Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 311/ШШ2025/00339

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ******* банкны төв байранд байрлах хаягтай, *******Банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ........ тоотод тоотод оршин суух хаягтай, Ц....... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 32,307,075.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ...... төлөөлөгч Б.Г..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 32,307,075.78 төгрөг гаргуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн ....... нь ......тай 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1690086181 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 33.000,000 / Гучин гурван сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь Банктай байгуулсан 1690086181 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 59 хоног хугацаа хэтрүүлээд байна *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний үүрэгт 32,307,075.78 төгрөг гаргуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн ....нь ............................тай 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1690086181 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 33.000,000 / Гучин гурван сая / төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь Банктай байгуулсан 1690086181 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 59 хоног хугацаа хэтрүүлээд байна *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1690086181 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 31,206,787.83 төгрөг, 2025 оны 06-р сарын 03ны өдрийн байдлаарх хүү 1,095,853.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,434.29, нийт төгрөгийг 32,307,075.78 / Гучин хоёр сая гурван зуун долоон мянга далан таван төгрөг далан найман менге / гаргуулах, 2/ Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурьдсан бүх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү. нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******* банкннаас Ц.*******т холбогдох 32,307,075.78 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч .....ы Завхан салбарын нь хариуцагч Ц........т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,307,075.78 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ......ны Завхан салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 32,307,075.78 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ц.******* нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....ы Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,485 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 159,742 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 159,742 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 319,485 төгрөгийг нэхэмжлэгч ....... Завхан салбарт олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч .......ы Завхан салбарын нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,307,075.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ц.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ..... Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,485 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 159,742 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 159,742 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 319,485 төгрөгийг нэхэмжлэгч ......Завхан салбарт олгох олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц...... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ