Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 311/ШШ2025/00341

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, ...... төв байранд оршин суух хаягтай, ..... Завхан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, ....... тоотод оршин суух хаягтай, ........

Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, ....... оршин суух хаягтай, ..... нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 113,608,830.14 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... Завхан салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ....нь ..й 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1690084860 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 140.000,000 / Нэг зуун дөчин сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь Банктай байгуулсан 1690084860 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 12 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 169 хоног хугацаа хэтрүүлээд байна ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1690084860 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 102,914,873.91 төгрөг, 2025 оны 6-р сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 10,447,411.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 246,545.21, нийт төгрөгийг 113,608,830.14 / Нэг зуун арван гурван сая зургаан зуун найман мянга найман зуун гучин төгрөг арван дөрвөн мөнгө/ гаргуулах, 2/ Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дар дурдсан бүх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С...... нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Захан аймаг дахь .... салбарын нэхэмжилсэн 113,608,830.14 төгрөгийг төлж барагдуулна. Төлбөрийн хүлээн зөвшөөр байна. 20 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч .... Завхан салбар нь хариуцагч Г....нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 113,608,830.14 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч .... Завхан салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 113,608,830,14 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.......нар нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ХасБанкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 725,994 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 362,997 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 362,485 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 725,994 төгрөгийг нэхэмжлэгч .... Завхан салбарт олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч .... Завхан салбарын нэхэмжлэлтэй Г........ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 113,608,830.14 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Г..... нар бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч...... Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 725,994 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 362,997 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 362,485 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 725,994 төгрөгийг нэхэмжлэгч ......Завхан салбарт олгох олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ