| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00318/И |
| Дугаар | 311/ШШ2025/00330 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 311/ШШ2025/00330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...........тоотод оршин суух хаягтай .......... нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл ******* овогтой ******* миний бие 1970 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрж өссөн. Завхан аймгийн Цагаанчулуут сумын дунд сургуулийн 8-р анги төгсөж, Илгээлтээр 1987 оны 07 сарын 01-нд Завхан аймгийн Цагаанчулуут сумын ******* ******* нэгдлийн суурийн ахлагч ******* буюу аавын туслах малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Нэгдлийн малаа маллаж зах зээлийн нийгэмд шилжиж бүтцийн өөрчлөлт болж ******* ******* нэгдэл татан буугдаж ******* ******* ХК болж тус компанийн малчнаар 1991 оны 11 сарын 02-ны өдрөөс 1993 оны 08 сарын 01-ны өдөр хүртэл ажиллаж байгаад өрх тусгаарлаж хувийн малаа маллахаар чөлөөлөгдсөн. Өндөр настны тэтгэвэрт гарах хугацаа болж бичиг баримтаа хөөцөлдөхөд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байх тул дээрхи ажилласан жилээ тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ******* ******* нэгдэлд малчнаар,
-1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ******* ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр болон 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Аймгийн архивын тасгийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/809 тоот лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Цагаанчулуут сум, ******* ******* нэгдэл, Бүдүүн цахир хэсэгт, хоньчин гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Ц.*******ийн өгсөн мэдүүлгийн: ...Би 1987 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Соёл бригадын ******* ******* нэгдэлд мал маллаж байсан. Тэгэхэд Д.******* нь 1987 онд 8-р анги төгсөөд мөн нэгдлийн Соёл бригадад илгээлтээр гарч аав, ээжийн хамт мал маллаж байсан. ...нэгдэл татан буугдаж, 1991 онд компани болоход малаа маллаж байсан. ... гэх хэсэг,
гэрч Ж.*******үүгийн өгсөн мэдүүлгийн: ...Д.******* нь 8 дугаар анги төгсөөд Завхан аймгийн Цагаанчулуут сумын ******* ******* нэгдэлд аав, ээжийнхээ хамт мал малласан. Мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Аав ******* нь аймгийн аварга малчин байсан хүүхдүүдээ ерөөсөө сургуульд явуулаагүй бүгд мал дээр гарсан. Эхээсээ 4-лээ, нэг эгч, эрэгтэй,эмэгтэй 2 дүүтэй айл байсан ... гэх гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Д.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Харчин овогт *******ын *******ыг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ******* ******* нэгдэлд малчнаар,
-1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын ******* ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ