| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00374/И |
| Дугаар | 311/ШШ2025/00338 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 311/ШШ2025/00338
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........... өөрийн байранд оршин суух хаягтай, ....... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Завханмандал сум, ........оотод оршин суух хаягтай, ....... холбогдох,
зээл, зээлийн гэрээний үүрэгт 20,072,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3. ******* нь 2024 оны 04 сарын 19-ний өдөр тус банктай 2010101296 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 20,000,000 (хорин сая) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар онлайн цалингийн зээл авсан. Цахим зээлийн гэрээ нь ХасБанк нь харилцагч ...... цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2010101296 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 (хорин сая) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн цалингийн зээл олгосон. 2010101296 зээлийн төлөлтөнд үндсэн зээл 2,666,666 төгрөг, хүүнд 1,337,258.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,970.47 төгрөг нийт 4,007,895.22 төгрөгийг төлсөн байна. Э.******* нь 2010101296 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2025 оны 05 сарын 27-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Иймд зээл, зээлийн гэрээний үүрэгт 20,072,385 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие нь Хас банкны нэхэмжилсэн 20,072,385 төгрөгийг 30 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ...... ХХК нь хариуцагч Э.М....... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,072,385 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ....... ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 20,072,385 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.******* нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,312 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******оос 129,156 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 129,156 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 258,312 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,072,395 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Э.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,312 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******оос 129,156 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 129,156 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 258,312 төгрөгийг нэхэмжлэгч ........ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ