| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/05183/И |
| Дугаар | 191/ШШ2025/03430 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/03430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Б******* дүүргийн *** гудамж-1 хаягт байрлах М******* ******* ХХК/регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Хариуцагчаас 49,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчээс 47,284,980 төгрөг гаргуулах, 24,900,000 төгрөгийн НӨАТ-ын баримт шивж өгөхийг даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Ч.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* ХХК болон М******* ******* ХХК-ийн хооронд М улсын (1153028-v) үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн нэг удаагийн бээлий эмнэлгийн хэрэгслийг худалдаж-худалдан авах гэрээ хийсэн. Гэрээгээр ******* ХХК нь 1180 хос нэг удаагийн бээлийг нэг бүрийн үнэ 550 төгрөгөөр тооцон М******* ******* ХХК-д худалдан борлуулсан. Гэрээний нийт үнийн дүн болох 649,000,000 төгрөгөөс 600,000,000 төгрөгийн төлбөр барагдуулсан. Үлдэгдэл 49,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү.
Хамтран ажиллах гэрээгээр 2020 оны 11 сарын 12-ны өдөр үргэлжлүүлэхдээ гэрээний 2.1-т зааснаар дээд тал нь 400 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэж үзнэ гээд гэрээний 3.1.1-ийг үндэслээд 1,180,000 хос бээлийг үнийг 550 төгрөгөөр тооцон А талд худалдан борлуулна гээд 649,000,000 төгрөг байна гэж тохиролцсон. 49 сая төгрөг дээр бид нар тодорхой хэмжээний ажлын зардал гарсан, төлөхгүй гэж маргаан үүссэн. Талуудын хооронд байгуулсан 11 сарын 12-ны өдрийн гэрээний хавсралт дээр Засгийн газрын 133 дугаар тогтоолоор гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн байна. Ковидын цар тахлын үед чөлөөлөгдсөн. Өнөөдөр 49 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа, энийг төлөх үүргээс чөлөөлөөгүй, тийм учраас энэ төлбөрийг төлөөсэй гэж нэхэмжлэлээ гаргасан. Гэрээний 2.1-т М улсын Б гэдэг үйлдвэртэй хамтран бээлий оруулж ирсэн байсан. Энэ бээлийг хариуцагч талаас Э м яамнаас зарласан тендерт ялсан байна гээд 2020 оны 11 сарын 11-ний өдрийн гэрээгээр тендерийн эрхийг бүрэн хангасан, энийгээ тооцоод 400 сая төгрөг төлөх байсан. Энэ мөнгийг 11 сарын 12-ны өдрийн гэрээний төлбөр гэж тооцсон. Тийм учраас 49 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 16-нд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжпэлийн шаардлага тодруул гэсэн захирамж гарсны дагуу дараах байдлаар тодорхой болгож байна.
Талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 11-нд Худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч М******* ******* ХХК нь 800,000 хос нэг удаагийн бээлийг нэг бүрийг нь 500 төгрөгөөр нийт 400,000,000 төгрөгөөр тохирсон төлбөрийг 5 хоногт багтаан хариуцагч тал төлөхөөр гэрээ байгуулсан.
Гэтэл хариуцагч нь бид ЭМЯ тендерт ялсан байгаа нэмж нэг удаагийн бээлий хэрэгтэй байна. Танай түнш М улсын В* компаниас нэмж нэг удаагийн бээлийг авах гэрээг манай нэрээр гэрээ хийх санал тавьж бид зөвшөөрсөн.
Энэ тохиролцооны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-нд Худалдаанд хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Гэрээний зорилго нь нэг удаагийн бээлийг хариуцагч М ******* ХХК нь нэрээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн дамжуулан захиалж хамтарсан худалдан авалт хийх түүнтэй холбоотой төлбөрийг хавсралтад заасан хувь хэмжээгээр төлөх гэж тохирсон ба нэхэмжпэгч ******* ХХК төлөх төлбөр 400 сая төгрөг болсон бөгөөд энэ төлбөрийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч М******* ******* ХХК-ийн төлөх төлбөр болох 400 сая төгрөгийг төлсөнд тооцох тохиролцоог хийсэн. Энэ гэрээний дагуу 649.000.000 төгрөг манайд төлөх ёстой байхад 600 сая төгрөг төлөөд үлдэх төлбөр болох 49 сая төгрөг төлөөгүй болно.Яагаад 49 сая төгрөг төлөхгүй байгаа үндэслэлээ М******* ХХК нь бид тендерт ялахын тулд авлига ЭМЯ яамны хүмүүст өгсөн, чи бизнес хийдэг хүн тул үүнийг ойлгох ёстой гэсэн. Энэ гэрээг байгуулахаас өмнө хариуцагч М******* ******* ХХК бид ЭМЯ тендерт ялсан гэж байсан тул үндэслэлгүйгээр төлбөрөө төлөхгүй манай компанийг хохироож байгаа болно.
Нэхэмжпэлийн шаардлага: Иргэний хууийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар 2020 оны 11 дугаар сарын 12-ний өдрийн талуудын хооронд байгуулсан гэх худалдах худалдан авах гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах
Нэхэмжлэлийн үндэслэл: энэ гэрээ нь бодит утгаараа манай компанийн түнш болох Манайз улсын компаниас хариуцагч нэг удаагийн бээлий авах зорилгоор байгуулсан бөгөөд гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 заалтууд нь биелэгдэх боломжгүй дүр үзүүлсэн заалтууд болно.
Иймд 2020 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн талуудын хооронд байгуулсан гэх худалдах худалдан авах гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэгчийн төлөх ёстой байсан Захиалгын төлбөрийг зөрүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах тухайд:
Талууд 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ- ний дагуу 800,000 ширхэг 2 хос нэг удаагийн бээлийг нэг бүр нь 500 төгрөгөөр тооцон нийт 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгөөр худалдаж авахаар тохирсон.
Мөн 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний дагуу 2,360 хайрцаг буюу 1,180,000 /нэг сая нэг зуун наян м/ хос нэг удаагийн бээлийг нэг бүрийг 550 /таван зуун тавь/ төгрөгөөр тооцон нийт 649,000,000 /зургаан зуун дөчин есөн сая/ төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ингээд нийт 1,049,000,000 /нэг тэрбум дөчин есөн сая/төгрөгөөр (1153028-V) үйлдвэрлэгчийн үйлдвэрлэдэг нэг удаагийн бээлийг ******* ХХК-иас худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг.
Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 1.1.1, 1.2.1 дэх хэсгүүдэд зааснаар Нэхэмжлэгч ******* ХХК нь 2,360 хайрцаг буюу 1,180,000 /нэг сая нэг зуун наян м/ хос нэг удаагийн бээлийг 140,420 ам доллар буюу 408,805,680 төгрөгөөр үйлдвэрлэгчээс худалдан авч, Хариуцагчид нэг бүрийг 550 /таван зуун тавь/ төгрөгөөр тооцон нийт 649,000,000 /зургаан зуун дөчин есөн сая/ төгрөгөөр худалдахаар тохирсон.
Нэхэмжлэгч нь өөрийн захиалсан бээлийний төлбөрийг үйлдвэрлэгчид төлөх боломжгүй байгаа тухай манайд мэдэгдэж бид Нэхэмжлэгчийн төлөх байсан 140,420 ам доллар буюу 408,805,680 төгрөг болон өөрсдийн захиалсан бээлийний төлбөр 520,625 ам доллар буюу 1,508,123,340 төгрөг нийт 661,045 ам доллар буюу 1,914,490,560 төгрөгийг дангаар хариуцан үйлдвэрлэгч рүү төлсөн энэ нь төлбөрийн баримтаар нотлогдоно.
Иймд одоогийн байдлаар бид Нэхэмжлэгчид 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 400,000,000 төгрөг, 2020 оны 11- р сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний дагуу Нэхэмжлэгчийн хамтарсан захиалгын дагуу төлөх ёстой байсан 140,420 ам доллар буюу 408,805,680 төгрөгийг Үйлдвэрлэгчрүү, Нэхэмжлэгчрүү 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг нийт 1,008,805,680 /нэг тэрбум найман сая найман зуун таван м зургаан зуун ная/ төгрөгийг төлсөн байна.
Иймд Нэхэмжлэгчид төлөх нийт төлбөр болох 1,049,000,000 /нэг тэрбум дөчин есөн сая/ төгрөгөөс 1,008,805,680 /нэг тэрбум найман сая найман зуун таван м зургаан зуун ная/ төгрөгийг төлсөн буюу үлдэгдэл 40,194,320 /дөчин сая нэг зуун ерэн дөрвөн м гурван зуун хорь/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой.
Гэтэл нэхэмжлэгч нь 49,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тухай нэхэмжлэлдээ дурьдсан байгаа тул зөрүү 8,805,680 /найман сая найман зуун таван м зургаан зуун наян/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Нэхэмжлэгчийн төлөх байсан Гааль, НӨАТ, тээвэрлэлтийн зардал болон бусад бодит зардлыг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах тухайд:
Нэхэмжлэгч 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 1.2.1.2 дугаар зүйлийн дагуу гадаад захиалгатай холбоотой гааль, НӨАТ, тээвэрлэлтийн зардал болон бусад бодит зардлын 21,3 хувийг хариуцан төлөхөөр тохирсон.
Үүний дагуу Нэхэмжлэгчийн захиалсан 2,360 хайрцаг буюу 1,180,000 /нэг сая нэг зуун наян м/ хос нэг удаагийн бээлийний гадаад тээвэрт 8,443,916 /найман сая дөрвөн зуун дөчин гурван м есэн зуун арван зургаа/ төгрөг, Дотоод зардалд 435,448.68 /дөрвөн зуун гучин таван м дөрвөн зуун дөчин найм зууны жаран найм/ төгрөг, ачилтын хөлсөнд 170,400 төгрөг нийт 9,049,765.08 /есөн сая дөчин есөн м долоон зуун жаран тав зууны найм/ төгрөгийг Хариуцагч нь Нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн.
Иймд Хариуцагч нь гадаад захиалгатай холбоотой гааль, НӨАТ, тээвэрлэлтийн зардал болон бусад зардалд төлсөн төлбөр болох 9,049,765.08 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна.
Мөн Нэхэмжлэгч нь 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.2.2 болон 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 1.3.2 дахь зүйлд тус тус заасны дагуу 1,049,000,000 /нэг тэрбум дөчин есөн сая/ төгрөгт НӨАТ-ын баримтыг шивж өгөх үүрэгтэй хэдий ч өнөөдрийн байдлаар 800,000,000 /найман зуун сая/ төгрөгт НӨАТ-ын баримтыг шивсэн бөгөөд үлдэгдэл 249,000,000 /хоёр зуун дөчин есөн сая/ төгрөг НӨАТ-ын баримтыг шивээгүйг дурьдах нь зүйтэй.
3. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн бээлий нь чанарын доголдолтой байсантай холбоотой Хариуцагчид учирсан хохирлыг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах тухайд:
Хариуцагч нь Нэхэмжлэгчээс худалдан авсан бээлийг Э м яамны тендерт нийлүүлэх үүрэгтэй байсан бөгөөд Нэхэмжлэгч нь 2020 оны 11-р сарын 12- ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 3.1.1, 3.1.2, 3.1.3, 4.2.1, 4.2.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу бараа нь чанарын шаардлага хангасан, барааны хадгалалтын хугацаа нь нийлүүлсэн өдрөөс хойш хамгийн багадаа 1 жил байх чанарын шаардлагыг хангасан барааг нийлүүлэх үүрэгтэй байхаар заасан.
Гэвч М газраас Э м яаманд нийлүүлсэн бээлийнүүдийг чанарын шаардлага хангахгүй байгаа тухай мэдэгдлийг манайд исэн. Үүний дагуу Э м яам нь 781,000 /долоон зуун наян нэгэн м/ ширхэг бээлий буюу нийт 429,550,000 /дөрвөн зуун хорин есөн сая таван зуун тавин м/ төгрөгийн бээлийг шаардлага хангахгүй гэж үзэн одоог хүртэл агуулахад хадгалагдаж байна.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 306 дугаар бүхий Нийслэлийн С******* дүүргийн Э м Төвөөс исэн гомдлын дагуу Э м яамны санхүүжилтаар 33,000 /гучин гурван м/ хос нэг удаагийн үзлэгийн бээлий нь чанарын шаардлага хангахгүй шарласан, мөөгөнцөртсөн гэсэн шалтгаанаар эмнэлэгийн тусламж үйлчилгээнд ашиглах боломжгүй гэж үзэн яаралтай шийдвэрлэж өгөхийг бидэнд мэдэгдсэн.
Үүний дагуу Хариуцагч нь бээлийг нэхэмжлэгчээс сольж өгөхийг шаардсан боловч Нэхэмжлэгч шаардлагыг биелүүлээгүй тул хариуцагч нь буцаан татаж авч, өөр үйлдвэрлэгчийн бээлийг нийлүүлсэн.
Энэхүү буцаасан 33,000 хос нэг удаагийн бээлийг нэг бүрийг 550 төгрөгөөр тооцон 18,150,000 /арван найман сая нэг зуун тавин м/ төгрөгийн хохирол бидэнд учирсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 18,150,000 /арван найман сая нэг зуун тавин м/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн бээлий нь хугацаандаа орж ирээгүйгээс Хариуцагчид учирсан хохирлыг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах тухайд:
2020 оны 11 -р сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 4.2.1, 1.2.1.3 дахь хэсэгт заасны дагуу Нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн захиалсан бээлий бус манай захиалсан бээлийг хамтад нь үйлдвэрлэгчээс хуваарийн дагуу оруулж ирэх дээр хяналт тавьж ажиллах үүргийг гэрээгээр хүлээсэн.
Хавсралт № 1 -д зааснаар Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захиалсан 1,180,000 хос нэг удаагийн бээлийг 2020.11.20-2020.12.20 хооронд, М******* ХХК-ийн захиалсан 4,375,000 хос нэг удаагийн бээлийг 2020.12.20-2021.01,20-ны өдрийн дотор тус тус нийлүүлэхээр харилцан тохиролцсон.
Гэтэл 2020.11.20-2020.12.20 хооронд орж ирэ> бээлий нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу 24 хоног хугацаа хоцорсон, 2020.12.20-2021.01,20-ны орж ирэх бээлий нь 2021 оны 03 дугаар сарын 01 -ний өдөр буюу 40 хоног хугацаа хэтэрч орж ирсэн.
Бид уг бээлийний төлбөрийг төлөхийн тулд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр банкнаас 2,000,000,000 /хоёр тэрбум/ төгрөгийн шугамын зээлийг 1 жилийн 17,65 хувийн хүүтэйгээр зээлсэн. Бид уг зээлийг Э м яаманд хугацаандаа бээлийгээ нийлүүлж байж санхүүжилтээ авч төлөх ёстой байсан.
Гэтэл Нэхэмжлэгч нь хугацаандаа барааг оруулж ирэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалаад бид 64 хоногийн хүү буюу 20,085,216 /хорин сая наян таван м хоёр зуун арван зургаа/ төгрөгийг банканд илүү төлсөн.
Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 5.1 дэх хэсэгт заасны дагуу Нэхэмжлэгч нь хуваарийн дагуу бараа бүтээгдэхүүнийг оруулж иэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан энэхүү хохирол нь Хариуцагчид учирсан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 20,085,216 /хорин сая наян таван м хоёр зуун арван зургаа/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дээрхээс дүгнэвэл Хариуцагч нь 49,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас дараах төлбөрүүдийг хасуулах саналтай байна. Тодруулвал:
1. Хариуцагч нь нийт 1,008,805,680 /нэг тэрбум найман сая найман зуун таван м зургаан зуун ная/ төгрөгийг Нэхэмжлэгчид төлсөн тул 8,805,680 /найман сая найман зуун таван м зургаан зуун наян/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах;
2. Нэхэмжлэгчийн төлөх байсан Гадаад захиалгатай холбоотой гааль, НӨАТ, тээвэрлэлтийн зардал болон бусад зардал болох 9,049,765.08 /есөн сая дөчин есөн м долоон зуун жаран тав зууны найм/ төгрөгийг Хариуцагч нь өмнөөс нь төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах;
3. Хариуцагчид чанарын доголдлоос учирсан хохирол болох 18,150,000 /арван найман сая нэг зуун тавин м/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах;
4. Нэхэмжлэгч нь хугацаандаа барааг оруулж ирэх үүргээ биелүүлээгүйгээс Хариуцагчид учирсан хохирол болох 20,085,216 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах.
Иймд хариуцагч нь 56,090,661 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 49,000,000 төгөгөөс хасуулан зөрүү төлбөрийг нэхэжлэхгүйгээр эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 800 ширхэг 400 сая төгрөгийн бээлийг ******* ХХК-д худалдсан, төлбөрийг нь төлсөн. Тэгэхээр энэ гэрээний харилцаа 100 хувь биелсэн. 2 дахь гэрээгээр 2360 хайрцаг, 1,180,000 хос бээлийг ******* ХХК нь үйлдвэрлэгчээс худалдаж аваад манайд зарахаар тохирсон харилцаа гэсэн үг. Энэ хоёр гэрээгээр 1,049,000,000 төгрөгийн худалдан худалдан авах гэрээний харилцаанд орсон. 2 дахь гэрээний хувьд хоёулаа маргаж байгаа. Бид нар 49 сая төгрөгийн зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 1.1.1, 1.2.1 дээр энэ зээлийг 408,805,680 төгрөгөөр үйлдвэрлэгч рүү мөнгийг нь төлөөд бид нарт 649 сая төгрөгөөр худалдахаар тохирсон. Манайд зарах бээлийний мөнгийг нь төлөөч гэж манай зүгээс шаардсан. Гэтэл ******* ХХК нь танайх манайд 649 сая төгрөг өгөх учраас тэр үйлдвэрлэгч рүү бид нарын өмнөөс төлөөд төлөх төлбөрөөс нь суутгачих гэсэн хүсэлтийн дагуу бид нар 480 сая төгрөгийг үйлдвэрлэгч рүү шилжүүлсэн. Бид нар төлчихсөн учраас 40,194,320 төгрөг үлдэж байгаа, 49 сая төгрөг биш. Бид нар үйлдвэрлэгч рүү өмнөөс нь төлбөр төлсөн учраас 8,805,680 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэгч нь өөрсдийнхөө төлөх ёстой байсан байр нөөц, тээвэрлэлтийн зардал, барааны 21.4 хувийн төлбөрийг төлнө гээд гэрээний хавсралтаар, гэрээ дээр ч гэсэн оруулсан байгаа. Үүний төлбөр нь 9 сая төгрөг болсон. ******* ХХК нь 8,327,840 төгрөгийг хариуцна гээд хавсралт дээрээ тохирсон. Тэгэхээр үүний төлбөрийн үлдэгдэл буюу 721,925.8 төгрөгийг бид нар байр, дотоод зардалд нэхэмжлэгч компанийн өмнөөс илүү төлсөн гэсэн үг. Тэгэхээр энэ мөнгийг бас нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэгч нь худалдааны хамтран ажиллах гэрээний олон заалтуудаар өөрсдийнхөө бид нарт худалдаж байгаа барааныхаа чанар, бүрэн бүтэн бараа нийлүүлэх үүрэг хүлээсэн. Хэрвээ манайд хохирол учирвал манай хохирлыг барагдуулна гэж гэрээ дээр тусгасан. Гэтэл тэр үйлдвэрлэгчийн манайд нийлүүлсэн нийт бүтээгдэхүүнд 429,550,000 төгрөгийн хохирол бид нарт учирсан. Э м яамнаас тендерт шалгараад тэр барааг нийлүүлсэн. Хавсралтаас харахад нэхэмжлэгч нь S размерын бээлийг бид нарт худалдаж байгаа. Гэтэл С******* дүүргийн эмнэлгээс тэр бээлийнүүд мөөгөнцөртсөн, шарласан байна, сольж өг гэдэг шаардлага хүргүүлсэн. Үүнийх нь дагуу бид нар 33,000 хос бээлийг 550 төгрөгөөр бодож 18,150,000 төгрөгийн хохирол бид нарт учирсан. ******* ХХК-ийн манайд худалдсан S размерын серийн дугаартай 33,000 бээлий чанарын шаардлага хангаагүй гэдэг үүднээс бид нарт хохирол учирсан. Бид нар ******* ХХК-д энэ талаар мэдэгдэхэд бид нар хариуцахгүй, та нар үйлдвэрлэгч рүү ханд гэдэг шаардлага тавьсан. Үүний дагуу бид нарт С******* дүүргийн эмнэлэгт бээлий нийлүүлсэн. Тэгэхээр бид нарт энэ хохирол учирсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэгч нь бээлийг хугацаандаа оруулж ирэх үүрэгтэй байсан. Яагаад гэхээр тендерт хугацаандаа нийлүүлэгдэж байж санхүүжилт хугацаандаа орж ирдэг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрсдийнхөө төлөх ёстой төлбөрийг төлж чадахгүй нь гэсэн учраас бид нар 2020 оны 11 сарын 12-ны өдөр банкнаас 2 тэрбум төгрөгийг зээлж авсан. Гэрээ дээр 2020 оны 12 сарын 20-ны өдрийн дотор бээлий орж ирэх ёстой байсан ч 2021 оны 1 сарын 13-ны өдөр орж ирсэн. Тэгэхээр тэр 24 хоногийн зээлийн хүү гэж бид нарт хохирол учирч байгаа. Энэ зээлийн хүү 4,943,934.05 төгрөг болсон. Хугацаандаа бээлийг оруулж ирсэн бол банканд тийм хүү төлж хохирохгүй байх байсан. Тэгэхээр энэ мөнгийг хасуулах үндэслэлтэй.
Нийт 49 сая төгрөг нэхэмжилснээс үйлдвэрлэгч рүү төлсөн 8,805,680 төгрөг, тээвэрлэлтийн зардлын зөрүү 721,925.08 төгрөг, 18,150,000 төгрөг, зээлийн хүү 4,943,934.05 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. Тэгэхээр нийтдээ 32,621,539.01 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдсэн 16,378,460.9 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд төлөх боломжтой байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 47,284,980 төгрөгийг гаргуулах, үүргээ биелүүлэхийг даалгах тухай.
1. Гааль, тээвэрлэлтийн зардал болон бусад бодит зардлыг нэхэмжлэх тухайд:
Нэхэмжлэгч 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 1.2.1.2 дугаар зүйлийн дагуу гадаад захиалгатай холбоотой гааль, тээвэрлэлтийн зардал болон бусад бодит зардлын 21,3 хувийг хариуцан төлөхөөр тохирсон.
Үүний дагуу Хариуцагчийн захиалсан 2,360 хайрцаг буюу 1,180,000 хос нэг удаагийн бээлийний гадаад тээвэрт 8,443,916 төгрөг, Дотоод зардалд 435,448.68 төгрөг, ачилтын хөлсөнд 170,400 төгрөг нийт 9,049,765.08 төгрөгнйг Нэхэмжлэгч нь Хариуцагчийн өмнөөс төлсөн.
Иймд Хариуцагчийн өмнөөс Нэхэмжлэгчийн гадаад захиалгатай холбоотой гааль, тээвэрлэлтийн зардал болон бусад зардалд төлсөн төлбөр болох 9,049,765 төгрөгийг Хариуцагчиас нэхэмжилж байна.
2. Хариуцагчид НӨАТ-ын баримтыг шивэх үүргийг даалгах тухайд:
Хариуцагч нь Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн хууль болон 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ'"-ний 1.2.2 болон 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 1.3.2 дахь хэсэгт А талд барааг хүлээлгэж өгсөн даруйд НӨАТ шивэх үүрэгтэй гэж заасны дагуу Хариуцагч нь НӨАТ-ын баримтыг Нэхэмжлэгчид шивж өгөх үүрэгтэй.
Хариуцагч нь гэрээний нийт үнийн дүн болох 1,049,000,000 төгрөгт НӨАТ-ын баримтыг шивж өгөх үүрэгтэй хэдий ч өнөөдрийн байдлаар 800,000,000 төгрөгт НӨАТ-ын баримтыг шивсэн байна. Өөрөөр хэлбэл Хариуцагч нь үлдэгдэл 249,000,000 төгрөгийн НӨАТ болох 24,900,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шивж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Нэхэмжлэгч нь татварын өрөнд орж, уг дүнгээр татвар төлсөн.
Иймд 24,900,000 төгрөгт НӨАТ-ын баримтыг шивж өгөхийг Хариуцагчид даалгаж өгнө үү.
3. Нийлүүлсэн бээлий нь чанарын доголдолтой байсантай холбоотой учирсан хохирлыг нэхэмжлэх тухайд:
Нэхэмжлэгч нь Хариуцагчиас худалдан авсан бээлийг Э м яамны тендерт нийлүүлэх үүрэгтэй байсан бөгөөд Хариуцагч нь 2020 оны 11-р сарын 12- ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 3.1.1, 3.1.2, 3.1.3. 4.2.1. 4.2.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу бараа нь чанарын шаардлага хангасан, барааны хадгалалтын хугацаа нь нийлүүлсэн өдрөөс хойш хамгийн багадаа 1 жил байх чанарын шаардлагыг хангасан барааг нийлүүлэх үүрэгтэй байхаар заасан.
Гэвч М газраас Э м яаманд нийлүүлсэн бээлийнүүдийг чанарын шаардлага хангахгүй байгаа тухай мэдэгдлийг манайд исэн. Үүний дагуу Э м яам нь 781,000 ширхэг бээлий буюу нийт 429,550,000 төгрөгийн бээлийг шаардлага хангахгүй гэж үзэн одоог хүртэл агуулахад хадгалагдаж байна.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 306 дугаар бүхий Нийслэлийн С******* дүүргийн Э м Төвөөс исэн гомдлын дагуу Э м яамны санхүүжилтаар 33,000 хос нэг удаагийн үзлэгийн бээлий нь чанарын шаардлага хангахгүй шарласан. мөөгөнцөртсөн гэсэн шалтгаанаар эмнэлэгийн тусламж үйлчилгээнд ашиглах боломжгүй гэж үзэн яаралтай шийдвэрлэж өгөхийг бидэнд мэдэгдсэн.
Үүний дагуу нэхэмжлэгч нь бээлийг хариуцагчиас сольж өгөхийг удаа дараа шаардсан боловч Хариуцагч үүргээ биелүүлээгүй. Иймд Нэхэмжлэгч нь доголдолгой бээлийнүүдийг буцаан татан авч, өөр бээлийгээр сольж өгсөн.
Энэхүү буцаасан 33,000 хос нэг удаагийн бээлийг нэг бүрийг 550 төгрөгөөр тооцон Хариуцагчиас худалдан авсан тул 18,150,000 /арван найман сая нэг зуун тавин м/ төгрөгийн хохирол бидэнд учирсан. Иймд Хариуцагчиас 18,150,000 төгрөгийг нэхэмжилж байна.
4. Нийлүүлсэн бээлий нь хугацаандаа орж ирээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжлэх тухайд:
2020 оны 11 -р сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 4.2.1, 1.2.1.3. 5.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Хариуцагч нь Хавсралт №1-т хуваарийн дагуу захиалсан барааг хугацаанд нь оруулж ирэх үүрэгтэй.
Дээрх гэрээний Хавсралт №1-д зааснаар 1,180,000 хос нэг удаагийн бээлийг 2020.11.20-2020.12.20 хооронд, 4,375,000 хос нэг удаагийн бээлийг 2020.12.20-2021.01.20-ны өдрийн дотор тус тус оруулж ирэх байсан.
Гэтэл 2020.11.20-2020.12.20 хооронд орж ирэх бээлий нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу 24 хоног хугацаа хоцорсон, 2020.12.20-202 1.01,20-ны орж ирэх бээлий нь 2021 оны 03 дугаар сарын 01 -ний өдөр буюу 40 хоног хугацаа хэтэрч орж ирсэн.
Бид уг барааны төлбөрийг төлөхийн тулд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр банкнаас 2,000,000,000 /хоёр тэрбум/ төгрөгийн шугамын зээлийг 1 жилийн 17,65 хувийн хүүтэйгээр зээлсэн. Бид уг зээлийг Э м яаманд хугацаандаа бээлийгээ нийлүүлж байж, санхүүжилтээ авч төлөх ёстой байсан.
Гэтэл Нэхэмжлэгч нь хугацаандаа барааг оруулж ирэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалаад бид 64 хоногийн хүү буюу 20,085,216 /хорин сая наян таван м хоёр зуун арван зургаа/төгрөгийг банканд илүү төлсөн.
Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 5.1 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагч нь хуваарийн дагуу бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан энэхүү хохирол нь Хариуцагчид учирсан гэж үзэж байна.
Иймд Хариуцагчиас 20,085,216 төгрөгийг нэхэмжилж байна.
Дээрхээс дүгнэвэл Нэхэмжлэгч нь Хариуцагчиас дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна. Үүнд:
1. Хариуцагчийн төлөх байсан Гадаад захиалгатай холбоотой гааль, тээвэрлэлтийн зардал болон бусад зардал болох 9,049,765 төгрөг;
2. Барааны чанарын доголдлоос учирсан хохирол болох 18,150,000 төгрөг;
3. Хугацаандаа барааг оруулж ирэх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 20,085,216 төгрөг;
Иймд Нэхэмжлэгч нь Хариуцагчиас нийт 47,284,980 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 24,900,000 төгрөгт НӨАТ-ын баримтыг шивж өгөхийг Хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 23,815,859 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн 24,9 сая төгрөг дээр НӨАТ шивүүлэхийг даалгах шаардлага гаргаж байгаа. Гааль тээвэрлэлтийн зардал, бусад бодит зардал нэхэмжилж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 21,3 хувийг буюу манайд худалдах барааны холбогдон гарах зардлыг ******* ХХК нь хариуцна гэдэг байдлаар гэрээ дээр байгаа. Эд нар хариуцаагүй учраас бид нар төлөх ёстой төлбөрөөс нь суутгаад өмнөөс нь 9,049,765 төгрөгийг төлсөн. Тэгэхээр ******* ХХК-иас 721,925 төгрөгийг нэхэмжилж байгаа. Бодит гарсан зардлаа төлөөч, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэхүүдээр нотлогдож байгаа. Энэ талаар бүх мэйлүүдийг ******* ХХК-иас мэдээлэл аваад явж байсан. Нэг ойлгомжгүй байгаа зүйл нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа буруу ойлгоод яваад байна. 2 гэрээгээр 1,049,000,000 төгрөгийн гэрээ хийсэн.. Тэрний 400 сая төгрөгийг бид нар төлөөд эхний гэрээний харилцаа дууссан. 2 дахь гэрээний харилцаагаар 649 сая төгрөгийн төлбөр төлөх харилцаа үүсээд тэрний 408 сая төгрөгийг бид нар үйлдвэрлэгч рүү шилжүүлээд 241 сая төгрөг шилжүүлэх харилцаа байгаа. Эд нар тэгж ойлгоод 800,000 төгрөгөөр НӨАТ шивсэн. Хэрвээ 649 сая төгрөгийн гэрээ байгуулагдсан бол тэр дүнгээр л НӨАТ шивэх үүрэгтэй. Гэтэл 800 сая төгрөгөөр НӨАТ шивсэн. 2 гэрээний харилцаа явж байгаа гэдгийг мэдээд нягтлан нь 800 сая төгрөг дээр НӨАТ шивсэн. Иймд үлдсэн 249 сая төгрөг дээр НӨАТ шив гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Гэрээгээр ч, хуулиар ч чанарын шаардлага хангасан, доголдолгүй бараа худалдах үүрэгтэй. Гэтэл ямар үндэслэлээр бид нараас 649 сая төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Худалдсан барааныхаа чанарыг хариуцах ёстой гэж тодорхой заасан байна. Тэгэхээр үйлдвэрлэгчээс нэхэмжил гэдэг шаардлага нь үндэслэлгүй. Тэгвэл та нар бид нараас ямар үндэслэлээр 649 сая төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй. Гэрээнд заасан чанарын шаардлага хангасан бараа нийлээгүй бол учирсан хохирлыг ******* ХХК хариуцна гээд заасан. Тэгэхээр ******* ХХК-ийн манайд нийлүүлэх S размерын 33,000 ширхэг бээлий буцаагдсан. С******* дүүргийн э м төв бид нарт шаардлага хүргүүлээд бид нар сольж өгсөн, 18,150,000 төгрөгийн хохирлоо бид нар нэхэмжлэх үндэслэлтэй гэж харж байна. Хамтарсан захиалгын 408 сая төгрөгийг бид нар үйлдвэрлэгч рүү шилжүүлээд бараагаа 550 төгрөгөөр зараад байгаа. Үйлдвэрлэгч рүү 408 сая төгрөгийг ******* ХХК нь шилжүүлэх ёстой байсан ч мөнгөгүй байна, та нар мөнгө өгөх юм чинь тэндээсээ үйлдвэрлэгч рүү бид нарын төлөх ёстой төлбөр 408 сая төгрөг шилжүүлчих гэсэн. ******* ХХК энэ 408 сая төгрөгийг гаргасан байсан бол 2 тэрбум төгрөгийн зээлийг авах шаардлагагүй байсан. Яагаад гэхээр бид нар өөрсдийнхөө төлөх ёстой төлбөр буюу 1,500,000,000 төгрөгийг зээлээд авах байсан. Нэмээд зээл авах шаардлагатай болсон, түүнтэй холбоотой хүү төлж байгаа учраас тэр хохирлыг ******* ХХК хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа. Бид нар энэ гэрээгээр 2020 оны 11 сарын 12-ны өдөр банкнаас 2 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Үүний нэг жилийн хүү 17.65 хувь байсан. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж гэрээ дээр заасан байсан. Бээлий нь 24 хоногоор хугацаа хэтэрч орж ирсэн. Энэ нь гаалийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Тэгэхээр энэ 24 хоногийн хүү 4,943,934 төгрөгийг учирсан хохирол гэж үзээд нэхэмжилж байна. Нийтдээ 23,815,859 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй.
Гааль, тээвэрлэлтийн зардал болон бусад бодит зардалд 9,049,765.08 төгрөг гаргуулах шаардлагыг 8,327,840 төгрөгөөр багасгаж 721,925.08 төгрөг,
Нийлүүлсэн бээлий нь чанарын доголдолтой байсантай холбоотой учирсан хохирол 18,150,000 төгрөг,
Нийлүүлсэн бээлий нь хугацаандаа орж ирээгүйгээс учирсан хохиролд 20,085,216 төгрөг гаргуулах шаардлагыг 15,141,282.95 төгрөгөөр багасгаж, 4,943,934.05 төгрөг, нийт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 23,469,120.9 төгрөгөөр багасгаж, 23,815,859.1 төгрөгийг гаргуулах, 249,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг М******* ******* ХХК-д шивэхийг даалгуулахаар шаардаж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 11 сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний дагуу барааг компаниас захиалах, хүлээж авах, нийлүүлэх тоо хэмжээний талаар гэрээг М******* ******* өөрөө хийж байгаа. ******* ХХК-ийн түнш М улсын Б компаниас бараа худалдаж аваад хадгалах, тээвэрлэх, Э м яаманд өгөх бүх үйл ажиллагаа ******* ХХК-ийн оролцоогүй. 11 сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ дээр тээврийн гэрээний хугацааны тухай заасан. Гэрээний чанарын шаардлагад ямар серийн дугаартай бараа чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдох ёстой. Хэрвээ эмнэлгийн бараа бүтээгдэхүүний чанарын хугацаа дууссан, шаардлага хангахгүй байвал тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр тухайн барааг устгуулдаг. Ийм серийн дугаартай бараа шаардлага хангахгүй байна гэдэг шаардлагыг ******* ХХК-д өгөөгүй. Б ХХК буюу үйлдвэрлэгчийн хүлээх хариуцлага байдаг. Энэ нь мөн олон улсын эрх зүйгээр зохицуулагдсан харилцаа байдаг учраас манайд холбогдуулж гаргаж байгаа 18,150,000 төгрөгийн шаардлага нь үндэслэлгүй. Б ХХК-тай шаардлага хангахгүй байгаа талаар яриа байгаа боловч тухайн бараа бүтээгдэхүүнийг эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэхгүй болохыг тогтоож устгасан үйл баримт байхгүй. Чанарын шаардлагатай холбоотой гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдсөн байгаа тул НӨАТ шивэх тухай ойлголт нь цаад утгаараа гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Бид нар иргэний эрх зүйн маргаан дээр байгаа учраас энэ асуудлыг өнөөдөр хөндөөгүй байна. 49 сая төгрөгийн авлигал өгсөн гэх асуудал шүүх дээр байгаа учраас хөндөөгүй байна. Ийм дураараа тайлбар шүүхэд гаргаж болохгүй. Ачаа тээвэр гацсантай холбоотой Монгол улсын ачаанууд саатсан. Ковидын үед яаралтай арга хэмжээ авсан. Талуудын хүсэл зоригоос үл хамаарна. Боомтын ачааллаа дийлэхгүй байгаа нь Монгол улсын хуулийн этгээдэд хариуцлага тооцох үндэслэл биш. Талуудын хооронд 11 сарын 12-ны өдөр гэрээ хийсэн. 11 сарын 11-ний өдөр ямар зээл авч юунд зарцуулах нь тухайн хуулийн этгээдийн өөрийн дотоод асуудал, тэгэхээр энэ нь үндэслэлгүй. Зээлийн хүүг хохирол гэж тооцуулах асуудал нь гэрээгээр зохицуулсан асуудал биш, нийтэд илэрхий нотлох шаардлагагүй үйл баримт байсан учраас энэ дээр ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2 төрлийн гэрээ байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 11 сарын 12-ны өдрийн гэрээг яриад байна. 2020 оны 11 сарын 12-ны өдрийн гэрээ бол захиалга дээр хамтран ажиллах гэрээ биш худалдаан дээр хамтран ажиллах гэрээ буюу бид нар ******* ХХК-ийн үндсэн харилцагч байсан компаниас хамтарсан захиалга хийгээд тохиролцоод явж байгаа. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа шиг ******* ХХК-д үйлдвэрлэгчийн хувиар хариуцлага тооцоод байгаа асуудал байхгүй. Бид нар гэрээний 1.2-т заасны дагуу нийлүүлэх, наашаа явуулах асуудал дээр хамтарч хариуцлага хүлээнэ гэдгийг тусгасан. Хамтарч хариуцлага хүлээх тохиролцоо хийсний дагуу М******* ******* ХХК-ийн нэр дээр Б ХХК-тай гэрээ байгуулж, захиалга нь орж ирсэн ч энэ компанийн хамтарч захиалж байгаа тэр хэсгийг бид нар худалдаж авч байгаа. Энэ үйл баримтыг шүүх нэмэлт байдлаар харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Хамтран ажиллах гэрээний хүрээнд манайд худалдаад байгаа 649 сая төгрөгийн 1,180,000 ширхэг бээлийний хувьд ******* ХХК нь хариуцагч руу ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа шүү гэдгийг нь давхар ойлгоосой гэж хүсч байна. М******* ******* компанийн нэрээр орж ирсэн бол яагаад манайхаас 649 сая төгрөгийг ******* ХХК нь нэхэмжлээд байгаа вэ гэдэг асуудал яригдана. Бид нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэг бүрчлэн тайлбарласан болохоор давхар яриад яах вэ. Бид нар хамтран ажиллах гэрээний хүрээнд талууд зардлыг хамтран хувь тэнцүүлэн хариуцан төлнө гэж байгаа. Хувь тэнцүүлж төлөх хувь нь 21.3 хувь, 78.7 хувь байна гэдгийг тохирсон. Бид нар та нарын өмнөөс илүү төлсөн зардал ийм байгаа учраас зөрүүг харилцан төлж барагдуулах үүргийг талууд гэрээний 2.1.2-т зааснаар тохиролцоод байгаа учраас үндсэн 49 сая төгрөгийн шаардлагаас илүү төлчхөөд байгаа алдагдалд орж байгаа шаардлагуудыг хасаж байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 16,378,460 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Яагаад зөвшөөрч байгаа вэ гэхээр энэ гэрээтэй холбоотой манай компанид үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүгдийг нь гаргуулъя гэхгүй байгаа. 21.3 хувийг нь та нар хариуцна гэсэн, хариуцахаар хүлээсэн гэрээнийхээ үүргийг гүйцэтгээд өгөөч гэж байгаа. НӨАТ-тай холбоотой асуудал гэмт хэрэг шүү гэж сүрдүүлсэн маягтай асуудлууд яриад байна. Хоёр хуулийн этгээд хоорондоо худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудалд импортоор орж ирсэн гааль, татвар ямар ч хамаа байхгүй. Ашиг, орлого олж байгаа татвар төлөгч нь НӨАТ өгөх үүрэгтэй. 649 сая төгрөгийн барааг зарсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа мөртлөө 400 сая төгрөг дээр НӨАТ төлчхөөд одоо 249 сая төгрөг дээр гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулаад байна гэж байж болохгүй. Бид нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 16,378,460 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Яагаад гэхээр бид нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу 23,815,859 төгрөгийн хохирол үүсчхээд байгаа. ******* ХХК-ийн өмнөөс төлсөн төлбөрүүд байна, үүнтэй холбоотой зээлийн хүү нэхэгдсэн асуудал байна. Хугацааны хувьд нийлүүлэлтийг нь ******* ХХК хариуцна шүү, 12 сарын 20-ны өдөр нийлүүлнэ, үйлдвэрлэл эхэлж байгаа хугацаа нь 11 сарын 20-ны өдөр байна шүү гээд талууд тохиролцчихоод одоо болохоор тохиролцоогүй, дүр үзүүлсэн хэлцэл, У гэдэг хүн энийг орж ирээд хэвлүүлсэн гэж байгаа. У гэдэг хүн нь би, би хэзээ ч ямар нэгэн байдлаар хүмүүст харуулах гэж хийж байгаа, энэ дээр гарын үсэг зур гэж хэлж байгаагүй. Ийм худлаа тайлбар хэлээд байх шаардлага байхгүй. Үнэн зөв тайлбар өгөх ёстой. Гэрээний хүрээнд талууд 2 төрлийн гэрээ хийсэн. Зөвхөн 12-ны өдрийн гэрээтэй холбоотой асуудал биш. Авлигатай холбоотой асуудал дээр тайлбар хэлэхгүй. Яагаад гэвэл бид нар ямар нэгэн байдлаар авлигал, хээл хахуульд холбогдсон асуудал байгаа гэдэг зүйлийг маш олон удаа эднийхээс тавьсан. Энэ шүүх хуралдаан дууссаны дараа бид нар холбогдох журмын дагуу шүүх хуралдааны тэмдэглэл, бүх зүйлийг аваад байгууллагын нэр хүндэд халдсан гэдэг асуудал үүсэх учраас энэ дээр ямар нэгэн байдлаар тайлбар хэлэхгүй явж ирсэн. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Б олгосон 2022.08.09№29/22 итгэмжлэл, Худалдааны хамтран ажиллах гэрээ 2020.11.12, Мын Б компаниас үзлэгийн бээлийн татан авах тооцоо, банкны дансны хуулга, Худалдах-худалдан авах гэрээ 2020.11.11, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-ийн эзэмшдэг дансны хуулга, Зарлагын падаан, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар, 2020.11.11№ INT-21-0083(B), 2020.11.11№ INT-21-0017 Худалдааны гэрээний орчуулга, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Бд олгосон 2023.04.24№23/10 итгэмжлэл, нэхэмжлэлд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг 2020 оны 11 дүгээр сарын 11 гэж цифрийн алдаа гаргасныг залруулсан ******* ХХК-ийн 2023.05.26№23/13 залруулга, дансны хуулга, О.Бд олгосон 2024.05.01№08/24 итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага,
Хариуцагч талаас: Б.Дөлгөөнд олгосрон 2022.08.31№063 итгэмжлэл, М.Бд олгосон 2022.08.31№64 итгэмжлэл, хариу тайлбар, (1153028-v) англи хэл дээр бичигдсэн баримт, М******* ******* ХХК Эм бараа хүлээн авалтын баримт 2021.01.07, 2021.01.13, 2021.02.10, 2021.03.03, Ландбридж ХХК Нэхэмжлэх, Гаалийн хилээр нэвтэх барааны мэдүүлэг, банкны Гадаад гуйвуулгын даалгавар, Каптрон банк М******* ******* ХХК Зээлийн гэрээ 2020.01.14№3096-2020/03, М******* ******* ХХК-ийн эзэмшдэг банк дахь дансны хуулга, С******* дүүргийн Э м төвийн 2021.07.08№306 албан бичиг, бээлийний фото зураг, шаардлага хангахгүй байгаа үйлдвэрийн 21-0124/Z2254 серитай 33,000 бээлийг сольж Top glove SDN BHD үйлдвэрлэгчийн 205126452LLZA серитэй 33,000 бээлийг хүлээлгэн өгсөн тухай Эм бараа хүлээлцсэн акт 2021.07.10, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураажм төлсөн баримт, Ч.Төд олгосон 2022.10.26№075 итгэмжлэл, Б.Дөлгөөнд олгосон 2022.10.26№074 итгэмжлэл, төлбөрийн баримтууд, Гаалийн хилээр нэвтэх барааны мэдүүлэг, 2020.11.11№ INT-21-0017, 2020.11.11№ INT-21-0083(B), борлуулалтын гэрээний орчуулга, өмгөөлөгч Б.У оролцуулах тухай хүсэлт, М.Б, Ч.Т нарт олгосон 2025.02.06№01/005, 2025.02.06№01/004 итгэмжлэлүүд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж тодруулах тухай хүсэлт,
Шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: 2022.11.23-ны өдөр шүүхийн байранд [email protected] и-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, банкны 2023.07.17№56/3079 албан бичиг, дансны хуулга, банкны 2023.07.24№Д891 албан бичиг, банкны 2023.08.09№14/ХХ/03-1644 албан бичиг, Гадаад гуйвуулгын баримт,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М******* ******* ХХК-д холбогдуулан, худалдааны хамтран ажиллах гэрээний үүрэгт төлөх төлбөрийн үлдэгдэл 49,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 11 дугаар сарын 11-ний өдөр талуудын хооронд байгуулсан гэх худалдах худалдан авах гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 16,378,460.9 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх боломжтой, үйлдвэрлэгч рүү төлсөн 8,805,680 төгрөг, тээвэрлэлтийн зардлын зөрүү 721,925.08 төгрөг, 18,150,000 төгрөг, зээлийн хүү 4,943,934.05 төгрөг, нийт 32,621,539.01 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй хэмээн маргасан.
4. Мөн хариуцагч нь нийт 47,284,980 төгрөг гаргуулах, 24,900,000 төгрөгийн төлбөрийн НӨАТ-ын баримтыг шивж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн 47,284,980 төгрөгийн шаардлагыг 23,469,120.9 төгрөгөөр багасгаж, 23,815,859.1 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, 249,000,000 төгрөгийн НӨАТ-ын төлбөрийн баримт олгохыг нэхэмжлэгчид даалгуулахаар шаардаж, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
5. Хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-нээс үзэхэд, худалдах авагч М******* ******* ХХК -д худалдагч тал ******* ХХК нь М улсын үйлдвэрлэгчийн үйлдвэрлэдэг нэг удаагийн бээлий эмнэлгийн хэрэгслийг худалдан авах, хамтран захиалах, импортлох, гадаад захиалгын гэрээ хийхээр тохиролцож, гэрээний Хавсралт№1-д заасны дагуу нэг удаагийн бээлийг М******* ******* ХХК-ийн нэрээр ******* ХХК-иар дамжуулан захиалж, хамтарсан худалдан авалт хийж, төлбөрийг тус хавсралтад заасан хувь хэмжээгээр тооцож төлөхөөр тохиролцжээ.
6. Дээрх гэрээний 1.3.1-д Б тал нь хамтарсан захиалгын үндсэн дээр худалдан авсан 2,360 хайрцаг буюу 1,180,000 ширхэг хос нэг удаагийн бээлийг хос нэг бүрийн үнийг 550 төгрөгөөр тооцон А талд худалдан борлуулна, гэрээний 1.3.2-т Гэрээний 1.3.1 дэх хэсэгт заасан бүтээгдэхүүний нийт үнийн дүн 649,000,000 төгрөг байна. Энэ нь НӨАТ орсон үнийн дүн байх ба баримтыг А талд барааг хүлээлгэж өгсөн даруйд шивэх үүрэгтэй., гэрээний 1.3.3-т А тал нь гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан бүтээгдэнийг төлбөрийг А тал нь ЭМЯаманд барааг нийлүүлж, гэрээг дүгнүүлсний дараагаар түүнээс үлдэгдэл төлбөр орж ирсэн даруйд бүрэн төлж барагдуулна гэж тус тус заажээ.
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан байгуулагдсан гэж үзэхээргүй байна.
8. Харин талууд дээр дурдсанаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж заасан үндэслэлээр гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.
9. Тодруулбал, талууд хамтарсан захиалгын үндсэн дээр худалдан авалт хийж М******* ******* ХХК нь 649,000,000 төгрөгийн төлбөрийг ******* ХХК-д төлөхөөр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж заасантай нийцсэн, үүрэг хүлээсэн эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна.
10. Хэрэгт авагдсан /221-223 дугаар тал/ ******* ХХК-ийн эзэмшдэг банк дахь дугаар данснаас үзэхэд, М******* ******* ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөг тус тус төлөгдсөн байх ба нэхэмжлэлийн шаардлага 49,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-нд зааснаар төлөөгүй байна.
11. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 49,000,000 төгрөгөөс 16,378,460.9 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлнө, харин үйлдвэрлэгч рүү төлсөн 8,805,680 төгрөг, тээвэрлэлтийн зардлын зөрүү 721,925.08 төгрөг, 18,150,000 төгрөг, зээлийн хүү 4,943,934.05 төгрөг, нийт 32,621,539.01 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байх боловч үйлдвэрлэгч рүү М******* ******* ХХК шилжүүлэх талаар талууд тохиролцсон зүйлгүй, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 1.2.1.2-т Талууд гадаад захиалгатай холбоотой гааль, НӨАТатвар, тээвэрлэлтийн зардал болон бусад бодит зардлыг нотлох баримтад үндэслэн хувь тэнцүүлэн хариуцан төлнө. М******* ******* ХХК 78.7 хувь, ******* ХХК 21.3 хувь гэж заасан нь гэрээний 1.3, 1.3.2-т заасан гэрээний үнийн дүн 649,000,000 төгрөгөөс хасч тооцох үндэслэл болохгүй.
12. Дээр дурдсан үндэслэлээр, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний үүрэгт 49,000,000 төгрөгийг хариуцагч М******* ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгоно.
13. Нэхэмжлэгч нь Иргэний хууийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар 2020 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн талуудын хооронд байгуулсан гэх худалдах худалдан авах гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 заалтууд хэрэгжих боломжгүй, дүр үзүүлэн хийгдсэн хэмээн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
14. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан үндэслэл тогдоогүй буюу талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн /дугааргүй/ нийт 400,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Худалдах-худалдан авах гэрээ, гэрээний зүйл заалтууд нь хэрхэн ямар нөхцөл байдлыг илэрхийлэх зорилго агуулсан, дүр үзүүлэн хийгдсэн гэж үзэх үндэслэлийг нэхэмжлэгч нотлоогүй.
15. Мөн нэхэмжлэлийн энэхүү нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан 2.1.1.3 гэх заалт гэрээнд тусгагдаагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
16. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар.
17. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. , 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заасан.
18. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гааль, тээвэрлэлтийн зардал болон бусад зардал хэмээн 721,925.08 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний 1.2.1.2-т Талууд гадаад захиалгатай холбоотой гааль, НӨАТатвар, тээвэрлэлтийн зардал болон бусад бодит зардлыг нотлох баримтад үндэслэн хувь тэнцүүлэн хариуцан төлнө. М******* ******* ХХК 78.7 хувь, ******* ХХК 21.3 хувь гэж заажээ.
19. Хариуцагч нь гадаад тээвэрт 8,443,916 төгрөг, дотоод зардалд 435,448.68 төгрөг, ачилтийн хөлс 9,049,765.08 төгрөг гаргуулахаар анх шаардсан бөгөөд хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд уг шаардлагыг багагсгаж 721,925.08 төгрөг гаргуулахаар шаардсан.
20. Гэвч дурдсан дүнгээр тээвэрлэлтийн болон бусад зардлыг М******* ******* ХХК төлсөн эсэх нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогдоогүй тул 721,925.08 төгрөгийн шаардлага үндэслэлгүй.
21. Бээлий чанарын доголдолтой байсан хэмээн С******* дүүргийн ЭМТ-ийн 2021.07.08№306 дугаар албан бичгийг хариуцагч нотлох баримтаар гаргаж мэтгэлцсэн. Гэвч албан бичигт дурдсан 33,000 хос бээлий нь ******* ХХК-тай холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ЭМЯ-ны санхүүжилтээр гэж дурдсан зэргээс үзэхэд уг албан бичиг нь ЭМЯамны санхүүжилтээр М******* ******* ХХК-ийн нийлүүлсэн бээлийтэй холбоотой мэдээлэл агуулсан байна.
22. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний дагуу нэг удаагийн бээлий хугацаандаа нийлүүлэгдээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй ба үүнд ******* ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул хугацаандаа ирээгүйгээс хохирол гаргуулахаар хариуцагч шаардсан нь үндэслэлгүй.
23. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ., 17.3.2.-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно; гэж тус тус зааснаар төлбөрийн баримтыг олгоно.
24. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 249,000,000 төгрөгийн дүнтэй төлбөрийн баримт буюу НӨАТ-ын баримт бичүүлэх шаардлагын тухайд, хариуцагч нь 1,049,000,0000 төгрөгийн дүнтэй гэрээний үүрэгтэй холбоотой маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж нотлоогүй. Өөр гэрээтэй холбоотой асуудлыг хөндөж улмаар сөрөг шаардлага гаргахдаа 249,000,000 төгрөгийн дүнтэй НӨАТ-ын баримт бичихийг даалгуулах шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, харилцан тооцогдох маргаан бүхий гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
25. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврэлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан бөгөөд 249,000,000 төгрөгийн дүнтэй НӨАТ-ын баримт бичихийг даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ-ний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.
26. Харин хариуцагч нь уг төлбөрийн баримт олгуулах шаардлагын талаар жич нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус зааснаар, хариуцагч М******* ******* ХХК-иас 49,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 47,284,980 төгрөгийн 23,469,120.9 төгрөгт холбогдох хэсгээс хариуцагч М******* ******* ХХК татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 17 дугаар зүйлийн 17.3.2-т тус тус зааснаар, нэхэмжлэгч ******* ХХК-иас 23,815,859.1 төгрөг гаргуулах, 249,000,000 төгрөгийн НӨАТ-ын төлбөрийн баримт олгохыг даалгуулах тухай хариуцагч М******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 402,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 394,375 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж Б******* дүүргийн Татварын хэлтсийн дансанд нөхөн төлүүлж, хариуцагч М******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 402,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА