Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 0532

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир, улсын яллагч П.Болормаа, шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б С  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1806025620587  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б С, 19  оны 01 дүгээр сарын 0-ний өдөр Х хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд   боловсролтой,  хөдөлмөрийн эрх зүйч  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 5,  эхнэр, нэг дүү, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дунддарь-Эхийн  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,

       

Холбогдсон хэргийн талаар:

          Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  дугаар сургуулийн орчимд  Б.Мг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч  Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв.  

    Шүүгдэгч  Б.С  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 18-ны өглөө  М ргийн баяр тэмдэглэнэ гэж хэлээд явсан. Тэгээд би өдөр 15.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо Д хуучин эцсийн буудал дээр явж байхаар нь гэртээ харь гэж хэлээд явуулаад орой 17.00 цагийн орчим гэртээ ирэхэд ирээгүй байсан. Тэгээд орой 18.00 цагийн орчим ажилдаа явах гээд байж байхад манай гэрийн хажуу талд буюу Баянзүрх дүүргийн  дугаар хороо 401 дүгээр худагны хажуу талд явж байхаар нь би хүн юм хэлээд байхад хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэж хэлсэн чинь иржил байгаа юм биш үү гээд хидэрлээд байхаар нь хацар дээр нь хоёр удаа алгадсан.  Тэгээд машиндаа оруулж суулгаад хаагуур тэнээд байдаг юм бэ гэж загнасан чинь яадаг юм гэхээр нь машин дотор 2 удаа алгадсан. Гэрт авч иртэл ээждээ хэлээд бөөн хэрүүл үүссэн. Тэгээд гэрээс гараад гүйхээр нь би араас нь хайсан чинь олдоогүй удалгүй манай эхнэр араас утасдаад чамайг цагдаад өгсөн гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 17/                

          Хохирогч Б.М   мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цагийн орчимд би сургуулиасаа гараад гэрлүүгээ явж байтал аав С таараад хаагуур яваад ирж байгаа юм бэ гэр орноо цэвэрлээд усаа авахгүй яасан юм гэсэн. Тэгэхээр нь би заавал авах ёстой юм уу гэхэд намайг үсдэж дараад толгой руу цохиод машинруугаа оруулсан. Машинаас гарах гэтэл зодоод гаргахгүй байсан. Тэгтэл манай эгч  харчихаад хүүхэд аллаа гээд бид хоёрыг салгасан. Намайг өмнө нь олон удаа зодож байсан. Сайханбайгаль миний төрсөн аав биш юм гэжээ. /хх-н  4-5, 37/  

           гэрч  Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Манай эгч Ё.Х нь 2011 онд Б.С суусан юм. Намайг нялх бага наснаас минь хойш аавын минь оронд аав болж биднийг өдий болтол ар гэртээ ганцаараа хөдөлмөр хийж авч явж байгаа юм. Их сайн хүн архи дарс хэрэглээд байдаггүй юм. Манай эгч Ё.Х том хүү Б.М  нь хүүхэд байхдаа их өвддөг хүүхэд байсан юм. Тэгээд үзмэрчид үзүүлсэн чинь овгийг нь соль гэсэн. Тэгээд манай ээж Б овоглосон юм гэжээ.  / хх-н 36/        

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 13/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  3823 тоот акт Дүгнэлт:

          1.Б.М биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 14/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 38-39/

           Б.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 27-28/

           Б.С эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-26 /

     Б.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 19/, оршин суугаа газрын тодорхойлолт  /хх-н/ зэрэг болно.          

           Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 132 дугаар сургуулийн орчимд  Б.Мйг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Б.М биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  3823 тоот акт /хх-н 14/

          Хохирогч Б.М  мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн …. Сь таараад хаагуур яваад ирж байгаа юм бэ гэр орноо цэвэрлээд усаа авахгүй яасан юм гэсэн. Тэгэхээр нь би заавал авах ёстой юм уу гэхэд намайг үсдэж дараад толгой руу цохиод машин руугаа оруулсан. Машинаас гарах гэтэл зодоод гаргахгүй байсан. Тэгтэл манай эгч А харчихаад хүүхэд аллаа гээд бид хоёрыг салгасан. Намайг өмнө нь олон удаа зодож байсан. Сайханбайгаль миний төрсөн аав биш юм гэсэн мэдүүлэг  /хх-н  4-5/  

    Шүүгдэгч  Б.С  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … хуучин эцсийн буудал дээр явж байхаар нь гэртээ харь гэж хэлээд явуулаад орой 17.00 цагийн орчим гэртээ ирэхэд ирээгүй байсан. Тэгээд орой 18.00 цагийн орчим ажилдаа явах гээд байж байхад манай гэрийн хажуу талд буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 401 дүгээр худагны хажуу талд явж байхаар нь би хүн юм хэлээд байхад хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэж хэлсэн чинь иржил байгаа юм биш үү гээд хэдэрлээд байхаар нь хацар дээр нь хоёр удаа алгадсан.  Тэгээд машиндаа оруулж суулгаад хаагуур тэнээд байдаг юм бэ гэж загнасан чинь яадаг юм гэхээр нь машин дотор 2 удаа алгадсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/ зэрэг болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Б.С нь өөрийн дагавар хүү Б.М гэртээ харь гэж хэлж байхад гэртээ харьсангүй өөдөөс хэдэрлэлээ гэж уурлан түүнийг гараараа 4 удаа хацар орчимд нь алгадаж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан өсвөр насны хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт, шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Б.С холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг  тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

   Өсвөр насны хохирогч Б.М нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

          Б.С нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв..

         Б.С торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн тул шүүх 6 сарын дотор нэг сард 83.333 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Б С гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   зааснаар  Б.С  500  нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    Б.С нь торгох ялыг зургаан  сарын дотор нэг сард  83.333 төгрөгийг  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар                    Б.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.С авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН