Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 311/ШШ2025/00336

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............. байрлах .......... ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум,......... оршин суух хаягтай, ........ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,657,018.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ........ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 6000270312 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэг 2024-10-21-ны өдрөөс зөрчигдсөн. Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000270312 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 1,657,018.81 төгрөг, Нотариатын төлбөрт 23,000 төгрөг, Нийт 1,657,018.81 төгрөгийг хариуцагч *******АА *******УЙ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.*******уй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие .... банкнаас нэхэмжилсэн 1,657,018.81 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... банк ХК нь Б...... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,657,018.81 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч .... ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,657,018.81 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,462 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б...... 20,731 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 20,731 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 41,462 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ......ХК-ийн нэхэмжлэлтэй Б.С...... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,657,018.18 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б........ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,462 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С..... 20,731 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 20,731 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 41,462 төгрөгийг нэхэмжлэгч ......ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ