| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00399/И |
| Дугаар | 311/ШШ2025/00340 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 311/ШШ2025/00340
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........тоотод байрлах хаягтай, ....... ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Ч....... тоотод оршин суух хаягтай Б......д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,342,521.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч .....ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ........ нь 2023 оны 07 дүгээр сарын 05-ны өдөр ЗХ- СТГ/2023-130047 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 939,900 / Есон зуун гучин есөн мянга ссон зуу / тогрогийн зээлийг нэг сарын 2.78 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч.... нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 09 дүгээр сараас эхлэн 606 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ...... нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 1,342,521.00 / Нэг сая гурван зуун дөчин хоёр мянга таван зуун хорин нэг / төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.....д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ....... ХХК-ний нэхэмжилсэн үний дүн 1,342,521 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ..... ХХК нь Б.И...... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,342,521 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч .......ХХК-ний нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,342,521 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,430 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б..... 18,215 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 18,215 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 36,430 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч.....ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.И..... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,342,521 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Б.И...... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ..... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,430 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.И.....с 18,215 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 18,215 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 36,430 төгрөгийг нэхэмжлэгч ..........л ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.И....... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ