| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00803/И |
| Дугаар | 320/ШШ2025/00779 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 320/ШШ2025/00779
| 2025 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 320/ШШ2025/00779 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* давхарт байрлах, Т.К
хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** сумын ********** оршин суух, Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: **** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 512,122.26 төгрөг, зээлийн хүү 89,841.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,465.18 төгрөг, 2087277 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 464,090.15 төгрөг, зээлийн хүү 91,502.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,852.40 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 1,173,873.95 (нэг сая нэг зуун далан гурван мянга найман зуун далан гурван төгрөг ерэн таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00803/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр **** тоот Цахим зээлийн гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2087277 тоот Цахим зээлийн гэрээ тус тус байгуулсан. **** тоот Цахим зээлийн гэрээ 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 2087277 тоот Цахим зээлийн гэрээ 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон. **** тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээлд 885,877.74 төгрөг, хүүд 228,581.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,035.94 төгрөг, нийт 2,381,105.12 төгрөг, 2087277 тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээлд 1,115,768.93 төгрөг, хүүд 122,783.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 557.21 төгрөг буцаан төлсөн. **** тоот Цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс, 2087277 тоот Цахим зээлийн гэрээний үүрэг 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс тус тус зөрчигдөж эхэлсэн.
Хариуцагч Б.М нь Т.К -тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1.2024-04-07-ны өдөр **** тоот гэрээний дагуу Galaxy A55 128GВ маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,398,000.0 төгрөгийн зээлээр 12 сарын хугацаатай авсан.
2. 2024-12-22-ны өдөр 2087277 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 1,173,873.95 төгрөгийг хариуцагч Б.М гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А тус шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн барагдуулсан тул Токи ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь Б.М холбогдуулан **** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 512,122.26 төгрөг, зээлийн хүү 89,841.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,465.18 төгрөг, 2087277 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 464,090.15 төгрөг, зээлийн хүү 91,502.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,852.40 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 1,173,873.95 (нэг сая нэг зуун далан гурван мянга найман зуун далан гурван төгрөг ерэн таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,173,873.95 (нэг сая нэг зуун далан гурван мянга найман зуун далан гурван төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. (хх-ийн 38 дугаар тал)
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,723 (гучин хоёр мянга долоон зуун хорин гурав) төгрөгийн тал хувь болох 16,361.50 (арван зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,361.50 (арван зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Мгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,361.50 (арван зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Токи ББСБ ХХК (6365744)-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.М нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мд холбогдох, **** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 512,122.26 төгрөг, зээлийн хүү 89,841.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,465.18 төгрөг, 2087277 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 464,090.15 төгрөг, зээлийн хүү 91,502.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,852.40 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 1,173,873.95 (нэг сая нэг зуун далан гурван мянга найман зуун далан гурван төгрөг ерэн таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,173,873.95 (нэг сая нэг зуун далан гурван мянга найман зуун далан гурван төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийг Токи ББСБ ХХК-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,723 (гучин хоёр мянга долоон зуун хорин гурав) төгрөгийн тал хувь болох 16,361.50 (арван зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,361.50 (арван зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М-гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,361.50 (арван зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Токи ББСБ ХХК (6365744)-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ