| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/06180/И |
| Дугаар | 191/ШШ2025/04040 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/04040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Б******* дүүргийн ***** тоот хаягт оршин суух, Тайж овогт Д******* А******* /рд:УК*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот С******* дүүргийн **** гудамж-3, Н******* ******* газарт холбогдох,
Тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н******* ******* газар 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5/227 дугаартай шинжээч томилох тухай тогтоол үйлдэж миний өмч болох өрхийн улсын бүртгэлийн -рт бүртгэлтэй Б******* дүүргийн *** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг мөн дүүргийн **** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн байна.
Ийнхүү үнэлүүлэхдээ төлбөр төлөгч Ү. Д, Г. Т нараас үнийн санал авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан хэмээн үзэж шинжээч томилсон байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Төлбөр төлөгч, төлбөр авагч мэтийн талуудаас үнийн санал авахаас гадна өмчлөгчөөс үнийн санал авах тухай заалт бий.
Н******* ******* газар энэ заалтын шаардлагыг орхигдуулан өмчлөгч буюу бие даасан шаардлага гаргах эрхтэй Д.А*******гаас үнийн санал аваагүйгээр Шинжээч томилох тухай тогтоол үйлдсэн нь Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-д заагдсан хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Иймд дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэх тухай 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/227 дугаартай тогтоолыг хүчингүй болгоно уу. ******* гүйцэтг тухай хуулийн гомдол гаргах хугацаа*******уд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдэд үл хамаарах тул гомдлыг шүүхэд хандан гаргасан болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд НШШГГ нь төлбөр төлөгч Д болон Тунамал-Эрдэнэ нараас үнийн санал аваад өмчлөгчөөс үнийн санал авах хуулийн шаардпагыг биелүүлээгүй. Хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд үнийн санал ирүүлэх тухай гэсэн НШШГГ-ын 2023 оны 4 сарын 18-ны өдрийн бичиг нотлох баримтаар ирүүлсэн байна. Д.А*******, н.С нарт үнийн санал ирүүл гэж бичиг хүргүүлсэн байхад Д.А*******, н.С нар үнийн санал ирүүлээгүй учраас шинжээч томилсон болохыг нотлох зорилгоор бичгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн гэж үзэж байгаа. Гэтэл энэ 4/161721 дугаартай бичгийг Д.А*******, н.С нарт хүлээлгэж өгсөн баримт хэрэгт байхгүй байна.
Хэрвээ шуудангаар илгээсэн бол шуудангийн тэмдэг дарсан байдаг. Шуудангийн тэмдэг байхгүй байгаа учраас энэ бичгийг үйлдсэн боловч Д.А*******, н.С нарт хүргэгдээгүй байна гэж үзэж байгаа. Албан бичгийн дугаарыг харахаар төлбөр төлөгч нарт илгээж байсан дугаараас ихээхэн зөрүүтэй байгаа нь сүүлд нөхөж хийгдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. Үүнээс гадна НШШГГ шинжээч томилохдоо үнэлгээ хийх эрхгүй этгээдийг томилсон. О гэдэг хүнийг шинжээчээр томилоод тогтоол үйлдсэн байхад С ХХК нь хөндлөнгөөс оролцоод үнэлгээний актуудад тамга тэмдэг дараад оролцсон байдлууд харагдаад байдаг. Энэ нь ойлгомжгүй байгаа. О гэдэг хүн байна, энэ хүний тусгай зөвшөөрөл хэргийн материалд байхгүй. Хавтаст хэргийн 178 дугаар хуудсанд Оын тусгай зөвшөөрөл гэх баримтыг хуулбарлаад хавсаргасан байна. Гэхдээ энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. 2014 оноос хойш тусгай зөвшөөрлийг сунгасан эсэх нь бүдэг байгаа учраас харагдахгүй байгаа. Тиймээс энэ хүнийг үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд гэж харахгүй байна. НШШГГ яагаад төлбөр авагчтай биш төлбөр авагчтай хамааралгүй аж ахуйн нэгжгэй ажиллагаа явуулаад тэдгээрээс үнийн санал аваад үйл ажиллагаа явуулаад байгаа гэдэг нь ойлгомжгүй. 2017 оны 10 сарын 17- ны өдрийн 0232 гэсэн шүүгчийн захирамж байгаа. Энэ захирамжид Капитал континент инвестмент ХХК-д олгосугай гэж байгаа. Гэтэл НШШГГ нь Ж ББСБ ХХК гэдэг компанитай хамтын ажиллагаа явуулсан. Энэ компанийн хүсэлтийн дагуу дуудлага худалдаа явуулаад явсан. Гэтэл шүүхийн болон хуудсанд бичигдээгүй хөндлөнгийн компанитай үйл ажиллагаа явуулаад байгаа вэ. Ж ББСБ ХХК байгаа эсэх нь тодорхойгүй. Капитал континент инвестмент ХХК-ийн эрх залгамжлагч Ж ББСБ ХХК байж болзошгүй гэж нотлох баримт хайсан боловч эрх бүхий байгууллагын баримтууд хэргээс олдоогүй. С ХХК нь бас манай улсад үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй. Энэ шалтгаа*******удаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган лэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн дугаартай ээр Б.Тунамал-Эрдэнэ, Ү.Д нараас 236,725,993 төгрөгийг гаргуулж Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгохоор лэсэн. Шийдвэр ажиллагаа явуулж Капитал континент инвестмент ББСБ ХХК-ийн барьцаалбарт бүртгэгдсэн төлбөр төлөгч Б.Тунамал- Эрдэнэ болон гуравдагч этгээд, өмчлөгч Д.А*******, н.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Б******* дүүргийн *** тоот хаягт байрлах 199,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2018 оны 8 сарын 8-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, ******* тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа тогтоож, төлбөр төлөгч, өмчлөгч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг. Төлбөр төлөгч нар нь тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй байх тул ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар хөндлөнгийн гэрчээр М, Б нарыг эрх үүргийг тайлбарлан байлцуулж, төлбөр төлөгч, өмчлөгч нарт танилцуулан 2023 оны 5 сарын 10-ны өдрийн дугаар тогтоолоор Б******* дүүргийн****тоот хаягт байрлах 199,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хураасан байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нараас үнийн санал авахад уг орон сууцыг 467,013,400 төгрөгөөр үнэлсэн байдаг. Харин төлбөр авагч Капитал континент инвестмент ББСБ ХХК нь 2023 оны 10 сарын 15-ны өдөр төлбөр төлөгч нарын үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсний дагуу тус газраас 2023 оны 5 сарын 17-ны өдөр- мэргэжлийн үнэлгээчин томилсон. С ХХК-ийн шинжээч Оаар тогтоолгохоор болсон, О нь уг байрыг 297,778,033 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдпийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч нараас үнэлгээний мэдэгдлийг хүлээн аваад ******* тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг авсан. Шийдвэр ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Капитал континент инвестмент ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны ээр 2019 оны 3 сарын 14-ний өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт нэрээ солиулаад Ж ББСБ ХХК болж өөрчлөгдсөн байдаг. О нь тусгай зөвшөөрөлтэй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байгаа, нотариатаар батлуулаад шаардпага хангуулаад ирүүлсэн гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.17№101/ШШ2017/0 , Шинжээч томилох тухай тогтоол 2023.05.31№5/227, Д.А*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024.11.05№12/53, 2024.11.05№12/54 тогтоолууд, Н******* ******* газрын 2024.11.11№04-161/25844, 2024.11.11№04-161/25845 мэдэгдлүүд, шинжээч томилох тухай 2023.05.17№5/197 тогтоол, Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай Н******* ******* газрын 2023.06.09№4-241/11513 тоот, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024.12.03№13/29 тогтоол, Д.А*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ү.Д, Г.Тунамал-Эрдэнэ нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.А*******гаас Н.Бт олгосон 2025.04.21 итгэмжлэл,
Хариуцагч талаас: Б.М, Б.Х нарт олгосон 2024.07.29№02-161/287 итгэмжлэл, гүйцэтгэлийн хувийн хэрэг №18261200, Ү.Д******* өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-С ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Г.Тунамал-Эрдэнэ, Д.А*******, Д.С нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 4 дугаарт бүртгэлтйэ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч Н******* ******* газарт холбогдуулан, Н******* шүүхийн газрын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.А*******гаас үнийн санал авалгүй шинжээч томилох тогтоол үйлдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар үзйлд заасан шаардлагад нийцэхгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.
3. Хариуцагч нь ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
4. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 4 дугаарт бүртгэлтэй Б******* дүүргийн ***** тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.А******* бүртгэлтэй болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байх тул ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Ү.Д, Г.Тунамал-Эрдэнэ нараас 235,391,088 төгрөг гаргуулж Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгож лэсэн Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/0 дугаар ийг албадан ажиллагааны үед Н******* ******* газрын гүйцэтгэгчийн Шинжээч томилох тухай 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/227 дугаар тогтоолоор, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 4 дугаарт бүртгэлтэй Б******* дүүргийн *****тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон байна.
6. Хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан, Үнийн санал ирүүлэх тухай Н******* ******* газрын 2023.04.18№4-161/7421 тоот албан бичгийг Б******* дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 байрны 27 тоотод оршин суух Д.А*******, Д.С, Г.Тунамал-Эрдэнэ нарт хаягласан байх бөгөөд ажиллагаагаар хураагдсан, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 4 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгджээ.
7. Дээрх 2023.04.18№4-161/7421 тоот албан бичгийг нэхэмжлэгч Д.А*******д хүргүүлээгүй буюу үнийн санал ирүүлэхийг мэдэгдээгүй, харин энэ талаар Д.А*******д бус төлбөр төлөгч Г.Тунамал-Эрдэнэд утсаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 ми*******тад үйлдсэн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдов.
8. Дээр дурдсанаар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 4 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх талаар өмчлөгч Д.А******* мэдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж зааснаар үнийн санал өгөх, үнийг харилцан тохиролцон тогтоох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
9. Иймд Н******* шүүхийн газрын Шинжээч томилох тухай 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/227 дугаар тогтоол үндэслэл муутай болсон, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасантай нийцэхгүй байх тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасныг баримтлан, Н******* ******* газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5/227 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Н******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА