-г оролцуулсан … Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-д заасан сонгон шалгаруулалтад тавих тусгай шаардлагыг болон тус хуулийн 19.5 дахь хэсгийн 19.5.1, 19.5.2-д заасан саүүгийн чадавх, түүнийг нотолсон баримт бичиг, хүний нөөц, удирдлага, ажлын туршлагыг хангаагүй байхад ний хороо шийдвэр гаргасан. Тус ний ажлын хэсгийн дүгнэлт нь хууль бус тул уг дүгнэлтийг үндэслэн баталсан н******* Засаг даргын 2023 оны А/800 дугаар шийдвэр нь мөн хууль бус болох үндэслэлтэй” гэж тайлбарласан.
5.2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.1-д “энэ хуулийн 7.1.3, 7.1.4, 8.1.6, 8.1.7-д заасан болон бусад холбогдох дүрэм, журам, заавар, норм, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барина”, 16.5-д “Нийтийн зориулалттай ******* сууцыг буулгах, шинээр барихад Орон ******* тухай хуулийн 151дүгээр зүйлийг баримтална”, 19 дүгээр зүйлийн 19.5-д “Энэ хуулийн 19.3-т заасан санал, төслийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлэн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна”, 19.5.1-д “саүүгийн чадавх, түүнийг нотолсон баримт бичиг”, 19.5.2- д “хүний нөөц, удирдлага, ажлын туршлага”, 19.5.3-д “төсөл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”, 19.5.4-д “сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 19.6-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна”, Орон ******* тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 151.1-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай ******* ******* барилгыг ашиглахыг хориглоно”, 151.7-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай ******* ******* *******д шинээр нийтийн зориулалттай ******* ******* барилга барих газар төрийн мэдэлд байна” гэж тус тус заасан.
5.3. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барихтай холбоотой харилцааг зохицуулж, уг харилцаанд хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавихаар, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай ******* сууцыг ашиглахыг хориглосон. Мөн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг тусгасан байна.
5.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Н******* ******* ******* *******” ХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгуудыг буулгаж, шинээр барилгажуулах дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх байршил болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус тус баталсан байна. Уг байршилд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байр багтсан төдийгүй уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Н******* ******* ******* *******” ХК-ийн барилга байгууламж, захиалагчийн хяналтын хэлтсийн дарга, инженер, ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* ******* төлөөлөлүүд, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай ******* ******* тухайн байршил дахь хорооны төлөөлөлийг оролцуулахаар баталжээ.
5.5. Улмаар Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05- ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ******* ******* барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3.1-д “Аймаг, н******* барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16.2-т заасан шийдвэрийг хүлээн авмагц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдөд мэдэгдэж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 14 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу “Н******* Орон ******* *******” ХК
иас Өдрийн сонины 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 083 дугаар нийтлэлд сонгон шалгаруулалтын урилгыг нийтлүүлсэн байна.
5.6. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хуралд ажлын хэсгийн дарга З.Э-Оргил, инженер П.Мөтуяа, хорооны Засаг дарга Х.А, оршин суугч Т.Х, оршин суугч Н.Д нар оролцож төсөл хэрэгжүүлэгчээр “М ” ХХК-ийг шаардлага хангасан материал ирүүлсэн гэж ажлын хэсгийн оло үзсэн тул төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах болон бусад холбогдох шийдвэрийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
5.7. Учир нь уг төслийг хэрэгжүүлэх саналыг зөвхөн “М ” ХХК ирүүлсэн байх төдийгүй ажлын хэсгийн гишүүд нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэн баримтжуулж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах гээ саүүгийн чадавх, шаардагдах саүүжүүлэлтийг бүрдүүлэх чадавх, зураг төслийн ажлын туршлага, оролцох санал гаргагчийн бүтэц, зохион байгуулалт, техник хэрэгсэл, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, оршин суугчдыг түр байршуулах төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэгт тус бүрт онооны системээр өгч ажлын хэсгийн нийлбэр онооны дундаж буюу 78.6 хувийн саналаар дэмжигдсэн байх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй.
5.8. Тодруулбал, хэрэгт авагдсан аж, ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөий танилцуулга, 2021, 2022 оны саүүгийн тайлан аудитын дүгнэлт, татвар нийгмийн даатгал, тодорхойлолтууд, түншлэлийн гэрээ, оршин суугчдын төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө, саүүгийн эх үүсвэр зэрэг бусад баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “М ” ХХК нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх төдийгүй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасантай нийцжээ.
5.9. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/23 дугаар захирамжаар сууц өмчлөгчдөөс санал авах ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* ******* барилгын сууц өмчлөгчдөөс санал авч, Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байрны 32 айл өрхөөс 29 айл өрх буюу 90.6 хувь нь дэмжсэн байх тул нэхэмжлэгч талын “... Хот, суурин дахин хөгжүүлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд төсөл хэрэгжүүлэгч нь төслөө иргэдэд танилцуулаад 80 хувиас дээш дэмжлэгийг авсны дараа батламж олгох зохицуулалттай” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
5.10. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.4-д “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах”, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар баталсан журмын 4.8-д “Аймаг, н******* Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно”, 4.14-д “Төсөл хэрэгжүүлэгч нь аймаг, н******* Засаг даргаас олгогдсон төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй” гэж тус тус заасны дагуу Н******* Засаг даргаас өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд “Н******* ******* ******* *******” ХХК-ийн ний ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Хөдөө аж ахуйн хангамжийн ажилтны 27 дугаар ******* ******* байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “М ” ХХК-г батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон байх тул маргаан бүхий Н******* Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
5.11. Түүнчлэн, маргаан бүхий Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 болон 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамжууд, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28- ны өдрийн дүгнэлт нь Хот, суурин газрыг хөгжүүлэх тухай хуульд зааснаар иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгах шинээр барих зорилго агуулсан шийдвэр байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн гэж үзэхээргүй байна.
5.12. Мөн Орон ******* тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай ******* ******* барилгыг ашиглахыг хориглоно”, 151.7-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай ******* ******* *******д шинээр нийтийн зориулалттай ******* ******* барилга барих газар төрийн мэдэлд байна” гэж заасан байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын “... тухайн нийтийн зориулалттай ******* сууцанд хүмүүс амьдарч байсан. Хууль бусаар газрыг авсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
5.13. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг” гээд 22.1.11-д “хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна”, 26.4.1- д “төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хяналтын хороонд дээрх шийдвэрүүд гарсны дараах төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй. 6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 9874 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрны 1, 6, 10, 11, 14 тоот үл хөдлөх эд хөрөнгийн г хийж, зах зээлийн үнийг тодорхойлохоор шинжээч томилсон байх бөгөөд шинжээч томилсон ажлын хөлс 1.100.000 төгрөг гэх баримтыг “А ” ХХК тус шүүхэд ирүүлсэн байх тул Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д “газар, үл хөдлөх эд хөрөнгөө үнэлэх, үнэлүүлэх”, 23 дугаар зүйлийн 23.1.1-д “газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй хамтран хөндлөнгийн эрх бүхий этгээдээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн г хийлгэх”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу шинжээчийн ажлын хөлс 1.100.000 төгрөгийг гуравдагч этгээд “М ” ХХК-иас гаргуулж, шинжээчийн дүгнэлт гаргасан “А эстимэйт ” ХХК-д олгож шийдвэрлэв. 6.1. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс Н******* Засаг дарга, “Н******* ******* ******* *******” ХК-д тус тус холбогдуулан гаргасан “Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 болон 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1- д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хот, суурин дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.5, 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д заасныг тус тус баримтлан У.Ш*******ээс Н******* Засаг дарга, “Н******* ******* ******* *******” ХК-д тус тус холбогдуулан гаргасан “Н******* Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 болон 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/800 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д зааснаар гуравдагч этгээд “М ” ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/-н төгрөгийг гаргуулж, “А эстимэйт ” ХХК /РД:5370213/-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА