| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2025/00022/И |
| Дугаар | 304/ШШ2025/00189 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 304/ШШ2025/00189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, С******* сум, 1 дүгээр багт оршин суух, ******* овогт П*******ын Т*******гын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 132/2025/00022/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: П.Т*******га /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Т*******га нь цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь 1984-1987 онд хугацаат цэргийн алба хаасан. Миний аавыг Д******* гэдэг хүн байсан бөгөөд би 6 хүүхэдтэй айлын том хүү юм. Намайг анх төрөхөд Т*******га гэж нэр өгсөн бөгөөд ээж П*******аар овоглосон. Миний 5 дүү бүгд аав Д*******ор овоглодог. Би бага байхдаа өвчин их ороодог хүүхэд байсан тул аав, ээж маань намайг Г******* гэж нэрлэж дуудах болсон. Намайг Г******* гэдэг нэрээр цэргийн албанд татаж, халагдаж ирэх хүртэл дууддаг байсан. Цэргийн алба хаасан лавлагаанд миний нэрийг Дэчингомбын Г******* гэж бичсэн зөрчил гарсан. Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Д******* аймгийн Зн 0126 /132/ дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 413 дугаартай лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Дэмчингомбын Г*******ын нэрээр нээсэн цэргийн батлахын хуулбар /хэргийн 4-р хуудас/,
П.Т*******гын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-П.Т*******гын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-П.Т*******гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/,
-П.Т*******гын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 28-р хуудас/,
-П.Т*******гын төрөл садангийн лавлагаа /хэргийн 29-р хуудас/,
-Ж.П*******ын хүүхдийн тодорхойлолт /хэргийн 30-р хуудас/,
-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа /хэргийн 31-32-р хуудас/,
3.Шүүх санаачлагаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Т*******гын ХААТР 1, ХААТР 11 маягтын хуулбар /хэргийн 17-19-р хуудас/,
4.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Н.Б, Г.Д, Ш.Г нараас мэдүүлгийг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч П.Т*******гын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь П.Т*******га нь Д******* аймгийн Зн 0126 /132/ дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Гэвч Батлан хамгаалахын төв архиваас хугацаат цэргийн алба хаасан лавлагаа авахад Дэчингомбын Г******* гэдэг нэрээр гарч ирсэн. Тиймээс шүүхээр цэргийн алба хаасан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч П.Т*******га нь Д******* аймгийн Зн 0126 /132/ дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь:
- Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 413 дугаартай Дэчинномбын Г******* БХЧ-ны сайдын 1984.05.02-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Архангай аймгаас 1984.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /132/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.20-ны өдөр 637579 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх бичиглэлтэй лавлагаа,
- Дэмчингомбын Г*******ын нэрээр нээсэн төрсөн он 1966 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, ам бүлийн байдал 5 эцэг Д*******, эх П*******, дүү М, О гэх бичиглэлтэй цэргийн батлахын хуулбар,
П.Т*******гын төрсөн огноо 1966 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэх бичиглэлтэй төрсний бүртгэлийн лавлагаа,
-П.Т*******гын иргэний үнэмлэхийн лавлагаа,
-П.Т*******гын эцэг Доржийн Д*******, эх Жн П******* гэх бичиглэлтэй ХААТР-1 маягтын хуулбар,
-Овог нэр П*******ын Т*******га, төрсөн огноо 1960 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэх бичиглэлтэй төрөгсдийг бүртгэх анкет,
-П.Т*******гын төрсний бүртгэлийн лавлагаа,
-П.Т*******гын төрөл садангийн лавлагаа,
-Ж.П*******ын ...хүүхдийн овог нэр Дэчингомын Төм*******га, төрсөн огноо 1966 оны 07 дугаар сарын 10-ны өдөр... гэх бичиглэлтэй хүүхдийн тодорхойлолт,
-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын овог нэр П*******ын Т*******га, нас 22, хүйс эрэгтэй гэх бичиглэлтэй 1989 оны лавлагаа
-гэрч Н.Бын П.Т*******га нь ээжээрээ овоглодог бөгөөд өөвөөгийндөө гарсан хүүхэд юм. Анх Т*******га гэж нэрийг өгсөн боловч бага байхад нь өвчин ороогоод байсан тул Г******* гэх нэрийг өгсөн гэж хөгшчүүл ярьдаг байсан. Т*******га гэх нэр нь иргэний бичиг баримт дээр нь л байдаг болохоос ойр тойрны хүмүүс нь Г******* гэдэг нэрээр нь мэднэ. Ээж нь Т*******гыг 2 нас гарантай байхад Д******* гэх хүнтэй суусан гэж манай ээж ярьдаг байсан. Д******* гэдэг хүн Т*******гын ээж П*******ын гэр бүл болсон хүн юм. Тухайн үеийн хүмүүс л Д*******ор овоглоод бичсэн байх. Нэрний хувьд Т*******гаар нь дуудахгүй, Г******* гэдэг нэрээр хүмүүс мэддэг байсан. Гэртээ төрсөн учраас ээж П*******аараа овоглож явдаг гэх мэдүүлэг,
-гэрч Г.Дагвын: Намайг 1987 онд Архангай аймгийн Жаргалант сумын Асайт бригадын даргаар ажиллаж эхлэхэд Т*******гынх адуу малладаг байсан. Аав нь Д******* гэж бас малчин хүн байсан. Ямар ч байсан цэрэгт явсан гэдгийг нь мэдэж байгаа. Яг хэдэн онд яваад ирсэн гэдгийг нь сайн санахгүй байна. Хааана алба хаасныг бас санахгүй байна. Цэргийн ангид мал маллаж байсан гэдгийг ярьж байсныг санаж байна. Г******* гэдэг нэртэй байсан. Данс бүртгэлийн дэвтэрт Дэчингомбын Г******* гэж бичигддэг байсан. Т*******га гэдэг нэртэй байсныг нь сүүлд мэдсэн. Манай сумын бүх хүн Гэндэн гэж дууддаг байсан гэх мэдүүлэг,
-гэрч : Т*******га нь Д******* аймгийн Зн 132 дугаар ангид 1984 оноос 1987 оны хооронд цэргийн алба хаасан. Т*******га нь миний өмнөх оны цэрэг байсан бөгөөд намайг 132 дугаар ангид очиход уг ангид алба хааж байсан. Бид хоёр 2 жил нэг ангид хамт алба хаагаад Т*******га намайг халагдахаас нэг жилийн өмнө цэргээс халагдаж байсан. Т*******гыг багаас нь Гэндэн гэж дууддаг байсан. Ах, дүү нарын хүүхдүүд болохоор ийм нэрээр дууддагыг нь мэдэж байна. Т*******га гэдэг нэртэй байсныг сая л мэдэж байна. Т*******гын төрсөн ах, дүү нар дотор Т*******гаас өөр Гэндэн гэдэг нэртэй хүн байхгүй. Т*******гын аавыг Д******* гэдэг байсан. Т*******гатай би багаасаа ойрхон өссөн гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* овогт П*******ын Т*******га /РД:АВ/-ыг Д******* аймгийн Зн 0126 /132/ дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ