Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 311/ШШ2025/00337

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Жинст баг, холбооны байр, .......... ХК-ийн Завхан салбарын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, .........д оршин суух хаягтай, ......... холбогдох,

Зээл, зээлийн хүүгийн төлбөрт 2,806,620.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ....... ХК Завхан салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.******* нь "......-ын Завхан аймаг дахь салбараас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/1502300391 тоот зээлийн гэрээ байгуулан 2,500,000 (хоёр сая таван зуун мянган төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй авсан. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,496,904.69 (хоёр сая дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун дөрвөн төгрөг жаран есөн мөнгө), үндсэн зээлийн хүү 302,384.54 (гурван зуун хоёр мянга гурван зуун наян дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө ) нэмэгдүүлсэн хүү 7,331.48 (долоон мянга гурван зуун гучин нэгэн төгрөг дөчин найман мөнгө) нийт 2,806,620.71 (хоёр сая найман зуун зургаан мянга зургаан зуун хорин төгрөг далан нэгэн мөнгө)-ийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У........н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .....аас авсан 2,806,620.71 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ........ ХК-ний Завхан салбар нь У......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,806,620.71 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ....... ХК-ний Завхан салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,806,620,71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....... ХК-ний Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У........с 29750 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 29,750 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 59,500 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХК-ний Завхан салбарт олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ........ХК-ний Завхан салбарын нэхэмжлэлтэй У........ холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,806,620.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч У........ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....... ХК-ний Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У...... 29750 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 29,750 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 59,500 төгрөгийг нэхэмжлэгч ........ ХК-ний Завхан салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У........ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ