| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2025/00023/И |
| Дугаар | 304/ШШ2025/00188 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 304/ШШ2025/00188
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Б******* сум, ******* 2 дугаар багт оршин суух, Т******* овогт *******гийн И*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2025/00023/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.И******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь ******* аймгийн ******* сумын Э нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Д.И*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Д.И*******оос Э.Ц*******д олгосон итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/,
-Д.И*******ын нэрээр 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Д.И*******ын нэрээр 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-******* аймгийн Архивын тасгийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Д.И*******ын Э нэгдэлд 1991-1993 онд малчнаар ажиллаж байсан цалингийн түүвэр /хэргийн 7-р хуудас/,
3.Шүүх санаачлагаараа ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус аймгийн ******* сумын Э нэгдлийн хуулийн этгээдийн лавлагааг гаргуулсан. /хэргийн 16-18-р хуудас/,
4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.О, Б.Л нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.И*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Д.И******* нь тухайн үед ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ******* аймгийн ******* сумын Э нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Д.И******* нь ******* аймгийн ******* сумын Э нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь:
-Д.И*******ын нэрээр 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-******* аймгийн Архивын тасгийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Д.И*******ын Э нэгдэлд 1991-1993 онд малчнаар ажиллаж байсан цалингийн түүвэр,
-гэрч: Б.Оын Д.И******* нь ******* аймгийн ******* сумын Э нэгдэлд 1991 онд малчнаар ажилд орсон. 1993 оныг дуустал ажилласан. Бид хоёр 1993 онд нэг гэрт орсон ба түүнээс хойш одоог хүртэл мал маллан амьдарч байна гэх мэдүүлэг,
-гэрч Б.Лхагвын: Д.И******* бага наснаасаа мал малладаг байсан. И*******ын аав *******гийнх болон манайхан нэг баг бригадад айл хошоо нэгдлийн мал маллаж байсан учраас мэдэж байна. Д.И******* нь миний мэдэхээр намайг 1990 онд малчин болж ирэхэд нэгдлийн малчин байсан ба 1997 он хүртэл Э нэгдэл болон Хо-Овоот компанид малчнаар ажиллаж байсан. ******* сумын Э нэгдэл нь 1990 оны 08 дугаар сард татан буугдаж олон компани болон хуваагдаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байсан. ******* аймгийн ******* сумын Э нэгдлийн суурь дээр Хо-Овоот гэх компани байгуулагдсан. Тухайн үед манай Э нэгдлийн даргаар ажиллаж байсан Д.Буужав гэх хүн нэгдлийн суурь дээр Хо-Овоот компанийг байгуулан Д.И******* бид хамтдаа уг компанид 1997 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Бидний бичиг баримт одоо ч Хо-Овоот гэх компанид байдаг байх гэж бодож байна. Хо-Овоот компанийн захирал Д.Буужав одоо Улаанбаатар хотод амьдардаг гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.И*******ыг ******* аймгийн ******* сумын Э нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т******* овогт *******гийн И******* /рд:ОИ/-ыг ******* аймгийн ******* сумын Э нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ